Одоо цагт сэтгүүлч хүн олон нийтийн эрх ашгийн төлөө сэдэв хөөх, үнэн мөнийг эрж, олно гэдэг өвсөн дундаас зүү олохтой адил бэрх зүйл болжээ.
Миний бие нийслэлчүүдийн дунд тулгамдсан асуудал болоод буй ундны ус буюу зэвтэй усны талаар цуврал сурвалжлага, асуудал хөндсөн нийтлэлүүд бичээд сарын гаруйн хугацаа өнгөрлөө.
Эрх нь зөрчигдөж, эрүүл амьдрах баталгаа нь алдагдсан олон иргэний санал хүсэлт, оролцоонд тулгуурлан ундны усны чанарыг иргэнийхээ үүднээс сонирхох зорилгоор улсын гэгдэх лабораториудад хандсан юм.
Барилгын компаниудын оролцоо байв уу, эсвэл төрийн харьяалалтай эрдэм шинжилгээний лабораториудын боловсон хүчний чадвар муугийнх уу гурван өөр усны дүгнэлт хүлээн авснаар сэтгүүлч миний эрэл мухардав.
Сар хөөцөлдсөний дүнд хоёр лабораторийн гурван ч шинжилгээний бичигтэй боллоо.

Ямартай ч энэ хугацаанд усны асуудалтай байгаа, усаа шинжлүүлэх санал хүсэлтээ илгээсэн, хамтарч ажилласан уншигчдынхаа хүлээлтийг хүндэтгэн сурвалжлагынхаа бүхий л үйл явцыг нэгд нэгэнгүй тоочихоор шийдлээ.
ШИНЖИЛГЭЭ 1: ЗЭВ НЬ ТУНАРСАН УС СТАНДАРТ! 2014.05.07
“GoGo.mn” сайтаас уншигчдын санал хүсэлтийг авч усны асуудалтай байгаа таван газраас дээж аван, ШУА-ийн Хими, хими технологийн хүрээлэнгийн усны лабораторид шинжлүүлэх талаар долоо хоногийн турш сайтаараа зарласан.
Уншигчдаас олон ч захидал ирсэн. Тэдгээрээс хамгийн олон захидал хүлээж авсан таван хорооллыг сонгож, ундны уснаас нь иргэдийн оролцоотой дээж авлаа. Үүнд "Рапид харш", "Вива сити", "Цэлмэг", "Богд-Ар", "Төмөр зам" зэрэг орсныг цаг тухайд нь мэдээлж байв.
"Рапид харш", "Вива сити"-гээс авсан ус тунадас ихтэй, зэвтэй байсан ч хариу нь бараг л СТАНДАРТ-ыг хангасан гэж гарсан юм.
Энэ ажилд олон нийтийг хамруулах, ил тод, шударга байх зарчмыг баримталсан учир бүхий л үйл явцыг илэн далангүй мэдээлсэн билээ.
2014.05.07-нд шинжилгээний хариу гарлаа. Шинжилгээний үр дүн оршин суугчдын төсөөлснөөс огт өөр байв. "Рапид харш", "Вива сити"-гээс авсан ус тунадас ихтэй, зэвтэй байсан ч хариу нь бараг л СТАНДАРТ-ыг хангасан гэж гарсан юм.
Өөрөөр хэлбэл, ундны усны стандарт MNS 0900:2005 -д усны найрлага дахь төмрийн хэмжээг 0.3-аас ихгүй байхаар заажээ.
Тэгвэл химийн үзүүлэлтүүдээрээ ч дээрх дээжүүд стандартыг хангасан, төмрийн агууламж өндөр буюу “Рапид харш" -0.35, "Вива сити"- 0.3 гарав.
Энэ талаар тус шинжилгээг хийсэн химич Д.Оюунцэцэг “Хурд”, “Вива сити”-гийн уснууд ундны усны стандартын шаардлагыг хангаж байгаа ч зөвхөн нийт төмөрлөгийн агуулгаараа хангахгүй байна. Эдгээр хорооллын усны дээж нь ус түгээх хоолойн хийцийн материалын төмрийн тунадастай дээж байсан” хэмээн дүгнэлт бичжээ.
Түүнээс “Дээрх газруудын усны дээж хүний нүдэнд илт мэдэгдэхүйц зэвтэй байсан. Гэтэл шинжилгээний хариу стандартыг хангасан гэж гарлаа. Тэгэхээр иргэд тэрхүү “улаан” усыг ундандаа хэрэглэж болно гэсэн үг үү. Аюулгүй байх нь ээ?” гэхэд,
-Мэдэхгүй, миний хийсэн шинжилгээгээр яах аргагүй ийм л гарлаа. Та нарыг усны дээж авчрахад зэв бужигнасан байсан. Харин шинжилгээний явцад саван дотроо тунасан. Бусад үзүүлэлт ч гэсэн сайн гарлаа. Миний бодлоор төвийн шугамаас ирж байгаа ус ямар ч асуудалгүй. Харин улаан өнгөтэй байгаа нь ус дамжуулах зориулалтын бус хоолойноос шалтгаалсан гэж үзэж байна гэлээ.
ШИНЖИЛГЭЭ 2: “ВИВА СИТИ”-ГЭДЭСНИЙ САВХАНЦАР! 2014.05.27
Эхний шинжилгээний дүн эргэлзээтэй байсан учир бид редакциараа зөвлөлдөн, өөр лабораторид хандахаар шийдэв.
Ингэхдээ усны дээжийг ямар хорооллоос авснаа нууцалж, ЭМЯ-ны харьяа Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн лабораторид шинжилгээнд өгөх усныхаа савыг дугаарлалаа.
Усны холбогдох мэргэжилтнүүдийн зөвлөснөөр энэ удаад химийн шинжилгээнээс гадна бичил биетийн буюу бактерилогийн шинжилгээ хийлгэхээр болов.
Эдний лаборатори шинжилгээ хийх дээжийг тусгайлан ариутгасан лацтай шилэнд авдаг юм байна. Энэ нь ч итгэл төрүүлэв. Тиймээс лабораторийн мэргэжилтний өгсөн зааврын дагуу усаа авахыг тухайн хотхонуудын оршин суугчдад захилаа.
E.Coli нь гэдэсний савханцар бөгөөд факультатив анаэроб нөхцөлд өсөж үрждэг, хэд хэдэн хүчин зүйлийн нөлөөгөөр эмгэг төрөгч шинж төлөвт хувирч хоол боловсруулах эрхтэн тогтолцоо, шээс бэлгийн замын үрэвсэл, менингит болон бусад өвчнийг үүсгэдэг.
Энэ удаад "Рапид харш", "Вива сити", "Олимп виллаж", "Богд-Ар" гэсэн дөрвөн хотхоныг сонгон авч усны дээжүүдээ дараах байдлаар дугаарлав. Тухайлбал,
I - "Вива сити"
II - "Рапид харш"
III – "Олимп виллаж"
IV - "Богд-Ар"
"Олимп" хотхоны оршин суугчдаас сүүлийн үед ихээхэн гомдол ирэх болсон тул энэ удаад сонгосныг хэлэх нь зүйтэй болов уу.
2014.05.27: Гурав хоногийн дараа шинжилгээний хариу гарлаа.
Гэтэл өмнөх шинжилгээгээр асуудалгүй гарсан уснууд энэ удаад чанарын шаардлага хангасангүй. Юу гэвээс,
Химийн шинжилгээгээр, II буюу "Рапид харш"-ийн ундны ус хамгийн төмөр ихтэй буюу 0.47 -той /зөвшөөрөгдөх хэмжээ нь 0.3-аас ихгүй байх ёстой/ гарчээ.
Дараа нь бактериологийн шинжилгээний дүнг хараад нүдэндээ итгэсэнгүй. I буюу "Вива сити"-гийн уснаас E.coli гэгдэх гэдэсний савханцар илэрчээ. Түүнчлэн усанд агуулагдах нянгийн тоо 100-гаас ихгүй байх ёстой атал 104 ширхэг тоологдсон байна.
"Хүний бие организмд 4-5 грамм төмөр агуулагдаж байдаг. Заасан хэмжээнээс хэтэрвэл бөөр, ходоод, элгэнд ачаалал өгч, үрэвсэл үүсгэх, цаашлаад хавдар дэмжих хүчин зүйл болдог. Мөн байнга зэвтэй ус хэрэглэвэл арьсны харшил үүсгэх эрсдэлтэй" хэмээн ШУА-ийн Хими-хими технологийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч Ж.Оюунцэцэг хэлсэн билээ.
Тэгвэл үргэлж зэвтэй ус уудаг иргэдийн эрүүл мэнд ямар байх бол? Бодох л асуудал.

