Зургаадугаар сарын 16-нд "British Heart Foundation"-оос зохион байгуулсан Лондонгоос Брайтон хот хүртэл 90 орчим км-н дугуйн арга хэмжээнд Их Британи дахь дугуй сонирхогчдын "Team Mongolians" багийн 9 дугуйчид амжилттай оролцлоо.
"British Heart Foundation” байгууллага нь 1961 онд хэсэг эмч судлаачдын санаачлагаар үүсгэн байгуулагдсан бөгөөд ашгийн бус олон нийтийн болон судалгааны байгууллага юм.
Тус байгууллага нь 2017-2018 онд зохион байгуулсан арга хэмжээгээрээ 170 сая орчим фунтын хандив цуглуулсан бөгөөд хандивын 128 сая фунд нь эмчилгээ судалгаанд зарцуулагджээ. Британийн нийт хүн амын 7 сая орчим хүн зүрх болон энэ төрлийн өвчинтэй хэмээх судалгаа байдаг.
Лондонгоос Брайтон хот хүртэл зөвхөн дугуйгаар оролцдог олон нийтээс хандив босгох зорилготой энэхүү арга хэмжээнд оролцоход нэг хүний 45 фунтыг хандивлаж оролцдог бөгөөд цугласан орлогыг арга хэмжээг зохион байгуулахад болон судлагааны ажил зарцуулагддаг ажээ.
Жил бүр зохион байгуулагддаг уг арга хэмжээ энэ жил 44 дэх жилдээ зохиогдож байгаа ба
Д.Очирбат ахлагчтай Британи дах дугуй сонирхогчдын “Team Mongolians” багийн гишүүд болох Б.Чинзориг, Д.Мэндсайхан, Б.Ариунтуяа, Б.Буяантогтох, Б.Итгэлбат, Д.Очирбат, Д.Цэрэнбат, Б,Батболд, Ч.Отгондаваа нар амжилттай оролцож, хандив цуглуулахад оролцлоо.
Арга хэмжээний фото сурвалжлагыг Лондон дахь Жи-СтудиМН | G-StudioMN хариуцан, оролцсон дугуйчдаа дэмжин ажиллалаа.