Амазон компани 7-р сарын 16-ны өдөр “Prime Day” нэртэй хямдралын хоёр өдрийг амжилттай зохион байгуулсан бөгөөд тус хоёр өдрийн туршид нийт 175 сая ширхэг бараа зарагдаж шинэ амжилт тогтоов.
Ингэснээр уг хямдралын өдрүүдийн борлуулалт “Black Friday” болон “Cyber Monday” хоёрын өнгөрсөн жилийн борлуулалтыг нийлүүлснээс их болж байна. Харин ашиг орлогын талаарх тоон мэдээг Амазоны зүгээс ил болгоогүй учир харьцуулах боломжгүй байгаа юм.
“Prime Day” хямдралын өдрүүдэд Echo ухаалаг чанга яригч, Fire таблет зэрэг Амазоны өөрийн цахилгаан бараанууд тун олон тоогоор зарагджээ. Түүнчлэн 100 мянга гаруй зөөврийн компьютер, 200 мянга гаруй зурагт, 1 сая гаруй тоглоом зарагдсан байна.
Adobe аналитикаас гаргасан судалгаанаас үзэхэд “Prime Day”-ын үеэр 1 тэрбумаас дээш орлоготой компаниудын борлуулалт хямдралын хоёр өдрийн хугацаанд 68 хувиар, харин жижиг компаниудынх 28 хувиар өсжээ.
Уг үйл явдлын талаар Амазон компанийн Гүйцэтгэх захирал, Үүсгэн байгуулагч Жеф Безос “Хямдралын үеэр Амазоны үндсэн бүтээгдэхүүнүүд олноор зарагдлаа. Мөн бие даасан, жижиг дунд үйлдвэрүүд 2 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнийг борлуулжээ. Өнөөдрийг хүртэл чанартай бараа бүтээгдэхүүн нийлүүлсээр байгаа бүх Амазончууддаа баярлалаа” хэмээн хэлсэн байна.
Эх сурвалж: CNN