Нямдоржийн Анараа
БОЛОВСРОЛ:
2004-2006: Япон улс, Кюүшү Хуулийн Их сургууль, хуулийн магистр, судлаач
1999-2000: Багшийн их сургууль, нийгмийн ухааны бакалавр
1996-1999: Энэтхэгийн Үндэсний Хуулийн Их сургууль,
1994-1996: МУИС-д хоёр жил суралцаад тэтгэлэгээр Энэтхэгт сурахаар болсон.
АЖЛЫН ТУРШЛАГА:
-ЛГБТИ эрх, жендэрийн тэгш байдал, хөгжих эрхээр 1999 оноос хойш ажиллаж байна.
-ЛГБТИ төвийг үүсгэн байгуулагч, зөвлөх
-Монголын эмэгтэйчүүдийн сан
-Хүний эрхийн үндэсний комисс,
-Human Rights Watch байгууллагуудад удирдах зөвлөл, орон тооны бус зөвлөлийн гишүүн зэргээр ажиллаж байсан.
-Англи-монгол синхрон орчуулагч

ЯРИЛЦЛАГЫГ БҮРЭН ЭХЭЭР НЬ СОНСОХ
ЯРИЛЦЛАГЫГ БҮРЭН ЭХЭЭР НЬ СОНСОХ
Яагаад бид хүн гэдгээрээ бахархаж болохгүй гэж

Бахархлын өдрүүд нь амжилттай болж өнгөрсөн үү. Үйл ажиллагаа, цар хүрээ, оролцогчдынх нь талаар ярихгүй юу?
Амжилттай болж өнгөрсөн. Өмнөх жилүүдийг бодвол оролцогчдын тоо ч олон байлаа. “Тэгш эрх, бахархлын өдрүүд”-ээ алхалтаар эхэлдэг. Үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх эрхийнхээ дагуу гудамжинд “хүний эрх бол бүх хүний эрх”, “ЛГБТИ хүний эрх бол хүний л эрх” гэх мэт лоозон бариад явахад урд нь жаахан асуудалтай байлаа. Мөн гудамжинд алхалт хийхийн тулд бүртгүүлэх ёстой байдаг. Гэтэл биднийг бүртгэж авахгүй, маршрутыг нь зөвшөөрөхгүй гэх мэтээр хүнд суртал гаргадаг байсан. Өнгөрсөн жил болон энэ жилийн хувьд тийм асуудал гараагүйд бид их баярлаж байна. Энэ нь шинээр батлагдсан Эрүүгийн хуульд бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа болон Үндсэн хуульд заасан бусад бүх үндэслэлээр ялгаварлан гадуурхахыг хориглосон заалт оруулсантай холбоотой болов уу. Шинэлэг гэвэл ЛГБТИ сэдэвтэй гурван бэсрэг жүжгийг залуус маань тавьлаа. Мөн НҮБ энэ жил бидэнтэй нэгдсэн нь хамгийн том дэвшил байлаа.
НҮБ-ын хувьд ЛГБТ эрхийг 1992 оноос “Хүйсээр ялгаварлахгүй гэдэг заалт бэлгийн чиг барижаанд ч мөн хамааралтай” гэж тайлбарласан. Учир нь бэлгийн чиг баримжаа гэдэг нь хүйсээс салгаж ойлгож болохгүй, ижил хүйсийн хүмүүсийн хоорондох хайр дурлалын асуудал юм. Бэлгийн чиг баримжаа гэдэг ямар нэгэн хүнд татагдах, хайрлах мэдрэмжийн л асуудал шүү дээ.
Яагаад бахархлын өдөр гэж нэрлэсэн юм бэ. Тэгш эрх гэдэг үгийг бол ойлгож байна. Хүн бүхэн тэгш эрхтэй байх ёстой. Харин бахархал гэдэг үгэн дээр хүмүүс их эмзэглэж хүлээж авах шиг санагдсан.
Энэ бол олон улсын нэршил. Энэ өдрүүдийг дэлхийн 150 гаруй улсад, үүнээс ч олон хотод зохион байгуулдаг. Тэгээд ч хүн гэдэг утгаараа яагаад бахархаж болохгүй гэж? ЛГБТИ хүмүүсийг “та нар буруу, гаж, байх ёсгүй” гэх мэт сөргөөр хардаг. Гэтэл хүүхэд наснаасаа л бид энэ бүх сөрөг хандлагыг даван туулсан ч сайн хүн болж хүмүүжсэн, нийгэмдээ сайн сайхныг хийж бүтээж, ажиллаж байгаа салбартаа амжилт гаргаж, орчин тойрон, найз нөхөд, гэр бүлдээ ээлтэй хүмүүс болсон байна. Тэр утгаараа яагаад бид бахархаж болохгүй гэж?
“ЛГБТИ иргэдийн эрхийг зөрчөөд байгаа зүйл байхгүй” гэж их бичиж байна. Монголд та бүхний эрхийг тэгж их зөрчөөд байдаг юм уу?
Байлгүй яахав. Он гарсаар найман сарын хугацаанд ЛГБТИ хүмүүсийн эсрэг эрхийг нь зөрчсөн, хязгаарласан, биеэр болон биет бусаар халдсан 17 хэргийг манай төв бүртгэж баримтжуулсан.

ЛГБТИ гэдгийг нь мэдээд, түүн дээр нь үндэслэн халдсан гэж үү?
Тийм. Бэлгийн чиг баримжаа болон хүйсийн баримжааг нь үндэслэн доромжилсон, зодсон, заналхийлсэн хэргүүд байнга гардаг. Энэ жил л гэхэд эхний найман сарын хугацаанд 17 хэрэг гарлаа. Харин шүүхэд шилжсэн хэрэг алга. Өнгөрсөн жил бол 2-3 байсан. Хүмүүс өөрийн биеэр мэдрээгүй зүйлээ ярихад их амархан байдаг байх. Сошл медиа дахь сэтгэгдлүүдийг харвал “та нарын эрхийг зөрчөөгүй” гэсэн мөртлөө нөгөө л доромжилсон үг хэллэгээ хэрэглэсэн, “та нар чимээгүй байх ёстой” гэж ялгаварласан үзэл нь байж л байдаг. Жишээ нь, би 40 гарчихсан хүн. Миний насныхан ЛГБТИ хүүхдүүдээ их зоддог шиг байна. Миний үеийнхэн болон надаас дээш насныхан соц нийгмийн бүтээгдэхүүн учир шинжлэх ухаанч биш, харанхуй хандлагаараа ЛГБТИ хүүхдүүдээ цохиж зодох, гэрт нь хорих зэргээр хүүхдүүдээ шийтгэж байна.
ЛГБТИ эрх яагаад хүний үндсэн эрх юм бэ гэдгийг тайлбарлаач?
Хүн утгаараа л. ЛГБТИ эрх гэдэг нь бэлгийн чиг баримжаа буюу хэнийг хайрлаж байгаагаараа, өөрийгөө төрсөн хүйсээсээ өөрөөр эсвэл эсрэг мэдэрч буйгаараа ялгаварлан гадуурхагдахгүй байх л эрх. Түүнээс Монгол Улсын иргэний эрх дээр нэмэх нь ЛГБТИ эрх гэдэг зүйл яриагүй юм. Монгол Улсын иргэн учир Монгол Улсын Үндсэн хуульд заасан “үл ялгаварлагдах” эрхээ л эдлэх гээд байгаа хэрэг. Зөвхөн Монголд төдийгүй дэлхий дахинд мөрдлөг болгодог олон улсын гэрээ конвенцуудын эхний хоёр заалтад “Хүн бүр адил тэгш эрхтэй байж, ямар ч үндэслэлээр үл ялгаварлагдах эрхтэй” гэж заасан байдаг. Гэтэл үзэл бодлоо илэрхийлэх эрх нь Иргэний болон улстөрийн эрхийн тухай Олон улсын пактын 19 дүгээр заалтад байдаг. Гэхдээ хүний эрхийг ингэж эрэмбэлэх нь утгагүй л дээ. Хүн болж төрчихсөн атлаа өөр бэлгийн чиг баримжаа, өөр өнгийн арьстай байсныхаа төлөө ялгаварлагдах ёсгүй юмаа гэдгийг л нэн тэргүүнд барьж буй хэрэг. Ер нь яагаад XX зууны дундаас гэв гэнэт “хүний эрх”, “тэгш эрх” гэж ярих болов. Дэлхийн II дайнд ялгаварлах үзлийн улмаас цөөнх үндэстэн байсных нь төлөө еврейчүүдийг хэдэн саяар нь хомроголон хядсан. Энэ үед еврейчүүдийг төрлөөр хомроголон устгаснаас гадна гей, лесбиян хүмүүсийг мөн хядсан байдаг. Энийг хүмүүс мэддэггүй. Энэ эмгэнэлт туршлага дээр үндэслэн хүн төрөлхтөн ямар ч байдлаар цөөнх байсных нь төлөө хүмүүсийг үзэн ядаж, ялгаварлан гадуурхаж болохгүй юм байна гээд НҮБ-ыг байгуулж, Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг 1948 онд балтаж, мөн ондоо Төрлөөр хомроглон устгахын эсрэг, үүнээс урьдчилан сэргийлэх олон улсын конвенцыг баталсан.
Танай төвөөс Үндсэн хуульд “бэлгийн чиг баримжаагаар нь ялгаварлахгүй байх” гэсэн заалтыг оруулах хүсэлтийг тавьсан байсан. Энэ хүсэлт биелэгдэх найдвар байна уу?
Орох ёстой гэж үзээд 2011 оноос энэ хүсэлтээ дахин дахин явуулж байна. Энэ жил мөн хүсэлтээ шинэчилж өгсөн. Харамсалтай нь УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хэзээ ч бидэнд албан ёсны хариу өгч байгаагүй, энэ жил ч өгөөгүй. Иргэдээ ялгаварлан гадуурхсан Үндсэн хуультай байх бодолтой хэвээр байх шиг. Бид иргэд шүү дээ, бид хүмүүс. Хүн утгаараа чөлөөтэй амьсгалж, амьдарч чадахгүй, тэгш эрхээ эдлэхийн төлөө элдвээрээ дуудагдан амьдрах нь хэцүү л дээ.

ЯРИЛЦЛАГЫГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ҮЗЭХ
ЯРИЛЦЛАГЫГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ҮЗЭХ
ЛГБТИ хүмүүсийг нийгэм нэг бүхэл гэж хардаг. Гэтэл...

Анкетан дээр ч бас “эрэгтэй, эмэгтэй” гэсэн хүйсийн сонголт байдаг. Өөр ямар ч сонголтгүй.
Интерсекс хүмүүс бүр хаягдсан. Интерсекс хүмүүс бол хромсомын ялгаатай, төрөхөд нь л аль нэгэн хүйст шууд хамааруулах боломжгүй байдаг. Хүйс гэдэг зөвхөн харагдаж байгаа биеийн бүтэц биш хромсом, гонад, даавар гээд олон зүйл хамаатай. Интерсекс хүмүүс төрөхөд тэмдэглэгдсэн хүйсээсээ өөрөөр хөгжсөн ч Монгол Улсын Бүртгэлийн тухай шинэчилсэн хуулиар хүйсээ шинэчлэн бүртгүүлэх боломжгүй болсон. Мөн хуулиар трансжендэр хүмүүсийн хувьд ч хүйсээ шинэчлүүлэн бүртгүүлэх нөхцлийг илүү хүнд болгосон. 2008 оны Иргэний бүртгэлийн тухай хуулиар транс хүмүүс хүйсийн шилжилтэд орсон бол шинэчлэн бүртгүүлэх боломжтой, интерсекс хүмүүс хүйсээ шинэчлэн бүртгүүлэх боломжтой байсан. Олон улсын жишгээр хүйсээ шинэчлэн бүртгүүлэхийн тулд бүх төрлийн мэс заслаа хийлгэсэн байх шаардлагагүй байдаг. Гэтэл одоо транс хүмүүс бүх шилжилтээ гүйцээсний дараа бүртгэлд хамрагдах ёстой гэсэн заалт орж ирсэн. Энэ нь тухайн хүний хувьд өөрийгөө тодорхойлох автономи, санхүүгийн боломж зэрэг олон эрхийг хөндөж байгаа. Хүйсийн шилжилтэд орохын тулд олон удаагийн өндөр төлбөртэй мэс засалд орох, урт хугацааны дааврын эмчилгээнд орох зэрэг санхүүгийн өндөр боломжтой байх шаардлагатай. Гэтэл хүн бүрт ийм боломж байхгүй. Тэгэхээр шинэчилсэн хууль нь иргэдээ нийгэм, эдийн засгийн нөхцлөөр нь ялгаварлан гадуурхсан болж байгаа юм.
Ажилд ороход анкетан дээр юу гэж бөглөх вэ гээд асуудал үүсэх нь дээ?
Наад зах нь хүн ажилд орох анкетдаа хүйсээ тавина. Бичиг баримтан дээрээ “эрэгтэй” гэсэн заалттай атлаа сайхан бүсгүй ороод ирэхээр хүмүүс ойлгодоггүй. Үл ойлгох тул ажилд авдаггүй, эсвэл шилжилтээ эхлэхэд нь ажлаас халдаг. Ажил мэргэжлийнхээ шаардлагыг бүрэн хангасан ч тэр хүнтэй ярихыг ч хүсдэггүй. Уг нь тэр хүнд хүйсийн харагдах өөрчлөлт л гарснаас ажилдаа алдаа гаргаагүй, бусдад гэм хийгээгүй шүү дээ. Хөдөлмөрийн харилцаанаас гаргаж байна гэдэг нь нийгмийн харилцаанд орох бүх боломжийг нь хасч байна гэсэн үг. Орлоготой, ажилтай байж нийгмийн харилцаанд орж, хүмүүсийн дунд байх эх үүсвэр, нөөц бололцоогоо олно. Наад зах нь найзуудтайгаа кофе ууж сууж чадахгүй, цаашлаад орох оронгүй болох нь байна. Транс хүмүүсийн хувьд хэцүү.
Ер нь ЛГБТИ хүмүүсийг нийгэм нэг бүхэл гэж хардаг. Гэтэл лесбиян, гей, бисексуал, трансжендэр, интерсекс хүмүүс бүгд тус тусдаа асуудалтай, өөр өөр зовлонтой. Ялгаварлан гадуурхалтыг мэдэрч байгаа нь тэр хэрээрээ өөр. Ерөнхийдөө ЛГБТИ хүмүүсийн мэдэрдэг зүйл нь ялгаварлан гадуурхалт. Биднийг үл тэвчдэг, ялгаварлан гадуурхдаг, хүчирхийлдэг. Лесбиян, гей, бисексуал хүмүүсийг бэлгийн чиг баримжаагаар нь буюу хэнд дурлаад, хэнийг хайрлаад байгаагаар нь, транс хүмүүсийг төрсөн хүйсээсээ өөрөөр өөрийгөө мэдрээд байгаагаар нь, интерсекс хүмүүсийг хромсомын ялгаатай байдлаар нь ялгаварлан гадуурхаж байна.
Хэдэн насандаа өөрийгөө мэдэрдэг юм бэ?
Өөрөөсөө асуу л даа. Хэдэн насандаа анх хүнд дурлаж, татагдаж эхэлсэн бэ. Яг л адилхан.

Хэрвээ уруу татагддаг юм бол би яагаад өдий болтол уруу татагдаагүй юм бол?

Тэр цагаас эхлээд л өөрийгөө нуух, нийгмээс нуугдах амьдрал эхлэх нь ээ.
Яг тийм. Уг нь хайрыг нуух ёсгүй. Дэлхий даяараа ЛГБТИ эрхийн хөдөлгөөнийг хайрын төлөөх хөдөлгөөн гэж нэрлэдэг. Ихэнх хүмүүс өөр зүйл ярьж байгаа тохиолдолд бид хайраа илэрхийлж чадахгүйд хүрдэг.
Манай улсын хүн амын хэдэн хувь нь бэлгийн цөөнхөд орж байна вэ?
Нарийн тоо гаргах боломжгүй. Ялгаварлан гадуурхахыг хориглосон, тэгш эрхийг нь олгочихсон орнуудад нарийн тоо гаргаж болдог. Айдасгүйгээр хэрэв хэлж болдог бол хүмүүс хэлнэ. Бусад улсын жишгийг харвал дунджаар хүн амын 10 хувь гэж ярьдаг. Энэ дотор ЛГБТИ бүх хүн орсон тоо. Энэ бол 10, 20 жилийн өмнөх баримжаа. Америкийн Глаад медиа байгууллагаас өнгөрсөн онд 1985 оноос хойш төрсөн хүмүүсийн дунд судалгаа явуулахад 10 байтугай хувь нь өөрсдийгөө эсрэг хүйсийн хүмүүст дурладаггүй буюу стрэйт биш, эсвэл төрсөн хүйсээрээ өөрсдийгөө мэдэрдэггүй буюу хүйсийн баримжааны хувьд транс гэж хэлсэн байсан. Нийгэм эерэг болоод хүмүүсийг хүлээн зөвшөөрч эхлэхэд өөрсдийгөө нээлттэй илэрхийлж эхэлнэ.
Төрийн байгууллага гэдэг иргэдээ ялгаварлахгүйгээр үйлчлэх ёстой жишиг газар. Тэгвэл төрийн байгууллагын зүгээс та бүхэнтэй ямар байдлаар ханддаг вэ?
Монгол Улс бол НҮБ болон бусад Засгийн газар хоорондын байгууллагуудын гишүүн, олон улсын гэрээнүүдийн дагуу хүлээсэн үүргүүдтэй орон. Ихэнх үүрэг нь хүний эрхтэй холбоотой. 2010 он хүртэл Монголын Засгийн гаазр хүн амынх нь дунд ЛГБТИ хүмүүс амьдардаг гэдгийг үгүйсгэсэн хандлагатай байсан. 2010 оны 11-р сарын 2-нд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн хурал дээр тухайн үед ГХ-ийн төрийн нарийн бичиг, дэд сайд байсан Цогтбаатар “Монгол Улсад ЛГБТИ хүмүүс ялгаварлан гадуурхалтад өртдөг байх өндөр магадлалтай учир хүмүүс энэ талаар огт мэддэггүй. Хэрвээ өртдөг гэж энэ чиглэлээр ажилладаг байгууллагууд мэдэгдэл хийсэн бол тийм байх” гэсэн мэдэгдлийг хийж байсан. Үүнээс хойш арай гайгүй болсон. Түүнээс өмнө ЛГБТИ хүмүүсийн эрхийн төлөө ажилладаг ЛГБТ Төвөө бүртгүүлэх гэж бараг гурван жил болсон. Бүртгээгүй үндэслэл нь ЛГБТ гэдэг нэршил нь гадаад үг, хүүхэд залуучуудад буруу үлгэр дуурайлал үзүүлнэ гэсэн. Би ч гэсэн хүүхэд байсан. Би хүүхэд байхдаа надад ямар хүнд хэцүү байсныг санадаг. Надад мэдээлэл байхгүйгээс энэ дэлхийд би гав ганцаархнаа, надад ямар ч туслалцаа байхгүй, би ингээд үхэх юм байна гэж боддог байсан.
Хүүхэд залуучуудыг уруу татна гээд байгаа нь дахиад л олонхын асуудлыг яриад байна, тийм үү?
Би хүүхэд байсан үеэ маш сайн санадаг. Яагаад Анараа 12 нас хүрдэг жилээ амиа хорлох гэж оролдсон юм бэ гэдгийг асуудаг хүмүүс ч байдаг. Мэдээлэлгүйгээс болоод маш их сөрөг хандлага давамгайлчихвал энэ нь хүүхдийн сэтгэхүйд яаж нөлөөлдөг вэ гэдэг маш хүнд асуудал. Нийгмийн дунд өөрийнхөө тусгалыг харахгүйгээр өсөх нь ганцаардлыг бий болгоно. Ганцаардаж өссөн хүүхэд ямар хэцүү гээч. Яг л солгой хүн төрдөг шиг, арьс нь өөр өнгөтэй төрдөг шиг л төрчихөж байгаа юм чинь яах вэ дээ. Мэдээлэл өгөх хэрэгтэй. Нийгэмд байгаа энэ цөөнх бол байдаг л энгийн зүйл гэдгийг ойлгуулахгүйгээр хүний эрхийг хангасан нийгэм гэж хэлэх боломжгүй.

