Монгол улсаа төлөөлөн Дэлхийн Оюун ухааны аварга шалгаруулах тэмцээнд оролцсон Хандсүрэнгийн Хатанбаатар гэдэг эрхмийг танихгүй хүн үгүй биз. Монголын оюун ухааны академийн тэргүүн түүнтэй тоглоом хүүхдийн хүмүүжилд хэрхэн нөлөөлдөг, санах ойг хэрхэн сайжруулах тухай ярилцах завшаан тохиосон юм.
Хоёулаа ярилцлагаа “Зурган санах ой”-ны тухай эхэлбэл яаж байна?
- Photographic memory буюу зурган санах ойг энгийнээр тайлбарлавал аливаа харсан мэдээллээ нэг бүрчлэн дэлгэрэнгүй санах чадвартай хүнийг хэлдэг. Зургийн аппараттай зүйрлэвэл нүдээрээ маш богино хугацаанд зураг аваад, авсан зураг дээрх мэдээллээ алдаагүй санаж байна гэсэн үг.
Миний хувьд зурган санах ойтой хэмээн нэрлэгддэг бодит жишээ болсон хүмүүсийн талаар сонсож зарим нэгтэй нь нүүр тулан уулзаж ярилцах боломж олдож байсан.
Тухайлбал номыг хуудас хуудсаар нь буюу нэг минутад дунджаар 25,000 орчим үг уншиж 1990 оны Гиннессийн номонд орсон Ховард Берг,гадаад хэлний үгийг ном уншиж байгаа юм шиг тогтоож, 20 гаруй хэлээр ярьдаг Таммет, “Rain Man” буюу “Борооны хүн” кинонд амьдралыг нь харуулдаг, амьдралынхаа үзсэн харсан зүйлийн 98 орчим хувийг санаж, 14,000 орчим номын агуулгыг чээжээр ярьдаг Ким Пийк гээд олон хүний талаарх мэдээллийг судалж байлаа.
Зурган санах ойтой гэж нэрлэгдэх зарим хүмүүс savant syndrome буюу математик, хөгжим гэх мэт ямар нэгэн салбарт хосгүй авьяас гаргах чадвартай гэж нэрлэгддэг улсууд байдаг. Ихэвчлэн энэ нь аутизмтай хүмүүст илэрдэг.
Төрөлхийн чадвартай ийм хүмүүсээс гадна өөрсдийн хичээл зүтгэлээр ийм санах ойтой болсон хүмүүс ч бий. Гэхдээ энэ нь маш их хичээл зүтгэлийн үр дүн байдаг. Өнөөдөр олон улсын тэмцээнд оролцож буй манай тамирчдын 20 гаруйхан секундэд нэг багц хөзрийг чээжлэх, нэг секундэд 30 цифр тогтоох гэх мэт олон төрлийн чадварыг харсан хүмүүс дээрхтэй адил фото санах ойтой хэмээн томьёолдог.
Гэвч энэ нь тогтмол сургуулилтын үр дүнд л ийм чадвартай болж байна.
Та ч гэсэн бас л энэ чадвараа хөгжүүлсэн хүн шүү дээ, үүний үр дүнд олон ч амжилт гаргасан. Тэгэхээр та аливаа зүйлийг эргэн санахад яг л зураг харж байгаа мэт санагддаг уу?
- Миний хувьд тархины бүтэц, үйл ажиллагаа, санах ой зэрэг уураг тархитай холбоотой сэдвээр нэлээн олон жил судалж, өөртөө болон суралцагчиддаа туршиж, үр дүнг нь үзэж яваа залуу хүн.
Магадгүй сүүлийн хоёр жил оюуны спортын олон төрлөөр багаараа дэлхийд эхний гуравт орж байгаа нь хийж байгаа ажлын минь үр дүн болов уу. Зарим хүмүүс надаас “Чи харсан юм болгоноо чээжлээд яваад байдаг уу?” гэж асуудаг юм.
Тийм боломж байхгүй л дээ. Гэхдээ шаардлагатай чухал мэдээллийг тохирох аргачлалаараа богино хугацаанд тогтоон хэдийд ч эргээд санадаг. Би мэдээлэл тогтоох аргачлалуудаа ойлгоод өдөр тутмын амьдралдаа аль болох ашиглаж байгаа учраас энэ нь тодорхой хэмжээнд зуршил болж байна гэж ойлгодог.
Жишээ нь, анх ямар нэгэн машинд суухдаа дугаарыг нь заавал харна гэсэн зорилго тавиад аргачлалаа ашигладаг байсан. Зарим үед мартаад суух тохиолдол байна. Тэр болгонд өөртөө дараагийн удаа заавал харах ёстой гэсэн шаардлага тавина.
Ингэж болзолт рефлекс бий болгосноор энэ үйлдэл далд ухамсарт шилждэг юм байна. Үүнийгээ хэрхэн анзаарсан гэхээр нэг орой такси бариад суусны дараа толгойд нэг дугаар орж ирээд жолоочоос асуутал “Зөв. Ямар сүрхий ажиглаа вэ?” гээд гайхаж байсан.
