Дубайн гэрээтэй холбогдуулан гаргасан “Дархан монгол ногоон нэгдэл” ТББ-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр “Дархан монгол ногоон нэгдэл” ТББ-ын нэхэмжлэлтэй, Монгол Улсын Ерөнхий сайдад холбогдох шүүх хуралдаан болж өндөрлөлөө.
“Дархан монгол ногоон нэгдэл” ТББ-ын зүгээс Оюу толгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөө буюу Дубайн гэрээтэй холбогдуулан нэхэмжлэл гаргасан юм. Нэхэмжлэлийн шаарлагад:
1. Оюу толгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх зорилгоор төслийн ажилд шаардагдах нэмэлт хөрөнгө оруулалт, санхүүжилтийн асуудлаар хэлэлцээ хийх, холбогдох төлөвлөгөө боловсруулах /Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 27 дугаар захирамж/,
2. Оюу толгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурах эрхийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал, Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ганболд нарт зөвшөөрсөн /Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 99 дүгээр захирамж/,
3. Монгол улсын Засгийн газар буюу хувь нийлүүлэгчийг төлөөлж “Оюу толгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөө”-нд гарын үсэг зурахыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ганболд нарт зөвшөөрснийг /Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 123 дугаар захирамжийг/ тус тус илт хууль бус болохыг тогтоолгохоор Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шүүхэд ханджээ.
Шүүх хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

2015-05-21-нд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг АНЭУ-д ажлын айлчлал хийж ирээд Чингис хаан олон улсын нисэх буудалд болсон хэвлэлийн бага хурлаар дараах мэдэгдлийг хийжээ:
Арабын Нэгдсэн Эмират Улсад хийсэн айлчлалаас аяны богц дүүрэн ирлээ. Оюутолгойн төслийн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжүүлтийн төлөвлөгөөнд Дубай хотноо гарын үсэг зурлаа. Улаанбаатар хот, Өмнөговь аймаг, Сингапур, Лондон хотод хэлэлцээрүүд үргэлжилж Дубайд дууссан.
Дэлхийн санхүү, эдийн засгийн том төв Дубайд Оюутолгойн төсөл үргэлжлэх шийдвэр гарсан нь олон улсад хурдтай цацагдлаа. Ерөнхий сайд гэрээнд гарын үсэг зурсан гэж мэдээлсэн нь ташаа мэдээлэл. Ерөнхий сайд ямар ч гэрээнд гарын үсэг зураагүй. Харин Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх төлөвлөгөөнд “Эрдэнэс Оюу толгой,” “Төркиз Хилл Резорсиз,” “Рио Тинто,” “Оюу толгой” ХХК-ийн удирдлагууд гарын үсэг зурсан. Өнөөдрөөс эхлээд Оюутолгой Засгийн газрынх биш, улстөрийнх биш эдийн засаг, компани хоорондын асуудал болсон.
Энэ бол Монгол Улсын эрх ашигт бүрэн нийцэх үр дүн.
Тиймээс улстөрчид энэ асуудалтай хутгалдахгүй байхыг хүсье. Эрдэнэтийн үйлдвэрийн адил энэ том төсөл үргэлжлэх ёстой. 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах эсэх талаар хэлэлцээрийн үеэр аль ч тал санал тавиагүй. Гагцхүү далд уурхайг эхлүүлэх үндсэн асуудлуудаа ярилцсан. Төслийн удирдлагын менежментийн зардлыг зургаан хувиар тогтоосон байсныг далд уурхайн бүтээн байгуулалт үргэлжлэх долоон жилийн хугацаанд гурван хувь байлгахаар харилцан тохиролцож чадсан. Оюутолгойн уурхайн бүх зардлыг Монголын тал хянах бололцоотой боллоо.
Далд уурхайн төлөвлөгөөнд Монголын тал төслийн өгөөжийн 54,9 хувийг авна гэсэн зарчмыг тусгаж чадсан нь манай талд ашигтай хувилбар болсноос гадна энэ төсөл дээр татвартай холбоотой элдэв маргаан гарах шаардлагагүй болсон. Энэ төлөвлөгөөнд гарын үсэг зурснаар Засгийн газрын бондын хувь хэмжээ, хүү, өөрийн үнэлгээ, Хөгжлийн банк болон Худалдаа хөгжлийн банкны бондын хүү зэрэг эдийн засгийн үнэлгээ өсч байна. Сүүлийн хоёр жил гацсан, хорин сар царцсан энэ төсөл хөдөллөө. Энэ бол Монгол Улсын эрх ашигт бүрэн нийцэх үр дүн. Тиймээс аль нэгэн хувь улстөрчийн оноо цуглуулах ажлыг иргэд, улс орныхоо хувь заяаг шийдэхээс дээгүүрт тавьдгийг зогсоох цаг ирлээ.