Даваа гарагт Филиппиний нутаг дэвсгэрт 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. Үүний улмаас дор хаяж 35 хүн амиа алдаж, 134 хүн бэртжээ.
Мөн барилгууд сүйдсэн бөгөөд тус улсад цүнамигийн түгшүүр зарлаад буй.
Одоогийн байдлаар Филиппиний нийт хүн амын 80 орчим хувийг өндөрлөг, аюулгүй байршилд нүүлгэн шилжүүлээд байна.
Газар хөдлөлтийн чичирхийлэл голомтоос 420 км-ийн зайд орших Индонезийн Сулавеси аралд хүртэл мэдрэгдсэн юм.
Энэ нь 1976 оноос хойш буюу сүүлийн 50 жилийн хугацаанд Филиппинд бүртгэгдсэн хамгийн хүчтэй газар хөдлөлт болсон талаар АНУ-ын геологийн албанаас мэдээлсэн.
Филиппинд болсон газар хөдлөлтийн дараа бүс нутгийн Индонез, Малайз, Япон зэрэг улсад цүнами үүсэх эрсдэлтэй байгааг анхааруулж байв.
Филиппин нь Номхон далайн “галт бүс” буюу тектоникийн идэвхтэй бүсэд оршдог тул газар хөдлөлт, галт уулын дэлбэрэлт байнга тохиолддог дэлхийн хамгийн эрсдэлтэй орнуудын нэг юм.
Тус улс жил бүр дунджаар 20 орчим хар салхи, халуун орны шуурганд өртдөг байна.
Эх сурвалж: The Straits Times