Үүнээс хойш дугаар харах боломжтой талаас машин руу алхаад хэдий дугаар харах ёстой гэдгээ бодоогүй байсан ч суусан хойноо санадаг болсон. Юу хэлэх гээд байна вэ гэхээр аливаа үйлдэл олон дахин давтвал дадал болдог гэдгийг л харуулж байгаа юм л даа. Үнэхээр аргачлалаараа мэдээлэл тогтоосон бол яг зурагчилж санадаг. Учир нь хүний санах ой зургаар ажилладаг.
Нэг судалгаанд бичсэнээр бага насны хүүхдийн ой тогтоолт маш сайн байдаг гэсэн байсан?
- Хүний өнөөгийн оюун ухааны 75 орчим хувь хүүхэд ахуй нас буюу 4-7 насанд бүрэлддэг гэж үздэг. Энэ үед хүүхэд их тархины тус тусдаа өөр өөр үйл ажиллагааг хариуцдаг зүүн, баруун тал бөмбөлгийн тэнцвэртэйгээр хамтад ашиглаж бүтээлчээр сэтгэж байдаг.
Магадгүй хичээлийг комик номоор ч сонирхлыг нь төрүүлж хүүхдэд ойлгуулах боломж бий
Бага насны хүүхдийн ой тогтоолт маш сайн гэдэгтэй санал нийлнэ. Өнөөдөр манай суралцагч хүүхэд залуусын эзэмшиж буй мэдээлэл тогтоох аргуудыг ялангуяа сургуулийн өмнөх нас буюу бага насны хүүхдүүд ухамсаргүйгээр ашиглаж мэдээллийг нүд ирмэх зуур тогтоодог.
Хүүхдийнхээ энэ онцлогийг анзаарсан эцэг эхчүүд хүүхдээрээ маш ихээр бахархдаг. Гэвч сургуульд орсон цагаас ихэнх хүүхдийн хувьд эсрэгээрээ мэдээлэл тогтооно гэдэг хар дарсан зүүд болж хувирдаг. Шалтгаан нь мэдээлэл тогтоох төрөлхийн суурь чадвараас нь өөр хэлбэрээр буюу олон дахин тотьчилон давтах буюу тархины нэг тал бөмбөлгөө давуу ашиглах систем рүү шилждэг. Харамсалтай нь энэ байдал өнөөдөр бидэнд дадал болсон байна.
Хүүхдүүд төвлөрөхгүй байна гэж их ярьдаг шүү дээ, хүүхдийг яаж төвлөрүүлэх ёстой юм бэ?
- “Манай хүүхэд сууж сураагүй, анхаарлаа төвлөрүүлж чаддаггүй.” гэж бодож байгаа бол тархины хамгийн суурь хэсэгт байрладаг limbic area гэж нэрлэдэг сэтгэл хөдлөл, рефлекс, инстинкт буюу зөн совин, биеийн үндсэн үйл ажиллагааг хариуцдаг “Хамгаалах тархи”-ны танин мэдэх эрмэлзлийг нь ашиглаж үзэх хэрэгтэй.
Өөрөөр хэлбэл сонирхлыг нь татах байдлаар анхаарал төвлөрөлтийг нь сайжруулах нь үр дүнтэй. Бид нэг зүйлийг мэднэ. Хүүхдүүд компьютер тоглохоороо, хүүхэлдэйн кино үзэхээрээ хэдэн цаг ч өнгөрсөн анзааралгүй суудаг хэрнээ хичээл хийх болохоороо удаан тогтож суудаггүй, өөр зүйлд сатаардаг шүү дээ.
Эндээс дүгнэж үзэхэд хүүхэд зугаатай зүйлст хангалттай хугацаанд төвлөрч суудаг. Тэгэхээр хүүхдийн сонирхлыг нь төрүүлэхүйц зөв арга барилаар хичээлийг нь хийлгэх хэрэгтэй. Хүүхэд ямар мэдээлэл дээр илүү төвлөрч хурдан ойлгож хүлээж авдаг гэхээр бодитоор төсөөлж харсан, сэтгэл хөдлөл, үйлдэл оролцсон мэдээлэл байдаг.
Тиймээс бага насны хүүхдийн оюун ухааныг хөгжүүлэх гол арга хэрэгсэл нь нас насанд нь тохирсон тоглоом байдаг. Тоглоомын аргыг хэрэглэхээс гадна цаашлаад багш, эцэг эхчүүд аль болох хүүхдэдээ тухайн хичээлийн сэдвийг бодит үйл явдалд оруулж тайлбарлах, ярилцах, асуулт асууж ойлгуулах хэрэгтэй.
Хүүхэд ингэж өөрөө үйлдэж байж бүрэн төвлөрч суралцах боломжтой. Магадгүй хичээлийг комик номоор ч сонирхлыг нь төрүүлж хүүхдэд ойлгуулах боломж бий.
Гэхдээ Монгол хүүхдүүд энд бага ангид сурч байгаад гадаадад очмогц ангидаа хамгийн ухаантай болох тохиолдол байдаг шүү дээ, ялангуяа тооны хичээл дээрээ. Тэгэхээр манай боловсролын систем бас давуу талтай юм биш үү?
