gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     5.25
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 22
Зурхай
 5.25
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 5.25
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Нобелийн шагналтан Монголд лекц уншив

Боловсрол
2011-08-10
0
Twitter logo
0
Twitter logo
Боловсрол
2011-08-10
Нобелийн шагналтан Монголд лекц уншив
Нобелийн шагналт, Германы нэрт эрдэмтэн доктор, профессор Клаус Фон Клитцинг Монголд ирлээ.

Тэрээр МУИС-ийн удирдлагын урилгаар өчигдөр "Квант Холлын эффектийн нээлт" сэдэвт илтгэлээ тавихаар иржээ. Өчигдөр МУИС-ийн эрдмийн дугуй танхимд уг илтгэлээ тавьсан бөгөөд маш олон эрдэмтэн, судлаач, багш, оюутнууд сонирхон ирсэн байлаа. МУИС-ийн санаачлагаар Нобелийн шагналтнуудын цуврал лекцийг зохион байгуулж байгаа бөгөөд хамгийн эхний лекц энэ юм.

Клаус Фон Клитцинг нь 1985 онд физикийн салбарт Нобелийн шагнал хүртсэн бөгөөд Германы хатуу биеийн Макс Планкийн хүрээлэнгийн захирлаар ажилладаг байна. Түүний тавьсан илтгэлийг товч танилцуулбал, "Холлын эффект ашиглан цахилгаан эсэргүүцэл маш нарийн нэгжээр өөрчлөгддөг. Холлын эффект гэдэг нь хүчтэй соронзон оронд туузаар гүйдэл гүйхэд хоёр захад нь хүчдэл үүсэх үзэгдлийг хэлнэ. Энэхүү хүчдэл гүйдлийн харилцааг Холлын эсэргүүцэл гэнэ. Соронзон орон хүчтэй, температур нь бага байхад Холлын эсэргүүцэлд дискрет үзэгдэл ажиглагддаг.

Энэхүү үсрэлтийн хэмжээ нарийн бүтцийн тогтмол буюу атомын хамгийн дотоод орбит дахь электроны хурд ба гэрлийн хурдны харьцаатай шууд холбогддог юм. Иймд түүний ажил нарийн тогтмолын асар өндөр нарийвчлалтай болж, цахилгаан эсэргүүцлийг өндөр нарийвчлалтай хэмжих стандарт тогтооход үлэмж ач холбогдолтой болдог" гэж өөрийн нээлтээ тайлбарласан юм.

Түүний уншсан лекцийн ач холбогдлын талаар МУИС-ийн захирал С.Төмөр-Очир "Нобелийн шагнал нь эрдмийн хамгийн дээд цол юм. МУИС-ийн хувьд энэ оноос эхлээд Нобелийн шагналтнуудын цуврал лекцийг зохион байгуулахаар болсон. Мэдээж нобелийн шагналтнууд маань энд ирээд зөвхөн лекц уншаад явчих бус өөрийнхөө нобелийн шагнал авсан чиглэлээр шавьтай болох, эрдэм шинжилгээнийхээ чиглэлээр лаборатори байгуулах зэрэг томоохон ажлуудыг хийхээр төлөвлөөд байгаа.

Монгол Улсаас Нобелийн шагналтан хэзээ нэгэн цагт төрөх нь гарцаагүй. Тэгэхээр энэхүү Нобелийн шагналтны илтгэл бол Монголоос Нобелийн шагналтан төрөх хугацааг ойртуулж өгч байгаа соён гэгээрүүлэх ажил юм. Тиймээс өнөөдөр энд МУИС-ийн төдийгүй Монголын нэрт физикчид, оюутан, багш нар цугларсан байна. Нобелийн шагналтан хүний амнаас нь лекц сонсоно гэдэг бол хүн болгонд олдоод байх хувь заяа биш юм. Мөн Квант холлын эффект сэдэвт лекцэнд сууснаар Монголын физикчид Квант холлын нээлтийн дэлгэрэнгүй болон тухайн физик процессын мөн чанар, түүнийг орчин үеийн нано-электроникт хэрхэн хэрэглэж буй тухай мэдэх болно" гэсэн.

Монголын эрдэмтэд болон иргэдийн мэдлэг, танин мэдэхүйд тустай энэхүү үйл ажиллагааны эхлэл нь тус илтгэл байсан бөгөөд өнөөдөр орой 19 цаг 30 минутаас Драмын Эрдмийн Театрт олон нийтэд зориулсан "Нэг метр хэр урт вэ" хэмээх сонирхолтой лекцийг тавих гэж байна. Шинжлэх ухаан болон үйлдвэрлэлд чухал үүрэг гүйцэтгэдэг уртын хэмжүүрийн тухай физикийн үндсэн тогтмолд суурилан орон зай, цаг хугацаанаас үл хамаарах хэмжигдэхүүний нэгжийн түүхэн гарвалаас эхлээд орчин үе хүртэлх хөгжлийн үе шатын тухай энэ лекцээрээ өгүүлэх юм байна.

Клаус Фон Клитцинг өдгөө дэлхийн 13 их сургуулийн хүндэт доктор болсон ба өчигдөр МУИС-ийн хүндэт доктор цол хүртсэн юм. Дараа дараагийн Нобелийн шагналтнуудын лекц үргэлжлэн тавигдах бөгөөд үүний дараагийнх нь 2012 оны дөрөвдүгээр сард болох аж. Тус лекцийг Японы Нагоягийн Их Сургуулийн профессор, мөн физикийн чиглэлээр сансарын биетийн үүсэл, хөгжлийг судалдаг эрдэмтэн тавих юм байна.

Н.Бямбасүрэн

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан