Хэрэглэгчийн санал гомдлыг хүлээж авдаг 1284 төвд хагас жилийн байдлаар ирсэн гомдол саналын 50 хувь нь худалдаа үйлчилгээний салбарт байгааг ШӨХТГ-аас мэдэгдлээ.
Үйлчлүүлэгчдийн эрүүл мэнд, сэтгэл ханамжаас шалтгаалсан дийлэнх гомдлыг үсчний газрууд эзэлж байна.
Уг гомдлын дагуу түүврийн аргаар нийслэлд үйл ажиллагаа эрхэлдэг хувийн болон томоохон таван салонд зургаадугаар сарын 11-нд гэнэтийн шалгалт хийхэд:
- Үсчид мэргэжлийн үнэмлэхгүй, гэртээ орхисон, мартсан, эрүүл мэндийн дэвтэргүй
- Дүүргийн үйлдвэрлэл үйлчилгээний хэлтсээс тусгай зөвшөөрөл аваагүй. Гэрээнй хугацаа дууссан ч сунгуулаагүй.
- Аж ахуйн нэгжид байх шаардлагатай санал хүсэлтийн дэвтэр хөтөлдөггүй, байхгүй
- Үсчин гоо сайхны газарт тавигдах эрүүл ахуй, халдвар хамгааллын үлгэрчилсэн журмыг дагаж мөрдөөгүй зэрэг асуудал илэрчээ.
Нийслэлийн захирагчийн ажлын албанаас энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад дээрх зөрчлөө арилгах талаар албан шаардлага хүргэх материалаа боловсруулж байгаа гэв.
“Иргэд маш хүнд дүр зураглалтай газруудад үйлчлүүлж байгаа тул цаашид хяналт шалталтыг тогтмол явуулж үйл ажиллагааг чанаржуулж, шаардлагатай бол дүрэм журамд нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгтэй” гэж хэрэглэгчийн эрх ашгийг хангах газрын дарга Ш.Цэрэндулам хэллээ.
Б.Энхжаргал