Байрны үнэ тэнгэрт хадсан энэ үед цалингаас цалингийн хооронд амьдардаг хүмүүс урьдчилгаа мөнгө цуглуулан өөрийн гэсэн орон байртай болно гэдэг үлгэртэй л адил болсон гэхэд хилсдэхгүй.
Тиймээс орон сууцны зах зээлд түрээсийн байр ихээхэн эрэлттэй байна. Энэхүү эрэлтэд тулгуурлан бид байрны түрээсийн үнэ ханшийг сонирхуулахаар бэлтгэлээ.
Байрны түрээс хотын аль хэсэгт байрлах, орчин нөхцөл, тавилгатай эсэхээсээ хамаараад үнэ нь харилцан адилгүй байна.
ТҮРЭЭСИЙН БАЙР: УЛААНБААТАР ХОТОД
Түрээсийн байрны байршлыг гаргахдаа хотын төв гэдэг хэсэгт 10-р хорооллоос 13-р хороолол хүртэлх газрыг хамрууллаа. Харин эндээс бусад хэсгийг хотын зах хэсэгт хамруулсан юм.
Өрөөний тоо | Хотын төвд /төгрөгөөр/ | Хотын захад /төгрөгөөр/ |
1 өрөө | 450-650 000 | 300-400 000 |
2 өрөө | 650-820 000 | 350 – 400 000 |
3 өрөө | 700 – 1 200 000 | 500 – 610 000 |
Хажуу өрөө | 250-350 000 | 150-200 000 |
Нийтийн байр | 250- дээш | 120-оос дээш |
Манай улсын нийслэл Улаанбаатар хотод түрээсийн байрны үнэ ханш иймэрхүү. Харин бусад улс оронд ямар байдаг бол?
Энэхүү мэдээллээ бусад улс оронд түрээсийн байр ямар үнэ ханштай байдаг талаарх мэдээлэлтэй хавсарган хүргэж байна.
Улаанбаатар хотын хувьд сарын цалингаа түрээсийн байрны төлбөртөө төлдөг гэхэд нэг их буруудахгүй харагдаж байна. Гадаадын байрны түрээс манай улстай харьцуулахад их харагдаж байгаа ч хөдөлмөрийн үнэлэмж хэд дахин илүү гэдгийг тодотгох нь зүйтэй болов уу.
АНУ, ЛОС АНЖЕЛЕС
Энд байрны үнэ бялдаржуулах төв, усан бассейнтэй эсэхээс ихээхэн хамаарна. Мөн 1 өрөө байрны эзэнд 1 харин 2 өрөө байрны эзэнд 2 машины зогсоол ногддог байна. Энэ хотод 1 цагийн ажлын хөлс 8-8.5 ам доллар байгаа нь АНУ-ын хувьд дундаж үнэлгээ. Барьцааны хувьд тухайн байрны нэг сарын төлбөрийг барьцаанд авдаг байна.
Өрөөний тоо | Хотын төвд /ам.доллар/ | Хотын захад /ам.доллар/ | Солонгос хороолол /ам.доллар/ |
1 өрөө | 1500 | 700 - 800 | 1100-1200 |
2 өрөө | 1750 | 1000 | 1450-1600 |
ЯПОН, ТОКИО
Японы нийслэл Токио хотын хувьд метроны буудалтай ойр байх нь хамгийн том үзүүлэлт байдаг гэнэ. Үнийн хувьд тавилгагүй байр хэмжээ болон давхраасаа хамаараад 150 мянган иенээс 2 сая иен хүртэл үнэтэй байдаг аж. Түрээсийн хугацаа нэг жилээс эхлэх бөгөөд ихэвчлэн барьцаа болгон 1 сарын түрээстэй тэнцэхүйц мөнгө авдаг байна.
Мөн үйлчилгээний төв, бассейн, спа, гоо сайхан, бялдаржуулах клуб зэрэг бүх үйлчилгээг нэг дор багтаасан цамхгуудын түрээс энгийн байрны түрээсээс 30-с дээш мянган иенээр илүү байдаг аж. Ийм газруудад авто зогсоол сард 42 мянган иен, мотоциклийнх 5200 иен орчим, дугуйн зогсоол үнэгүй гэнэ.
Жишээлэхэд Шинжикү дүүрэгт байрлах түрээсийн байр:
Өрөөний тоо | Үнэ /иенээр/ |
1 өрөө | 150-240 000 |
2 өрөө | 190- 470 000 |
3 өрөө | 380 – 590 000 |
ОРОС, МОСКВА
Москва хотод түрээсийн байр автобус, метроны буудалтайгаа ойр байх тусам үнэ ханш нь өсдөг байна.
Өрөөний тоо | Хотын төвд /рубль/ | Хотын захад /рубль/ |
1 өрөө | 50000 | 24000 |
2 өрөө | 65000 | 30000 |
3 өрөө | 70000 | 35000 |
БЭЭЖИН
Энд 2 өрөө байр хөлслөхөд дунджаар 3000 юань байдаг гэнэ. Ойролцоогоор 2 өрөө байр 45 м2.