Гавьяат тамирчин Ц.Цогтбаяр дасгалжуулагч болоод долоон жил өнгөрчээ. Өөрийн ах
Ц.Хосбаяртай хамтран “Алдар” нийгэмлэгийн чөлөөт бөхийн шигшээг тэр авч яваа.
Шавь нарын амжилт ч муугүй. Гавьяаттай уулзахаар “Алдар”-т очиход шавь
нартайгаа жинхэнэ бужигнаж байлаа. Хэдхэн хоногийн дараа МБАТС болох гэж байгаа
болохоор тэр.
-Тэмцээн эхлэх гээд нэлээд хөлтэй байх шив дээ?
-Энэ сарын 8-12-нд МБАТС болох юм. Үүнд бэлдээд зав муутай л байна. Манайх
спартакиадад эрэгтэй, эмэгтэй бүтэн багаар оролцоно.
-Хосоо ах, та хоёрын удирдлагад хичнээн тамирчин хичээллэж байна?
-Өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн бүтэн багтай. Өдөрт 120-160 хүүхэд эргэлдэнэ.
Гурван ээлжээр л үзэж тараад байна. Манайх бүтэн жилийн бэлтгэлтэй байдаг юм.
Зундаа “Алдар”-ын цанын баазад очиж бэлтгэл хийнэ. Оны өмнөхөн тэнд тэмцээний
үндсэн бэлтгэлээ базаагаад ирлээ.
-Өнгөрсөн жилийг ямар амжилттай үдэв?
-”Алдар” спорт хороо 10 гаруй төрөл барьж, тогтмол хичээллүүлж байгаа. Манай чөлөөтийнхөн
өнгөрсөн жил хороон дотроо шилдгээр шалгарсан. Шавь нар маань өсвөрийн Азийн
АШТ-ээс нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл, залуучуудын Азийн АШТ-ээс нэг алтан
медаль авчирсан. Насанд хүрэгчдэд Азийн АШТ-ээс нэг хүрэл медальтай. Дотооддоо
зохиогдсон бусад тэмцээнд тогтмол эхний хоёр байрт шалгарч байлаа. Шигшээ багт
Б.Одончимэг, Нямхишиг нар хичээллэдэг.
-Харж байхад танай эмэгтэйчүүдийн багийн амжилт арай илүү юм уу даа?
-Манай эмэгтэйчүүд хүчтэй байгаа. Эрэгтэй багт маань 17-20 насны хүүхдүүд бий.
Эд нар хэдэн жилийн дараа юм дуулгах учиртай. Дараагийн спартакиадад энэ
хэдээсээ амжилт харуулдана даа.
-Энэ онд ямар зорилго тавьж байна?
-Бээжингийн олимпод 1-2 тамирчнаа оролцуулах, мөн төдий тооны тамирчныг шигшээ
багт нэмж оруулах зорилго тавиад байгаа.
-Ирээдүйд юм дуулгах шавь нараасаа нэрлэвэл?
-Ер нь тэнцүүхэн хэдэн хүүхэд бий. Тиймээс хэн нэгийг онцолж нэрлээд яахав.
-Та нэг хэсэг залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч хийсэн. Хэзээнээс
больчихсон юм бэ?
-2003 онд энэ ажлыг авсан. Харин жилийн өмнө хүлээлгэж өглөө. Би залуучуудын
шигшээд ажиллаж байхдаа шавь нараа Азийн АШТ, ДАШТ-д тогтмол оролцуулдаг
байсан. Энэ нь маш үр дүнтэй ажил болсон. Багаасаа тив, дэлхийн хэмжээний
тэмцээнд оролцсон тамирчин цаанаа л өөр байдаг. Би залуучуудын шигшээд байхдаа
Дарханы Баярсайхан, 73-ын Ж.Дандар, “Алтайн барс”-ын Б.Чулуунбаатар,
“Женко”-гийн Дамба гээд өсвөр, залуучуудын олон дасгалжуулагчтай байнга хамтран
ажилладаг байсан. Ер нь миний бодлоор өсвөрийн тамирчин бэлдэж байгаа
дасгалжуулагчийн хөдөлмөрийг үнэлэх хэрэгтэй. Юугаа ч мэдэхгүй хүүхэд энэ
дасгалжуулагчдын удирдлагад ирээд овоо дөртэй болоод гардаг шүү дээ.
-Та дасгалжуулагч болоод цөөнгүй жилийн нүүр үзжээ. Энэ ажлын жаргал, зовлон
нь юу бол?
-Би 1988-2000 онд тамирчин явлаа. Харин сүүлийн долоон жил тамирчин бэлдэх ажилтай
болчихлоо. Дасгалжуулагч хийж байхад буцаад хүүхэд болчихсон юм шиг санагддаг
юм. Шавь нараа ялалт байгуулахад нь дагаж баярлаад, гомдоход нь хамт
гомдоод сайхан шүү. Би тамирчин байхдаа зөвхөн өөртөө санаа тавьдаг
байсан бол одоо олон хүний төлөө ажиллаж байна. Ид тамирчин байхад заримдаа
хүнд санагдаад шантрах үе бишгүй л гардаг байлаа. Ядаж байхад тэр үед төр
засгаас тавих анхаарал халамж суларчихсан байсныг хэлэх үү. Тухайн үед гаргасан
амжилтаа дээд хэмжээ юм шиг бодож явж. Гэтэл одоо эргээд харахад энэ бүхэн юу ч
биш санагддаг. Тэр үед жаахан тэвчсэн бол, илүү зоригтой байсан бол… гээд их
бодно оо. Тиймээс шавь нартаа энэ алдааг давтуулахгүй байх юмсан гэж их хүсдэг.
