-Amazon, Dell-д ажиллаж байсан Баярсайхан яагаад эх орондоо ирж гарааны бизнес эрхлэх болов оо?
-Би дунд сургуульд байхаасаа л математик, компьютер программ хангамжийн чиглэлийг их сонирхдог хүүхэд байсан. Тэр чиглэлийнхээ олимпиадад оролцож, ирээдүй технологи руу чиглэх юм байна, бүх зүйл компьютерт суурилах юм байна гэдгийг ойлгож эхэлсэн. Сургуулиа төгсөөд 100 хувийн тэтгэлэгтэйгээр Турк улсад компьютер программ хангамжийн мэргэжлээр дөрвөн жил суралцаж төгсөөд эх орондоо шууд ирэх гэсэн боловч дахин суралцах зүйл их байна гэж үзээд Истанбулд гурван жил ажиллаж байлаа. Тухайн үед программ хангамжийн чиглэлээр ажиллаж байхдаа хэнд зориулж, юу хийж, хэний ямар асуудлыг шийдэж буйгаа ойлгодоггүй байсан. Түүнийгээ олж харахыг хамгийн их хүсдэг байв. Ингээд Монголдоо ирээд Biznetwork-ийг эхлүүлж байлаа.
Одоо Монголын хамгийн том ажил олгогч, зуучлалын систем болсон байна. Тэгээд 2014 онд Biznetwork-оо зараад АНУ-д суралцахаар явсан. Бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалахаар суралцаж байх хугацаандаа Amazon компанид сарын 9000 ам. долларын цалинтай дадлага хийж, төгсөөд нэг жил гаруй хугацаанд Dell компанид ажилласан. Хэдийгээр визээ сунгаад үлдэх боломж байсан хэдий ч сурсан мэдсэнээ, цуглуулсан туршлагаа эх орондоо хэрэгжүүлж, бусадтай хуваалцахыг л хамгийн их хүсэж байлаа. Тэр үед Анар намайг энд ирж, Монгол брэндээ олон улсад гаргая гэдэг санал тавьсан нь л энэ бүхний эхлэл болсон.
-Бидний сайн мэдэх гарааны бизнесүүд үргэлж нэг гaражаас эхэлсэн гэж ярьдаг, таны гараж юу байсан бэ?
-Мэдээлэл технологийн үндэсний паркийн жижигхэн өрөө. Туркт ажиллаж байгаад ирэх үед Мэдээллийн технологийн үндэсний паркт “Гарааны бизнесүүдийг дэмжих инкубатор хөтөлбөр” байдаг байсан юм.
Тэр үед нэг цаасан дээр өөрийнхөө төслийг бичиж ороод, 20 мкв өрөө авч анх компаниа байгуулж байлаа. Тухайн үед надад ямар ч ажилтан байгаагүй. Тиймээс КТМС дээр очиж зар тавиад хоёр оюутантайгаар бизнесээ эхэлж байсан.
Зар нь их хөгжилтэй. “Та мэргэжлээрээ ажиллаж, өөрийгөө хөгжүүлэхийг хүсэж байна уу. Тийм бол хоол унааны мөнгийг би даая” гэсэн агуулгатай. Анх ажиллаж байсан залуусын нэг нь жил гаруйн дараа өөр салбарт ажиллахаар гарсан. Нөгөө залуу нь намайг Biznetwork-оос гарах хүртэл хамт байсан, одоо блокчейн технологийн чиглэлээр ажилладаг.
-Biznetwork гэснээс та анх ер нь яаж энэ бизнесээ эхлүүлж байсан бэ?
-Истанбулд сургуулиа төгсөөд гурван жил тэндээ суурин ажилласан. Турктээ хамгийн том хоёр банканд системийн технологи нийлүүлдэг компанид ажиллаж байлаа. 2006 онд буюу эх орноосоо гараад бүтэн долоон жилийн дараа эргэж ирсэн.
Намайг буцаж ирэхэд хамгийн харамсалтай нь өнгөрсөн зуунд орхиод явсан эх орон минь яг хэвээрээ байлаа. Дөнгөж ирснийхээ дараа маш их зүйлийг шүүмжилдэг, өөнтөглөж хардаг байсан.
Хүмүүс нь өөрчлөгдөөгүй, гудамж талбай, үйлчилгээний байгууллагууд, компаниуд хүртэл яг тэр чигээрээ угтсанд их харамсдаг. Гэхдээ эх орондоо ирснээс зургаан сарын дараа гэнэт яагаад зарим хүнээс илүү боломж олдож, гадаадад суралцаж, туршлага хуримтлуулж ирчихээд зүгээр муулаад, өөлөөд суух ёстой юм бэ, гэж бодсон.
Өөрчлөх боломж надад байгаа гэдгийг л ойлгосон хэрэг. Тэгсэн нэг өдөр сонин худалдаж аваад үзтэл нийт нүүрний талаас илүү хувьд нь ажлын зар өрчихсөн байлаа. Яагаад үүнийгээ дижитал хэлбэрт шилжүүлж болохгүй юм бэ, гэсэн сэдлээр л Biznetwork-ийг эхлүүлсэн.
Biznetwork эхэндээ нийгмийн сүлжээний Монгол хувилбар байхаар эхэлж байлаа. Яваандаа Монголынх хамгийн том ажлын байрны сайт болно гэж тухайн үед төсөөлөөгүй.
Ер нь бизнес эхлүүлж байхдаа хэт холын ирээдүйг харна гэдэгт би итгэдэггүй. Бүх зүйл л яг манан дунд байгаа юм шиг байдаг. Яваандаа юмс ойлгомжтой болж, зам харгуй, мод бут харагдаж эхэлнэ.
Тэрнээс анх Biznetwork эхэлж байхад шууд л ийм сайт болно гэж бодоогүй. Одоо ч гэсэн тийм.
-Туркээс ирээд гэж байна, анх яагаад тийшээ сурахаар явсан юм бэ?
-Би долоон хүүхэдтэй айлын хүүхэд. Аав, ээж төрийн байгууллагад ажилладаг, 18 мкв хэмжээтэй байранд бүгдээрээ, дээрээс нь манай хамаатны гурван хүүхэд хамт амьдардаг байлаа. Дорнодод байхын л аймаг, сумын математикийн олимпиадад байнга оролцдог байсан.
Тэгээд манайх амьжиргааны боломж тааруу байсан учраас үргэлж л хаана ямар тэтгэлэг, боломж байна гэдгийг хайдаг байлаа. Тэгж яваад анх МонТуркт тэтгэлгээр суралцах эрх авсан. Тухайн үед аз таарсан, боломж нь тохиосон болохоор зөв сургуульдаа орсон гэж боддог.
Ер нь улсын хэмжээнд болж буй аливаа олимпиадад Нэгдүгээр сургууль, 11-р сургууль, Мон-Туркийн хүүхдүүд л эхний арван байрын төлөө өрсөлддөг байлаа.
Өнөөдөр Цахиурын хөндийд оччихсон, Google, Facebook зэрэг томоохон компаниудад амжилттай ажиллаж байгаа залуус бүгд л дээрх сургуулиудыг төгссөн байдаг. Ингээд Мон-Туркт тэтгэлгээр суралцаж төгсөөд Засгийн газрын тэтгэлгээр Турк улсад суралцахаар явсан.
Дөрвөн жил суралцаад, дараа нь систем хангамжийн компанид гурван жил ажиллаж, 2006 онд Монголдоо ирж байлаа.