Германы нэрт найруулагч Фатих Акины "Чик" уран сайхны киноны гол дүрд монгол хүү Б.Ананд тоглосон билээ. Уг киногоор энэ сарын 9, 10, 11-нд “iCinema” кино театрт болох "Алтан хальс" индепендент кино наадмыг нээх юм.
Тус бүтээлд тоглосон Б.Ананд болон түүний аав Ч.Батбилэгтэй кино наадмын хэвлэлийн хурлын үеэр ярилцлаа.
-Германд хэчнээн жил амьдарсан бэ. Тэнд сурдаг уу?
Б.Ананд:
-Би Германд суралцдаг. Энэ жил 10 дугаар ангиа төгсөж байна. Германд төрсөн ч Монголдоо цэцэрлэг, сургуульд явж байгаад сүүлийн зургаан жил Германд суралцаж байна.
-Кинонд тоглох санал хэзээ авсан бэ?
Б.Ананд:
-Аавын цахим шууданд кино сонгон шалгаруулалтын зарлал ирсэн байсан. Аав надад тэр талаар хэлэхэд би оюутан ахтайгаа хамтарч зураг аваад, видео бичлэг хийж сонгон шалгаруулалтад явуулсан юм. Гэтэл бүр сүүлийн дөрөвт үлдчихсэн. Нэлээн их шалгууртай, шалгаруулалтад орж байгаа хүүхдүүдийг бусад дүрүүдтэй тоглуулж, жүжиглүүлэн шалгаж авдаг юм билээ. Ингэж явсаар 2015 оны зун шалгаруулалт дуусаад тоглохоор болсон.
-Чик хүүг танилцуулахгүй юу?
-Б.Ананд:
-Чикийн дүр нь Оросоос ахтайгаа Германд ирсэн ази төрхтэй орос хүү юм. Тэр хүүхэд дунд сургуульд явна. Бусдаас өөр царайтай болоод ч тэр юм уу хүүхдүүд гадуурхдаг. Гэтэл нэгэн чинээлэг айлын, зожигдуу герман хүүхэдтэй танилцаад, найзална. Тэр хоёр зуны амралтаараа машин хулгайлаад машинаар Германаар аялдаг тухай энэ кинонд гардаг.
Б.Анандын аав Ч.Батбилэг:
-Ерөнхийдөө "Том Сойер"-ын сэдэвтэй төстэй. Чөлөөтэй байх, орчин үеийн Германы нийгмийн хүүхэд залуучуудын асуудлыг хөндсөн.
-Б.Ананд урлаг соёлд хэр сонирхолтой вэ. Драмын дугуйланд явж байсан уу?
Аав Ч.Батбилэг:
-Үгүй. Үнэхээр тийм юм байгаагүй. Сонгон шалгаруулалтад хайж байгаа хүүхдийн дүр нь миний хүүтэй адилхан санагдсан. Миний анзаарснаар сонгон шалгаруулалтад явж байхдаа их өөрчлөгдсөн. Камерын өмнө зогсох, жүжиглэх нь өөрт нь сонирхолтой байсан юм болов уу гэж бодсон.
Б.Ананд:
Надад сонгон шалгаруулалтад ороход их таалагдсан. Зураг авахуулах сонирхолтой юм билээ. Найруулагчийн хэлсэн зүйлийг дагаад хийхэд болмоор санагдаад аавдаа энэ дүрд тоглох хүсэлтэй байгаагаа хэлсэн.
-Дараагийн уран бүтээлийн санал ирсэн үү?
Аав Ч.Батбилэг:
-Нэг хоёр санал ирж байна. Гол нь хүү маань өөрөө сонирхолтой эсэхийг харъя. Энэ нь өөрийнх нь сонирхол, цаашдын хөгжилд нь хэрэгтэй гэдэг утгаараа бид дэмждэг.
-Киног "Чик" романаас сэдэвлэн хийсэн гэдэг. Мөн номыг нь монгол хэлнээ орчуулан хэвлүүлсэн гэсэн?
Аав Ч.Батбилэг:
-Энэ ном хэдэн жилийн өмнө хорт хавдраар нас барсан зохиолч Вольфганг Хернндорфын сүүлийн ном. Амьд байхад нь бестселлер болж байсан. Олон хэлээр орчуулагдсан байдаг. Хүү маань сонгон шалгаруулалтад орж эхэлсний дараа би энэ номыг уншиж эхэлсэн юм. Зохиол надад таалагдаад 2015 онд Монголд ирэхдээ "Монсудар"-т орчуулан хэвлүүлэх санал тавьсан юм. Учир нь кино зураг авалт эхэлсэн байлаа. Бас кинонд миний хүү Ананд тоглож байна, энэ бүтээлийг мөн Монголд гаргах санал тавьсан гэдгийг хэлсэн юм. Хэн хэн нь сайхан хүлээж аваад хамтран ажиллаж байна.
-Кино гарсны дараа хэд хэдэн наадамд өрсөлдсөн гэлээ. Үзэгчид хэрхэн хүлээж авсан бэ?
Аав Ч.Батбилэг:
-Энэ номыг уншсан олон хүн бий. Тиймээс их хүлээлттэй байсан. Германы болон олон улсын шүүмжлэгчид сайн кино болсон гэж үнэлж байна. Номд бичигдсэн үндсэн санаа, сэдвийг солиогүй учраас кино амжилттай явж байгаа болов уу гэж боддог. Кино наадмуудад өрсөлдөж, Германы киноны шагнал, Баварийн шагнал хүртсэн. Ананд "Шилдэг шинэ дүр төрх" шагнал хүртсэн.
Мөн гадаад улс орнуудад болдог кино наадмуудаас шагнал хүртлээ. Жишээ нь саяхан Сингапурт болсон Европын холбооны кино наадмын нээлтийн кино болж оролцсон. Орос, Германы кино наадмуудад нээлтийн кино болсон. Латин Америкийн хамгийн алдартай кино фестиваль болох Мексикийн кино наадамд оролцсон гээд зөвхөн бүс нутаг төдийгүй дэлхийн кино болж байна гэж би ойлгож байна. Мөн миний санаачилга Монголд хэрэгжээд үр дүнтэй ажил болж байгаад баяртай байна.