Хэвлэл мэдээллийн ёс зүйн долоо хоног болж байна. Үүнтэй холбоотойгоор GoGo мэдээний агентлаг Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөлтэй хамтран “Хэвлэл мэдээллийн ёс зүй: Таны бодлоор” хэлэлцүүлгийг редакц дээрээ зохион байгууллаа.
Энэхүү хэлэлцүүлэгт Монголын хэвлэл мэдээллийн зөвлөлийн Радио, Телевизийн Ёс зүйн хорооны дарга Ж.Батбаатар, Монголын хэвлэл мэдээллийн зөвлөлийн Сонин, сэтгүүл, сайтын хорооны гишүүн Д.Нарантуяа, сэтгүүлч Л.Мөнхбаясгалан, Г.Улсболд, дуучин М.Нарантуяа нар оролцож, сэтгүүлч О.Ариунбилэг хөтлөн явуулсан юм.
Ингээд gogo.mn сайтаар шууд дамжуулан хүргэсэн нэг цагийн хэлэлцүүлгийг та бүхэнд текстээр хүргэж байна.
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЗӨВЛӨЛ ИРГЭДЭЭС ИРСЭН САНАЛ ГОМДЛЫГ ХЭЛЭЛЦДЭГ
-Хэвлэл мэдээллийн зөвлөлийн үйл ажиллагааг товч танилцуулна уу?
Ж.Батбаатар:
-Хэвлэл мэдээллийн зөвлөл гэдэг хэвлэл мэдээллийн салбарын өөрийн зохицуулалтын байгууллагын нэг гол хэсэг нь. Хэвлэл мэдээллийн зөвлөлийн өөрийн зохицуулалт гэдэг тухайн салбарын зөвшилцөл, итгэлцэл, ойлголцлын хүрээнд өөрсдийн үйл ажиллагааны хэм хэмжээг тогтоосны үндсэн дээр гарч ирдэг.
2015 оны нэгдүгээр сард байгуулагдсан, зургаадугаар сараас нь хэвлэл мэдээлэлтэй холбоотой иргэдийн гомдлыг хүлээж авч эхэлсэн. Зөвлөл Радио, телевизийн болон Сонин, сэтгүүл, сайтын гэсэн хоёр ёс зүйн хороотой.
Хэвлэл мэдээллийн салбарт ёс зүйн хэм хэмжээг тогтоох, иргэдээс хэвлэл мэдээлэлтэй холбоотой санал гомдлыг хүлээн авч шийдвэрлэх үүргийг гүйцэтгэдэг.
-Ирж байгаа гомдлууд ихэвчлэн юуны талаар байдаг вэ?
Д.Нарантуяа:
-Сонин, сэтгүүл, сайтын хороонд нийт 15-16 гомдол ирснээс 80 хувийг нь хэлэлцэж шийдвэр гаргасан. Гомдол нь сэтгүүлчдийн гаргадаг гол алдаа эх сурвалж баталгаагүй, эх сурвалжаас тодруулдаггүй, таамаг цуу ярианд үндэслэн мэдээгээ бичсэн, тараасан болон нийгмийн цөөнхийн талаар мэдээлэхдээ буруу ойлголтыг дэврээхээр мэдээлэл гаргасан гэх мэт. Дүгнэж хэлвэл баталгаатай эх сурвалжаас тодруулаагүй гомдол л дийлэнх.
МЭДЭЭЛЛИЙГ ШУУРХАЙ ТҮГЭЭХ VS ҮНЭН БОДИТ МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭХ
Сэтгүүлчдээс асууя. Санамсаргүй алдаа хэр их гаргадаг вэ. Санамсаргүй алдаа гаргах болсон шалтгаан нь чухам юу байдаг юм бол?
Л.Мөнхбаясгалан:
Санамсаргүй алдааг залуу сэтгүүлч байхдаа нэлээн гаргадаг байсан. Туршлага дутдаг учир гаргахаас ч аргагүй. Сэтгүүлчдэд мэдээлэл нээлттэй байдаггүйн улмаас ийм алдааг сэтгүүлчид гаргадаг. Сүүлийн жилүүдэд мэдээлэл авах орчин харьцангуй гайгүй болж байгаа юм болов уу. Сүүлийн үед гайгүй шүү. Одоогоос 17-18 жилийн өмнө санаатай алдаа их байсан бол сүүлийн үед санамсаргүй алдаа нь их болоод санаатай алдаа нь бага болсон юм болов уу. Яагаад гэвэл энэ бол туршлагагүйгээс, түүхээ уншаагүйгээс болдог.
Г.Улсболд:
Асуудлаа мэдэхгүйгээс алдаа гаргадаг. Сүүлийн үед сэтгүүлчид нэг чиглэлээр мэргэших хэрэгтэй гэж боддог болсон, энэ чиглэлээрээ сургалтад хамрагддаг болсон нь алдаа гаргахаас сэргийлж байгаа юм. Асуудлаа мэдээд, тухайн салбарынхаа мэргэжилтэн шиг ажиллаж алдаанаас урьдчилан сэргийлэх, хариуцлагатай зөв мэдээлэл иргэдэд хүргэх тал руугаа явж байгаа тул алдаа багасч байгаа.
Сэтгүүлчийн гаргасан санамсаргүй алдаа нь ёс зүйн алдаанд тооцогдох уу?
Ж.Батбаатар:
Мэдээж тооцогдолгүй яахав. Байнгын нягт нямбай байдал гэдэг бол мэргэжлийн шаардлагын тэргүүн зэрэгт тавигддаг. Энэ хүчирхэг хэрэгсэл сэтгүүлчийн санамсаргүй гаргасан алдааны золиос болох ёсгүй. Ийм байдлаас иргэдээ хамгаалах үүднээс санамсаргүй алдааг ч гаргахгүйн тулд ажиллах ёстой. Хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүй гэдэг бол маш нарийн стандарт, хэм хэмжээн дээр тулгуурлан явагддаг мэргэжлийн үйл ажиллагаа. Үүнийг мэдэхгүйгээс болоод санамсаргүй алдаа гарах гол шалтгаан болдог.
Сэтгүүлчийн санамсаргүй алдаанд юуг тооцож болох вэ?
Д.Нарантуяа:
Үүнийг хар, цагаан гэдэг шиг шууд ялгахад хэцүү. Гэхдээ сэтгүүлч хүн байнга цагийн давчуу байдалд ажилладаг. Онлайн хэвлэл мэдээлэл зонхилсон үед бусдаас түрүүлж мэдээлэх гэж секундтэй уралдаж байдаг тул сайхан мэдээ оллоо гэхэд түрүүлж өгөх гэж адгадаг. Үүнээсээ л болж алддаг.
Хэрвээ дахиад 20-30 минут байсан бол түүнийг гуравдагч эх сурвалжаас тодруулж байж мэдээллээ хүргэнэ. Хурдтай мэдээлэл хүргэснээр тухайн хэвлэл мэдээллийн рейтинг өсч байдаг. Тиймээс энэ хоёрын тэнцвэрийг барина гэдэг чухал. Тиймээс хэвлэл мэдээллийн зөвлөл аль болох зөөлөн хандах тал руу ажилладаг. Сэтгүүлч санаатай алдаа гаргах нь цөөн. Санаатай, санаагүй алдааг мэдэхийн тулд туршлага хэрэгтэй.
ДУУЧИН М.НАРАНТУЯА: БИД ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛДААНЫ ЗОЛИОС БОЛЖ БАЙДАГ
-Өөрийн чинь талаар хэвлэл мэдээллээр маш их бичдэг. Таны талаарх мэдээллүүд ёс зүйг хэр баримталдаг гэж та боддог вэ?
Дуучин М.Нарантуяа:
Ёс зүй зөрчсөн гэх хэцүү, ёс зүйтэй гэхэд хэцүү. Урлагийн хүний хувьд арван жил урлагаар явахад бичигдээгүй хууль гэдэг шиг элдэв сенсаац байдаг л зүйл. Хэрээс хэтэрвэл хүний хувийн амьдралд нөлөөлдөг. Урлагийнхны хувийн амьдралд хэвлэл мэдээллийн ёс зүйгүй байдлаас болж нөлөө их үзүүлдэг гэдгийг би өөрийн амьдралаар туулсан. Баримттай, өөрөөс нь тодруулсан нотолгоотой мэдээллийг цацах нь зүйтэй юм.
Өөрийн чинь талаар бичихдээ тодруулж лавлаж байсан удаа бий юу?
-Тийм асууж байсан хүн өнгөрсөн арван жилийн хугацаанд ганц хоёр л байсан байх. Нэг харахад л янз бүрийн юм биччихсэн байдаг. Нэгэнтээ хүнд андуу ташаа мэдээлэл хүргэчихсэн тохиолдолд дараа нь мянга залруулаад ч нэмэргүй байдаг. Би хамарны асуудалд их орооцолддог. Нэг сэтгүүлчид “үүнд сэтгэл хангалуун биш байдаг” гээд хэлчихсэн чинь “хоёр дахь удаагаа хамарны гоо сайхны хагалгаанд оржээ” гээд биччихсэн байсан. Гэтэл үүнийгээ “би тэгж ойлгосон” гэж тайлбарлаж байсан. Тэгэхээр бид иймэрхүү алдааны золиос л болж байдаг. Хэвлэлийн бай болдог хүмүүсийн хувьд хувь тавилантайгаа эвлэрчихсэн шахуу. Гэвч амьдралд нь нөлөөлсөөр л байдаг.
Хэвлэл мэдээллийн байгууллагын ёс зүй, сэтгүүлчийн ёс зүй хоёр өөр үү? Хэрвээ өөр бол ялгаа нь юу вэ?
Ж.Батбаатар:
Ялгаагүй нэг зүйл. Цензур гэдэг бол агуулгад тавигддаг өөр зүйл. Нарагийн ярьсан дээр хэлэхэд сэтгүүл зүйн үндсэн дүрмээр олны танил хүмүүсийн тухай нийтлэл, жирийн хүмүүсийн тухай мэдээллээс ялгаатай. Гэхдээ эрх чөлөө хязгаартай. Хязгаарын тухай л сэтгүүл зүй авч үзнэ. Монголд 300-аад хүний тухай л хэвлэл мэдээлэл бичдэг гэдэг. Тэгэхээр тэдний нэг нь байвал бичигдэхээс. Хэрвээ олны танил, улстөрч, од бол хэвлэл мэдээллээс ирж байгаа ачааллыг даах ёстой гэдэг. Гэхдээ тодорхой хязгаар байх ёстой. Хүний эрүүл мэнд, гэр бүлийн гээд нууцад халдах уу үгүй юу, ямар түвшинд вэ гэдэг нь ёс зүйн дүрмээрээ зохицуулагдана.
Сэтгүүлч ёс зүйн алдаа гаргаж байна гэдэг тухайн хэвлэл мэдээлэл алдаа гаргаж байна л гэсэн үг. Агуулгатай холбоотой хариуцлагыг редакц хүлээхгүй гэчихсэн байдаг. Ийм зүйл байж огт байж болохгүй. Хариуцлага хүлээх гээд редакц ажиллаж байгаа. Мэргэжлийн байгууллага өөрт орсон агуулгад хариуцлага хүлээхгүй байна гэдэг нь жинхэнэ ёс зүйг зөрчиж буй хэрэг.
Д.Нарантуяа ёс зүйн хорооны гишүүн өөрөө news.mn сайтын редактор. Та Ж.Батбаатар даргын хэлсэнтэй санал нийлэх үү?
Редакц сайн байж тухайн хэвлэл мэдээллийн контент сайн гардаг. Тийм учир редакцын төлөвшил хэвлэл мэдээллийн салбарын төлөвшил хөгжилд чухал үүрэгтэй. Онлайн сэтгүүл зүйн хөгжилтэй холбоотой компьютерийн ардаас сайт хийдэг бүлэг хүмүүс бий болсон нь маш хорлонтой. Гэхдээ энэ бол төлөвших явцын л нэг хэлбэр. Яваандаа саар нь үгүй болоод, сайн нь үлдэх ёстой.
ХҮНСНИЙ НОГОО 50 ХУВЬ ХЯМДАРЛАА ГЭЧИХЭЭД ЗАХ, БҮХ ДЭЛГҮҮР ХААЧИХВАЛ ТЭР ХҮН ХААНААС НОГООГОО АВАХ ВЭ
Хоёр сэтгүүлчээс асууя. Мэдээллийг шударга бус аргаар олж авахгүй гэдэг нэг заалт бий. Эрэн сурвалжлах сэтгүүл зүй хийхэд энэ заалт яаж нөлөөлдөг бол?
Г.Улсболд:
Ер нь мэдээлэл ил байдаггүй. Сэтгүүлч янз бүрийн аргаар олж авдаг. Танил тал, олон жил ажилласан хүмүүстэй, мониторинг хийдэг хүмүүстэй харилцаж олж авна. Мэдээлэл авахын тулд нөгөө хүн нь албан бичиг гаргана гэх мэтээр бидний мэдээлэл авах орчин хэцүү болчихсон. Бидний олж авсан мэдээлэл одоогийн хуулиар бол хууль бус л болж таарч байгаа юм.
Л.Мөнхбаясгалан:
Таны хувьд эрэн сурвалжилсан ноцтой асуудлууд хөндсөн нэвтрүүлгүүд хийдэг шүү дээ. Гэхдээ бичих нэг өөр, үзүүлэх бас өөр болов уу?
Ялгаа бий. Өдөр тутмын сонинд ажиллаж байгаа хүнд цаг бага. Сайтад ажиллаж байгаа хүнд бүр ч бага. Тэнд эрэн сурвалжлах сэтгүүл зүйг хийхэд хэцүү. Өөрөө маш их хугацаа шаарддаг ажил. Харин миний хувьд хугацаа гайгүй байдаг. Хүмүүстээ нэг, хоёр, гурав уулзахад мэдээллээ өгдөггүй. Найман жилийн дараа мэдээллээ олж авсан тохиолдол ч бий. Монголын сэтгүүлчид маш олон хуулийн дарангуйллын дор ажилладаг.
Байгууллагын, хувь хүний нууц, УИХ-ын гишүүний бүрэн эрх гээд энэ олон эрхийн дотор сэтгүүлч ажиллаж байгаа. Мэдээлэл авах боломж байдаггүй. Тиймээс ямар нэгэн аргаар авах шаардлагатай болно, гэвч энэ нь ёс зүйг хөнддөг. Мэдээлэл авах аргаа нээлттэй болгоод өгчихснийхөө дараа ёс зүйг ярьж болно. Жишээ нь, хүнсний ногоо 50 хувь хямдарлаа гэчихээд зах, бүх дэлгүүр хаачихвал тэр хүн хаанаас ногоогоо авах вэ?
Яг үүнтэй адил орчинд сэтгүүлч ажиллаж байна. Харин өнөөдөр улсын нууцын хуулиндаа өөрчлөлт оруулаад, улсын нууцаа нуугаад, хувь хүний эрх чөлөөгөө халдашгүй дархан байлгаад, УИХ болон одуудынхаа мэдээллийг нээлттэй байлгах эрх зүйн өөрчлөлтийг хийх хэрэгтэй. Ингэчихвэл бидэнд худлаа бичих боломж олдохгүй. Манайхан ёс зүйн код гаргаад ажиллаж байгаа нь дэвшил. Одоо бид хуулиа л лоббидох хэрэгтэй. Түүний дараа сэтгүүлчийн ёс зүйг ярьж болно. Одоо бол хэцүү.
Шведэд очиход, хүн амины хэргийн хохирогч болон алуурчны талаар дэлгэрэнгүй бичсэн байсан. Шведийн хэвлэлийн зөвлөл хэрвээ алуурчин төрийн өндөр эрх мэдэлтэн байсан бол энэ сурвалжлага онц, харин хувь хүний хувьд энэ мэдээлэл нь шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад бичсэн тул хүний эрхийг ноцтой зөрчсөн хэмээн үзэж, тухайн сэтгүүлийг хаах шийдвэр гаргаж байсан.
Гэтэл манай улсад ингэж дэлгэрэнгүй бичвэл онц байдаг болчихсон. Тэгэхээр дахиад л мэдээлэл авах эрх чөлөө нь байхгүйтэй холбоотой. Мэдээлэл авах эрх чөлөөтэй бол манай монголын сэтгүүлчид маш сайн ажиллана. Үүнд би 100 хувь итгэлтэй байдаг. Бүх сэтгүүлчид үнэнийг мэдээлэх хүсэл байдаг. Редактор, дарга загнана. Мэдээлэл өнөөдөр гарах ёстой гэнэ.
Тэгээд гүйж очоод наашаа гэснээс нь ярилцлага авна. Худлаа ярьсан байвал шүүхэд очоод сэтгүүлч буруутна. Энэ мэт байдал эрх зүйн зохицуулалт хийгдэхгүй л бол цаашид ч хэвээр байх болов уу.
-Редакцид нь худал мэдээллийн талаар хандаж үзсэн үү? Тэд ямар хариу өгдөг вэ?
Дуучин М.Нарантуяа:
Тэр хүн нь байхгүй, хөдөө явчихсан, эсвэл ар гэрт нь ажил явдал гарсан, дөнгөж сая ажлаас гарсан гэх мэт тайлбар тавьдаг. Ингэхээр хэнд хандах нь мэдэгдэхгүй маш хэцүү. Яагаад гэвэл эзэн нь байхгүй. Өвдсөн, ажил явдал гарсан гэхээр би зарга хийгээд явж чадахгүй. Сэтгүүл зүй өөрөө захиалгат байж болохгүй. Хэт нэг талыг барьсан мэдээлэл цацаж болохгүй.
РЕДАКЦГҮЙ, МЭДЭЭЛЭЛ ХУЛГАЙЛДАГ, ХҮН ГҮТГЭН ДОРОМЖИЛДОГ САЙТУУДАД ЗӨВШӨӨРӨЛ ӨГӨӨД БАЙДАГ???
Ёс зүйн хорооноос алдаа гаргасан редакцид ямар шийтгэл оноодог вэ?
Тухайн баримтыг авч үзээд алдаатай байна гэвэл хоёр төрлийн шийтгэлийг ногдуулдаг. Үүнд, олон нийтэд мэдээлэхгүйгээр тухайн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын алдаа дутагдлыг нь албан бичгээр мэдүүлдэг. Хоёр дахь арга хэмжээ нь, ийм хэвлэл мэдээллийн байгууллага алдаа дутагдал гарсан байна гэдгийг олон нийтэд мэдээлдэг. Энэ нь мэргэжлийн нэр хүнд, хүлээн авагчдын итгэлийг алдах, зах зээл дээр оршин тогтноход асуудалтай болох тал руу нь ханддаг.
Энэ хэр шударга хариуцлага байна, юу гэж бодож байна Нара?
-Нэгэнтээ гаргасан мэдээллийн дараа хариуцлага тооцно гэдэг нэг хэрэг. Гэхдээ анхнаасаа ийм алдаа гаргахгүйн тулд маш сайн анхаарч, редакцууд сэтгүүлчидтэйгээ хариуцлагын том гэрээ хийх хэрэгтэй болов уу.
Сэтгүүлчид юу гэж бодож байна. Алдаа гаргасан гэж үзвэл энэ хэр шударга шийтгэл болох вэ?
Г.Улсболд:
Шийтгэл биш л дээ. Бараг л зөвлөмж, зөвлөгөө юм. Хуульчдын холбоо гэж байгуулагдсан. Татвар төлдөг, гишүүнчлэлтэй. Сэтгүүл зүйгээр ярьвал, сэтгүүлч бэлтгэдэг сургуулиудад магадлан итгэмжлэл олгох, сэтгүүлчдэд сэтгүүлчээр ажиллах эрхийг нь олгох, аттестатчилах, татан буулгах, шийтгэл ногдуулах хороо гэж байдаг. Ийм л байгууллагатай болмоор санагддаг.
Ямар ч сэтгүүлчгүй, зөндөө олон сайт байдаг. Редакцгүй. Мэдээлэл хулгайлдаг, хүн гүтгэн доромжилдог сайтууд руу албан бичиг явуулах гэхээр холбоо барих утас ч байхгүй. Тийм хүмүүс эвлэлдэн нэгдээд мөнгө хийгээд яваад байдаг. Тэд нарт бас зөвшөөрөл өгөөд байдаг. Тэгэхээр хэвлэл мэдээллийн байгууллагуудыг аттестатчилах гэдэг маш чухал зүйл.
Л.Мөнхбаясгалан:
Энэ бол аль ч оронд байдаг л арга хэмжээ. Гэхдээ үүгээр сэтгүүлч хүмүүжинэ гэж ойлгож болохгүй. Жишээ нь, нэг хүний авлигын тухай мэдээллийг гаргаад, нөгөө өндөр албан тушаалтан нь шүүхэд гомдол гаргаж, шүүх хүн гүтгэсэн хэргээр сэтгүүлчид ял өглөө. Гэтэл таван жилийн дараа нөгөө хүн яг сэтгүүлчийн бичсэн хэргээр ял авдаг.
Гэтэл нөгөө сэтгүүлчийн нэр хүндийг сэргээдэг газар гэж байхгүй, сэтгүүлч эрүүгийн ял авсан хэвээр л дуусдаг. Ийм хэрэг манай улсад дөрөв, тав бий. Хэзээ ч хөөн хэлэлцдэггүй. Үүнийг хэвлэлийн консул анхааралдаа аваач ээ. Сэтгүүлч хүнд хамгийн том хохирол бол үзэгч, уншигчид нь итгэхээ больж тэр хүн өөрөө алга болдог жамтай.
Энэ бол хамгийн аймаар шийтгэл. Худал мэдээлэл гаргалаа гэхэд дараа нь үзэгчдээс, уншигчдаас нь худал мэдээлснийг нь хэлж шүүмжилнэ. Энэ бол мэргэжлийн хувьд авч буй маш том торгууль.
СОШИАЛ ОРЧИНГ БҮХЭЛД НЬ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХОЛБОЖ ОЙЛГООД МОНГОЛЫН СЭТГҮҮЛ ЗҮЙ БҮР БОЛОХОО БАЙЧИХСАН МЭТ ЯРИАД БАЙГАА НЬ БУРУУ
Олныг шуугиулсан зүйлүүд дээр ёс зүйн хороо яагаад таг болчихдог вэ гэдэг асуулт твиттерээс ирсэн байна?
Д.Нарантуяа:
Асуулт асуусан хүнд зөвлөхөд ёс зүйн алдааг хэвлэл мэдээллээс олж харсан бол бидэнд мэдээлээч ээ. Бид өөрсдөө асуудлыг гаргаж тавих биш, иргэдээс ирсэн гомдлын дагуу хэлэлцдэг дүрэмтэй. Тиймээс алдаа гаргаж байгаа бол бидэнд хандаарай гэж хүсэх байна.
Ж.Батбаатар:
Тухайн хүн гомдол мэдүүлж байж авснаас болохгүй байгаа зүйлсийг өөрсдөө авч үзэх боломжгүй юу?
Зарчим нь л ийм юм. Хэвлэл мэдээллийн зөвлөл хөөж илрүүлдэг байгууллага биш учир. Хэвлэл мэдээллийн салбарт ёс зүйн алдаа дутагдал байгаа юу гэвэл байгаа. Санаатай, санамсаргүй гэж хоёр хувааж яриад байна. Энэ хоёр хоёулаа байгаа юу гэвэл байгаа. Яагаад хэвлэлийн зөвлөл байгуулагдсан, яагаад энэ хэлэлцүүлгийг хийгээд байгаа вэ гэхээр ёс зүйн алдааг засч залруулах, чөлөөт хэвлэлийг иргэний эрхийг, сэтгүүлчийн хараат бус эрхийг баталгаажуулж, ийм соёлыг төлөвшүүлэхэд чиглэгдээд байгаа юм.
Шийдэх ёстой гол асуудал нь цахим түрэлт нь хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй шууд холбогддог. Олон иргэн сошл орчин, интернэт орчинг бүхэлд нь хэвлэл мэдээлэлтэй холбож ойлгоод монголын сэтгүүл зүй бүр болохоо байчихсан мэт, огт ёс зүйгүй болчихсон мэт яриад байгаа нь буруу юм. Энэ хоёр бол шал өөр, ялгаатай зүйл. Технологийн дарангуйллын энэ цаг үед сэтгүүл зүйд мэдээллийн хурд бус мэргэжлийн түвшинд боловсруулсан бодит, чанартай мэдээлэл рүү анхаардаг болчихсон.
Ийм мэдээллийг хүргэдэг үйлчилгээ байхын тулд л ёс зүйн талаар бид яриад байгаа хэрэг. Энэ салбарын оршин тогтнох, үлдэх эс үлдэх, үйл ажиллагаа явуулж үүргээ гүйцэтгэх гэдэг том асуудал ёс зүйн цаана байгаа юм.
Д.Нарантуяа: Өөрийн зохицуулалт гэж хэлээд байгаагийн учир нь сэтгүүлчид өөрсдийнхөө алдааг өөрсдөө засч залруулахгүй бол гаднаас өөр хэн нэгэн зохицуулахыг оролддог. Тэд нь улстөрчид байдаг. Улстөрчид зохицуулахдаа өөрсдийн эрх ашигт нийцүүлж зохицуулдаг. Тиймээс өөрийн зохицуулалтын байгууллага болох ёс зүйн зөвлөл ажиллаж байгаа нь сэтгүүл зүйн хөгжилд маш чухал хувь нэмэртэй.
МОНГОЛЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ ХЭР ЁС ЗҮЙТЭЙ ВЭ?
Төгсгөлийн асуултыг бүгдэд нь тавья. Монголын хэвлэл мэдээлэл хэр ёс зүйтэй вэ?
Д.Нарантуяа: Ёс зүйтэй гэж хэлнэ. Муу юм байх нь байгаа. Гэхдээ ёс зүйгүй байсан бол хэвлэл мэдээлэл биш байх байсан.
Л.Мөнхбаясгалан: Би энэ асуултанд хариулж чадахгүй.
Ж.Батбаатар: Асуудал мэдээж зөндөө бий. Болохгүй, бүтэхгүй хэсэг ч бий. Болохгүй, бүтэхгүй байгаа зүйлсээ засч залруулах нь иргэдэд нийгэмд хэрэгтэй тул энэ талаар яриад байна. Сэтгүүл зүй их өвөрмөц салбар. Одоо байгаа хуулиар хэн ч хэвлэл мэдээллийн байгууллага байгуулах, сэтгүүлчээр ажиллах эрхтэй. Гэхдээ тогтсон шаардлага, стандартуудыг хангаж ажиллахыг шаардлагыг тавьдаг. Тэгэхээр энэ шаардлагыг одоо тавиад байна л гэсэн үг.
Г.Улсболд: Сэтгүүлчгүй, өөрөө ч сэтгүүлч биш, гал тогооныхоо өрөөнөөс 4-5 сайт ажиллуулдаг, түүгээрээ шантааж хийж өчнөөн байр, машинтай болчихсон, зөвхөн мөнгөний төлөө ажиллаж манай хэвлэл мэдээллийн салбарт зайдлаад байгаа ийм газруудыг хаах хэрэгтэй.
Тусгай зөвшөөрөл олгохдоо шаардлагуудаа тавьдаг, эргээд хариуцлага тооцдог байгаасай гэж хүсч байна. Сайтад бичсэн байвал хүмүүс сэтгүүлч бичсэн байна гэж ойлгодог. Гэтэл тэр нь сэтгүүлч биш байдаг.
М.Нарантуяа: Нэг үхрийн эвэр доргиход мянган үхрийн эвэр доргино гэдэг. Ёс зүйтэй сэтгүүлчид, ёс зүйгүй сэтгүүлчдээ чирж явдаг. Сүүлийн үед ёс зүйгүй сонин, сайтууд өөрсдийгөө цэвэрлэх үйл явцад оруулаад байгаа гэж бодож байна. Нийгэм өөрөө соён гэгээрэхийг хүсч байгаа учир хэт нэг талыг барьсан, бурангуй, ул шагайсан мэдээллээс нийгэм уйдаж байна.
Тийм болохоор ёс зүйгүй хэвлэл мэдээллийн байгууллага уншигчгүй, үзэгчгүй, сонсогчгүй болж байна. Энэ нь нийгэм юунд тэмүүлээд байгааг илтгэж байгаа учир ёс зүйгүй хүмүүс ёс зүйгүй үйлдлээрээ нийгмээс өөрсдийгөө цэвэрлэж байгаа. Тиймээс ч цаашдаа ёс зүйтэй нь оршин тогтнодог салбар болох нь тодорхой гэж харж байна.