Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, мэргэжлийн сумо бөхийн 68 дахь Их аварга Асашёорюү Д.Дагвадорж наадамчин олондоо зориулан Хүй долоон худагт байрлах “Унаган хурд” галын тойромд Ц.Батсайхан болон Б.Амарсанаа нарын морьтой холбоотой цуглуулгыг дэлгэсэн.
Цэндийн Батсайхан насаараа Хилийн цэргийн эмнэлэгт ажилласан бөгөөд гавьяаныхаа амралтад гараад цуглуулгаа эхэлжээ. Нийт арав гаруй жилийн турш цуглуулсан олон үндэстэн ястны эмээл, хазаар, ногт, баавар, дөрөө зэрэг 300 орчим бүтээлээ дэлгэжээ.
Харин Б.Амарсанаа хурдан морины судраар ном хийсэн бөгөөд тэндээ орсон эд өлгийн зүйлсээс дэлгэсэн гэдгээ хэлж байв.