УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан нарын 26 гишүүний 2016 оны арванхоёрдугаар сард өдөр өргөн мэдүүлсэн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг шийдэх юм. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд сонирхсон асуултдаа хариулт авч байгааг товчлон хүргэе.
Ө.Энхтүвшин: Том хөрөнгө оруулагчдад хэрэгтэй хууль гэж харж байна. Хөрөнгө оруулалтын банктай болсноор Монголын жижиг дунд бизнес эрхлэгчдэд яаж нөлөөлөх вэ, валютын ханшид хэрхэн нөлөөлөх вэ. Том хөрөнгө оруулалтыг татаад, барьцаанд нь юу тавьсан бэ? Том уурхайн лицензүүдээ тавьж, эргээд түүнийгээ авч чадахгүй, олон улсын зах зээл дээр арилжигдах вий гэсэн болгоомжлол байна.
Б.Жавхлан: Валютын ханшийг буулгана гэхээс илүү тогтвортой байлгах нь л чухал.
Б.Жавхлан: Томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд манай банкуудын хүчин чадал 100 тэрбум төгрөгөөс дээш давдаггүй юм. Түүнээс дээш хэмжээний хөрөнгө оруулалт хэрэгтэй бол гадаадын хөрөнгө оруулалттай банкны мөнгийг чиглүүлнэ. Валютын ханшийг буулгана гэхээс илүү тогтвортой байлгах нь л чухал. Тогтвортой байлгахын тулд улс өөрөө өрсөлдөх чадвартай байх ёстой. Тэр нь валютын нөөц.
Барьцаа хөрөнгө бидний санаа зовох асуудал мөн. Бид барьцаа хөрөнгөө гадаадад барьцаалаад зээл авах уу, эсвэл дотоодод бидний хяналтад байдаг аж ахуйн нэгжид барьцаалаад зээл авах уу гэсэн сонголт дээр ирж байна. Гадаадын хөрөнгө оруулалттай банк нь манай Төвбанкны хяналтын дор мөнгөний урсгал нь хаагуур явахыг мэддэг, шүүх хууль хяналтын үйл ажиллагаа нь тодорхой хуулийн зохицуулалттай энэ орчиндоо барьцаалж зээл авах уу гэсэн асуудал юм.
Миний тооцоолсноор Оюутолгой компани найман тэрбум доллартай тэнцэх валютын урсгалыг гадуур явуулсан. Энэ хууль гарвал хөрөнгө оруулалт манай эдийн засгаар дамжина. Монголдоо гаднын хөрөнгө оруулалтыг татахын тулд цаашид Монголын 34 хувьтай тэнцэх мөнгөний урсгалын энүүгээрээ явуулж, тэр урсгалаас гардаг үр өгөөжийг Монголынхоо эдийн засагт шингээх нь чухал байна. Манайд салбар нэгжээ нээх банк нь татвараа төлнө, боловсон хүчнээ манайхаас авна. Хөрөнгө оруулалтын банк шууд жижиг, дунд үйлдвэрлэлийн зах руу орж болохгүй. Манай арилжааны банкуудтай хүч тэнцвэргүй байдалд орох учир манай арилжааны банкаар дамжуулан зээл олгоно.
Х.Баделхан: Хөрөнгө оруулалтын банкны хуулийг дэмжиж байгаа. Манай арилжааны банкуудын зээлийн хүү маш өндөр байгаа учир банкнаас зээл аваад бизнесээ хөгжүүлэх ямар ч боломжгүй. Оюутолгойн хөрөнгийн урсгалд Монгол Улс хяналт тавьж чадаж байна уу. Хөгжлийн банк байгуулах зөвшөөрлийг хаанаас олгох вэ. Дүрмийн сан нь ямар байх вэ?
Ц.ДАВААСҮРЭН: ХУУЛЬ БАТЛААД ОРХИХГҮЙ, ЭДИЙН ЗАСГИЙН ОРЧНОО САЙЖРУУЛАХ НЬ ЧУХАЛ
Б.Жавхлан: Дүрмийн сан нь 500 тэрбум төгрөг буюу 200 сая ам.доллар. Энэ нь үндэслэлгүй тоо биш. Манай банкны зах зээл 100 тэрбумаас дээш санхүүжилт хийх хуулийн зохицуулалт байхгүй. Үүнээс давсан хөрөнгө оруулалтыг хийнэ гэж тооцож оруулсан.