-Дасгалжуулагч хийхэд мэдэхгүй, чадахгүй зүйл тохиолдоно биз?
-Мэдэхгүй юм их гарна. Тэр болгоныг багш нараасаа асууна даа. Мөн хүүхдүүдээс
их зүйл сурдаг юм. Би өөрийгөө азтай хүн гэж боддог. Анх 14-тэй хүүхэд
Г.Батбилэг багш дээр ирж байснаас хойш олон сайн багшийн гар дамжсан. Х.Баянмөнх,
С.Магсар, Д.Сэрээтэр, Ч.Дамдиншарав, Б.Болд, Л.Ням, Ц.Нацагдорж, Г.Баясгалан,
А.Басхүү, З.Ойдов гээд олон сайн багш дээр хичээллэж, их ч зүйл сурч авсан.
Дээр нь шигшээ багийн ах нар байна.
-Таныг хэвтээ барилдаанд сайн байсныг бүгд мэднэ. Харин одоо ийм бөх
харагдана уу?
-Хүмүүс намайг дан ганц хэвтээ барилдаанаар өдий амжилтад хүрсэн гэж ойлгодог юм
шиг. Гэтэл тэр хүнийг хэвтүүлэх гэж юм болноо доо. Би өөрийгөө хүний хөлд
боломжийн орчихдог байсан гэж боддог. Ялангуяа хоёр шилбээр нь авах мэхийг илүү
эзэмшсэн. Энэ мэхийг талийгаач Н.Ганбаатар багшаас сурч байсан. Мөн хоёр ах
маань надтай сайн ажилладаг байлаа. Ялангуяа Ц.Энхбаяр ах хэвтээд их сайн.
Намайг ахынхаа барилдааныг дууриасан гэж ярьдаг байсан юм.
-Таны одоогийн амьдрал ямархуу байна?
-Аав, ээж хоёр маань насаараа улсын байгууллагад ажилласан. Зарим хүн “Манайх тайж,
ноён удамтай” гээд ярьдаг. Харин манайх үеийн үед баяндаа орохгүй, ядуудаа
тооцогдохгүй, олны жишгээр л амьдарч ирсэн. Би одоо яг тэр хэмжээнд л амьдарч
явна. Сүүлийн үед улсаас анхаарал тавьсны хүчинд тамирчдын ахуй амьдрал дээшилж
байна. Гэтэл миний үед ДАШТ-ий бэлтгэлд 5-6 хүн л гардаг байлаа.
Л.Сэргэлэнбаатар бид хоёр ДАШТ-ий бэлтгэлд гарч байхдаа халамжийн төвийн хоолыг
хүртэл идэж явсан. Гэхдээ ингэлээ гээд муудсан юм алга. Харин одоо зарим
тамирчин тэмцээнд муу орсноо хоолны чанартай холбон тайлбарлаж байгаа
сонсогддог юм. Би үүнийг зүгээр л шалтаг гэж боддог. Ер нь ямар ч спорт хагас
цэргийн дэглэмтэй, өндөр диктатуртай байж амжилт гаргана.
-Таны ажлын үр шим хэзээнээс гарах бол?
-Үр шимээ эхнээс нь амсаад л явж байна. Үүний хэрээр урам орно. Өөрийн нас, эрчтэй
ажиллах чадвараа бодолцвол 2016 он хүртэл шавь нараа бэлдэх бодолтой. Миний
бодож, эмзэглэж явдаг зүйл бол багш, дасгалжуулагчдын хөдөлмөрийг үнэлдэггүй
явдал. Тамирчдынхаа амжилтыг дор нь үнэлдэг хэрнээ дасгалжуулагчдыг орхичихдог.
Хийх юмаа хийчихсэн хэрнээ гавьяагаа үнэлүүлээгүй хүн гэвэл Б.Баттулга,
Т.Сүхбаатар нар байна. Ийм хүмүүсийн хөдөлмөрийг зохих ёсоор үнэлж цааш ажиллах
урам зоригийг нь бадрааж өгөх хэрэгтэй санагддаг.
Эцэст нь хэлэхэд манай чөлөөт бөх эргээд сэргэж байна. Өнгөрсөн жил л гэхэд
оролцсон бүх тэмцээнээс медаль авлаа. Холбоо маань эргээд сэргэж байна. Бид нэг
л зорилготой хүмүүс. Үүндээ хүрэхийн тулд нэгдэж ажиллах хэрэгтэй санагддаг.
Мөн намайг тамирчин байхаас авахуулаад өдийг хүртэл дэмжиж тусалж байгаа
Ж.Отгонцагаан ахад баярлаж явдгаа илэрхийлье.
Г.Баярсайхан