Хүний хамгийн нандин ертөнц гэр бүл, хамгийн дотнын хүн хань билээ. УИХ-ын гишүүн М.Билэгттэй энэ нандин сэдвээр цөөн хором ярилцлаа.
-Та ханийнхаа ямар занд татагдаж байв?
-Бид нэг ангийн хоёр. Хань минь залуудаа их дэврүүн, хөдөлгөөнтэй хүү байлаа. Одоо бодоход ханийнхаа омголон, эрэмгий гэмээр зан, хүн чанарт татагдсан болов уу. Ханийгаа би хэтэрхий гэмээр хүн чанартай хүн гэж боддог.
-Зах зээлийн нийгэмд хөлөө олохын тулд их хөдөлмөрлөсөн тухай тань сонсож байсан. Тэр үед хэрхэн зүтгэж байв?
-Зах зээлд шилжиж, дэлгүүрийн лангуунд давс, гоймонгоос өөр юмгүй болсон тэр хүнд үeийг олон хүн Орос, Хятадын хооронд наймаа хийж давсан. Олон том бизнeсмэн тэндээс төрсөн. Би ч ханьтайгаа Орос, Хятадын хооронд наймаа хийж, бизнeсийн гараагаа эхлүүлж байлаа. Хань маань Хятадаас бараа авчирна. Би түүнийг нь Орос руу аваачиж зарна. Хоёулаа л ядарч цуцахыг тоохгүй явсан. Ингэж хамтдаа зүтгэж байж амьдралаа босгосон доо.
-Хөдөөнөөс ирсэн оюутан охин Монголын нэртэй бизнесмэнүүдийн нэг, цаашлаад төрийн түшээ болоход ханийн тань түшиг их байж таарна.
-Тэгэлгүй яах вэ. Сайн ханийн нөмөр нөөлөг дор л өдий зэрэгтэй явна шүү дээ. Хүн амьдралдаа хоёр л зүйлийг зөв сонгочиход аз жаргалтай амьдардаг гэдэг юм билээ. Энэ нь нэгдүгээрт, дуртай ажил, хоёрдугаарт, түшигтэй сайн хань. “Эмэгтэй хүний амьдрал ямар байх нь нөхрөөс их шалтгаалдаг. Нөхөр чинь ямар хүн байна, чи тийм л явна.
Тиймээс ханиа зөв сонгох хэрэгтэй” гэж ээж, аав минь захьдаг байв. Бага залууд тэр захиасын нарийн учрыг төдийлөн ухаж, ойлгохгүй “хийсэж” явсан ч азаар сайн ханьтай учирсандаа баярлаж явдаг. Ер нь ажиглаад байхад сайн ханьтай эмэгтэй л амжилтанд хүрдэг гэхэд хилсдэхгүй байх. Хань минь намайг их сайн ойлгож, дэмждэг. Бизнес эрхэлж байхад хань маань миний хамгийн дотнын зөвлөгч, хамтрагч байлаа. Одоо улс төрд орсноос хойш хань минь хэлсэн үг, баримталж буй байр суурийг маань үргэлж дэмжиж, урам зориг өгч, сэтгэлийн дэм, түшиг болж явна. Ингэж ойлгож түшдэг ханьтай болохоор би ямар ч санаа зовох зүйлгүйгээр ажилдаа бүхнээ зориулдаг.
-Олон жил хамт амьдрахаар нэгнээ харцнаас нь ойлгодог болдог гэдэг. Та хоёр аль хэдийнэ тийм болсон уу?
-Тэгэлгүй яах вэ. Манайх хүү, охин хоёртой. Тэд маань тусдаа гарсан. Ач, зээгээ эрхлүүлэх насандаа ирсэн бид хоёр биенийхээ харцнаас, үйл хөдлөлөөс бүхнийг ойлгоно шүү дээ.
-Нэрт найрагчийн “Хүмүүс ээ, бие биедээ урам хайрла” хэмээх сайхан шүлэг бий. Нэгэндээ урмын сайхан үг хэлэх, магтахыг хойш нь тавих хэрэггүй санагддаг. Та ханиа сайхан магтаач?
-Айл гэрийн ноён нуруу, сүлд хиймор ямар байх нь өрхийн тэргүүнээс хамаардаг. Өрх гэрийнхээ сүлд хиймор, гэргий, хүүхдийнхээ өмөг түшиг болдог гэрийн эзнийг алсын хараа, холч ухаан, өршөөнгүй сэтгэл, эв найр, эрхэмсэг ёс гэсэн таван зүйлээр шинждэг юм гэнэ билээ.
Миний хань эдгээр шинжийг цогцлоосон, гүндүүгүй сайхан монгол эр хүн дээ. Хүний хань нэг биений тал, нимгэн дээлний нөхөөс болдог гэж үнэн үг. Ажил бизнес гэж явсан жилүүдэд нэг нэгнийхээ дутууг нөхөж явахаас аргагүй. Нөхрийн маань ажилсаг, цэвэрч нямбай зан чанар надад их дэм болдог. Заримдаа гэр орон, үр хүүхдээ анхаарах завгүй явах ч үе гарна. Тэгэхэд хүүхдүүддээ надаас илүү анхаарал тавина. Их гэр бүлсэг, халамжтай хүн дээ.
-Буянтай хүнд бурхан сайн хань заяадаг гэдэг. Та их азтай эмэгтэй юм?
-Тийм шүү. Ийм сайн ханьтай учруулсан бурхандаа баярладаг. Хүнд муу санаж, муухай зүйл хийддэггүй, сайхан санаа, цайлган сэтгэлийн минь шагнал биз ээ.