-Швейцарт аялан тоглолтоор явсан гэсэн. Олз омогтой ирэв үү. Ийм амьдралын хэв маягт ороод багагүй хугацаа өнгөрсөн байх. Тийм үү?
-Тийм ээ. Швейцарт нийт гурван удаа очжээ. Энэ удаад бага хугацаатайгаар буюу хоёр сар яваад ирлээ. Бас өнгөрсөн жил зургаан сарын хугацаатай Турк явсан. Ер нь хаана урилгатай байна тэнд л тоглодог. Суурин бус аялан тоглолтын хэв маягт ороод 11 жилийг элээжээ. Багаасаа л циркийн амьдралд хөл тавьсан болохоор чемодантай хувцаснууд минь хүртэл бэлэн байж байдаг юм.
-Байнга аялдаг болохоор хааяа ч гэсэн суурин байхыг хүсдэг биз дээ?
-Тэгэлгүй яах вэ. Монголдоо зуншчих юмсан гэж бодно. Зуны гурван сард гадаадаас их урилга ирдэг болохоор бараг л энд байдаггүй. Жүжигчдийн ажлын ид үе гэх юм уу даа.
-Нугараач болоход багшийн тань ажигч байдал их нөлөөлсөн гэж сонссон юм байна?
-Уран нугараач болно гэж төсөөлж байсангүй ээ. Багын л биеийн тамирын хичээлд дуртай, их хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Тэгээд зурагтаар хааяахан гарах циркийн үзүүлбэрийг шимтэнэ. Тэр үед хамаг сонирхол, зүрх сэтгэл минь зурагтаар дамжин циркийн манежинд оччихсон байдаг байв. Зөв буруу нь хамаагүй гэртээ дуурайн хийх гэж үзнэ. Шпагат сууж, мост унана... Эргээд бодохоор тухайн үед циркийн үндсэн элементийг өөрөө бие даан хийж сурсан байгаа юм. Энэ байдлыг минь ажигласан аав, ээж хоёр маань бүжгийн дугуйланд хэсэг хугацаанд явуулсан. Би Налайх хотод төрж өссөн л дөө. Нэг өдөр аав намайг хот руу дагуулан явж балетын дугуйланд шалгуулсанд тэнцчихсэн. 1997 онд л доо. Нагац ах “Энэ хүүхдийг циркт шалгуулъя” гээд Дашчойлон хийдийн дэргэдэх хуучин циркийн сургуульд оруулсан. Эхний үедээ акробатаар хичээллэсэн. Би ямар чиглэлээр явах нь хамаагүй циркт л орвол боллоо гэсэн бодолтой байлаа. Харин жил гаруй акробатаар хичээллэсний дараа И.Жаргалсайхан багш минь “Чиний бие физиологийн хувьд их ховор чанартай юм. Чамд уран нугаралтын төрөл илүү зохимжтой, амжилт олохоор байна. Чи өөрөө хүсвэл акробатаа ч хийж болно” гэж зөвлөсөн. Тухайн үед охид л нугардаг гэх ойлголттой байсан болохоор “Би нугарч болох юм уу” гэж лавлан асууж байлаа. Тэгээд нугаралтын ганц хоёр элемент заан өгч Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Т.Цэнд-Аюуш багш дээр хүргэж өгсөн. Өөрөөр хэлбэл 1998 оноос уран нугаралтын гараагаа эхэлжээ.
-Монголд уран нугарахуйн үндсийг тавьсан мундаг багшаас мэргэжлээ эзэмшиж дээ?
-Тэгэлгүй яах вэ. Манай багш бол Монголын анхны уран нугараач. 1945 онд Монголын анхны циркийн нээлт Яармагийн талбайд болоход хамгийн анх багш минь уран нугаралтын гайхамшгийг үзүүлж байжээ. Дараа нь анхны шавь болох Б.Норовсамбуу багшийг бэлтгэн дэлхийг тойрсон юм билээ. Багш минь уран нугаралтыг Монгол хэв маягт оруулж нугаралтад “уран” гэх ойлголтыг шигтгэж өгсөн түүхэнд гавьяатай хүн. Би түүний хамгийн сүүлчийн бүтээгдэхүүн буюу отгон шавь нь билээ.
