Одоогоос хоёр жилийн өмнө нийтэлсэн Ц.Саруул: Миний дурлаж хийсэн ажил болохоор бага цалинтай ч Монголдоо ажиллана хэмээх ярилцлагыг уншигч та санаж байгаа байх.
Үг хэл нь шулуухан, үйлдэл явдал нь түргэн докторант эмч Ц.Саруултай Солонгосын Анам эмнэлгийн Зүрх судасны төвд мэс заслын эмч хийж байхад нь танилцаж билээ. Тус төвд ажиллаж байгаа цор ганц эмэгтэй эмч гэдгээр нь бахархан чин сэтгэлийнх нь дуу хоолойг сонсож байсан нь саяхан мэт.
Гэтэл зургаан сарын өмнө түүнийг Монголдоо хамгийн анхны хэм алдалтын мэс ажилбар хийснийг дуулав. Өмнө нь хийсэн ярилцлагаа санан сэтгэлд баяр төрснийг нуух юун.
Ц.Саруул хэлсэндээ хүрсэн... Түүгээр ч барахгүй өмнө нь эмчилгээгүй гэгддэг байсан хэм алдалтын өвчнийг Монголдоо эмчилж эхэлсэн нь сэтгүүлч миний хөөрсөн нэг шалтгаан байв. Иргэд өвчнөө эдгээхийн тулд 20-40 сая вон төлж холын өндөр хөгжилтэй орныг зорьдог байсан бол өнөөдөр 3.5 сая төгрөгөөр эх орондоо эмчлүүлэх боломжтой болжээ.
Монголоо гололгүй, харийн орноос хуримтлуулсан мэдлэг туршлага энд үйл хэрэг болгож буй эмч Ц.Саруулыг “Монгол бахархал” буланд урилаа. Шунхдаагүй нүүр, эргэлдсэн тунгалаг нүд, эвийг нь олж боосон үс... Эртний танил энэ төрх эгэл гэдгийг тодорхойлно.