-Дарсны салбарт компани удирддагийг мэдэх хэдий ч таныг хивсний инженер мэргэжилтэй гэж ер бодоогүй юм байна?
-1986 онд дунд сургуулиа төгсөөд Германы сургуульд бэлтгэж эхэлсэн. Тухайн үед хүүхдүүд тус улс руу ихэвчлэн инженер, нэхмэл, цаас, эдийн засгийн чиглэлээр мэргэжил сонгодог байлаа. Миний хувьд сурлагаараа эхний 20-д багтаж гадаадад сургууль сонгох боломжтой болсон. Анагаах, хуулийн чиглэлийг их сонирхоно. Учир нь эцэг, эх маань хоёулаа хуульч болохоор л тэр. Гэтэл хуваарь ирээгүй. Германы анагаахын сургалт маш олон жил үргэлжлэх болохоор шууд сонгож чаддаггүй... Ааваасаа асуулаа. “Нэхмэлийн инженер эмэгтэй хүнд зүгээр шүү. Анагаах олон жил сурна, их хүнд… Чи төгсөж дийлэх үү. Хүний амь хариуцна гэдэг тийм ч амар юм биш шүү” гэлээ. Тэгээд л бодох санах зүйлгүй шууд сонголтоо хийсэн. Мэдээж 100 хувь дурлаж, сонгоогүй.
-Германд өнгөрүүлсэн он жилүүд таны амьдралд ихийг өгсөн байх. Өндөр хөгжилтэй оронд сурсан хэрнээ мэргэжлээрээ ажиллаагүй чинь өөрийн эрхгүй сонирхлыг минь татлаа?
-Германд сурсандаа би өөрийгөө азтайд тооцдог юм. Хоёрдугаар курст байхад хоёр Герман нэгдсэн түүхэн үйл явдал тохиож байв. Монгол оюутнууд суралцаж байх хугацаандаа ажил их хийнэ ээ. Аав ээжээсээ мөнгө авахгүйгээр амьдрал ахуйгаа болгох гэж үздэг байлаа. Сурч байхдаа тэтгэлэг авчихна, дээр нь хичээлийн хажуугаар ажил хийнэ. Гэтэл сургуулиа төгсөөд мэргэжлээрээ ажиллах гэтэл цалин үнэндээ бага... Авах цалин нь хоёр долоо хоногийн амьдралд хүрэх эсэх нь эргэлзээтэй… Хэсэг бодсоны эцэст мэргэжлээрээ ажиллахгүй байх шийдвэрийг гаргасан.
-Энэ шийдвэр эцэг, эхэд таалагдаагүй юу?
-Мэдээж. Ээж аав их л дургүй байсан. Тэд улсын зардлаар сурч ирчихээд улсдаа хүч чадал, эрдмээ үзүүлж ажиллах хэрэгтэй гэсэн байр суурьтай байв. Германаас авсан диплом бус хэл, соёл, бие даасан чадвар, амьдрах ухаанаас суралцсан нь хойшдын амьдралд үр нөлөөгөө өгсөн.
-Германы сургалт их хатуу гэдэг. Хэцүү босгыг давсан байх?
-Их хатуу. Шалгалтандаа гурван удаа унавал шууд сургуулиас хөөнө. Муу дүн үзүүлбэл тэтгэлгийг нь хаах зэргээр хөшүүрэгдэнэ. Германд инженерийн чиглэлээр сурахад суурь хичээл болох математикийг маш олон цаг үзнэ. Хажуугаар нь техникийн хичээлүүдтэй. Эхний гуравдугаар курсээ төгстөл үнэхээр ядарч байж ард нь гарсан. 35 хүүхэдтэй анги 23-уулаа төгсөх жишээтэй.
-Тэр ачаалал, хүндийг үүрсэн хүн ирээдүйн амьдралын бартааг туулах хангалттай хаттай болсон биз дээ?
-Оюутан байхаасаа хувь хүн бүрэлдэн тогтох, хувийн үүрэг хариуцлагаа ухамсарлаж эхэлсэн байгаа юм. Цаг яс барьдаг үүрэг хариуцлага чинь хувь хүнийг хүмүүжүүлж, бий болгодог юм билээ. Хоёр Герман нэгдсэний дараа эдийн засгийн хувьд чөлөөт болсон учраас Кубын оюутнууд нутаг буцсан. Харин бид эцсийн шийдвэр гартал нь хүлээсэн. Би тэндээс зарчимч, шударга зан, хуулиа дээдэлдэг хандлагаас суралцсан. Амьдралд зөв хүн болох сууриа оюутан байхдаа тавьсан гэж боддог.
-Тэтгэлгээс гадна ажилладаг байсан гэхээр их баян оюутан байж дээ?
-Би тэнд найман жил болсон. Суралцах хугацаандаа ажиллаж олсон мөнгөө хуримтлуулдаг байлаа. Өөрийгөө болон ээж аав дүү нараа хувцаслана. Өөртөө таарсан хөөрхөн бизнес эрхэлнэ. Тэгэхээр мөнгөтэй л оюутан гэсэн үг.

-Монголд хүн бүхний мэдэх “Сангрия” дарсыг Германаас анх оруулан ирж бизнест хөл тавьсан гэж сонссон?
-Үнэн. Гэхдээ хамгийн эхлээд ундааны бизнес хийх гэж үзсэн. Оюутан байхдаа мөнгө хуримтлуулдаг байсан гэж ярьсан даа. Нутаг буцах үед хадгаламжийн дэвтрийн хугацаа дуусаагүй учраас мөнгөө авалгүй орхичхоод ирсэн. Монголд иртэл олон жилийн хөдөлмөр болсон диплом үнэ цэнэгүй санагдаж хэсэг гутарсан. Аав маань мэргэжлээрээ ажиллахгүй гэж гөжүүдлэснийг минь эсэргүүцсэн. Харин 1995 оны хавар хураан авсан паспортыг минь өгөөд “Чи өөрөө шийдвэрээ гарга. Би чамд нөлөөлөхгүй юм байна. Чи ч миний хүслээр амьдрахгүй юм байна” гэж хэлж билээ. Би баярлаад Герман руу буцсан. Тэр үед миний хадгаламжийн дэвтрийн хугацаа дуусч 6600 денмарк гар дээрээ авч байлаа. Тухайн үедээ маш их мөнгө. Зургаан жилийн минь хөдөлмөр гэсэн үг л дээ. Тэгээд эхний ээлжинд нэг бүтэн чингэлэг ундаа нутаг руугаа ачуулж бизнес хийх эхний оролдлогоо хийж билээ.
-Анх Германаас нааш ундаа ачихад их бэрхшээл тулгарсан биз?
-Тийм ээ. Ундаа тээвэрлэхэд замдаа асгарах, хөлдөх зэргээр их асуудал тулгарч байсан. Тэгээд ах эгч нартайгаа авчирсан бараагаа наадмын талбай дээр гурван хоног зарж байлаа. Үүний дараа ахиад Герман руу буцав. Ундааны бизнес тийм ч ашигтай биш гэдгийг ойлгосон учраас худалдааны төв дундуур баахан холхив. Гэтэл 1.5 литрийн бандгар “Сангрия” харагддаг юм байна. Нэг денмарк ч хүрэхгүй тийм хямдхан үнэтэй. Монголд дарс гэх ойлголт бараг байгаагүй. “Сангрия” бол дарсжуулсан ундаа л даа. 7-9 градустай, есөн төрлийн жимсний агууламжтай маш зөөлөн амттай учраас оруулж ирье гэх бодол төрөн бүх мөнгөөрөө нэг чингэлгийг ачуулсан. Энэ бол тухайн үед хийсэн маш зоригтой алхам байлаа. Дарсаа тээвэрлэхэд нэгэн Герман хүн надад их тус болсон. “Би чамд итгэж байна. Чи хүн хуурахааргүй хүн байна. Ачааг чинь би гаргаж өгье. Чамд 2000 денмарк дутлаа шүү. Сарын хугацаанд чи надад төлж чадна биз дээ” гээд миний ачааг Монгол руу ачиж өгсөн. Би өрөө төлөхийн тулд нэг сар зочид буудал цэвэрлэж таван килограмм турсан. Зочид буудал цэвэрлэнэ гэдэг тийм амар ажил биш. Хөлсөө урсган байж өрөө төлөөд халаасандаа тавьхан денмарктай найзынхаа хамаатны машинаар Москва хүртэл дайгдаж байлаа. Тэр хоёр хоногт юу идэж ууж Москвад хүрснээ санадаггүй юм. Тийм байдлаар би хоёр улсын хооронд долоон удаа явсан байна лээ. Вагоноор явахад үнэтэйн сацуу хугацаа алдах учраас л тэр. Одоо бодохоор эмэгтэй хүний хувьд асар эрсдэлтэй үйлдэл шүү дээ. Зарим хүн “Сангрия” юу. Чи “Сангрия” оруулж ирдэг байсан юм уу гэж гайхах маягтай асуудаг. Үнэндээ би энэ дарснаасаа ичдэггүй. Яагаад гэвэл уг бүтээгдэхүүнээрээ энэ амьдралдаа хүрч, олон хүнийг цалинжуулж өдий зэрэгтэй яваа шүү дээ. Ичих байтугай бүр бахархдаг гээч.
-Дарсны хэрэглээ гэж үгүй Монголд “Сангрия” дарс оруулж ирээд борлуулах амаргүй байв уу?
-Хүнсний дэлгүүрүүд дээр очоод гуйна. “Ийм дарс оруулж ирсэн юм аа. Та зараад үзээч, борлогдсоных нь дараа мөнгийг нь авъя” гээд л шална. Тэгээд анхны чингэлэг дарсаа зургаан сар хөөцөлдсөний эцэст зарсан. Ямар ч үед шантраагүй. Эцсийг нь үзье гэж бодсон. Тэгээд бага багаар ахисан. Эхлээд бөөний төвөөс авдаг байсан бол дараа нь шууд үйлдвэрүүдээс нь нийлүүлдэг болсон. “Сангрия” дарс оруулж ирж зах зээлд нийлүүлснээс хойш 20 жил болчихлоо. Үйлдвэрийн хүмүүстэйгээ хуурай ах дүү болтлоо нөхөрлөсөөр ирлээ.
-Инженер охин нь наймаанд явахад аав ээж дургүй байсан байх?
-Тэр үед аав дэмжээгүй. “Манай удамд ийм наймаачин хүн байгаагүй. Чи овгоо солиорой” гэж загнаж байлаа. Тухайн үед бол худалдаа эрхэлдэг хүнийг наймаачин л гэдэг байж. Германд инженерээр төгссөн хүн наймаачин болчхоор эцэг эх нь дургүйцэлгүй яах вэ дээ. Ээж аав минь өндөр албан тушаал хашдаг байсан болохоор нэр төрөө их л эрхэмлэдэг байсан. Харин сүүлдээ ойлгож дэмжсэн. Манай ээж гавьяат хуульч хүн. Тэгээд эдийн засаг хямарсан 1995 оны намар “Миний хүүхдүүд энэ маягаар наймаа хийгээд байвал хол явахгүй ээ. Албан ёсны үйл ажиллагаа явуулдаг компани байгуулах хэрэгтэй” гэж зөвлөсөн. Тэгээд “Ноён уул эрдэнэ” компаниа байгуулж байлаа.

-Өнөөдрийн энэ амжилтад таны уйгагүй хөдөлмөрч байдлаас гадна ээж аавын үүрэг оролцоо их байжээ гэж бодлоо?
-Эцэг эхийн хүмүүжил маш чухал. Тэд минь “Хүн амьдралдаа алдаа гаргана. Гэхдээ дутагдлаа шударгаар хүлээх чадвартай байх хэрэгтэй” гэж захидаг сан. Багаасаа тэднийхээ захиас сургаалаас гаждаггүй байсан. Бас үргэлж “Ажлыг гүйцэд хийж сур. Битгий дутуу дулимаг хийж бай” гэж үргэлж сургана.
-Герман руу цүнх үүрээд машинд дайгдаж явсны үр дүн өнөөдөр илхэн байна гэхээр заримдаа өөрөөрөө бахархмаар санагддаг биз дээ?
-Тууштай байж гаргасан шийдвэртээ хатуу зогссоны үр дүн бол өнөөдөр. Мэдээж шантрах үе зөндөө л байсан. 2000 онд эдийн засгийн хүндрэлтэй байдалд орж байсан. Тээвэрлэлтийн явцад бараа хагарах, хөлдөх зэргээр “шатаж” байлаа. Тэр бүхэнд шантралгүй зүтгэсэн. Хөлсөө гоожуулаад бүтэн өдөржин дарсаа ачдаг байсан. Тэгж л ажлаа хамгийн багаас нь эхэлсэн гэж бодохоор сэтгэл их өег байдаг.
-Хүний амьдрал их сонин юм аа. Энэ замаар явна гэдгээ ер төсөөлөөгүй л байх. Гэтэл нэг шийдвэр, үйлдэл хүний амьдралыг тэр чигт нь өөрчлөх жишээтэй?
-Огтхон ч төсөөлөхгүй. Маш жижигхэн үйлдлээс маш том өөрчлөлтөд хүрдэг юм билээ.
-Та олон жил германчуудтай харилцсан хүн. Тэднээс бид юуг нь суралцах хэрэгтэй гэж боддог вэ?
-Германчууд “Хүн нэг зүйлээ л маш сайн, өндөр түвшинд, чанартай хийж чаддаг байх хэрэгтэй” гэж үздэг. Гуталчин гутлаа сайн хийх, талхчин хүн талхаа сайн барих нь чухал. Үүний жишгээр дарсаа үйлдвэрлэдэг хүмүүс хэдэн үеэрээ л дарс исгэсэн байдаг. Бизнес нь үе дамждаг. Дарсны бизнес бол маш их хөдөлмөр, сэтгэл шингэдэг. Тариаланч гэсэн үг. Хавар тариалж зунжингаа талбайгаа эргэнэ. Хэр ургах нь уу, чийг нь байна уу, өт хорхойд идэгдэж үү гээд тувт санаа зовнино. Маш ажиллагаатай. Үргэлж талбай дундуур явна. Тэгээд намар гараараа хураана. Дарсаа зах зээлд гаргатал хамгийн багадаа нэг жил болно. Өндөр зэрэглэлийн дарсыг өшөө олон жил хадгалж байж шилэнд савлан зах зээлд гаргах жишээтэй.

-Өнөөдөр танай компани 18 орны 600 гаруй төрлийн дарсыг Монголын зах зээлд нийлүүлж дарсны зах зээлийн дийлэнх хувийг эзэлж байна. Герман Монголын хооронд машинд дайгдан дарс зөөдөг байсан тэр шантаршгүй охиныг эргээд нэг дурсахад амьдралын он жилүүд тань амттай санагддаг байх даа?
-Тийм ээ. Өөрөө бие дааж суралцаад гардан хийгээд давхар хөгжсөн л дөө. Эхлээд бөөний төвөөс очиж авдаг байсан бол сүүлдээ үйлдвэртэйгээ холбогдон түншиллээ. Түншлэгчид маань надад үргэлж дарсны ном товхимол бэлэглэнэ. Тэр хэрээр суралцаж сургалт авахын сацуу өөрөө номоос судалдаг болсон. Сурч мэдсэнээ ажиллагсдадаа хичээл болгон заана. Өнөөдрийг хүртэл сургалт явуулж байна даа.
-Анх бизнесээ нутагшуулах гээд толгой өндийх завгүй л ажилласан байх. Хэдий үеэс ажилдаа дурлаж эхлэв?
-2003 оны сүүлч юм даа. Тухайн үед би дарсныхаа хажуугаар ургамлын тос, чихрийн цуглуулга гээд ачиж болох юу л бол юуг нааш нь зөөдөг байлаа. Ингэж олон юм руу үсчих шаардлага байна уу даа гэж сүүлд бодсон. Ер нь бизнес жаахан үр дүн муутай болж эхэлсэн. Тэгээд нэг зүйлээ сайн барьж авах ёстой юм байна гэж бодон 2003 онд дарсныхаа зах зээлийг судалсан. Тэгээд дарснаас бусад бизнесээ хаяад винон дээр төвлөрсөн. Тэр цагаас энэ салбар руу гүн гүнзгий орсон юм байна.
-Илүү зорилготой болсон байх даа?
-Тухайн үед дарсны зах зээлээ судалтал манай компани 15 компаниас дарс нийлүүлэлтээрээ наймдугаар байрт жагсаж явсан. Ерөөсөө л номер нэг болох гэж зүтгэе гэсэн маш том зорилгыг өөртөө тавьсан. Юуны өмнө дарсны төрөл зүйлээ нэмэгдүүлэх үүднээс 2004 онд J.P Chenet дарсыг үйлдвэрээс нь албан ёсоор оруулж ирсэн. 2005 онд “World wine” дарсныхаа дэлгүүрийг нээсэн. Ингэж л ажиллаж эхэлсэн. Тэгээд долоо найман жилийн хөдөлмөрийн дүнд зорилгодоо хүрсэн. Түүнээс бус өмнө нь юугаа ч ойлгохгүй жаахан хүүхэд гүйж явлаа.
-Амьдралд хүн өөртөө зорилго тавьж, итгэх нь чухал юм шиг?
-Дэлхийн алдартай үйлдвэрүүдтэй итгэлцэл, харилцаан дээр бизнес тогтож яваа. Түншлэгчид маань энэ олон жилийн турш нүүрээ буруулаагүй. Тийм учраас тэднийхээ итгэлийг алдахгүй юмсан гэж хичээдэг. Гадаад үйлдвэрлэгчдийн дунд манайх үнэхээр нэр хүндтэй. Бие биенийхээ өмнө хүлээсэн үүргээ ягштал биелүүлж цагийг нарийн баримталдаг учраас тэд хамтарч ажиллахдаа их таатай байдаг. Хамгийн чанартай дэлхийд танигдсан үйлдвэрлэгч нараас бид бүтээгдэхүүнээ импортолдог. Энэ бол манай бахархал.

-Эмэгтэй хүн бизнест амжилт олон дэлхийн алдартай брэндийн дарсны үйлдвэрүүдтэй түншлэх хүртлээ явна гэдэг тууштай чадвартай байдлын илэрхийлэх болов уу?
-Бизнест тодорхой хэмжээний төлөвлөгөө, зорилго дээр нь жаахан зориг зүрх, аливаад тууштай зогсох үнэнч чанар хэрэгтэй. Бас зах зээлээ судлах ёстой. Ганц Монголоороо сэтгээд байж болохгүй. Бид судалсны үндсэн дээр компаниуд дээр очиж түншилдэг. Дэлхийн номер нэг компаниудтай түншилж байж хөгжиж, тэр хэмжээгээр сэтгэж, төдий хэмжээгээр соёлоос суралцана. Герман дарс үйлдвэрлэгч орон ч гэлээ Франц тэргүүлдэг. Итали хоёрт жагсдаг. Гэтэл бид Францийн 13 мянган нэр төрлийн дарс үйлдвэрлэдэг хамгийн том үйлдвэрлэгчтэй харилцаж 10 гаруй жил хамтран ажиллаж байна. Жилд хэд хэдэн удаа уулздаг болохоор хааяа нэг үзэсгэлэн дээр таарахдаа ах дүүс мэт л хөөрдөг.
-Манай дарсны хэрэглээний зах зээл ямар бол. Сүүлийн үед залуус дарсны зөв зохистой хэрэглээг эрхэмлэдэг болсон юм шиг?
-Монголын зах зээл маш бага л даа. Орос, Зүүн европ, Америк, Франц, Италичуудын хэрэглээтэй харьцуулалтгүй. Жишээ нь Францад жилд нэг хүнд ногддог дарсны хэмжээ 65 литр бол манайд нэг литр ч хүрэхгүй. Тэгэхээр маш бага хэрэглэж байна гэсэн үг. Энэ нь амьдралын түвшнөөс хамааралтай. Бидэнд өдөр бүр дарс худалдан авах боломж хэр билээ. Гэтэл Европт өдөр, оройн хоолон дээрээ л дарсаа уудаг. Тийм л өндөр хэрэглээтэй. Манайх тэр түвшинд очоогүй байна. Гэхдээ Монгол гэх орныг хүлээн зөвшөөрөөд харилцаад, зах зээлийг нь сонирхож байгаа нь их сайхан. Тэд хэзээ ч улсыг хөгжилтэй хөгжилгүй буурайгаар нь ялгадаггүй. Харин ч үйлдвэрийнх нь дарс Монголд зарагдаж байгаад баярладаг.
-Компани амжилттай явах нь удирдлага болоод тухайн компанийн хөдөлгөгч хүчин зүйл болсон ажилчидтай шууд холбоотой. Ажилчидтайгаа хэрхэн харилцдаг вэ?
-Дарга цэргээсээ авахуулаад хамгийн доод албан тушаалтай үйлчлэгч хүртэл миний ажилтан. Би хэнтэй ч ижил түвшинд харилцдаг. Бүх хүмүүстэйгээ л мэнд мэддэг.
-Таныг ажиглаад байхад харилцааны хувьд их энгийн хүн юм шиг санагдлаа?
-Би яагаад ийм энгийн нээлттэй байдаг вэ гэхээр гаднынхан яг ийм. Тэр том үйлдвэрлэгчийн эзэн нь хэнийг ч ялгахгүй ах дүү шигээ хүмүүст ханддаг. Уулзахаар нөхөрсөгөөр амар мэнд мэдэж Монголын тухай асуудаг. Гэтэл тэд надтай харилцахгүй ч байж болно шүү дээ.
Ихэрхэх зан байдаггүй. Итали, Франц, Англи, Герман гээд маш олон орны хүнтэй харилцаад ирэхээр илүү нээлттэй, шударга болчихдог юм шиг ээ. Тийм харилцаан дээр л бизнес явна. Сайхан харилцаатай байж чадахгүй, итгэлийг нь алдсаар байсан бол өнөөдрийн амжилтад хүрэх үү, эргэлзээтэй шүү дээ. Хэрэв Монголыг тоохгүй байх гээд хойш суусан бол байрандаа үлдэх байсан. Түрүүн хэлсэнчлэн зоримог шийдэмгий байдал хүнд маш чухал. Хүн зорилгодоо хүрэхийн тулд өөрийгөө дайчлах ёстой. Хэзээ ч дутуу гэж чамлаж болохгүй.

-Хүн өөрийгөө голсноор ахихгүй байх. Тийм үү?
-Өөрийгөө гололгүй урагшаа зүтгэ гэдэг үгийг л залуучууддаа хэлдэг. Гэхдээ аливаад хугацаа хэрэгтэй. Хэзээ ч бизнес бага хугацаанд босохгүй. Тав, арав, арван таван жил болж байж л хөл дээрээ босно. Манай компани гэхэд 20 жилийн дараа л топ зуун компанид багтлаа. Анх удаа бид томоохон дарсны үзэсгэлэнгээ Монголд зохион байгууллаа. Энэ өөрөө хөгжил. Эцсийн эцэст өнөөдөр ашиг олох гэж гүйхдээ бус. Шинээр бизнес эрхлэхэд ашиггүй ажиллах үе цөөнгүй. Гэхдээ нийгэм болоод ажилчдынхаа өмнө хүлээсэн үүргээ мартаж болохгүй.
-Дөнгөж бизнес эрхэлж байгаа хүмүүсийн хувьд хурдан амжилтад хүрч, их ашиг олох гэсэн сонирхлоос үүдэн шантрах тохиолдол цөөнгүй гардаг. Таны туршлагаар бол тэгтлээ яарах бус зогсолтгүй л хөдлөх хэрэгтэй гэж ойлголоо?
-Бизнес эрхлэгчдийн хувьд 2-5 жил бол их бага хугацаа. Хэрвээ эцсийг нь үзэж ашиг шимийг нь хүртье гэж бодвол таван жилээс дээш ажиллах шаардлагатай. Туршлага сууна, зах зээлээ ойлгоно, мэдэрнэ.
-Таны ажил дарсны амталгаа хийгээд л сууж байдаг жаргалтай ажил юм шиг төсөөлөгдөөд болдоггүй…
-Мэдээж хүн ажилдаа дуртай байж, дурлаж хайрлаж байж л цаана нь гарна. Түүнээс бус дургүйд хүчгүй гэгчээр хүчээр ажиллавал юунд ч хүрэхгүй. Ажлаасаа би аз жаргал баяр баясгаланг мэдрэхгүй юм бол амжилт олохгүй. Хар бага наснаасаа босгосон ажил учраас маш их хайртай. Өмнөх ажлаа сайн хийж илүү хөгжүүлж үүнээс ч сайн дарсаар монголчуудаа хангах юмсан, эрүүл мэнддээ зөв хэрэглээг нь зааж өгөхсөн гэж зорьж явдаг даа.
-Эмэгтэй хүнд энэ салбар илүүтэй зохицох юм шиг?
-Эмэгтэй хүнд нийцэх салбар юм шиг хэрнээ Европт дарсны бизнес эрхэлж байгаа захирлууд нь ихэвчлэн эрэгтэй хүмүүс байдаг. Миний түншүүд бол дандаа эрчүүд байдаг.
-Монголд дарсыг эмэгтэйчүүдийн ундаа мэт таалах нь бий. Харин гаднын жишиг?
-Дан эмэгтэй бус бүх хүний л хүртэх дуртай ундаа шүү дээ. 21 наснаас дээш ямар ч хүн зөв зохистой хэрэглэвэл биед тустай. Улаан дарс зүрх судасны өвчинд сайн. Эрэгтэй хүн өдөрт 200-250 грамм, эмэгтэй хүн 100-150 грамм дарс уух нь тохиромжтой. Цагаан дарс уушги цэвэрлэдэг төдийгүй бүсгүйчүүдэд жингээ барихад тустай. Улаан дарс уувал махан хоол түлхүү хэрэглээрэй. Учир нь өтгөн, өндөр бүтэцтэй байдаг. Дарсыг хоолтойгоо зохицуулж хэрэглэх нь эрүүл мэндэд тустай. Мөн хурдан залгилалгүй таашааж амталж үнэрлэж хүртвэл таван мэдрэхүйг сэргээдэг тийм л сайхан бүтээгдэхүүн.
-Монголд дарсны соёлыг бий болгоход багагүй үүрэг гүйцэтгэсэн хүн гэж таныг тодорхойлж болохоор байна?
-Баярлалаа. Би өөрийгөө тэгж тодорхойлоод байх дургүй. Дарсны зах зээлд тухайн үед
анхдагч байсан нь үнэн. Тэгэхдээ өнөөдөр маш олон компани дарс импортолж байна. Үүнд их баяртай байдаг. Би дарсыг магтаж сурталчлахын оронд хэрэглэгчдэд хэрэглээ талаас нь зөвлөх сонирхолтой. Түүнээс бус цээжээ дэлдээд би гэж дөвийлгөх нь тийм ч таатай бус.
-Сүүлийн үед бизнест амжилт олж байгаа хүмүүс хувь хүний маркетингтаа илүү анхаардаг болжээ. Таны хувьд?
-Ухаантай байх тусмаа даруу байх хэрэгтэй гэж манай монголчууд ярьдаг. Миний хувьд бусдыгаа хүндлэх юмсан л гэж боддог. Мэдээж Монголд амжилттай бизнес эрхлэгч олон залуус байна. Сайн явж байгаа, хийж чадаж буй хүмүүсээрээ бид бахархах ёстой. Нөгөө талаас бид чинь их зав муутай хүмүүс. Зав зай гарвал гэр бүлдээ цаг зарцуулахыг хүсдэг. Түүнээс гадна өөртөө хамт олондоо цаг зарцуулж байх ёстой. Тэр утгаараа өөрийгөө дөвийлгөөд байх цаг хугацаа бага.

-Та дэлхийд алдартай бүхий л дарсыг амталж үзсэн байх даа?
-Түншлэгчид маань сайн чанарын хамгийн гоё дарснуудын дээжийг явуулна шүү дээ. Бас үйлдвэрүүд дээр очиж импортлох дарс бүрийнхээ л амталгааг би өөрөө хийнэ.
-Бараг амтны мэргэжилтэн болчихсон уу. Дарсны чанарыг мэдэхэд амталгаа их чухал уу?
-Амталж байж дарсны чанарыг мэднэ. Дарсыг хийхийн тулд усан үзэмний 120 сортыг түлхүү ашигладаг. Түүнээс гадна ховор сортууд ч бий. Хаана ямар хөрсөнд ургасан, ямар нар үзэж, ямар ус чийг авснаар дарсны амт өөр өөр байдаг. Яг нэг сортынх хэрнээ тухайн жилээсээ шалтгаалан амт нь өөр байх жишээтэй. Яагаад гэвэл жил болгон ургац авч түүгээрээ дарсаа хийнэ. Тухайн жил нь нартай, хур багатай байсан эсэхээс хамаарч янз бүрийн амт чанартай байна гэсэн үг. Гэхдээ технологийн хөгжлөөс шалтгаалж өнөөдөр муу дарс гарахаа байсан. Дарсны мэргэжилтнүүд нь өндөр боловсролтой шинжлэх ухааны төвшинд ажилладаг болчихсон.
-Дэлхийд хэчнээн төрлийн дарс байдаг бол?
-Яаж тоолж барах билээ. J.P Chenet дарсны үйлдвэрлэгч гэхэд 13 мянган төрлийн дарс савлаж байна. Тэгэхээр манай оруулж ирдэг 600 нэр төрөл юу ч биш.
-Дарсны салбарт 20 гаруй жил ажиллаж байгаа юм чинь амтлах үнэрлэх мэдрэмж энгийн хүнээс илүүтэй хөгжсөн байх даа?
-Хөгжилгүй яах вэ. Аливаа зүйлийг дасгалаар хөгжүүлнэ шүү дээ. Мэргэжлийн хүмүүс дарсыг уудаггүй амаа зайлаад асгадаг. Тэгээд завжиндаа үлдсэн амтаа л мэдэрдэг.
-Мэргэжлийн хүний хувьд дарс ямар мэдрэмж, таашаалыг авчрах ёстой гэж боддог вэ?
-Миний хувьд мэдрэх нь чухал гэж боддог. Усан үзэмний сортууд өөр өөрийн өвөрмөц үнэртэй байдаг. Үнэрийг нь маш гоё жимс, цэцэгтэй зүйрлэж болно. Хоол болгон өөрийн амттай байдаг шиг дарс болгон өвөрмөц амтыг агуулдаг. Би дарс уухдаа тэр бүхнийг мэдрэхийг л хичээдэг. Түүнээс бус хурдан залгилбал тэр таашаал мэдрэмжийг авахгүй. Дарс уухад оюун ухаан сэргэнэ, гоё яриа өрнөнө. Сайн дарс сайхан яриа өрнүүлдэг шүү дээ.
-Та дарсыг өдөр бүр хэрэглэнэ биз?
-Мэдээж байнга хэрэглэнэ. Оргилуун, цагаан, ягаан дарсаа ууна. Хамаагүй өндөр хэрэглээтэй хүн байх даа.
-Дэглэм барих сонирхолтой эмэгтэйчүүдэд дарс уухыг зөвлөдөг юм билээ?
-Би зун оргилуун, ягаан дарсыг түлхүү хэрэглэдэг. Өвөл бор махан хоол хэрэглэдэг учраас улаан дарс илүүтэй ууна. Ямар хоол идэж байгаагаасаа шалтгаалаад өдөр тутамдаа тохируулна. Айхтар үнэтэй дарс уух гэж зүтгээд байдаггүй. Ер нь дарс хоол боловсруулахад их нөлөөтэй учраас дэглэм барьж буй бүсгүйчүүдэд их тохиромжтой.
-Дарсны үнэ цэнийг юугаар тодорхойлдог юм бэ?
-Алдартай үйлдвэрлэгчид нууц жор, технологитой байдаг. Дээр нь ямар хөрсөнд тариалж байгаа нь их чухал. Түүнээс гадна 4-5 усан үзмийн сортыг хольж гаргаж авдаг. Жил болгон дарсаа агуулах шинэ торх худалдан авна. Үнэ нь 1000-1500 евро. Шинэ торхонд дарсаа дарах нь маш чухал. Тэрхүү торх дарсанд үнэр амтыг өгч байдаг. Үнэтэй дарсын компани хоёр дахь удаагаа торхоо хэрэглэдэггүй. Энэ бүхнээс шалтгаалж дарсны үнэ цэнэ тодорхойлогдоно.

-Эмэгтэй хүний хувьд ажлаа хийхийн сацуу ар гэрээ авч явах ачаа оногддог. Амжилт гаргахын тулд гэр бүлээ золиослох шаардлагатай болдог гэдэг?
-Тийм хэцүү биш шүү дээ. Бүсгүй хүн л хойно байгалийнхаа жамаар явна. Хүүхэд төрүүлнэ, өсгөнө. Ажлаа тараад гэр бүлтэйгээ хоолоо хийж иднэ. Яг л бусдын жишгээр амьдарна. Гол нь зохицуулах ёстой. Завгүй гээд гэр бүлээ хаячхаж болохгүй. Тэгэхээр цагийн менежментээ зөв хийх нь чухал.
-Мэдээж амжилтад хүрэхэд ханийн тань нөмөр нөөлөг их байх?
-Амжилт гаргахад хамгийн гол зүйл тэр шүү дээ. Хань минь 18 жил намайг түшин тулж ирлээ. Миний ажлыг хамгаас илүүтэй ойлгоно. Тэрбээр банкны мэргэжилтэй. Маш олон жил банканд ажилласан. Сүүлийн таван жил хамтдаа ажиллаж байна. Шинэ ажлын байрны бүтээн байгуулалт, төсөл бол манай хүний санаачлагаар бүтсэн. Мөн маш гоё дарсны агуулахтай болгож өгсөн гээд л бүгд ханийн минь хүч хөдөлмөр.
-Ханиасаа хэрхэн суралцдаг вэ?
-Байнга л суралцана. Манай хүн чинь аливаад их хүлээцтэй. Түрүүлж дуугараад байдаггүй, их сонсдог. Тэгээд бодсоныхоо дараа хэлдэг их тайван хүн. Харин би их яриасаг, хурдтай. Хүн бие биенээ нөхөж амьдардаг юм билээ. Нэг олдсон амьдралдаа нэгийгээ зовоох бус жаргал өгч амьдрах ёстой. Манай аав хэлдэг байсан юм. Эмэгтэй хүн хэчнээн ч сургууль төгсөж өндөр боловсрол эзэмшиж болно. Харин муу ханьтай бол жаргахгүй шүү гэдэг сэн. Одоо болохоор их үнэн санагддаг юм. Эмэгтэй хүний туулж буй амьдрал нүүрэн дээр нь бичээстэй байдаг шүү дээ.
-Ярилцсанд баярлалаа.
Гэрэл зураг, видеог Д.Жавхлантөгс, А.Ариунболд, Э.Батзавъяа