-Монголд эрэгтэй нугараач тоотой хэдхэн байх аа?
-Тийм ээ. Эмэгтэйчүүдтэйгээ харьцуулахад их цөөн. Гарын арван хуруунд багтахаар л бий. Ойролцоогоор 5-6 хүн байдаг.

-Эрэгтэй уран нугараач цөөн байдаг нь төрөлхийн уян налархай байдал дутмагтай холбоотой юу?
-Энэ байдал нь уран нугаралтын цензурыг тогтоож байдаг юм болов уу. Яагаад гэвэл хүссэн нь уран нугаралтын бэлтгэлийг хийж, дааж гарч чаддаггүй. Хоёрдугаарт эрэгтэй хүний физиологи эмэгтэй хүнийхээс тэс ондоо. Илүү даргар, хатуу, булчинлаг учраас уян хатан байдлаараа эмэгтэй хүнээс болхи. Нугарахын тулд биеийн бүхий л шөрмөсөө ханатал нь сунгах хэрэгтэй болно. Нуруу нугаламаа өдөр бүр дасган байж нугаралтыг хийх боломжтой. Хэчнээн авьяас чадвартай байсан ч тухайн хүнээс уян хатан чанар, техник заавал шаарддаг. Тэгэхээр байнгын бэлтгэл зайлшгүй хэрэгтэй. Эрэгтэй хүнд уян налархай байдал дутмаг учраас уран нугаралтыг хийхэд их хөдөлмөр шаарддаг.
-Тэгэхээр эмэгтэй хүнээс илүү хөдөлмөр шаардах нь ээ?
-Биднийг сарын хугацаанд амраадаг байв. Надтай хамт нэг үеийн 20 орчим нугараач охин хичээллэнэ. Сар амраад ирэхэд л бие хөшчихсөн байна. Гэтэл охид бол өөр. Шууд л шпагат суугаад л хотойно. Тиймээс уян хатан байдлаа олохын тулд дахиад л эхэлнэ. Тэр үед анхнаас нь эхэлж байгаа юм шиг өвдөлт, мэдрэмжийг авдаг байлаа.
-Сарын хугацаанд завсарлахад л анхны хөшинг байдалд шилжиж тэр өвдөлт мэдрэмжийг эхнээс нь авдаг гэхээр таны өмнөөс бүр шантарчихлаа…
-Чи өдөрт таван км гүйдэг байлаа гэхэд сар завсарлахад л амьсгааддаг биз дээ. Тэгснээ хэд хоног хичээллэсний дараа уушги онгойж амьсгаа задарч эргээд гүйхэд бэлэн болдог. Яг л үүнтэй адил. Мэдээж гүйх, фитнесс хийхтэй харьцуулахад харьцангуй өөр ойлголт л доо.
-Тийм байна. Надад нэг гар дээрээ удаан зогсоод толгойгоо уруу харуулж хийдэг үзүүлбэрүүд их хэцүү санагддаг?
-Энгийн нүдээр харахад бид доошоо харж биеийнхээ хамаг цусыг толгой руу юүлчихэж байгаа биз. Мэдээж амаргүй. Энэ үзүүлбэрийг хийхэд амьсгаагаа зөв авах шаардлага тулгардаг. Энгийн үе шигээ амьсгаа авбал тэнцвэрээ алдана. Тэгэхээр хагас амьсгаа авна гэсэн үг. Мөн тархи, нүд рүү асар их дүлэлт очдог. Хүч гаргахын тулд амьсгаагаа түгжинэ. Бидэнд амьсгааны техник өдөр болгон тулгарч байдаг. Үүгээрээ цирк урлаг, нөгөө талаас спорт юм. Тэгэхээр уран нугараач хүн цоо эрүүл байх ёстой. Дотор эрхтэн, хараа, даралт гээд бүхий л үзүүлэлтийг хангаж байж циркийн манежинд гарна. Учир нь хүний амьдралд гаргаж байгаа потенциалаас хэд дахин илүүтэй эрчийг дасгал сургуулилалт шаарддаг. Өндөр босготой урлаг байгаа биз.
-Хэчнээн авьяас, дур сонирхол байлаа гээд циркчин болдоггүй байх нь. Бие эрүүл байхын сацуу хүч хөдөлмөр хамгаас их шаардах юм байна. Тийм үү?
-Тийм ээ. Энэ урлагт эргэлт буцалтгүй орсон л бол ихийг золиосолно гэсэн үг. Адаглаад л бид маш хурц гэрэлд ажилладаг. Доошоо харж их дүлэлтийг өгч байгаад л дээш хурц гэрлийг харах болдог. Үүний уршгаар нүдний даралттай болдог. Бөөрний өвчтэй болох магадлал өндөр гээд л сөрөг талаас нь харвал олон зүйл ярина. Мэргэжил болгонд л сайхан, муухай тал байдаг.

-Циркт л орвол боллоо гэх хүсэл мөрөөдөл тань бодит амьдралд буухад төсөөлснөөс хүнд санагдсан байх?
-Мөрөөдлийнхөө циркдээ ороход төрсөн анхны мэдрэмж бол төсөөлснөөс эсрэг юм байна гэх бодол... “Энэ нь тэгээд миний төсөөлсөн цирк юм байх даа” гэх эргэлзээг төрүүлсэн. Гэвч нэгэнт л энэ урсгалд хөл тавьсан учраас ухрахыг хүсээгүй. Заавал хийж, суръя гэж зүтгэсэн.
-Манеж дээр гарах анхны мэдрэмж?
-Анх циркийн манежнаас хязгааргүй орон зайг мэдэрсэн. Дээшээ лонжоор татуулан газраас хөндийрч нүдээ аних мөчид ангараг гариг, саран дээр очиж буй мэт ер бусын мэдрэмж төрсөн.
-Циркчид санаанд оромгүй мэдрэмж, айдсыг өгч байдаг. Харин үзэгчдэд тэдгээр үзүүлбэр хэдийнэ дадсан, хялбар мэт харагдах нь бий?
-Манай багш “Чи амттай хоол хийх гэж байгаа тогооч гэж өөрийгөө төсөөл. Хамгийн түрүүнд чи махаа хэрчиж, ногоогоо хөшиглөж, гурилаа зуурч, элдэж тасдах зэргээр бэлтгэл ажлаа базаана даа. Үүний дараа хольж хутган амтлаад идэхэд бэлэн болгодог биз дээ. Яг л үүнтэй адил циркийн манежин дээр гарч үзэгчдэд үзүүлбэрээ “амтлуулах”-ын тулд энэ дарааллаар өөрийгөө бэлтгэх ёстой. Хэр амттай болсныг үзэгчид шүүх болно” гэж захидаг байлаа.
-Циркийн жүжигчин болоход хэр хугацаа шаарддаг вэ. Эсвэл тайзан дээр л гарсан бол жүжигчин гэгдэх үү?
-Тайзан дээр гарахаас өмнө тамирчин байдаг. Бүр болоогүй ээ тайзан дээр гарсан ч жүжигчин болтлоо уддаг. Яагаад гэхээр эхний удаад хэн ч өөрийгөө хэн бэ гэдгээ бүрэн мэддэггүй бусдыг дуурайдаг. Сайн дуурайж сурсны дараа өөрийнхөө дотроос мөчир нахиалах мэт шинэ мэдрэмжийг бага багаар авч эхэлнэ…
-Нэг талаар өөрийгөө олж байна гэсэн үг үү?
-Яг тийм. Ингэж хөдөлбөл дүрээ гаргаж чадах юм байна, тийм хөдөлгөөнөөр өөрийгөө илэрхийлэх юм байна гэх сэдлийг авч эхэлдэг. Өөрөөр хэлбэл миний хэлсэн дээрх замыг туулж циркийн уран бүтээлч манежнаа боловсордог.
-Тэр мөчөөс жүжигчин гэж өөрийгөө тодорхойлж болох нь ээ?