Д.Тэрбишдагва: Уул уурхайн компаниуд валютаа Монгол руу оруулж ирдэггүй нь ямар учиртай юм. Оюутолгой зэрэг улсын үйлдвэрийн үйл ажиллагаатай холбоотой асуудлыг Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэнэ.
Ц.Даваасүрэн: Хууль эрх зүйн орчин бий болгох нь зөв л дөө. Гаднын хөрөнгө оруулагчид Монголын эдийн засгийн боломжийг л харна шүү дээ. Манайх шиг эдийн засагтай Финлянд, Уругвай, Норвеги зэрэг улс олон бий. Тэр улсууд хөрөнгө оруулалт татаад хөгжөөд л байна. Зөвхөн хууль гаргачихаад орхиж болохгүй ээ, эдийн засгийн орчноо сайжруулах хэрэгтэй. Манайд алмаазаас бусад баялаг байна. Мал аж ахуйн түүхий эдээ боловсруулах хэрэгтэй байна. Хөрөнгө оруулалтыг өөрсдийнхөө хийж чадахгүй зүйлд чиглүүлэх хэрэгтэй. Ер нь хууль гарснаар Хөрөнгө оруулалтын банкууд шууд ороод ирэх нь юу л бол. Валютын сан үр ашигтай хөрөнгө оруулалтыг тат гэж зөвлөхгүй байгаа нь харамсалтай. Валютын сан биднээр өөрсдөөр л өр төлүүлэх гээд байна.
Ц.Даваасүрэн: Манайд алмаазаас бусад баялаг байна. Мал аж ахуйн түүхий эдээ боловсруулах хэрэгтэй байна. Хөрөнгө оруулалтыг өөрсдийнхөө хийж чадахгүй зүйлд чиглүүлэх нь зөв.
Б.Жавхлан: Хууль гарангуут л банкууд манайх руу шуураад ороод ирэхгүй ээ. Бид эрх зүйн суурь нөхцөлүүдээ бүрдүүлж байгаагийн нэг нь энэ төсөл юм. Магадгүй 4, 8 жил ч болно. Бид хууль эрхзүйн таатай орчноо л бүрдүүлж байгаа хэрэг. Оюутолгойн хөрөнгө оруулалтын эргэлтийг Монголоороо дамжуулахгүй л бол Монголд гаднаас банк орж ирнэ гэж хүлээгээд нэмэргүй.
Гаднын банкууд төлөөлөгчийн газраа нээж, судалгаа хийнэ. Түүний дараа асуудлаа шийднэ. Эсвэл шууд банкаа нээх хүсэлт гаргаж болно. Тэгвэл бас л нэг жил судална.
Ц.Даваасүрэн: Хамгийн гол нь хөрөнгө оруулагчдад эдийн засгийн боломжоо харуулах хэрэгтэй. Оюутолгойн валютын урсгал Монголын эдийн засгаар дамжих ёстой. Тэгэхгүй бол хөрөнгө оруулалтын банк хэзээ ч орж ирэхгүй.
Ц.Нямдорж: Төсөлд Хөрөнгө оруулалтын банк хараат болон охин компани байгуулахыг хориглоно гэсэн заалт байгаа нь зүйтэй. Харин манай банкны тухай хуульд арилжааны банк хараат, охин компани байгуулж болно гэсэн заалт байдаг. Та бүхэн энэ заалтыг өөрчлөх зүйл оруулж ирээгүй юм уу? Энэ хуульд зээлийн хүүний тухай заалт алга. Миний ойлгосноор гаднын банк ганц, хоёрхон хувийн хүүн дээр ажилладаг юм билээ. Хадгаламжийн үйл ажиллагаа явуулах тал дээр яах вэ, ямар нэг хязгаарлалт байхгүй юм уу?
Б.Жавхлан: Банкны хуульд 2010 онд тийм өөрчлөлт орсон. Зорилго нь банкинд төвлөрсөн хөрөнгийн урсгалыг хөрөнгийн зах руу шилжүүлэх зорилгоор оруулсан. Гэвч одоо бол өөр суваг болчихоод байгаад санаа зовж байна. Төвбанкнаас эрх зүйн хэд хэдэн хуульд өөрчлөлт оруулах юм билээ. Түүн дээрээ Банкны тухай хуулийн тэр заалтыг өөрчлөхөд анхаарна биз дээ.
Д.ЭРДЭНЭБАТ: 100 ТЭРБУМЫН ЗЭЭЛ ЖИЖИГ, ДУНД БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД ХЭРЭГГҮЙ
Энэ хуулийн хүрээнд хөрөнгө оруулалтын банкны үйл ажиллагаа дотоодын зах зээлтэй давхцахгүй байх заалт оруулсан. Тэр дундаа хадгаламжийн зах зээл рүү оруулж болохгүй. Манай санхүүгийн зах зээлийн хүү хадгаламжийн зээлийн хүү дээр банк ашиг нэмнэ, тэр нь банкны зээл. Банкны зээлийн хүү дээр ашиг нэмж, ББСБ-ын хүү. ББСБ-ын хүү дээр ашиг нэмж, ломбардын хүү. Монголын эдийн засаг банкны зээлийн хүүг төлөхөд чиглэгдсэн.
Монголбанкны дэд Ерөнхийлөгч Эрдэмбилэг: Монголбанк намрын чуулганаар банкны тухай хуулийг өргөн барихаар ажлын хэсэг ажиллаж байгаа.
Д.Эрдэнэбат: Банк санхүүгийн системд нэг л том доргилт үүсэх гээд байна. Буруу тийш явах гээд байна гэж би хардаж байна. Хөрөнгө оруулалтын банкны дүрмийн сан 500 тэрбум, тэгсэн мөртлөө 100 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ гэж байгаа. Үндсэн хөрөнгөөрөө тавхан төсөл санхүүжүүлнэ. 100 тэрбумын хөрөнгө оруулалт жижиг, дунд бизнес эрхлэгчид, аж үйлдвэрлэл хөгжүүлэхэд ямар ч хэрэггүй. Үүний цаана байгалийн баялгаа барьцаалж, уул уурхайн ашигт малтмалаа олборлоход л зориулагдах юм байна. Гадаадын хөрөнгө оруулалтын эсвэл Үндэсний хөрөнгө оруулалтын банкны тухай хууль гаргаж болоогүй юм уу?
Ц.Нямдорж: Төсөлд Хөрөнгө оруулалтын банк хараат болон охин компани байгуулахыг хориглоно гэсэн заалт байгаа нь зүйтэй.
Б.Жавхлан: Хөрөнгө оруулалтын захыг нээхдээ дотоодын банкны захаа хамгаалах, хүч тэнцвэргүй өрсөлдөөнөөс сэргийлнэ. 100 тэрбум бол энэ зорилгоор гаргасан тоо. Энэ төсвөөс бага хөрөнгө оруулалтын шаардлага манайд байгаа. Гэхдээ манай банкуудаар дамжуулан жижиг бизнес эрхлэгчдэд хөрөнгө оруулалт болж очно.
Барьцаа хөрөнгийн тухайд бид уул уурхайн төслөө бариад гадаадын хөрөнгийн зах зээлээс хөрөнгө татдаг. Тэгвэл тэр хөрөнгө оруулалтыг дотоодоосоо авах боломж юм. Үндэсний банк байгуулах хууль нь манайд байгаа. Манайд Зоос, Анод банк хөрөнгө оруулалтын банк гэж байгуулагдаж байсан.
Ё.Баатарбилэг: Жоомоо устгах гээд байшингаа шатаах вий дээ гэсэн болгоомжлол байна. Монголын банк, санхүүгийн зах зээл дөнгөж хөл дээрээ тогтох гэж байхад гаднаас их хэмжээний хөрөнгө оруулалт хийх, банк оруулах нь ямар вэ. Энэ тал дээр хэр зэрэг тооцоо судалгаа хийв? Энэ асуудлыг банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар шийдэж болоогүй юм уу?
Б.Жавхлан: Таны болгоомжилж байгаатай санал нэг байна. Болгоомжилж байна гээд хаачихвал энэ хуулийг батлахын ч хэрэггүй. Хэдэн банк орж ирэхийг бид мэдэхгүй. Өнөөдрийн байдлаар 100 тэрбумаас дээш хөрөнгө оруулалт авах төсөл ч манайд магадгүй бэлэн биш. Суурь эдийн засаг маань идэвжилгүй байгаа учир манайд хөрөнгө оруулалт орж ирэхгүй байна. Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нэг суваг энэ хууль болоосой гэж энэ төслийг боловсруулсан гэв.
Гишүүд хуулийн төсөл боловсруулсан Ажлын хэсгийн ахлагчаас сонирхсон асуултдаа хариулт авсны дараа, уг хуулийн төслийг дэмжих, эсэх талаар санал хураалт явуулахад олонх нь хэлэлцэхийг дэмжлээ. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.