“Монгол бахархал” булангийн 2016 оны анхны зочин бол дэлхийн амьд домог болсон Арета Франклины үндсэн таван хөгжимчний нэг болсон төдийгүй АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн тангараг өргөх ёслолын хөгжмийн найруулгыг хийсэн хөгжмийн зохиолч Б.Чинбат байлаа.
Хүний сэтгэлд хөг нэмсэн аялгуу бүтээдэг хүмүүний дотоод сэтгэл хийгээд үзэл бодлын ертөнц рүү хэрхэн өнгийснийг Б.Чинбат: Дэлхий сонссон хөгжмийн цаана Монгол хүн байгааг мэдээсэй гэж хүссэн гэх түүний ярилцлагаас унших боломжтой.

“Сонгодог”… Энэ үгийг уншмагц улаан хөшиг, тайз, ихэмсэг дэгжин хэв маяг гээд цаанаа л эрхэмсэг, халдашгүй байдал төсөөлөлд бууна. “Сонгодог” гэх агуулгад багтсан хэнд ч сонгодог л дүрэм үйлчилнэ.
Монгол улсын гавьяат жүжигчин Э.Амартүвшин нь И.П.Чайковскийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын мөнгө, Пласидо Домингогийн нэрэмжит “Placido Domingo’s Operalia” олон улсын уралдаанд тэргүүн байр, Испанийн алдарт тенор Франческо Венасын нэрэмжит уралдаанаас мөнгө, Би-Би-Си Кардиффын “Дэлхийн дуучин 2015” уралдаанд шилдэг таван дуучны нэгээр шалгарсан гэх амжилтуудаараа хэдийнэ “Сонгодог” гэдгээ баталчихсан…
Э.Амартүвшин: Жинхэнэ одод сонгодог урлагт байдаг ч би өөрийгөө од гэхгүй ярилцлагаар дамжуулан та түүний дэлхийн тавцанд гарсан замнал болоод үзэл бодлын сонгодог ертөнцөд саатах болно.

Уян налархай, төгс гоо сайхныг уран нугараачид биеэр өгүүлдэг. Гоо сайхан гэх ойлголттой бүсгүй хүнийг л хамаатуулж, эмэгтэйчүүд энэ салбарт авьяасаа сорьдог гэх онолыг тэрбээр халсан.
Биеэр өгүүлэхүйн урлагийн төлөөлөл болж эрэгтэй хүнийн уян налархайн төгс зохицлыг Монгол төдийгүй дэлхийн тайзнаа мэдрүүлж яваа Соёлын тэргүүний ажилтан, уран нугараач Э.Лхагва-Очир “Монгол бахархал” булангийн хүндэт зочны хойморт тухаллаа.
Энэ агшинд уншигч та Э.Лхагва-Очир: Цирк бол эр зориг, хариуцлага. Чи анхаарал алдаж, секунд зөрөхөд л үхэл отож байдаг ярилцлагыг уншаарай.

Босго өндөртэй Герман улсад Хивсний инженер мэргэжлийг эзэмшсэн охин нь хоёр улсын хооронд чингэлгээр дарс зөөх болсонд эгдүүцэн хуульч аав нь дээрх үгсийг зандрангуй хэлж байжээ.
Ааваасаа зөрөн байж эхлүүлсэн “наймаа” нь өнөөдөр дэлхийн 18 орны алдартай дарс үйлдвэрлэгчтэй түншилсэн, Монголынхоо зах зээлийг эзэлсэн компани болтлоо өргөжсөн байна.
“World Wine” хэмээх нэрээр танигдсан “Ноён уул эрдэнэ” ХХК-ийн захирал Ц.Түвшинбаярын Манай удамд "наймаачин" байхгүй. Чи овгоо солиорой гэж загнуулж байлаа ярилцлагыг танд санал болгож байна.

Монголын үндэсний дизайнеруудын холбооны ерөнхийлөгч Ц.Одонгэрэлийг “Монгол бахархал” буланд мөн уригдсан.
Тэрбээр үндэсний загварын тоглолтуудаар дэлхийн тайзнаа Монголыг таниулахад ихээхэн үүрэг гүйцэтгэсэн билээ.
Ц.Одонгэрэлийн Хөх зүү хөндлөн барьдаггүй гэж хэлэхийг сонсохоор миний яс хавталздаг ярилцлагыг мөн унших боломжтой.

Эмзэг турьхан, уян зөөлний тууль мэтээр бүсгүйчүүдийг тодорхойлох нь бий. Тэгвэл тэрхүү ойлголтыг эвдэн эрэгтэй хүн бүр зориглоод байдаггүй энхийг сахиулах ажиллагаанд эх орноо төлөөлөн бүсгүйчүүд мордож байна.
Баруун Сахар, Суданы гурван удаагийн ажиллагаанд амжилттай үүрэг гүйцэтгэсэн Дэд хурандаа Т.Мөнх-Оргил бүсгүйг “Монгол бахархал” булангийн хүндэт зочны нэг байв.
30 гаруйхан насандаа дэд хурандаа цолоор мөрдсөө мялаасан түүний Т.Мөнх-Оргил: Тэнд өлсгөлөнгөөр үхэж байхад бид идэх хоолтойдоо гомдоллож байна ярилцлага уншигч танд нэгийг бодогдуулах биз ээ.

В.Ойдовын амьдрал ингэж эхэлжээ. Үеийнх нь багачууд дэгдэн дэрвэж эрхлэн наадахаас өөр юуг ч үл гадарлан өсөж байхад тэрбээр 14 жилийг эмнэлгийн орон дээр “бясалгах”, “хат суухад” зориулжээ.
18 настай хөвгүүд омог аагиндаа дарвиж явахад В.Ойдов “Дээдсийн хүрээлэн” сонинд “Америкаас 150 тэргэнцэр Монголд оруулж ирнэ” гэж хоёр таягаа сугандаа хавчуулаад ярилцлага өгч зогссон байна.
Бусад нь нэг мэргэжил эзэмшсэндээ ханаж байхад Орос, Англи хэлний орчуулагч, Орон судлаач мэргэжил нь чамлалтай санагдан Швейцарийн Цюрихийн их сургуулиас Олон улсын бизнесийн удирдлагын бакалаврын зэрэг горилоод ирсэн.
Түүгээр ч барахгүй Монгол улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгэмшүүлэх үйлсэд онцгой амжилт гаргасныг нь үнэлэн Америкийн төрийн бус байгууллагуудын сүлжээнээс олгодог олон улсын шагналын эзнээр түүнийг тодруулжээ.
Түүний эрч хүч, амьдралын амтыг мэдрүүлэх В.Ойдов: Хийх зүйл дэндүү их учраас толгой гудайлгах зав алга ярилцлагыг уншигч танд дахин санал болгож байна.

Үхэл амьдралын дэнсэн дээр амь дэнжигнэх үест хүн аврал нэхэн эмчийг л зорьдог. Тэд үхлээс амь биеийг ангижруулах хийгээд амьдралтай салах ёс хийгчдийн толгойг түшин үдэх хосгүй тавилантай.
Энэхүү үйлст өөрийн биеийг зориулж яваа Монголын бахархал болсон нэгэн эмчтэй уншигч таныг уулзуулсан.
Тэрбээр Улсын нэгдүгээр нэгдсэн эмнэлгийн Эрхтэн шилжүүлэх төвийн мэс засалч Б.Батсайхан бөгөөд гадаадын хөгжилтэй орнуудад хийдэг өндөр өртөг бүхий эрхтэн шилжүүлэх хагалгааг Монголдоо хийдэг цөөн тооны эмч нарын нэг билээ.
Б.Батсайхан эмч элэг, бөөр шилжүүлэн суулгах хагалгааны үеэр судас залгах нарийн мэс заслыг хийдэг бөгөөд Б.Батсайхан: Биеийг эдгээсэн эмчид бус ламд талархах нь үйлийн үр ч юм бил үү ярилцлагаараа уншигч тантай хэдийнэ танил болсон.

“Харвардын” гэх тодотголоороо эрдэмтдийн дунд цоллуулах болсон Инженерийн шинжлэх ухааны доктор Ц.Байгалмаатай "Монгол бахархал" буландаа ярилцсан.
Электроник, мэдээлэл зүйн инженер тэрбээр Японд Анагаахын инженерчлэлийн чиглэлээр мастер, докторын зэрэг хамгаалсан төдийгүй олон улсад “Уушгины хорт хавдрын дүрс оношлогоог автоматжуулах”, “Хэвлийн хөндийн гурван хэмжээст CT зураг ашигласан автомат оношлогооны систем хөгжүүлэлт” зэрэг олон ажлыг хийсэн байна.
Түүний Харвардад хийсэн шулуун гэдэсний хорт хавдрыг автоматаар оношлох төслийг Обамагийн засгийн газар дэмжиж, өнөөдрийг хүртэл амьдрал дээр хэрэгжүүлж яваа юм.
Олон улсад долоон патентыг эзэмшдэг Ц.Байгалмаа 20 орчим жил Японд амьдрахдаа 10 жилд нь их сургуульд багшилжээ. Тэрбээр Монголд ирмэгцээ утаагүй зуух, Япон машины хөгжим бүтээж амжсан байна.
Ц.Байгалмаа: Хүүхдүүдээ Монголоор нь үлдээхийн тулд Япон дахь карьераасаа татгалзсан ярилцлага танд эрч хүчийг өгнө гэдэгт найдна.

Одоогоос хоёр жилийн өмнө нийтэлсэн Ц.Саруул: Миний дурлаж хийсэн ажил болохоор бага цалинтай ч Монголдоо ажиллана хэмээх ярилцлагыг уншигч та санаж байгаа байх.
Үг хэл нь шулуухан, үйлдэл явдал нь түргэн докторант эмч Ц.Саруултай Солонгосын Анам эмнэлгийн Зүрх судасны төвд мэс заслын эмч хийж байхад нь танилцаж билээ. Тус төвд ажиллаж байгаа цор ганц эмэгтэй эмч гэдгээр нь бахархан чин сэтгэлийнх нь дуу хоолойг сонсож байсан нь саяхан мэт.
Гэтэл зургаан сарын өмнө түүнийг Монголдоо хамгийн анхны хэм алдалтын мэс ажилбар хийснийг дуулав. Өмнө нь хийсэн ярилцлагаа санан сэтгэлд баяр төрснийг нуух юун.
Ц.Саруул хэлсэндээ хүрсэн... Түүгээр ч барахгүй өмнө нь эмчилгээгүй гэгддэг байсан хэм алдалтын өвчнийг Монголдоо эмчилж эхэлсэн нь сэтгүүлч миний хөөрсөн нэг шалтгаан байв. Иргэд өвчнөө эдгээхийн тулд 20-40 сая вон төлж холын өндөр хөгжилтэй орныг зорьдог байсан бол өнөөдөр 3.5 сая төгрөгөөр эх орондоо эмчлүүлэх боломжтой болжээ.
Монголоо гололгүй, харийн орноос хуримтлуулсан мэдлэг туршлага энд үйл хэрэг болгож буй эмч Ц.Саруулыг “Монгол бахархал” буланд урьж ярилцсан. Шунхдаагүй нүүр, эргэлдсэн тунгалаг нүд, эвийг нь олж боосон үс... Эртний танил энэ төрх эгэл гэдгийг тодорхойлно.
Ц.Саруул: Монголд анхны хэм алдалтын мэс ажилбарыг хийхдээ уйлах шахан догдолсон ярилцлагыг өгсөн тэрбээр "Монгол бахархал" булангийн хүндтэй зочдын нэг яах аргагүй мөн билээ.

“Үүдэл эсийн Ариунаа” хэмээх нэрээр олны дунд танигдсан ХБНГУ-ын Фрайбургийн их сургуулийн доктор, биохимич Н.Ариуныг “Монгол бахархал” буландаа урьж ярилцсан.
Олон улсад 1996 оноос эхлэн өнөөг хүртэл эрхтэн ургуулах үүдэл эсийн талаар судалж эхэлсэн бөгөөд Н.Ариун дэлхийн судалгааны багт ажилласан анхны Монгол эрдэмтэн юм.
Түүний Н.Ариун: Хүн, ялааны хооронд долоохон генийн зөрүү бий. Хэн байх нь таниас шалтгаална ярилцлага олны анхаарлыг хамгийн их татсан билээ.

Дэлхийн болоод олон улсын тэмцээнүүдэд хоёр мөнгө, гурван хүрэл медалийг хүртэж байсан мастер тогооч Ч.Санчирыг шинэ дугаарын зочноор урьсан.
Түүний хоол дэлхийн шилдэг жорд багтсан төдийгүй хорт хавдрын явцыг удаашруулах, дархлаа сайжруулах нэг төрлийн буудайг хоолондоо нэвтрүүлэн туршиж эхэлсэн талаар Ч.Санчир: Миний нууц жор уу? Ердөө л сэтгэл… ярилцлагаас уншиж болно.
.

Л.Бат-Амгалан кино найруулагч мэргэжилтэй. Үнэндээ түүнийг хүмүүс байтугай салбарынхан нь ч бүрэн мэдэхгүй.
Бусад найруулагч шиг хуруу даран тоолох олон киногүй. Гэсэн ч “Хуучны сайхан өдрүүд”, “Гайхамшигт нислэг” дэлгэцийн бүтээлүүд нь Лос-Анжелос, Пусан, Лондонгийн олон улсын наадмуудад амжилт гаргаад “тэнд” хүлээн зөвшөөрөгдчихсөн.
Бас болоогүй ээ Лондонгийн “The Smalls” нэртэй богино хэмжээний кино наадамд тэргүүлсэн “Гайхамшигт нислэг” киногоо Японы зах зээлд борлуулжээ.
Уг киног үзсэн нэгэн алдартай найруулагч “Энэ кино намайг элэгдчихлээ. Би уйлчихаад ирье” гээд нүдэнд нь нулимс цийлгэнээд гараад явчихаж...
Хийсэн, хийсээр байгаа хэрнээ “чимээгүй”, авсан, харуулсан атлаа өөрийгөө “дэлдээгүй” "Media Crackers" компанийн захирал, залуу найруулагч Л.Бат-Амгалантай нэгэн өдрийг өнгөрөөсөн.
Нийтлэг биш өөр, шинэлэг мөртлөө хуучинсаг, энгийн бас даруу байдал... Энэ бол тэр!
Түүний өвөрмөц ертөнцтэй Л.Бат-Амгалан: Бид ядуу болохоор дэлхийд өрсөлдөж чадахгүй байна гэж үү. Энэ бол шалтаг! ярилцлагаар танилцах боломжтой.

“Бидэнд ирээдүйг гутрангиар төсөөлөх эрх байхгүй. Өнгөгүй гэж харвал бүрхэг байх болно” гэж тэрбээр ярьсан. Нийгмийн асуудал гэхээр болж бүтэхгүй, уруу дорой бүхнийг ам уралдан хэн ч ярьж чадна. Тэгвэл нийгмийн эрүүл мэндийн салбарыг тэргүүлж яваа залуу эрдэмтэн Б.Цогтбаатарын хувьд боломжгүйгээс гарцыг хайдаг гэж ам бардам хэлсэн.
Эмч аавынхаа залгамж халаа болох гэж хүний их эмчийн мэргэжлийг эзэмшсэн ч өөрийнхөө хүсэл эрмэлзэлд хөтлөгдөн нийгмийн эрүүл мэндийн чиглэлд эргэлт буцалтгүй оржээ.
Тэрбээр 2005 онд АНУ-ын Колорадогийн их сургуулийн Эрүүл мэндийн удирдлагын хөтөлбөрийг шинжлэх ухааны магистр, 2014 онд Канадын Саймон Фрейзерын их сургуулийн Эрүүл мэндийн шинжлэх ухааны сургуулийг доктор цолтойгоор дүүргэж, Канадын их сургуульд багшлахаас гадна тэндэхийн эрүүл мэндийн судалгааны хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаас төслийн зохицуулагч хүртэл хийсэн байна.
Түүний Б.Цогтбаатар: Эерэг хандлага+хариуцлага гэдэг зүйл л хамгийн чухал нь ярилцлага танд эерэг хандлага, дулаан уур амьсгалыг өгөх буй за.

Энэ оны хамгийн сүүлчийн зочин бол АШУҮИС-ийн багш О.Саранчулуун байлаа.
Одоогоос хоёр жилийн өмнө АНУ-ын Нью-Йорк хотын марафонд Монголын нуман хөлтэй бүсгүй амжилттай оролцсон талаарх мэдээлэл цацагдсан.
Тэрбээр АШУҮИС-ийн багш О.Саранчулуун бөгөөд өдгөө Ахиллис Интернэшнл байгууллагын Монгол дахь салбарын захирал юм.
Уг марафоныг амжилттай дуусгаснаар дэлхийн марафонуудад Монголоос хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөөллөөрөө оролцуулах албан ёсны эрхийг авсан байна.
Тэрбээр Израиль улсын Иерусалим хотын Хэбрүйгийн сургуульд Нийгмийн эрүүл мэндийн магистрын зэрэг горилж, Нью Йорк хотын Колумбын их сургуульд мэргэжил дээшлүүлжээ.
О.Саранчулууныг О.Саранчулуун: Би гүйж чадаж байхад юу боллоо гэж гуних вэ ярилцлага уншигчдад эрч хүч, амьдралын утга учрыг мэдрүүлсэн гэдэгт итгэлтэй байна.