Өнөөдөр болсон үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Улсын арслан Э.Оюунболд түрүүлж, 26 насандаа Монгол Улсын Аварга цол хүртсэн юм.
Түүнд “Моннис моторс” ХХК-наас 239 сая төгрөгийн өртөг бүхий “Ниссан патрол Y62” маркийн автомашин бэлэглэжээ. Харин шинэ аварга Э.Оюунболд энэ машинаа дуудлага худалдаанд оруулж, орлогоор нь Хэнтий аймгийн сумдад түргэний машин хандивлах шийдвэр гаргажээ.
“Туркойз хилл ресурс” компани Оюутолгойн энэ оны эхний хагас жилийн үйлдвэрлэлийн тайлангаа танилцуулав. Тус тайланд Оюутолгойн далд уурхайн үйл явцын талаар мэдээлжээ.
2021 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн далд уурхайн бүтээн байгуулалт 60 хувьд хүрсэн байна. Гэвч уурхайн тогтвортой олборлолтын хугацаа хойшилсон юм. Одоогоор хоёр хувилбар яригдаж байна. Эхний хувилбараар 2022 оны тавдугаар сар бол дараагийнх нь 2023 оны зургаадугаар сар юм. Чухам хэзээнээс далд уурхайн тогтвортой олборлолт эхлэхийг Туркйоз Хилл ирэх онд зарлана гэв.
- 2022 онд далд уурхайг ашиглаж эхэлбэл нийт зардал 6.5 тэрбум,
- 2023 он болж хойшилбол 7.2 тэрбум ам.болж өсөх тооцоо гарчээ.
Харин далд уурхайн ТЭЗҮ-д нийт зардлыг 5.3 тэрбум ам.доллар байна гэсэн юм. Тус уурхайд хийсэн малтлагын дараа уурхайн загварчлалыг эргэж харах шийдвэрт хүрсэн юм. Учир нь их хэмжээний нуралт үүсэж, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй нөхцөл байдал үүсжээ.
Оюутолгойн ил уурхайн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа талаар тайланд дурдсан байна.
Жюү жицүгийн Азийн АШТ (Аварга шалгаруулах тэмцээн) Монголд анх удаа маргааш буюу долоодугаар сарын 17-20-ны хооронд болно. Тус тэмцээн зохион байгуулагдах тухай Монголын Жюү Жицүгийн холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэмцээний насанд хүрэгчдийн ангилалд 331, өсвөрийн ангилалд 77 нийт 24 орны 408 тамирчин оролцох ба нийт 13 орны 19 хүнтэй шүүгчийн бүрэлдэхүүнд манай улсаас 3 шүүгч ажиллана. Зохион байгуулагч орны давуу талаар Монгол улсаас насанд хүрэгчдийн ангилалд 62, өсвөрийн ангилалд 47 тамирчин буюу жин тус бүрд 4 хүртэлх тамирчин оролцох аж.
Монгол бөхийн өргөөнд болох Жюү жицүгийн Азийн АШТ-ий өсвөрийн ангиллын тэмцээн нь Монгол улсын ерөнхийлөгчийн ивээл дор зохиогдох “Азийн хүүхдүүд-2020” наадмын “Test event” бөгөөд долоодугаар сарын 20-нд эхэлнэ.
Жюү жицүгийн Азийн АШТ “NeWaza JiuJitsu”, “Fighting JiuJitsu”, “Contact JiuJitsu”, “Duo System” гэсэн төрлөөр явагдана. Тэмцээнийг SPS, MNB телевизууд шууд дамжуулах аж.
Онцгой байдлын ерөнхий газраас өнөөдөр мэдээлэл хийлээ.
ОБЕГ баяр наадмын өдрүүдэд буюу долдугаар сарын 10-15-нд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллажээ. Энэ хугацаанд нийт 59 дуудлага ирсэн ба 28 иргэнд тусламж үзүүлжээ.
Ер нь ихэнх дуудлагын 90 хувийг гол усны осол эзэлдэг. Хур тунадас ихтэй байгаа учир голын усны төвшин их байгааг онцоллоо.
Эдгээр өдрүүдэд анхаарал болгоомжгүй байснаас үүдэж 15 хүн голд осолдсоны 3 нь хүүхэд аж. Жишээ нь, Булган аймагт 17, 18 настай хоёр эрэгтэй, Сэлэнгэ аймагт 8 настай охин голд осолджээ. Машинаа угааж байхдаа голын усанд хөл алдах, хүүхдүүд хийлдэг завь, хөвөгч, хантаазтай голд орох нь эргээс маш хурдан хугацаанд холддог сөрөг талтайг анхаарууллаа. Бага насны хүүхдүүдийг хараа хяналтгүйгээр эрэгт орхиж, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орж осолдож байна гэв.
Энэ удаад 9 дэх жилдээ хийж байгаа завьт эргүүлээр баярын өдрүүдэд 9 иргэний амь насыг аварчээ. Мөн гол гатлахдаа баталгаатай гүүр, гарцаар гарч байхыг зөвлөлөө.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачлан боловсруулсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа.
Хуулийн төсөлд ямар ямар заалт тусгасан талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд мэдээлэл хийв.
Тэрбээр “Хот гэдэг үг Үндсэн хуульд байдаггүй. Тиймээс хот гэдэг үгийг нэмж байна. Ингэснээр Улаанбаатарын найман дүүрэг хот болж болно. Мөн Үндсэн хуулийн 57.3-т байгаа нутгийн иргэдийн хурлын саналыг үндэслэн УИХ шийдвэр гаргадаг байсныг болиулж, заавал зөвшөөрөл авахгүй болж байна. Аймаг, сум байгуулахыг УИХ, Засгийн газар шийднэ. Нэгдсэн нэг улс учраас заавал зөвшөөрөл авах шаардлагагүй гэж үзэж байна. Өнгөрсөн 30 жилд нэг ч хот нэмэгдээгүй нь энэ заалттай холбоотой. Хот болохоор хороод засгийн газрын сум болон дүүргийн Засаг даргыг шууд сонгодог болж байна.
УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох, сонгуулийн системийг холимог болгох, тусгаар тогтнолын асуудлаар санал асуулга явуулахыг хориглох зэрэг заалт оруулсан.
Мөн байгалийн баялгийн менежментийг хэрхэн хийх талаар нэлээд нарийвчилсан заалт оруулсан. Баялаг манайх, гадаадын хөрөнгө оруулагч 100 хувь хөрөнгө оруулалт хийж, ашгийн 51 хувийг манайх хүртэнэ гэж заасан.
Мөн Шүүхийн сахилгын хороо гэж шинэ байгууллагыг бий болгоно” гэлээ.