УИХ-ын өчигдрийн хуралдаанаар ҮХАА-н сайдын албан тушаалд УИХ-ын Хуульзүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндоржийг эрх баригчид зүтгүүлсээр, олонхиороо хүч түрэн санасандаа хүрсэн. Учир нь энэ асуудлаарх хуралдаанд сөрөг хүчнийхэн байсан ч санал хураалтад оролцсонгүй.
Олон шүүмжлэл сонсон байж сонгогдсон шинэ сайд цаг алдахыг хүсээгүй бололтой. Тэрбээр өчигдөр 20.00 цагт Ерөнхий сайд Н.Алтанхуягаас тамгаа гардан, ажлаа хүлээж авлаа.
Тэрээр, "Монголчуудыг тэжээж байгаа гол хүмүүс нь малчид, тариаланчид. Энэ хүмүүсийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхийн төлөө явна. Энэ салбарт олон төсөл хөтөлбөр батлагдсан. Зарим нь хөрөнгө мөнгөгүйн улмаас зогссон. Тэдгээрийг эргэлтэд оруулахын төлөө ажиллана. Мах, сүү зэрэг өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнийг бууруулахын төлөө ажиллана. Энэ бүхэн үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой. Манай намын мөрийн хөтөлбөрт үйлдвэржилтийн тухай багтсан. Яагаад үүнд ач холбогдол өгсөн гэхээр нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнүүд Монгол орныг хөрөнгөжүүлнэ. Энэ нь ард түмний амьдрал сайжирна гэсэн үг. Нүүрснээс шингэн түлш гаргах, Сайншандын цогцолбор, 3-4 аж үйлдвэрийн парк зэрэг томоохон төслүүд бий. Энэ бүхнийг ажиллагаанд оруулна. Ер нь манайхаас ганц өнгөтэй өөдтэй яваа салбар нь энэ. Би төрийн залгамж халааг үргэлжлүүлэн ажиллана. Нөгөө талаас Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэхэд бүх хүчээ дайчилна" гэсэн юм.
"Өмнөх сайдын ажлыг хэрхэн дүгнэж байна вэ" гэсэн сэтгүүүлчийн асуултад хариулахдаа, "Дөрвөн жилийн хугацаанд нийт 60 орчим ажил хийхээр төлөвлөсөн. Одоо хугацааныхаа талд ирлээ. Ажил төлөвлөсөн ёсоор, тасалдалгүй явж байгаа. Бусад яамуудтай давхардал байна уу гэдгийг харна. Хөнгөн шуурхай ажиллах ёстой. Энэ мэт зохион байгуулалтын ажлууд хийнэ" гэсэн юм.
Шинэ сайд яам бүх ажлыг хариуцан, өөртөө ачаалал үүрэх шаардлалагагүй гээд хөнгөн үйлдвэрт л гэхэд дүрэмт хувцсыг хувийн хэвшлийнхэнд хариуцуулах нь зөв гэсэн байр суурьтай байна. Мөн бичил бизнес эрхлэгчдээ илүү дэмжих юм байна. Ш.Түвдэндорж яамны одоогийн багтай хамтран ажилахаа илэрхийлж, халаа солио хийхгүй гэж амлалаа.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон энэ үеэр байлцсан УИХ, Засгийн газрын гишүүд шинэ сайдад ажлын амжилт хүссэн юм.
Ш.Түвдэндорж өмнө нь Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан бөгөөд сайдын сэнтийд хоёр дахь удаа сууж байгаа нь энэ.
Ш.Түвдэндоржийн намтар
Тэрбээр 1967 онд Улаанбаатар хотод төрсөн. 1985 онд нийслэлийн Тавдугаар дунд сургууль, 1989 онд Цэргийн нэгдсэн дээд сургуулийг радио холбооны инженер мэргэжлээр, 1999 онд "Отгонтэнгэр" Их сургуулийг хуульч өмгөөлөгч мэргэжлээр, 2000 онд Удирдлагын академийг төрийн захиргааны менежер мэргэжлээр тус тус төгссөн. Хуульч, улс төрч мэргэжилтэй. Хууль зүйн ухааны доктор (Ph.D).
Тэрбээр 1984-1990 онд Ардын армийн 124 дүгээр ангийн салааны захирагчаар ажиллаж байгаад 1992-1996 онд МҮАН-ын дүүргийн дарга, 1996-1999 онд МҮАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдон ажилласан байна.
Ш.Түвдэндорж 1999-2000 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, БХЯ-ны сайд, 2003-2008 онд МОАХ-ны дарга, 2004-2006 онд ЗГХЭГ-ын дэд дарга, 2005-2006 онд Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга, 2006-2012 онд МОАХ-ны гүйцэтгэх захирал, 2010-2012 онд Ардчилсан намын Нийслэлийн даргын албыг тус тус хашиж байгаад 2012 оны Улсын Их Хурлын сонгуулиар Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож, улмаар Хуульзүйн байнгын хорооны даргаар томилогдон ажиллаж байна.
Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн одон, Алтан Гадас одон, АН-ын дээд шагнал-Чингис Хааны одонгоор шагнуулсан. Орос хэлтэй.
Цахим шуудан: tuvdendorj@parliament.mn
Гэрэл зургийг Б.Бямба-очир/MPA