Хүйсийн болон бэлгийн чиг баримжааг өөрчлөх гэж оролдох нь эрүүдэн шүүлт болно гэдгийг олон улсын хуулиар тогтоочихсон

"Хурц өнцөг" дандаа сэдэв ярьдаг, хувь хүн ярьдаггүй дүрэмтэй. Энэ удаад дүрмээ зөрчөөд Анараа яг хэдийд өөрийгөө илэрхийлэх ёстой юм байна гэдгийгээ ойлгосон, үүнд юу түлхэц болсон бэ гэж асуумаар байна?
Ээжийгээ ярьмаар санагдаж байна. Манай аав 1942 оных, ээж маань 1945 оны хүн. Ээж маань социализмаас ардчилсан нийгэм рүү шилжихэд жирийн инженер хүн атлаа үндэсний аж үйлдвэрлэлийн төлөө, ажилчдын төлөө Монгол Улсад анх ноолуурыг түүхийгээр нь экспортлохгүй байх бодлогыг УИХ-аар батлуулж чадаж байсан. Тухайн үед ээж маань Ноос, ноолуурын холбооны гүйцэтгэх захирал байлаа. Тэр бодлогын хүчээр ноолуурын үйлдвэрүүд “амьд үлдэж” чадсан. Ямар их хүч хөдөлмөр гаргаж, судалгаа хийж, маш олон хүнтэй уулзаж байж дотоодынхоо үйлдвэрлэлийг хамгаалж үлдэж байсныг нь харж байлаа. Ээждээ маш их баярладаг. Жирийн инженер хүн аж үйлдвэрийн бүхэл бүтэн салбарыг хөл дээр нь тогтоож чадаж байгааг хараад “хүн ингэж тэмцэж болдог юм байна” гэж маш их урамшиж байсан. 2000 онд “Тавилан” гээд ТББ-ын үүсгэн байгуулагчидтай уулзаад, хамтран ажилласан. Тухайн үед гей залуусын хувьд маш хэцүү байсан. Нэг хэрэг гарахад л бүгдийг нь дуудаж байцаана. Зүгээр ч байцаахгүй, эрүү шүүлт тулгадаг байлаа.
Ялгаварлан гадуурхаж байгаагаа мэдэхгүй тохиолдол их байдаг болов уу. Юуг, ямар үйлдлийг ялгаварлан гадуурхалт гэдэг юм бэ?
Үг, үйлдэл, эс үйлдлээр хэн нэгэн хүний эрхийг хязгаарлах, үл эдлүүлэх эсвэл эдэлж чадахгүй байдалд хүргэхийг ялгаварлан гадуурхалт гээд байгаа юм. Энд хүний эрхийн бүх төрлийн талаар яригдана. Үл ялгаварлагдах эрхийг маань зөрчөөд байгаа юм. Энэ бол анхдагч эрх. Хоёр дахь нь, үзэл бодлоо илэрхийлэх эрх. Үг яриа, бичвэр, тугаараа ч юм уу. Гуравдугаарт, эвлэлдэн нэгдэх эрхийг маань үгүйсгээд байгаа юм. Нэг орон зайд, нэг үзэл бодлын зайд цуглах эрхэд маань халдаад байдаг. “Та нарыг хэн ч ялгаварлаагүй байна, дуугүй л сууж бай” гэдэг чинь л өөрөө ялгаварлаад байгаа хэрэг.
“Хүүхэд залуусыг уруу татаад байна” гэж хүмүүс их бухимдсан байсан. Бэлгийн чиг баримжаагаар хүнийг уруу татаж болдог уу?
