Мэргэжлийн талбайн теннисний энэ оны сүүлийн их дуулга болох Америкийн нээлттэй тэмцээн 8-р сарын 26-нд буюу ирэх Даваа гарагт эхэлнэ. Тус тэмцээний сугалаа өчигдөр болж, эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн эхний шатанд АНУ-ын Серена Уильямс, ОХУ-ын Мария Шарапова нар учраа таарлаа.
Сүүлийн үед бэртлийн улмаас амжилт нь буурч яваа 2 тамирчин ийнхүү эхний шатанд сугалагдсан нь теннис сонирхогчдын анхаарлыг татаж байна. Серенагийн хувьд дэлхийн чансаанд 8-д бичигдэж байгаа бол Шарапова 87-д эрэмбэлэгджээ.
Эдгээр теннисчид өмнө нь 22 удаа таарахад Америк бүсгүй 19-д нь ялалт байгуулсан юм. Хамгийн сүүлд 2016 оны Австралийн нээлттэй тэмцээний шөвгийн 8-д учраа таарахад Серена ялсан байна. Удахгүй 38 насны босго давах дүү Уильямс сүүлийн үед нурууны бэртэлтэй байсан бол Шарапова мөрний бэртлийн улмаас энэ онд ердөө 6 тоглолтод оролцжээ.
Бусад сонирхолтой оноолтуудаас дурдвал Их Британийн Йоханна Конта - ОХУ-ын Дария Касаткинатай, Беларусийн Арина Сабаленка өөрийн нутаг нэгт Виктория Азаренкатай, өнгөрсөн сард Уимблдоны АШТ-д Винус Уильямсыг хожсон 15 настай Кори Гауфф, ОХУ-ын Анастасия Потаповатай тус тус таарсан байна.
А.Одбаяр