-Болно. Яагаад гэхээр өмнө нь хүн зөвхөн гүйцэтгэгч л байдаг. Харин үүнээс илүүг илэрхийлбэл дэлхийд давтагдашгүй цор ганц байж чадна. Тэгэхээр өөрийнхөө цор ганц гэдгийг л харуулах ёстой. Түүнээс биш өнөөдөр хэн нэгнийг дуурайгаад л байвал ирээдүйд цутгамлаараа л үлдэнэ. Миний баримтлал, намайг түлхэж өгсөн зүйл бол олон тоглолтын дараа өөрийгөө гаргаж ирэх эрмэлзэл байсан. Гэхдээ би өнөөдөр аа 100 хувь итгэлтэйгээр жүжигчин болчихлоо гэж хэлэхгүй. Надад сурах зүйл их байна.

-Өөрийн тоглолтонд сэтгэл хэр ханадаг вэ?
-Ханах тохиолдол байна. Гэхдээ өдөр болгон биш ээ. Мэдээж хүн л хойно үргэлж төгс байж чадахгүй. Бие халаалтаа сайн хийгээд өөртөө итгэлтэй зоримог гарсан тохиолдолд илүү ханамжтай байж чаддаг. Хөшиг нээгдээд хазгай гишгэхэд л тэр чигтээ бүтэлгүйтчихдэг. Тэгэхээр сэтгэл санаагаа бэлтгэх нь хамгаас чухал байгаа биз. Бас хэт анхааралтай, биеэ хянаж болохгүй. Догдолчихдог юм.
-Тайзан дээр 10 гаруй жил тоглочихоор хэр барагтай догдолж сандрахаа больсон биз дээ?
-Чи тоглолтын өмнө сандардаггүй биз дээ, сандралгүй болсон уу гэж хүмүүс асуудаг. Гэтэл хүн сэтгэлийн амьтан болохоор ээж аав, ах эгч, найз нөхөд, нөлөө бүхий хүн үзэх, олон улсын фестивальд тоглох үед ямар ч жүжигчин догдолж сэтгэл зүйн хувьд тогтворгүй болдог. Тэр үедээ өөрийгөө тайвшруулах нь чухал.
-Тэгэхээр амьдрал дээр ч өөрийгөө тайван байлгаж чаддаг байх. Тийм үү?
-Магад циркийн хүнд хэцүү бэлтгэл нөлөөлдөг байх. Аль багаасаа бэрхшээлийг туулсан учраас хувийн амьдралдаа ч тэр чанараа гаргахыг хичээдэг.
-Урлагийн хүний нэг давуу тал бол хувийн амьдралд хэдий бэрхшээл тулгарсан ч тайзан дээр гарах, үзэгчдээсээ алга ташилтыг авах мөчид бүхий л асуудлаа мартаж чаддаг юм шиг санагддаг?
-Тийм ээ. Сэтгэл санаа хэдий тавгүй ч эхний алга ташилт хүчтэй байхад л урам зоригоор цэнэглэгддэг. Үзэгчдээсээ авсан тэр энерги сэтгэл санааны хувьд сул байсан ч намайг тухайн өдөртөө өргөдөг. Энэ нь урлагийн хүний давуу тал юм уу даа. Хүссэн хүсээгүй үзэгчдээсээ сайхан энергийг авчихаж байгаа юм.

-Өөрийгөө циркийн хүн юм байна гэж хэзээнээс тоож эхлэв?
-Бараг саяхнаас юм болов уу даа. Хожуу мэдэрсэн ч байж магад. Би сүүлийн жилээс л хүн гэдэг амьтанд маш их потенциал, бусдын сэтгээгүйг ч хийх чадвартай байдаг юм байна гэж бодох болсон. Гагцхүү өөрийгөө л дийлэх ёстой юм билээ.
-Магтаалд ямар байр суурьтай байдаг вэ. Илүүтэй ямар мэдрэмжийг авчирдаг вэ?
-Олон хүнээс байнга л магтаал сонсдог. Заримдаа тэдгээр үгс нь чихэнд дадал болоод өнгөрөх нь бий. Харин ганц нэг онцгой содон магтаалд урамшина. Тэндээс өөрийгөө ямар хэмжээнд яваагаа мэдэрдэг. Хоосон магтаалаас илүүтэй мэргэжлийн хувьд өсөж дэвших зөвлөгөө, шүүмж надад үнэтэй. Сая Швейцарт киноны нөлөө бүхий нэгэн одтой уулзахад “Чи яагаад зөвхөн циркийн тайзан дээр гарна вэ. Холливудад гарах боломж чамд байна” гэж хэлсэн нь их урам өгсөн. Өмнө нь төсөөлөөгүй байсан болохоор одоо ч тэр хүний хэлсэн үг, хандлага нь бодогдсоор байдаг. Ээж минь анх намайг циркт хөл тавихад “Миний хүү чадна. Үүнийг давахгүй юм бол ямар эр хүн байдаг юм” гэж зоригжуулсан. Бас багш минь “Миний хүү чи сайн жүжигчин болж чадна аа. Тийм ч учраас би чамайг сонгосон юм” гэж хэлсэн нь анх удаагаа өөрийгөө тоох итгэлийг өгч билээ.
-Магтаал хүнийг урамшуулдаг ч нөгөө талаас хөнөөх хүчтэй юм шиг?
-Надад алдаа дутагдал байхад л “Чи мундаг байна” гэж магтахад л би хөнөөгдөж эхэлнэ. Нүүр хуудасны лайк шиг магтаал үнэ цэнэгүй, харин цагаа олсон жинтэй магтаал хүнийг өөд татдаг. Миний нэг философи байдаг юм. Хүн өөрийгөө хэзээ ч таньдаггүй гэдэг. Заавал таних шаардлагагүй харин мэдэх хэрэгтэй. Харин үүний дараа ялан дийлэх нь чухал.
-Урлагийнханд үзэгчдийн алга ташилт бодит үнэлгээ болдог байх. Монголын болоод гадаадын алга ташилт хэр зөрүүтэй байдаг бол?
-Өөр байлгүй яах вэ. Энэ нь урлагийн мэдрэмж, үзвэрийн соёлтой холбоотой. Гадаадад үнэхээр сэтгэлд нь хүрсэн бол хэнээс ч хамаарахгүй босч шүгэлдээд л “Браво”, “I love you” гэж орилно. Хэчнээн ганц хүн орилсон ч тэр хүний сэтгэлийн илэрхийллээс би эрч хүчийг авна. Чи алга ташилтын чимээг сонсоорой. Манайхны алга ташилт нэгэн хэмнэлтэй байдаг бол гаднынхны ташилт бороо орж байгаа мэт нүргэлдэг. Тэгэхээр хэлүүлэлтгүй ямар зөрүүтэй байгаа нь мэдэгдэж байгаа биз. Гэхдээ энд соёлоос гадна сэтгэл хөдлөлийн ялгаа байх шиг. Манайхан сэтгэлийн хөдөлгөөн багатай шүү дээ.

-Хамгийн анх олон улсын тайзан дээр гарахад их догдолсон уу?
-Харанхуй дунд ганцаараа явж байгаа юм шиг мэдрэмж төрсөн. Их сандрал, айдас төрж билээ. Маш хурц гэрэл тусаж байсан учраас үзэгчид харагдахгүй тэгсэн хэрнээ их чимээтэй байсан. Хамаг хөлс гоожоод л эхэлнэ шүү дээ.
-Гадаадад ажиллаач гэх санал цөөнгүй ирдэг байх. Ер нь харийн оронд мэргэжлээрээ ажиллах тал дээр ямар байр суурьтай байдаг вэ?
-Ийм саналууд ирж байсан. Тэгэхээр Монголоосоо, гэр бүлээсээ хоёр гурван жил тасарна л гэсэн үг. Гадагшаа явчихвал эх орондоо хийх уран бүтээл хаягдана. Өөрөөр хэлбэл хувийн бизнес болоод явчихна. Магадгүй эндээ тоглолт хийгээд тархин дахь цар хүрээгээ гаргаж чадвал ирээдүйн циркчдэд нэмэртэй байж мэдэх юм. Бид сурсан нь үнэн юм чинь өвлүүлэх ёстой. Яагаад гэвэл Монголын уран нугаралт бол дэлхийн хаана ч давтагдахгүй школтой. Том гүрнүүдийн уран нугаралтын суурь Монголоос гаралтай. Тэгэхээр энэ гайхамшиг биднээр дуусаж болохгүй, цааш өвлүүлэх ёстой. Мэдээж залуу насны мэргэжил учраас зодог тайлах үе ирнэ. Миний хувьд уран нугаралтыг өөрийн сэтгэсэн хэмжээгээр хөгжүүлэхийг хичээж байна.
-Таны баатрын үзүүлбэр үнэхээр содон л доо. Нэг гар дээрээ тогтож буй хэрнээ л агаар дээр баатрын алхаа гишгээ, үйлдлийг харуулдаг. Өмнө нь уран нугаралтаар эмэгтэй хүний л гоо сайхныг мэдэрдэг байсан бол энэ ойлголтыг та эвдсэн?
-Баярлалаа. 15 настай жаахан хүү Т.Норовсамбуу гуайн тавьсан 21 дарь эхийн үзүүлбэр дунд сууж л байсан. Тухайн үедээ эмэгтэй хүнээс ялгараагүй. Гэсэн ч эрийн цээнд хүрэхээр өөрийгөө нээх цаг ирдэг юм билээ. Миний онцлог бол эрэгтэй хүн гэдэгт л оршиж байна. Тэгэхээр эмэгтэй хүн шиг нахилзахаар зохимжгүй. Нэг үе эмэгтэйгээсээ ялгарахгүй үе байсан. Харин сүүлийн үед эрэгтэйлэг байдлыг илэрхийлж эрэгтэй хүний гоо сайхныг харуулахыг хичээх болсон. Тэр дундаа хүч чадал, эрэмгий хөдөлгөөнийг оруулах ёстой байсан. Гар дээр тулж байгаад агаар дээр алхах үзүүлбэр байдаг даа. Түүнийг үзсэн хүмүүс морин дээр давхиж байна, эсвэл сэлж байна, шувуу нисэж байна гэх мэтчилэнгээр хардаг. Монголын үндэсний хувцас, хөгжим, хөдөлгөөнтэй хоршиж буй болохоор цогц уран бүтээл болж байгаа юм.
-Бүхний анхаарлын төвд ганцаараа байх үедээ?
-Тайзан дээр ганцаараа гарахад илүү их хариуцлагыг мэдэрдэг. Хэдий олуулаа гарна хариуцлагаа хамтдаа үүрдэг. Тайзан дээр бүх хүний анхаарлын төвд байна гэж төсөөл л дөө. Хэцүү байгаа биз.

-Уран нугараачид 40 хүртлээ нугардаг гэсэн байх аа. Харин таны хувьд?
-Үгүй ээ чи өөртөө хэр хайртай байна тэр чинээгээрээ л ажиллана. Хүнд юм өргөж нуруугаа гэмтээх, өөрийгөө дааруулж хөргөх, бэлтгэлийн дараа халуун хүйтэн харших зэргээр өөрийгөө хайрлахгүй бол уран бүтээлийн насжилт богиносно гэсэн үг.
-Хүнд өөрт нь итгэл төрж эхлэхэд л ажилдаа дурлан амжилт олдог юм шиг санагддаг?
-Тэр бол хүний сэтгэл зүрхний асар их хүч. Хэн ч чамд өгч чадахгүй. Харин тэр хүчээ л алдалгүй ашиглавал хүссэн хязгаартаа хүрдэг.
-Жаахан байхдаа их цирк үздэг байж. Нугасандаа хүнд бэртэл авсан хэрнээ циркдээ үнэнч үлдсэн Ш.Цогцэцэг жүжигчний үзүүлбэрийг үзээд циркчин мэргэжлийн мөсгүйг анх тунгаасан сан?
-Циркийн манежинд хариуцлага алдвал бэртэж, цаашлаад үхэж ч болно. Тийм ч тохиолдол цөөнгүй бий. Хүнээс маш их хариуцлагыг шаарддаг урлаг. Чи хэзээ ч мэргэжилдээ хайнга хандаж болохгүй. Байнгын анхаарал шаардана. Циркийн манежинд бидний амь нас цаг минутаар хэмжигдэж байдаг. Нэг команд алдаж, секунд зөрөхөд л үхэл их ойрхон байдаг.
-Тэр их эрсдэлийг мэдэрч байгаа хэрнээ сөрнө гэдэг нь яах аргагүй их зоригийн илэрхийлэл?