- Америк, Европ, Австралийн боловсролын тогтолцоо бага ангид нь ихэвчлэн тоглуулаад байгаа харагддаг. Харин манайд эсрэгээрээ оюун ухааныг нь хөгжүүлж байна гээд олон номтой хүнд цүнх үүрүүлж, хичээлээр дарж нэлээн ачаалалтай суралцуулдаг.
Үүнийхээ хүчинд манай цөөн хэдэн сурагч амжилттай суралцаж ихэнх нь залхах хандлага ажиглагддаг. Тэгэхээр энэ хүүхдүүд магадгүй гадаадад очоод суралцахдаа тоглосон хүүхдүүдээс илүү сайн суралцаж байгаа юм шиг харагддаг хэрнээ анги дэвших тусам энэ ялгаа арилдаг л даа.
Гэтэл багаасаа сурах арга барилаа тоглоомын аргад түшиглээд суралцаад эхэлсэн хүүхдүүд бүтээлчээр сэтгэдэг, аливаа асуудлыг олон талаас хардаг, харилцах чадвартай, хамгийн гол зүйл болох багаар ажиллахын ач холбогдлыг маш сайн ойлгосон байдаг.
Үнэндээ хүний оюун ухааныг хөгжүүлдэг гол зүйл нь нэгт хөдөлмөр, хоёрт тоглоом, гуравт сургууль ордог. Гэтэл манайх сургуулиа нэгдүгээрт үзээд байдаг. Хүүхэд хэр их зүйлийг мэддэг вэ гэдгээс илүү юуг яаж сурч түүнийгээ хэрхэн хэрэгжүүлж чадаж байна вэ гэдэг мөн чанарыг олж харах нь чухал.
Нээрэн бодоод байх нь бид уламжлалт Монгол тоглоомоо тоглохоо больсон юм шиг ээ?
- Би бас тэгэж бодож байна. Гэхдээ сүүлийн үед сургуулийн өмнөх буюу цэцэрлэгт үндэсний уламжлалт тоглоомуудыг заах, тоглуулж хөгжүүлэх нь харагдаж байна. “Хүнийг таних гэвэл нөхрийг нь хар, хүүдийг нь таних гэвэл тоглоомыг нь үз” гэсэн мэргэн үг бий.
Яагаад гэхээр зурган номын нэг төрөл болох комик бол цаасан дээрх кино шүү дээ
Манай ард түмэн үр хүүхдийнхээ оюун ухааныг саруул уужим болгон хүмүүжүүлэх ардын тоглоомын бүхэл бүтэн соёлыг бий болгосон. Бидний олон зуун жилийн турш бүтээсэн соёлын үнэт өвийн нэг бол ардын уламжлалт тоглоом наадам зүй ёсоор тооцогдоно.
Миний уншсанаар хөлөгт тоглоом, шагайн тоглоом, оньсон тоглоом, аман наадам, өрж эвлүүлдэг гэх мэтчилэн монгол ардын тоглоом наадгай 15 орчим төрөлд 3000 гаруй тоглоом байдаг юм билээ.
Шагайн тоглоомын төрөл л гэхэд дотроо 80 гаруй тоглоом бий. Ер нь хүүхдийн хөгжилд тоглоом маш чухал байр суурийг эзэлдэг. Хүүхдийн оюун ухаан, бие бялдар, нийгэмшихүйн чадварыг хөгжүүлдэг.
Тоглоом гэдэг нь хүүхдийн өөрийгөө илэрхийлэх, өөртөө итгэх итгэлийг нь хөгжүүлж, тэсвэр тэвчээрт суралцуулах үүднээсээ өөр бусад шинэ чадварт суралцах үүд хаалгыг нээж өгнө. Тоглож байхдаа хүүхэд бусадтай багаар ажиллах, хуваалцах, бусадтай арга эвээ олох арга барил, асуудлыг шийдвэрлэх тухайд мэдлэгтэй болдог.
Тэгэхээр үүнийг нэгдсэн бодлогоор дэмжиж сургуулийн өмнөх нас болон бага боловсролын хичээлийн хөтөлбөрт бүр суулгаж өгөх хэрэгтэй болов уу.
Төгсгөлд нь танаас би нэг зүйлийг сонирхмоор байна. Комик номоор хүүхдийг хүмүүжүүлэх үнэхээр боломжтой гэж үү?
- Боломжтой. Яагаад гэхээр зурган номын нэг төрөл болох комик бол цаасан дээрх кино шүү дээ. Ялангуяа комик номын фэнүүд нь хүүхдүүд байдаг. Уншиж сураагүй бяцхан багачуудыг ч номын ертөнцөд хөтөлдөг мөн мэдээлэл дамжуулахад цаг хэмнэх, товчхон, хөгжилтэй гээд маш олон онцлог давуу талтай.
Комикоор дамжуулан шинжлэх ухааныг ч тэр, монгол уламжлалыг ч мөн адил хүүхдүүдэд багаас сонирхолтой хэлбэрээр ойлгуулж болно.