Сонгуулийн ерөнхий хорооноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн эцсийн дүнг нэгтгэн гаргалаа.
Нийт 1984 хэсгийн хороо байдгаас 1983-ынх нь дүн эцэслэн ирсэн байсан юм. Харин үлдсэн нэг буюу гадаадад байгаа иргэдийн саналын хуудас өчигдөр оройны “Туркиш эйрлайнс”-ийн онгоцоор Турк, Болгар, Египет, Кувейт, Киргиз, Казахстанд саналаа өгсөн 986 иргэний саналын хуудас ирж тоолсноор, дүн бүрэн гүйцэт тодорхой болжээ.
Сонгуулийн эцсийн дүнгээр МАН-аас нэр дэвшигч М.Энхболд сонгогчдоос 497067, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга 611226 санал авч, 114159 саналын илүүтэйгээр ялалт байгууллаа.
Ази, Европын орнуудад саналаа өгсөн иргэдийн 1345 нь Х.Баттулгыг дэмжсэн бол 270 нь М.Энхболдод саналаа өгчээ.
Сонгуульд оролцох иргэдийн нэрсийн жагсаалтад 1.982.733 иргэн бүртгэлтэй байснаас 60.4 хувь буюу 1.206.809 иргэн саналаа өглөө.

Сонгуулийн Ерөнхий хорооноос өнөөдөр 09 цагт өгсөн мэдээлэл:
Сонгуулийн Ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн албан ёсны эцсийн дүнг танилцууллаа.
Тэрбээр "СЕХ сая 09 цагт хуралдаж Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь санал хураалтын дүнг авч хэлэлцэж хоёр тогтоол гаргалаа.
Сонгуулийн тухай хууль, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн хоёр дахь санал хураалтанд оролцож, саналаа өгсөн нийт 1207787 сонгогчоос МАН-аас нэр дэвшигч М.Энхболд 497067 санал буюу 41.16 хувь, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга 611226 санал буюу 50.61 хувийн санал авсныг баталсугай гэсэн тогтоол гарлаа.
Санал хураалтын дүнг Сонгуулийн Ерөнхий хорооны сайтанд тавина.
Энэ удаагийн санал хураалтад нийт сонгогч 1 990 797 байснаас санал өсгөн 1207787 сонгогч байлаа. Ирц 60.67 хувьтай гарсан" гэлээ.