“Coal Mongolia 2015” үзэсгэлэнд нийт 34 аж ахуйн нэгж, байгууллага оролцож байна. Эдгээрээс онцлох нэгэн байгууллага бол “Наран шигтгээ” ажлын хувцас, дүрэмт хувцасны үйлдвэр юм.
Энэ удаагийн үзэсгэлэнд тэд нанотехнологийн боловсруулалт хийсэн даавуугаар урласан ажлын хувцсаа танилцуулахаар иржээ.

Шинжлэх ухаан технологийн их сургуулийн багш, доктор н.Мядагмаагийн хийсэн судалгаа шинжилгээний үр дүнд энэ технологийг боловсруулсан байна. Арав гаруй жилийн судалгааны үр дүнд суурилсан, олон улсад хүлээн зөвшөөрсөн өндөр технологийн оюуны өмчийг Монгол хүн эзэмшиж байгаа юм байна.
Энэ технологиор даавууг нано боловсруулалтад оруулах үйлдвэр Эрдэнэтэд ашиглалтад оржээ. 2014 оны хоёрдугаар улирлаас эхлэн ус, хир түлхэх чадвартай, гандаж үрчийдэггүй даавууг үйлдвэрлэн зах зээлд гаргаж байгаа аж.
“Coal Mongolia 2015” үзэсгэлэнг сонирхож буй хүмүүс хэрхэн хүлээж авч байгаа талаар тус компанийн менежер Г.Чулуунбатаас тодруулахад,
-Нано даавууг зөвхөн ажлын хувцас гэлтгүй майхан, бүтээлгийн чиглэлээр сонирхож байна. Жишээ нь нүүрсийг уурхайгаас гаргаж ирэн овоолго хэлбэрээр хадгалдаг юм байна. Ингээд нар, салхи, ус чийгнээс хамгаалах шаардлагатай болдог юм байна. Гэхдээ тэр бүтээлэг нь агаар нэвтрүүлдэг байх ёстой гэнэ л дээ. Тэгэхээр манай нано даавуу эдгээр шаардлагыг хангах учраас уул уурхайн компаниуд их сайхнаар хүлээн авч сонирхож байна. Туршилт бараг хийх байх гэж бодож байна гэсэн юм.