-Тэр бүх гайхамшгийг сөрсний дараа итгэмээргүй санагдаж, заримдаа би ямар азтай юм бэ чадлаа шүү дээ гэж бодно. Хүн болгоны хүсээд ч хийж чадахгүй, хийх гээд ч зүрхлээгүйг би чадаж байна гэхээр өөртөө урамших сэтгэл төрдөг.

-Уран нугаралтын эрэгтэй жүжигчин гэхээр л хүмүүсийн толгойд Э.Лхагва-Очир гэх нэр буудаг шүү дээ. Монопол байх мэдрэмж ямар бол?
-Энэ бол чи бидний үе. Бүх зүйл цаг үедээ л байдаг. Надаас өмнө Одгэрэл, Буд ах нугардаг байлаа. Яг одоо бол би залгамжилж байна.
-Хэдий хүртэл нугарна гэж боддог вэ?
-Тэрийг хэлж мэдэхгүй байна. Заавал хугацаа зааж өөрийгөө цензурдээд ч яах вэ. Зорьсноо биелүүлэх хүртлээ явна.
-Алдартай брэндүүдийн нүүр царай болсон байсан?
-Би их сонирхолтой мэргэжилтэй шүү дээ. Бас этгээд төрхтэй минь холбоотой тийм саналууд цөөнгүй ирдэг.
-Тарзантай адилтгасан байсан?
-Тийм ээ. Нүүр номдоо харьцуулсан байгаа биз дээ. Над руу нэг хүн тэр зургийг явуулсан юм. Тэгсэн миний авахуулсан зураг яг ижилхэн байсан. Бүр гайхсан шүү.
-Би Тарзанаар л өөрийнхөө имижийг бүрдүүлсэн юм болов уу гэж ойлгосон?
-Байж болно шүү дээ. Яагаад байж болохгүй гэж…
-Циркчид яагаад үсээ ургуулдаг юм бэ?
-Гадаадад гэзгээ сүлжээд явахаар илүү монголжуу харагддаг. Энэ нь циркийнхний бас нэгэн хэв маяг болж байх шиг байна.

-Таны хань бас циркийн жүжигчин гэж сонссон?
-Яг угтаа циркийн жүжигчин биш. Солонгос хэлний багш, орчуулагчийн мэргэжилтэй. Харин надтай ханилан суугаад циркчин болсон. Миний хувьд байнга аялан тоглолт хийдэг учраас гэр бүлтэйгээ хамт байхын тулд ханиа жүжигчин болоход нь тусалсан. Бид агаарын дуэтын үзүүлбэрийг хамтдаа хийдэг.
-Огт өөр мэргэжилтэй хэрнээ нөхрөө дагаад циркчин болсон гэхээр итгэмээргүй санагдаж байна?
-Хэцүү даваа шүү дээ. Нас биед хүрсэн биеийг циркт бэлтгэнэ гэдэг амаргүй. Тэр бүхнийг тэвчиж гарсан ханиараа бахархдаг юм. Аливаад их тууштай, няхуур хүн л дээ. Энэхүү зан чанар нь хожим богино хугацаанд циркийн хүн болоход нөлөөлсөн байх.
-Охин нь бас нугардаг гэсэн байх аа?
-Бид чинь гэр бүлийн циркчид. Гуравхан настай охин минь ч өнгөрсөн зун Туркт ээжийнхээ оронд тоглолт хийсэн. Хоёр нас зургаан сартайдаа гэх юм уу даа. Монголын циркийн түүхэнд хамгийн залуу жүжигчин тайзан дээр гарсан тэр юм.
-Гэр бүлээрээ циркчин байна гэдэг сайхан байх аа. Амьдралын ямар ч үед хань үр хүүхэдтэйгээ хамт байх нь чухал шүү дээ.
-Тийм ээ. Хаа ч явсан цугтаа байна гэдэг аз жаргал юм даа. Ер нь байнга нүүнэ гэдэг цыганы амьдралаар л амьдарна гэсэн үг. Очсон газраа машинд ч хоноглох үе байна. Ер нь л сонилхолтой. Тэр бүхнээ хамтдаа туулж бие биетэйгээ ойлголцож яваа минь жаргал шүү дээ.