E.Coli нь гэдэсний савханцар бөгөөд факультатив анаэроб нөхцөлд өсөж үрждэг, хэд хэдэн хүчин зүйлийн нөлөөгөөр эмгэг төрөгч шинж төлөвт хувирч хоол боловсруулах эрхтэн тогтолцоо, шээс бэлгийн замын үрэвсэл, менингит болон бусад өвчнийг үүсгэдэг. Дамжих зам нь бохирлогдсон хоол хүнс, ус, бохир гар байдаг бөгөөд E.coli нь зонхилон шээс ялгаруулах эрхтэн тогтолцооны халдвар, нярайд тархи нугасны үрэвсэл, ходоод гэдэсний үрэвсэл үүсгэдэг аж.
Орон сууцны шугамын уснаас гэдэсний савханцар илэрнэ гэдэг байж боломгүй мэт санагдав.
Бусад хорооллын усны дүгнэлтээс харвал хамгийн цэнгэг нь II буюу "Рапид харш" байсан бол III дугаартай "Олимп", IV дугаартай "Богд-Ар" хорооллын усан дахь нянгийн тоо зөвшөөрөгдөх хэмжээнээс даваагүй ч их гарсан юм.
Нэг газраас дээж авч, хоёр өөр лабораторид шинжлүүлсэн шинжилгээний хариу ийн зөрүүтэй гарсан учир бататгах үүднээс Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнд дахин хандлаа.
ШИНЖИЛГЭЭ 3: ГЭДЭСНИЙ САВХАНЦАР ХААЧИВ? 2014.05.30
Тус хүрээлэнгийн усны шинжилгээ хийсэн бактериологич Б.Доржхандад өөрийгөө танилцуулж дахин шинжилгээ хийх санал тавьсан юм. Энэ удаад бактериологичийг дагуулан айлуудаар явж, усны дээжийг хамтдаа авч баримтжууллаа.
Тэрбээр бидний саналыг зөвшөөрсөн ч төд удалгүй эрхлэгч нь “Манайх нэг шинжилгээг дахин хийдэггүй” гэж татгалзсан хариу өгсөн. Гэсэн хэдий ч тухайн мэргэжилтэнтэй ярилцаж ойлголцсоны үндсэн дээр арайхийн зөвшөөрүүлэв. Бид “Вива сити”-гийн N16, S17 дугаар байрнаас бактериологи, "Рапид харш"-ийн I байрнаас химийн шинжилгээний дээж авлаа.
Химич дээж авахынхаа өмнө усны цоргыг спирттэй хөвөнгөөр арчин, зориулалтын спирттэй галын дөлөөр ариутгалаа. Харин өмнө нь дээж авахад ингэж ариутгахыг бидэнд хэлж байгаагүй юм.
2014.05.30 Гурав дахь шинжилгээний хариу дахиад л гайхширууллаа.
Өмнөх хоёр шинжилгээнд төмрийн агууламж өндөртэй байсан "Рапид харш"-ийн ус гайхалтай цэнгэг гарчээ. Өөрөөр хэлбэл, усан дахь төмрийн агууламж 0.08 байв.
Харин хамгийн муугаар цоллуулж байсан "Вива сити" хорооллын ус бактериологийн шинжилгээнд “онц” дүн авдаг юм байна.

Өмнөх шинжилгээнүүдээс тэнгэр газар шиг зөрүүтэй байгаа шалтгааныг бактериологич Б.Доржхандаас тодруулахад, “Мэдэхгүй юм, үр дүн ийм л гарлаа. Тухайн айлаас дээж авахад цорго нь бохирдол ихтэй байсан” гэв.
Түүний хэлснээр бол орон сууцны айлууд цоргоо спирттэй хөвөнгөөр арчиж байвал усандаа эргэлзэх шаардлагагүй бололтой.
ДҮГНЭЛТГҮЙ ТӨГСГӨЛ
Сэтгүүлчийн ёс зүй болоод нийтлэлийн зарчимд үнэн бодитойг дэлгэх үүрэг буй. Энэ л зарчмынхаа дагуу дүгнэлтийг уншигч Танд үлдээлээ.
Бид энэ сэдвийг үргэлжлүүлэн хөндсөөр байх болно.
Төгсгөлд нь ундны усандаа эргэлзэж байгаа хэн ч усаа лабораторид шинжлүүлж, ямар үр дүн гарсныг бидэнтэй хуваалцаж болох юм. Улаанбаатарын ундны ус эрүүл ахуйн шаардлага хангахгүй болсныг батлах нь сэтгүүлч миний эцсийн зорилго биш ээ.
Хэрэв Та энэ талаар санал бодлоо хуваалцахыг хүсвэл news@mongolcontent.mn хаягаар хандах буюу 11326591 утсаар холбогдоорой.