Ингээд шинжлэх ухаанч бусаар хандаад байгаа юм. Энэ хүмүүсээс “ер нь хүн уруу татагдана гэж байдаг юм уу” гэж асуумаар санагддаг. Би одоо 42 настай, энэ нийгмийн бүтээгдэхүүн. Амьдралынхаа дийлэнхийг эх орондоо өнгөрүүлсэн. Гэтэл би яагаад транс байхаа больчихоогүй, яагаад олонх болсон та бүхэнд уруу татагдаагүй юм бол оо? Тэгэхээр энэ уруу татагддаг, эсвэл болчихдог зүйл биш. Шинжлэх ухаанаар аль 1973 оноос бэлгийн чиг баримжаа бол өөрчлөгддөггүй, төрөлхийн юм байна гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага ч 1990 онд ижил хүйсийн бэлгийг чиг баримжааг сэтгэцийн өвчин бишийг, транс байдлыг энэ онд мөн л сэтгэцийн өвчин биш гэж батласан. Хүний бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжааг өөрчлөх гэж оролдох нь эрүүдэн шүүлт болно гэдгийг олон улсын хуулиар тогтоочихсон шүү дээ. Нийгэм нээлттэй болохын хэрээр хүмүүс өөрийгөө илэрхийлж эхэлж байгаа байх. Хүмүүс түүнийг нь харин “энэ хүн урд нь ийм байсан чинь одоо ийм болчихож” гэж андуураад байгаа юм. Тухайн хүн хэзээ өөрийгөө илэрхийлэх вэ гэдгийн л асуудал юм.

ЛГБТ иргэдийн эрхийг ямар ямар хуулиудаар хангаж өгсөн байдаг вэ?
Үзэн ядалтын гэмт хэрэг, үл ойлголтоос үүдсэн гэмт хэргээс урьдчилан сэргийлж Эрүүгийн хуулийн 14 дүгээр зүйлд үл ялгаварлан гадуурхана, ингэвэл хуулийн хариуцлага хүлээлгэнэ гээд заачихсан. Энэ бол том хамгаалалт болсон. Мөн Зөрчлийн тухай хуульд Үндсэн хуулийн хамгаалалтын үндэслэлүүд болон хүйсийн, бэлгийн чиг баримжааг оруулсан байдаг. ЛГБТИ иргэдийн дунд ядуурал өндөр байна. Энэ нь ялгаварлан гадуурхалтаас үүдэлтэй ажилгүйдэлтэй холбоотой байдаг. Тиймээс Хөдөлмөрийн тухай хуулийн төсөлд багтаасан байгаа. Эдгээр хууль нь нийгмийн үндсэн харилцаануудыг зохицуулсан. Бидний хүслээр Үндсэн хуульд эдгээрийг багтаах ёстой. Мөн Эрүүл мэнд, цагдаагийн салбарын бодлого, ёс зүйтэй холбоотой хууль журмуудад тусгасан байгаа. Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Ёс зүйн дүрэмд ч сэтгүүлчдэд зааж өгсөн байна лээ.
Та бүхний НҮБ-ын Хүний эрхийн тайланд тусгаснаас харвал цагдаагийн байгууллагын алба хаагчид ЛГБТИ иргэдийн эрхийг нэлээд зөрчдөг юм байна гэж харагдсан. Уг нь бол ёс зүйн дүрэмд нь байдаг юм байна, тийм үү?
Хууль дүрмэнд нь заагаад өгчихсөн байдаг ч түүнийгээ уншдаггүй, мэддэггүй, хэрэгжүүлдэггүй гэдэг асуудал бий. Хаа газар хууль нь байгаа ч хэрэгжүүлдэггүй байдал түгээмэл. Энэ олон хууль амьдрал болох ёстой юм. ЛГБТИ Төвийн зүгээс Төрийн албаны шалгалтдаа, төрийн албан хаагчийн ёс зүй гэх мэт ажлынх нь бүх заалтад хүний эрхийн ойлголтуудыг суулгаж, хуулиа заагаасай л гэж хүсдэг.
Бидний урилгыг хүлээн авч, хүрэлцэн ирсэнд баярлалаа.
Нэг зүйл нэмж хэлмээр байна. ЛГБТИ хүүхэд залуус тухайн хүн амынхаа 10 хувийг л эзэлж байгаа. Ийм хүүхэдтэй ээж, аавууд битгий хүүхдээ зодоосой, ойлгоосой, хүүхдүүдтэйгээ ярилцаад, хүлээн зөвшөөрөөсэй.
Гол нь мянга зодоод өөрчлөгдөхгүй зүйл?
Мянга хорьж түгжээд, зодоод ч өөрчлөгдөхгүй.