gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     9.11
  • Валютын ханш
    $ | 3596₮
Цаг агаар
 22
Зурхай
 9.11
Валютын ханш
$ | 3596₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 9.11
Валютын ханш
$ 3596₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Г.Тэмүүлэн: Нийт малын амьдын жинг 2-3 кг-аар нэмэгдүүлэх бололцоотой

Г.Билгүүн
Улс төр
2017-12-15
0
Twitter logo

УИХ-аар Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, Малын генетик нөөцийн тухай хуулийг хэлэлцэж баталсантай холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, ХХААХҮ-ийн дэд сайд  Ж.Сауле  болон холбогдох албан тушаалтнууд мэдээлэл хийлээ.

Монгол Улсын эдийн засгийн тулгуур салбарын нэг болох мал аж ахуйн /МАА/ салбар нь ДНБ үйлдвэрлэлийн 12.2 хувийг эзэлж, нийт ажиллах хүчний 30.4 хувь нь тус салбарт ажиллаж, бүтээгдэхүүн үйлдвэрлэл 3.5 их наяд төгрөгт хүрч, нийт экспортын орлогын 8.7 хувийг нийлүүлж байгаа. Орон нутгийн 85 орчим хувь нь МАА-н үйлдвэрлэлд суурилсан эдийн засагтай байна.

Нэн тэргүүнд малыг бүртгэлжүүлнэ. 

Тиймээс өнөөгийн эдийн засаг, нийгмийн эрэлт хэрэгцээ, дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлж 1993 онд баталсан Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн зохицуулалтыг тусад нь салгаж, бие даасан хоёр хуулийг баталж, эрх зүйн томоохон шинэчлэлийг хийгээд байна.

Дээрх хоёр хуулийг хэрэгжүүлснээр МАА-н салбарт хэд хэдэн эерэг өөрчлөлтүүд гарна гэж үзэж буй юм. Тухайлбал хүн амыг аюулгүй баталгаат хүнсээр ханган, олон улсын МАА-н үйлдвэрлэлийн нөөц баялгийг эдийн засгийн эргэлтэд оруулна.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн "Малын генетик нөөцийн тухай хуулийг баталснаар нэн тэргүүнд малыг бүртгэлжүүлэх юм. Хамгийн эхэнд бог малыг 2020 он гэхэд бүрэн бүртгэлжүүлж дуусахаар зорьж байна. Олон улсын байгууллагын шаардлагаар малыг бүртгэлжүүлж, им-тэй болгосноор эрүүл ахуйн, гарал үүслийн баталгааг бүрэн хангана. Инэснээр мал, махыг экспортлох чанарын баталгааг хангаж чадах юм.

Үүнээс гадна малын үржил, үүлдэр угсааг сайжруулах ажлыг мэргэжлийн түвшинд хийдэг болно. Ингэхийн тулд сум бүрт эцэг малын цөм сүргийг бий болгох юм. Үүний үр дүнд 4-5 жилийн дотор нийт малын амьдын жинг 2-3 кг-аар нэмэгдүүлэх бололцоо байгаа. Мөн сум бүрт мэргэжлийн мал зүйчтэй болгож, тухайн засаг захиргааны нэгжид орж ажиллуулна. Үүнээс гадна монгол малын сүргийн бүтцийг эдийн засгийн зорилго чиглэлтэйгээр хөгжүүлэх, өсгөх бодлоготой болж, малчин өрхийг МАА-н үйлдвэрлэл эрхлэгчээр бүртгэнэ. Эдгээр ажлын дүнд монгол малын үүлдэр угсааг сайжруулж, ашиг шимийг өсгөн, мал эрүүл байх нөхцлийг бүрдүүлэн, гарал үүслийг баталгаажуулснаар МАА-н салбарын экспортыг эрс нэмэгдүүлэх үндэс суурийг бүрдүүлэх юм" гэлээ. 

ХХААХҮ-ийн дэд сайд  Ж.Сауле "1993 оноос хойш шинэчлэгдээгүй МАА-н салбарын хуулиудыг шинэчилж, МАА-н томоохон эрх зүйн өөрчлөлтийг хийлээ. Энэ хууль 2018 оны зургадугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлснээр Мал эмнэлгийн тогтолцоо босоо удирдлагатай болж, төрийн мэдэлд орно. Энэ хуулиудыг дагаж хэд хэдэн хууль, журамд өөрчлөлт орно. Мөн малчдын хариуцлагын талаар Зөрчлийн хуульд тусгаж байгаа" гэсэн юм.

Монгол Улсын нийт мал сүргийг бүртгэлжүүлэхэд 85 тэрбум төгрөг шаардагдах бөгөөд үе шаттай хийх энэхүү ажилд зориулан ирэх онд нэг тэрбум төгрөг тусгасан байна. Хэрэв мал сүргийг бүрэн бүртгэлжүүлж дуусвал мал бүрт тусгай чип бүхий им зүүж, энэ нь тухай малын махыг худалдаалан, хэрэглэгчийн гарт очих хүртэл дагалдах юм байна. Өөрөөр хэлбэл хэрэглэгч малын мах худалдан авахдаа энэхүү чип-ийг гар утсанд суурилсан аппликешнээр уншуулан, гарал үүсэл, үүлдэр угсааны талаар мэдээллийг бүрэн авах боломжтой болох аж. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан