-Суданы ажиллагаанаас ирээд удаагүй гэсэн. Амжилттай алба хаасныг тань үнэлж төрөөс Дэд хурандаа цолоор мялаажээ. Аавын хүү болгон авч чаддаггүй цолонд эмэгтэй хүн хүрнэ гэдэг амархан тохиохгүй амжилт байх?
-Дэлхийн хэмжээнд яривал улс гүрнүүд салбарын онцлогоос шалтгаалан эмэгтэй цэргийн албан хаагчдын тоог маш бага хэмжээнд барихыг чухалчилдаг. Ер нь 20 хувиас хэтрүүлж байсан арми байдаггүй. Манай албан хаагчдын 14-15 хувь нь эмэгтэйчүүд. Дийлэнх нь эмнэлэг, холбоо, ар талын салбарт бий. Хэрэв тэдний тоог нэмэгдүүлбэл маш олон эмэгтэй амжилтад хүрнэ гэдэгт эргэлздэггүй. Цэргийн салбарт нэгэнт тангараг өргөсөн бол эр хүн шиг зүтгэх ёстой. Эрэгтэй, эмэгтэй гэлтгүй аливаа бэрхшээлийг туулж гарахаас өөр замгүй. Дайсантай нүүр туллаа гэхэд эмэгтэй гэж харах бус дайсан гэж үзээд буудчихна шүү дээ. Эмэгтэй хүнийг уян хатан, зөөлөн, эмзэг гэж тодорхойлдог. Гэтэл бүх зүйл өөрчлөгдсөн байна. Фитнесс клубүүдээр ороход л эмэгтэйчүүдээр амьсгалж байх вий. Сумо, бокс, бөх гээд спортын бүхий л талбарт эмэгтэйчүүд амжилттай явна. Тэгэхээр цэргийн салбарт ч гэсэн байх ёстой. Бидний дунд уламжлагдаж ирсэн эцгийн эрхт ёс давамгайлж байдгаас эмэгтэйчүүд гэртээ байх ёстой гэсэн ойлголт байдаг. Тиймдээ ч “Эмэгтэй хүн хурандаа болж болохгүй. Тэдэнд өндөр цол өгөх шаардлага байна уу” гэх нь бий. Гэтэл цэргийн салбарт чадварлаг эмэгтэй албан хаагчийг сонгоод өөрийнх нь дур сонирхлын дагуу тохиромжтой албан тушаалд нь тавиад дэмжвэл хэзээ ч эрэгтэй хүнээс дутахгүй. Манайхан баригдмал сэтгэлгээтэй учраас “Эмэгтэй юм шүү дээ” гэдэг. Үүнийг болимоор байна. Өнөөдөр Америк гэхэд цэргийн бодлогоо өөрчилсөн. Тусгай хүчиндээ эмэгтэйчүүдийг авдаг болчихсон шүү дээ.
-Дэд хурандаа цол хүртэх мөчид догдолсон уу?
-Тэгэлгүй яах вэ. Цэргийн хүн мөр, энгэрээ харж баярладаг юм. Бидний хувьд гоё ганган дээл өмсөөд, брэндийн цүнхийг гоёо болгохгүй. Харин цэргийн хувцас, цолоороо гоёно. Цэрэг хүний амжилтыг цол, энгэр нь илтгэдэг. Өнөөдөр манайд есөн удаагийн ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн энгэрээрээ дүүрэн медальтай хүмүүс байна. Тэрийг зүгээр нэг явахад нь өгөөд байгаа юм биш. Амь биеэ зориулж байгаагийнх нь төлөө, их зүйл сурсных нь төлөө өгч буй урам. Цолоо би зэвсэгт хүчнийг хөгжүүлэх, энхийг дэмжих ажиллагаанд оруулсан хувь нэмрээсээ авсан урамшуулал гэж ойлгодог. Шагнуулж байхдаа хүн “Би үүний төлөө өнөөдөр юу хийв” гэж бодох хэрэгтэй. Юу ч хийгээгүй бол ичгэвтэр шүү дээ. Би юу ч хийгээгүй байж хурандаа цол авбал муухай. Аав дөрвөн жилийн өмнө тэтгэвэртээ гарахдаа “Миний охин аавынхаа цол хүртэл сайхан гялалзана шүү” гэж билээ. “Аавынхаа цолыг авах ёстой” гэх бодол миний ухамсарт суучихсан байсан. Гэтэл хүрлээ. Ээж аавын хүсэл биеллээ.
-Яагаад цэргийн амьдралыг сонгосон юм бэ. Энэ салбарт амжилттай явж байгаа бүсгүйчүүдээс яагаад ч юм энэ асуултыг асуумаар санагддаг?
-Манай аав цэргийн хүн. Аавыг дагаад ээж насаараа цэргийн амьдралаар амьдарсан. Миний хувьд гурван охинтой айлын ууган нь. Тэгэхээр энэ салбарт багаасаа л хөл тавьсан байгаа биз. “Хүүхдүүдийн минь нэг нь цэргийн хүн болчихвол их зүгээр юм даа” гэж аав минь хэлдэг байсан. Тэгээд л нэг өдөр цэргийн хүн л болъё гэж шийдсэн. 1997 онд анх армид орсон. Ахлагчийн сургуулийг төгсөөд нэг жил ажиллаад дараа нь Батлан хамгаалахын их сургуульд дөрвөн жил сурсан. Сайн дарга нарын буянаар хэлний мэдлэгээ дээшлүүлэн гайхалтай боломжуудаас атгасан.
-Цэргийн амьдралд хөл тавихад шантрах тохиолдол багагүй гарсан байх. Эрчүүд л эр зориг, ухаанаа уралдуулдаг талбар гэж ойлгодог?
-Гайгүй ээ. Хүн сонирхолтой зүйлдээ тэр бүр шантардаггүй. Багаасаа л цэргийн гэх тодотголтой бүх зүйлд бахдаж дурлаж өссөн. Аавынхаа цэргийн хувцсыг хараад л бахархана. Манай гэр Зүүн баян дахь цэргийн хээрийн академид байрлаж байсан. Хараа хүрэх зүг бүртээ л цэргийн хувцсаа цэмцийтэл нь өмссөн ах эгч нарыг харна. Тэд дүрэм хувцастайгаа яагаад ч юм хүчтэй, зоригтой, хэзээ ч өвдөхгүй, гутрахгүй юм шиг л төсөөлөгддөг байв.
-Ер нь бидний сэтгэлгээнээс болдог ч юм уу эмэгтэй хүн нийгэмд удирдах албан тушаалд ажиллахыг тийм ч таатай хүлээж авдаггүй?
-Бид сэтгэлгээний хайрцгаасаа гарах хэрэгтэй. Мундаг эмэгтэй удирдагч төрөхийг хэн байг гэх юм бэ. Өнөөдөр манайд Ерөнхий цэргийн командлагчаар төгссөн ганцхан эмэгтэй байдаг. Би бол тэр эмэгтэйгээр бахархдаг. Тухайн үед сурч байхад эргэн тойрныхон нь хүмүүс их л муухайгаар ярьдаг байв. Би өнөөдөр амжилттай яваа шалгуураа хүнд атаархах бус өөрийн давуу тал чадвараа хөгжүүлэх гэж хичээснийх гэж ойлгодог. Надад 14 хоног тайван амарсан үе байгаагүй.

Дэд хурандаа Т.Мөнх-Оргил:
-Аав нь цэргийн хүн байсан гэхээр багаасаа л цэргийн амьдралд бэлтгэгджээ. Тэгэхээр цэргийн сургуульд анх ороод түүртээгүй байх?
-Манай аав Батлан хамгаалахын их сургуулийг төгссөн. Зүүнбаянд алба хаасан хүн болгон л мэддэг юм. Дэд хурандаа цолтой тэтгэвэртээ гарсан. Над шиг цэргийн орчинд өсөөгүй хүмүүс анх сургуульд ороход дасах гэж багагүй хугацааг зарцуулдаг байх. Харин би тэнд өссөн болохоор айхтар цочирдож хүлээн аваагүй. Зүүн баян их том байсан болохоор багаасаа л энэ талбарт юу болдгийг ажиглаж өссөн. Цэргүүд жагсаалын талбайд бэлтгэл хийж байгааг, буу зэвсэгтэйгээ хэрхэн ажиллаж байгааг ажиглана. Тэр бүхнийг харж өссөн хүн чинь өөрөө бодитоор ороод ирэхээр яг л багынхаа амьдралаа толинд харах мэт сонин мэдрэмж төрдөг юм билээ.
-Энгийн хүмүүстэй харьцуулахад цэргийн хүмүүст илүү хатуужил, хат суудаг юм шиг ээ?
-Энгийн сургууль төгсөж карьер хөөсөн найзуудтайгаа уулзахад бидний ертөнц тэс өөр байдаг. Найзууд минь илүүтэй эмэгтэйлэг, шинэлэг, чөлөөтэй сэтгэдэг бол цэргийн хүмүүс дэг журамтай, сэтгэлгээний хувьд эмх цэгцтэй болчихсон нь анзаарагдана. Заавал команд өгөхөд биелүүлдэг ч юм уу, ахлах цолтой хүн алхахад өөрийн эрхгүй босоод номхон ёслох жишээтэй. Хувцасны сонголт, үс засуулах, нүүрээ будахаас эхлээд цэргийн хүүхнүүд хязгаарлагдмал болчихдог. Мэдээж би үсээ буржийлгаад том ээмэг зүүгээд уруулаа улаанаар будаад явж чадахгүй... Тэр утгаараа сул талтай ч тэсвэр тэвчээрийн хувьд харьцангуй илүү гэж боддог. Баргийн зүйлд бууж өгөхгүй, аливаа зүйлийн ард гарч санаа нь амардаг ч юм уу.
-Цэрэг хүн тушаалаар явдаг. Эмэгтэй хүний хувьд тушаах шаардах тэрхүү хатуу уур амьсгалд дасан зохицоход хэцүү байсан уу?
-Америкийн тусгай хүчний сургалтыг харж байхад хүнийг цусанд нь доромжилж, сэтгэл санааны бэлтгэлд оруулдаг. Гэтэл манай уламжлал, цэргийн түүхэн сургамжууд өөр. Бидний үеийн багш нар их хүмүүнлэг байлаа. Зэвсэгт хүчний анги байгуулахад есөн жил, Жанжин штабт дөрвөн жил ажиллажээ. Удирдах байгууллагад ажиллаж байхдаа өөрийн доод албан тушаалтанд шаардлагатай үед загнаж үүрэг өгнө. Өөрөө ахлах даргаасаа яг л тийм үүрэг авдаг байлаа. Энэ байдлыг харсан зарим нэг таньдаг хүн “Ямар аймар юм бэ. Чамайг ч бас ингэж загнадаг юм уу” гэж гайхаж байсан. Гэтэл энэ нь бидэнд хатуужил, үг даах чадварыг өгдөг. Цэргийн хүн гэдэг нэрийн ард тэсвэр хатуужил явж байдаг. Тэгж гэмээнэ бид ялгарна.
-Хүчнийхэн байнгын бэлэн байдалд байдаг?
-Намайг жаахан байхад аав аранзаа үүрээд л үүрээр гараад явдаг байлаа. Хаашаа явах гэж байгаа юм гэж асуухад “Аав нь дайнд явлаа” гэж тоглоно. Энгийн хүмүүст хувьд сонин санагддаг зүйлийн нэг байх. “Та нар дохио авч очоод юу хийдэг юм бэ” гэж асууна. Мэдээж энэ бол цэргийн бэлтгэл сургуулилт. “Мянган өдөр тэжээж нэг өдөр ашиглана” гэдэг биз дээ. Манай армид байнгын бэлтгэл явагдаж байдаг. Энэ нь хэзээ нэгэн цагт “хэрэглэнэ” л гэж холыг харж буй хэрэг. Гэтэл Африк, Арабын улсад өдөр болгон сургалт бус дайн болж байна. Бэлэн байдал гэдэг бол гэнэтийн байдалд цэрэг хүн юу хийхээ мэдэж байгааг л шалгах, сургах зорилготой юм.

-Таны зарчим?
-“Одоо л гүй. Үгүй бол хэзээ ч амжихгүй”... Зарим хүн “Юунд яардаг юм. Цаг нь болохоор бүх зүйл аяндаа ирнэ” гэдэг. Зарим хүний хувьд байж болох юм. Миний хувьд зогсохыг хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй. Аливаа зүйл аяндаа хүрээд ирнэ гэдгийг үгүйсгэдэг. Өнөөдөр явж байх ёстой, гүйх ёстой. Бүдэрсэн ч туршлага сууна. Хэн яарсан, хичээл зүтгэл гаргасан, хөдөлмөрлөсөн нь амжилтад хүрч чадна.
-Та амьдралдаа хэзээнээс “хурдалж” эхлэв?
-Аз болоход амьдралыг минь чиглүүлж хөтөлсөн сайн дарга нартай учирсан. Танин мэдэхүй гайхахаас эхэлнэ гэгчээр анх сургуульд сурч байхдаа юугаа ч мэдэхгүй хүүхэд байв. Харин суралцаад дунд нь ажиллаад ирэхээр хийх зүйл ямар их байгааг ойлгосон. Дарга нар маань чиглүүлсэн л дээ. Хамгийн анхны энхийг сахиулах ажиллагаанд яваад ирэхэд тэд “Дараа дараагийн чинь ажил их байна шүү. Миний хүү цол ахих ёстой. Юм сурах ёстой” гэж билээ. Тэгэхэд нь юун дахин явах, цол нэмэх хол байна даа гэж бодож байв. Нэг явсан, одоо боллоо л гэж бодсон. Гэтэл хүн хажуу дахь хүнээ харж хөгждөг юм билээ.
-Тэгвэл таныг юу яаруулж байна?
-Би хүний амжилтад баяр хүргэж хуваалцах дуртай. Тэр нь надад сэдэл өгч амьдралд яарах шалтаг болдог. Манайд амжилттай яваа маш олон бүсгүй бий. Тэднийг харж би сэдэл авна. Хүний амжилтад атаархах бус бахархаж, сайн сайхан яваад нь бахдаж, түүн шиг амжилт руу зорьсны эцэст л хүн хөгжинө. Харин юу ч хийж чадаагүй байж бусдад хоосон атаархах нь мунхгийн шинж, “хоосрол”. Яагаад би чадахгүй гэж, яасан гоё юм бэ, би яагаад оролдоод үзэж болохгүй гэж бодох хэрэгтэй. Бусдын амжилт намайг ирлэдэг.
-Эрчүүдийн дунд байхаар тэднээс дутахгүй юмсан гэх шар гозойно биз?
-Яг дутахгүй гэхээр сонин тодорхойлолт болчихно. Би өөрийгөө бусадтай харьцуулж надад ямар давуу тал байгааг хайдаг. Түүнээс биш би тэднээс дутахгүй юм шүү гэж эрмэлздэггүй. Би хэн нэгний амжилтыг хуулбарлаж атаархахыг хүсдэггүй. Жаахан зожигдуу юм уу даа. Амжилттай явж байгаа хүн болгонд атаархвал миний нас хүрэлцэхгүй. Хүн өөрийнхөө амьдралын эзэн нь. Чиний хамгийн үнэтэй зүйл чи өөрөө.
-Цэргийн хүн болохоор бүх ажлаа нарийн төлөвлөдөг байх?
-Би бичиж төлөвлөхгүй л бол тайвширдаггүй. Миний 2004 онд нээж байсан дэвтэр байдаг. (Дэвтрээ гарган үзүүлэв) Ажиллагаанд явах, сургуульд явах, Батлан хамгаалахын их сургуульд багшлах, докторт суралцах, тэтгэвэртээ гарах, дараа нь хаачих талаараа дугаарласан байгаа. (Тэрхүү жагсаалтуудыг англиар бичсэн байв). Эргээд харахад эдгээр зорилтоос гурав нь биелсэн байна. Энэ нь өөрийнхөө замналаар өөрийгөө хэрхэн зөв, аз жаргалтай байх аргыг л төлөвлөж байгаа хэрэг. Жагсаалтууддаа баригдаад би өнөөдөр завгүй явна. Энэ бол даргаас өгсөн үүрэг даалгавар биш, ээж аавын шаардлага бус өөрийгөө удирдаж буй хувь хүний зорилт юм.

-Та энхийг сахиулах ажиллагаанд гурван удаа явсан. Эмэгтэй хүн тэр бүр зориглоод байдаггүй шалгуур өндөртэй ажиллагаанд яагаад явахаар шийдэв?
-Би гурван ажиллагаанд явсан. Хамгийн эхнийнх нь 2008 онд Баруун Сахарын ажиллагаа байлаа. Би цэргийн ажиглагчаар явсан. Намайг явахад дарга маань “Болж өгвөл ахиад нэг Монгол хүний тоог нэмчихээд ирээрэй” гэв. Даргын захиасын дагуу энэ ажиллагааны дараа эмэгтэй албан хаагчийн тоо нэмэгдсэн. Үүнээс хойш хоёр эмэгтэй явдаг болсон. Миний өмнө Нямжаргал гээд эмэгтэй анхны энхийг сахиулах ажиллагаанд явсан байв. Би түүхэндээ хоёр дахь эмэгтэй энхийг сахиулагч юм. За бүр эхнээс нь ярья л даа.
Би Ахлагчийн сургууль, Цэргийн сургуулийг тус бүр онц дүнтэй төгсөөд цэргийн байгууллагад Санхүүгийн дарга болох хүсэлтээ тавьсан юм. Гэтэл эмэгтэй хүн тогтвор суурьшилтай ажилладаггүй гээд намайг хөдөө явуулчихсан. Эрдэнэтэд очоод цэргийн ангид ар тал хариуцдаг ажил хийв. Том том агуулахуудад цэргийн хувцасууд янзална аа. Гэтэл тоосны харшил хөдлөөд болдоггүй. Өөр албанд шилжье гэсэн ч шилжүүлсэнгүй. Ерөөсөө л дүүтэйгээ Солонгос явж ажиллахаар шийдэв. Сарын цалингаа валютаар солиулаад 30 долларын солонгос хэлний бэлтгэлд суусан.
-Сонирхолтой юм. Ирээдүйн дэд хурандаа бүсгүй Солонгос хэлний дамжаанд суусан гэхээр хар ажил хийхээр бүрэн шийдэж дээ?
-Тийм ээ. Армиас гарах өргөдлөө бичээд хүний нөөцийн хэлтэстээ хандахаар очсон. Гэтэл Эрдэнэтэд удирдаж байсан дарга нар маань ирчихсэн сууж байна. За миний өргөдлийг ч шууд цохох нь дээ гэж бодтол харин ч эсрэгээрээ “Чи армиас гарч яах юм. Тэгээд хэдэн төгрөгний цалинтай ажлыг Солонгост хийх юм бэ дээ” гэж асуув. “500 долларын цалинтай ажилд явна” гэтэл “Юу яриад байгаа юм. Ажлаа хий” гээд намайг хөөгөөд гаргачихав. Гэсэн ч шантрахгүй хоёр дахь удаагаа өргөдлөө өглөө. Нэг өдөр ажлаас дуудав. ”Англи хэлний дамжаанд суух тушаал гарсан” гэв. Ёстой их гайхаж билээ. Тэр үед эмэгтэй албан хаагчдыг англи хэлний дамжаанд суралцуулдаггүй байсан юм л даа.
-Яагаад?
-Хатуухан хэлэхэд тэр үед эмэгтэй цэргийн албан хаагчдад тийм боломж олддоггүй байв. Хэд хэдэн өргөдөл өгсний дотор Нэргүй, Мөнх-Оргил, Нарангэрэл гэсэн эрэгтэй хүний нэртэй гурван эмэгтэйн нэр санаандгүй багтсан байж. Гэтэл дарга нар энхийг сахиулах ажиллагаанд хамгийн анхны цэргийн ажиглагч эмэгтэй явчихсан байна. Ахин нэг эмэгтэйг бэлтгэхгүй бол оройтлоо гэж зөвлөлдөв. Тэр үед нь “За бидний хэл сураад явна ч гэж юу байхав” гэж бодож суусан. Отгонбаатар дарга “Ийм боломж гарч байхад юун Солонгос явах вэ. Монгол улсын зэвсэгт хүчин таван жилийн дараа чамайг 500 доллар байтугай 2000 доллараар цалинжуулах болно. Хэлнийхээ дамжаанд сураад ир. Дарга нь дэмжье” гэлээ.
-Яагаад таныг онцолж дэмжсэн юм бол?
-Яагаад намайг дэмжсэн нь ийм учиртай юм. Би ангидаа нэгэн үе хүнсний дарга хийдэг байлаа. Захирагч “Нэг сайхан хүлэмжтэй болох юмсан” гэж байна . Тэгээд судалсан чинь хүлэмж байгуулах нь тийм ч хэцүү ажил биш байв. Хурдан хугацаанд хүлэмжээ босгоод нарийн ногоо тарив. Дарга “Чи хүлэмжид ногоо тарьж байгаа юм чинь газар авч өгвөл ногоо тарих уу” гэж асуув. Тэгэхээр нь “Газар аваад өгвөл чадна” гээд хэлчихсэн чинь 0,1 га газар авч өглөө. Өнөөх газартаа ургац арвин ногоо тарьсан л даа. Энэ бүхнийг мэдсэн дарга “Би онц сурдаг хүүхдүүдийг юм хуулаад бичдэг л гэж боддог байсан. Гэтэл чи сурлага сайтайн дээр Эрдэнэтэд байхдаа ийм том ажлуудыг амжилттай хийжээ. Дарга нь дэмжье. Чи хэл ээ сайн сур” гэлээ. Тэр дарга маань Солонгос явахаар шулуудсан хүний давуу талыг мэдрүүлж чадварыг нь олж харж, бодол санааг өөрчилсөн гэхээр их мундаг хүн байгаа биз дээ.
-Дараа нь яасан бэ?
-Би зургаан сарын хэлний дамжаагаа төгслөө. Хамт суралцсан ангийнхан маань бүгд л гадаадад сургуульд явахаар болов. Гэсэн тэдний дунд миний нэр байсангүй. Төгссөнөөс хойш 14 хоногийн дараа Энхийг дэмжих хэлтсээс дуудав. Очтол “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны хээрийн сургуулилалтад орчуулагчаар ажилла гэж тушаалаа. Монгол цэргийн салаа, есөн Солонгос хүний хооронд орчуулга хийх хүндхэн үүрэгтэй тулав. “Би барахгүй байх аа” гэтэл “Чамд өчнөөн зардал гаргаад сургаж байхад битгий олон юм ярь” гээд гаргав. Тэр үед ирсэн Солонгосууд ч хэл муутай байлаа, би ч дөнгөж курсээ төгсчихсөн байсан. “Түг таг” гээд арай ядан орчуулга хийсэн. Үүний дараа Энэтхэгт цэргийн ажиглагчийн дамжаанд явуулсан. Тухайн үедээ би холыг харж бодсонгүй. Сургуульд явуулахгүй байж элдэв жижиг дамжаанд л явуулах юм гэж гомдоллож суув. Дараа нь ахин дуудаж “Аминд үл хүрэх зэвсэг” сургалтад орчуулагчаар ажиллуулав. “Намайг муу л юм болохоор дуудах юм” гээд учрыг нь ч мэдэхгүй бас л дургүйцэж билээ. Дөнгөж хэл үзсэн болохоор өөртөө итгэлтэй бус болоод ч тэр үү тэр бүхэн нь шийтгэл юм шиг санагдаж байсан. Арванхоёрдугаар сард анги дээр шалгалт авч тэнцээд энхийг сахиулах ажиллагаанд явах болсноо мэдэж билээ. Мундаг дарга хүн бусдыг хардаг, таньдаг, боловсруулдаг, чиглүүлдгийг тэр үед л ухаарсан. Ялангуяа Энхийг дэмжих ажиллагааны хэлтэст ажиллаж байсан Отгонбаатар, Ариунболд, Мөнхбаяр хурандаа нар намайг өдий зэрэгтэй явахад их үүрэг гүйцэтгэсэн билээ.

-Ингээд л Монголоос хоёр дахь бүсгүй Баруун сахарын энхийг дэмжих ажиллагаанд хөл тавьсан байх нь. Сэтгэгдэл ямар байв?
-Явахаасаа өмнө хүмүүсээс туршлага судалж, сургалтуудад суусан болохоор их бэлтгэлтэй очсон. Анхны мэдрэмж мэдээж сонин. Кинон дээр гардаг дүр зураг, өнөөх ширүүн харцтай Арабуудыг хараад сонин л санагдаж байсан.
-Цэргийн ажиглагч гэхээр ямар үүрэг гүйцэтгэдэг юм бэ?
-Баруун Сахарын хувьд сөргөлдсөн хоёр талын армийн цэргийн хөдөлгөөнд хяналт тавьдаг байсан. Зэвсэг ямар байна, хээрийн сургуулилт хэр болж байна, бие бие рүүгээ дайсагнасан үйлдэл гаргаж байна уу гээд л ажиглана. Тэр бүхнээ шийдвэр гаргах дарга нарт илтгэнэ. Үүний дараа дээгүүрээ улс төрийн ажиллагаа, гэрээ хэлэлцээр явагдана гэсэн үг. Заримдаа машинтай эргүүлд гарна. Цэргийн ангиудыг эргэнэ. Орон нутгийн иргэдтэй уулзана. Сэтгэл зовоож байгаа асуудал юу байна, амьдрал ямар байгааг асууна. Ер нь мэдээлэл цуглуулах, удирдлагуудаа мэдээллээр хангах үүрэгтэй гэх юм уу даа.
-Дараагийн ажиллагаагаар Судан явсан байх аа?
-Тийм ээ. 2012 онд 850 цэргийн албан хаагчтай батальоныг Суданд байрлуулах шийдвэр гарсан. Тэнд анхны цэргийн багийг тэлэхэд Л.Гансэлэм хурандаа явсан. Монголын цэргийн офицеруудыг ирэхэд бүх бэлтгэлийг хангах шаардлага тулгарсан. Энэ ажлыг хийх зургаан офицерыг илгээхээр болсон юм. Энэ удаад “Хүнсний хангалтын офицер”-оор явж байлаа. Үндсэндээ Монголын цэргийн албан хаагчдыг хоол хүнсээр хангах үүрэг гүйцэтгэсэн юм. Тог цахилгаан, ус, зам тээвэр холбоогүй, халуун газар 850 хүний хүнсний хангалтыг зохицуулна гэдэг хүнд шүү дээ.
-Гурван удаагийн ажиллагаанд ямар амжилт үзүүлж байв?
-Нэгдүгээр ажиллагаанд би даргаасаа авсан үүргээ маш сайн биелүүлсэн. Бусад даалгаврыг онцлохгүй ч энэ ажлаа би бардам хэлнэ. Цэргүүдийг хүнсээр хангах ажилдаа хүчин зүтгэсний үр дүнд Монголын зэвсэгт хүчинд 70 орчим тэрбум төгрөгийн хэмнэлт хийсэн. Надтай хамт явсан офицерууд бүгд л амжилттай ажилласан. Инженерийн чиглэлийн хүн цэргүүдийн байртай болгох асуудлыг шийдсэн бол холбооны чиглэлийн албан хаагч холбооны станцуудыг суурилуулсан. Харин хамгийн сүүлийн ээлжид “Шатахууны офицер”-оор явсан. Тэнд очоод Суданы энхийг дэмжих ажиллагааны багт бензиний хангалтыг бий болгосон.

-Ажиллагаануудад явахдаа төсөөлшгүй дүр зураг зөндөө харсан уу?
-Баруун Сахарт маш том меномётийн суман дээгүүр машинтайгаа явж байлаа. Гэтэл хоёр тэмээ хөтөлсөн араб хүн биднийг хараад гараа даллан орилоод байх юм. Тэгээд хамт явсан хүнээрээ асуулгатал өнөө хүүхний царай хувьсхийгээд явчихав. Гэтэл бид тэсрэх бөмбөг байршуулсан талбайд орчихсон байж л дээ. Өнөөх Араб хүн тэр талбайгаас гараарай л гээд орилж байсан аж. Баруун Сахар элс ихтэй учраас элсээ дагаад тэсрэх бөмбөг нь нүүчихдэг юм билээ. Хамгийн анхны гэнэтийн цочрол тэр байлаа.
-Тэр үед нүдний өмнүүр таны амьдрал жирэлзээд л өнгөрсөн үү?
-Ажиллагаанд явахад их сайхан байлаа гэж бодсон. Өмнө нь ийм үед ямар арга хэмжээ авах талаар сургалт авч байсан учраас тэр талбайгаас гарч бааз дээр ирсэн хойноо “Амьд байна” гэдэгтээ итгэж билээ. Бас хоёрдугаар ээлжийн Суданы ажиллагаанд энэ бал шиг нарийхан хөл, гартай болтлоо өлсгөлөнд нэрвэгдсэн хүүхдийг хараад сэтгэл шимширч байлаа. Гэтэл тэд тураалын туйл болж байхад бид өнөөдөр талхаа хөгцрүүлээд хаяж байгаа шүү дээ. Цагаан сараар гэхэд ууц мах, ул боовоо муутгаад хог дээр хаясан байгааг харсан. Бид дэндүү цамаан амьдарч байна. Манай нэг найз нүүр хуудсандаа “За цагаан сар дахиад л боллоо. Таргалах нь ядаргаатай юм” гэжээ. Тэгэхээр нь би “Дэлхий даяар өдөрт 1,5-2 сая хүн өлсгөлөнгөөс болж үхэж байна. Гэтэл бид өнөөдөр идэх юмтайдаа гомдоллож байна” гэж хэлсэн. Хөл дээрээ тогтож чадахгүй араг яс болтлоо турсан бяцхан хүүхдүүд ээжийнхээ өвөр дээр байгааг хараад өөрийн эрхгүй уйлж байлаа. Бас Суданд хүүхэд цэргүүд байна. Тураалдаа орчихсон буугаа даахгүй хүүхдүүд тэнд зөндөө бий. Хүүхдүүдийг багаас нь л дайнд бэлтгэдэг. Буутай шалдан хүүхдүүдийг жагсаасан байхыг хараад их харамсах сэтгэл төрсөн. Онгоцны сүйрэл, үхсэн хүн, тэсрэх бөмбөгөнд өртөөд хөл нь зад үсэрчихсэн хүн гээд л юу эсийг үзэх вэ дээ. Тэр бүхнийг цэрэг хүний хувьд үзэж туулснаар сая нэг цэргийн айдсаас ангижирдаг юм билээ.
-Таны ярьж байгааг сонсоод Монголчууд хямраагүй өнөөдөр баян цатгалан амьдарч байна гэх бодол төрлөө?
-Монгол улс ерөөсөө хямраагүй. Би докторын сэдвийнхээ дагуу эдийн засгийн хямрал гэсэн сэдвээр судалгаа хийж үзсэн юм. Гэтэл бид хямраагүй байгаа юм билээ. Үйлдвэржилт өндөр хөгжсөн Орос, Хятадад нэг салбар унахад л хямралд ойртдог аж. Үүнтэй харьцуулахад манайх үйлдвэржилт хөгжөөгүй учраас хэдэн малынхаа буянд хямралгүй амьдарч байна. Ядуурал байна уу, байна. Залхуугаасаа болоод байна уу гэвэл үнэн. Хүйтэнд амьдрахад хэцүү байвал дулаан говьд очоод Хятадуудаас суралцаад чацаргана тарьж болно шүү дээ. Чацаргана чадахгүй бол төмс тарь. Өөрсдөө хөдлөхгүй байж амьдрал хүнд байна гэдэг. Юу л байна газар байна. Халамжаар цатгахын оронд иргэний боловсролыг дээшлүүлэх хэрэгтэй. Зүгээр мөнгө өгч хөгжсөн нийгэм хаа ч байхгүй. Африкийн Чад улсад манайх цэргээ оруулж байсан. Тэнд НҮБ-ын хөрөнгө оруулалт зөндөө хийсэн ч хөгжөөгүй. Гэтэл төрийн удирдлага нь гадны байгууллагуудыг улсаасаа гаргаж өөрсдөө хөгжих бодлого барьсан. Өнөөдөр тэд хөгжиж байна. Африкийн орнууд өнөөдөр тэндээс үлгэр авч байна.
-Тэр бүх аймшигт дүр зургийг харна гэдэг эмэгтэй хүний хувьд төсөөлөхөд тун бэрх байх?
-Тэр бүхнийг нүдээр үзээд бид үнэхээр хувьтай. Жаргалтай байгаагаа, зовлон үзээгүйгээ ухаардаг юм билээ. Бид өнөөдрийн амьдралдаа түүртэж байгаа болохоос яг үнэндээ зовлон гэдгийг мэдэхгүй амьдарч байна. Дургүйгээ хүрвэл буугаараа шүршдэг тийм нийгэмд амьдарч байсан бол яах вэ. Суданы омог аймгуудын дайн болж байгаа газарт хэрэлдэнэ гэсэн ойлголт байдаггүй. Бие биерүүгээ зүгээр буудаж орхино. Тэгэхээр хүмүүс ямар аймаар дарамтад амьдарч байгаа нь ойлгомжтой байгаа биз дээ.
-Энхийг сахиулах үйлсэд зүтгэнэ гэдэг нэг талаараа Монголын зэвсэгт хүчний нэрийг гаргаж байгаа ч нөгөө талаас эх орондоо амьдарч байгаагийн үнэ цэнийг илүүтэй ухаардаг юм шиг санагдсан?
-Үнэн үнэн. Дайн байлдаан байхгүй. Хэн надад буу тулгаад буудчих бол гэсэн стресс бидэнд алга. Бид дуртайгаа хийж байна. Эрх чөлөөтэй амьдарч байна. Бурхан бидэнд бүгдийг харамгүй бэлэглэжээ.
-Цэрэг хүний хувьд амьдарч байгаагийн утга учрыг юу гэж тодорхойлох вэ?
-Хүн хүнийхээ төлөө амьдрах, бусдын баярлаж байгаагаас таашаал авах юм уу даа.
-Ярилцсанд баярлалаа.
Гэрэл зураг, видеог Д.Жавхлантөгс