“GoGo-ийн асуултууд” булангийн дөрөвдүгээр сарын 1-ний инээдмийн баярын дугаарт жүжигчин У.Цогтбаяр оролцлоо. Түүнтэй анх уулзахад “Жижгээ ах бид хоёрт ажлын өрөө байхгүй учраас машиндаа л бүхнийг амжуулж байна” гэсээр угтсан юм.
+17 цувралаар элгийг “хашраасан” тэрээр өндөр хамар, өтгөн хөмсгөндөө хамгийн их дуртай аж. Оюутан байхдаа найзуудынхаа тусаар бие даалтуудаа амжуулдаг байжээ. Харин “Ур чадвар”, “Тайзны яриа” хичээлээ нэг ч удаа тасалж үзээгүй хэмээн оюутан насаа дурслаа.
Өөрөө ч унах унаагүй, өвөөгийнхөө машиныг гуйж унаж байхад нэрийг минь ашиглан приус-30 машин өгөх азтан шалгаруулах уралдаан зарласан байсан. Болдог бол тэр тэмцээнд нь өөрөө оролцоод машинтай болчихмоор байсан хэмээн хошигноод амжсан юм.
Ээжийнхээ зурагтай ном гаргаж хавтсыг нь хамгийн үнэтэйгээр, харин хуудасны цаасыг өөрийн боломжид тааруулж хямдыг сонгож байснаа хуучиллаа. Ээж маань 1995, 1996 оны яруу найргийн “Алтан Өд” наадмын тэргүүн байрын шагналт зохиолч. “Заавал цадах албагүй” гэж хэлсэн ээжийн минь сургаал одоо ч бодогдож, сэтгэлд тодхон үлдсэн хэмээн сэтгэлээ уудлав.
IP телевизийн видео санд орсон “Өндгөн толгойт” киноныхоо талаар “Жижгээ ах зөөлөн зөөлнөөр зүрхийг базах, харин би элэг рүү довтлох дүр бүтээсэн” хэмээн онцоллоо.
Надад эхнэрээ аргаддаг өөрийн гэсэн “нууц” бий гэж итгэл төгс хэлэх У.Цогтбаяр гэргийнхээ цайлган сэтгэл, хүмүүжилтэй занд нь “хайлж, урсдаг” тухайгаа илэн далангүй хуваалцав.
Нууц задлахад түүний амьдралдаа хамгийн их ичиж байсан мөчөө хуваалцсан элэг хөшөөм түүхийг “GoGo-ийн асуултууд” видеоны төгсгөл хэсгээс үзээрэй. Дархлаагаа дэмжих хамгийн сайн арга бол ИНЭЭХ юм шүү.
Зураглаач, эвлүүлэгч: О.Сүхбат