БҮГДИЙГ НЬ ОРОЛЦУУЛСАН ТОГТМОЛ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ, ЯРИА ХЭЛЭЛЦЭЭНИЙ МЕХАНИЗМ АЗИД НЭН ХЭРЭГТЭЙ
Азийн эрин болох энэ зуунд дэлхий дахины аливаа асуудалд Ази тивийн эзлэх байр суурь, үүрэг хариуцлага нэмэгдэж, өргөжиж буй нь нүднээ шууд бууна. Эдийн засгийн оволзсон бүтээн байгуулалт, асар их мөнгөн хуримтлалыг нь ярихаа азная гэхэд цаана нь хүн амын хэт өсөлт, байгаль цаг уурын хувьсал доройтол, хүнсний аюулгүй байдал, цэвэр усны хомсдол, халдварт өвчин, алан хядлага, цагаачлал-дүрвэлт, үй олноор хөнөөх галт зэвсэг, эрчим хүчний хэрэглээний өсөлт, байгалийн гамшиг зэрэг уламжлалт бус аюулгүй байдлын үй олон асуудал Азид хуримтлагдан буй. Масштабын том, массын томоос би ярьж байна.
Азид НҮБ-ын гишүүн 48 улс, дэлхийн хүн амын 60 гаруй хувь нь амьдран сууж, дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 35 гаруй хувийг үйлдвэрлэж байна. “Азийн эрин үе” гэгдэх энэ XXI зуунд дэлхий дахины аливаа асуудалд Ази тивийн эзлэх байр суурь, үүрэг хариуцлага далайцтай нэмэгдэж, цаашид улам өргөжих төлөвтэй. Энэ нь Ази тивийн бүх улс орон харилцан итгэлцэл, илүү нягт хамтын ажиллагаа, интеграцчилал, улмаар олон талт хамтын ажиллагаагаа бэхжүүлэх учиртайг харуулж байна.
Азид НҮБ-ын гишүүн 48 улс, дэлхийн хүн амын 60 гаруй хувь нь амьдран сууж, дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 35 гаруй хувийг үйлдвэрлэж байна.
Иймээс дангаараа шийдвэрлэх боломжгүй элдэв сорилт Азийн бүх улсыг нөмөрсөн байна. Элдэв асуудал шийдвэрлэхэд бүгдийг нь оролцуулсан тогтмол үйл ажиллагаатай, яриа хэлэлцээний механизм Азид нэн хэрэгтэй. АПЕК, ШХАБ, Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал, Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ яг тэр механизм нь мөн үү. Биш. Яагаад биш гэж? Тодорхой зорилт бүхий бүс нутгийн хамтын ажиллагааны олон механизмууд юм. Нэгдсэн механизм биш. Нэгдсэн механизм гэдэг нь миний ойлгохоор өнөөгийн түргэн хурдацтай, байнга өөрчлөгдөн хөгжиж буй энэ ертөнцөд тулгарч буй нийтлэг бэрхшээлтэй асуудлыг нийтэд нь хүртээлтэй ярьж шийдвэрлэдгийг нь хэлнэ.
Харин Азийнханд тийм механизм байхгүй учраас өнөөгийн нөхцөлд нийцүүлэн Азийн улсууд том, жижиг гэлтгүй, эрх тэгш оролцон санал солилцох, яриа хэлэлцээ хийх шинэ индэр үүсгэх шаардлагатай. Энд би үлэмж буурьтай, үр өгөөжтэй индрийн тухай ярьж байгаа болохоос бус манай оршин буй Ази тив, мөн Номхон далайн бүс нутагт бүс нутгийн, бүс нутаг хоорондын, олон улсын, салбар бүс нутгийн олон талт үйл явц, институц, дэглэм, байгууллага, форумын тоо 320-иос давж гарсныг хэлэх гээгүй юм. Энэ бол глобал хувьслын геополитикийн сонгодог жишээ мөн гэсгээд тэр “320”-ыг нийтэд нь эерүүлээд орхичих хэрэгтэй.
Нэгэнтээ дээр “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-г дурдсаных Монголын өнцгөө энд бичих гэж байна. Зүүн хойд Ази руу чиглэсэн олон талт механизм ганц энэ байгаа нь угаасаа энэ бүс нутагт олон талт хамтын ажиллагаа явцгүйг илтгэх үзүүлэлт мөн байж болно. Яагаад ингэж дүгнэв гэхээр Зүүн хойд Азийн орнуудын улс төрийн байгууламж, үзэл суртлын ялгаа, “Хүйтэн дайн”-аас улбаатай харилцан бие биедээ үл итгэдэг явдал бүс нутагт маргааныг зохицуулах, хамтын ажиллагааг хөгжүүлэх Засгийн газар хоорондын ямар нэг институц бий болгох, дээд түвшинд чуулга уулзалт хийхэд гол саад тотгор болсоор байна.
Нэгдсэн механизм гэдэг нь миний ойлгохоор өнөөгийн түргэн хурдацтай, байнга өөрчлөгдөн хөгжиж буй энэ ертөнцөд тулгарч буй нийтлэг бэрхшээлтэй асуудлыг нийтэд нь хүртээлтэй ярьж шийдвэрлэдгийг нь хэлнэ.
Эдийн засгийн хамтын ажиллагаа гэвэл зөвхөн хоёр талын харилцаа голлосон, эсвэл гурван орны хооронд өргөн хүрээтэй биш тодорхой буюу явцуу ямар нэгэн асуудлыг хамарсан хөтөлбөр хэлбэртэй явагдахаас өөр гарц үгүй, тодорхой механизм бий болохгүй явсаар XXI зууны энэ цаг үеийг туулж байна.
“Улаанбаатарын яриа хэлэлцээ” бол дан ганц дэд бүс нутгаар үл хязгаарлагдсан жижиг механизм мөн боловч хэтдээ Ази тивийн бүх улс орнуудын аюулгүй байдал, хамтын ажиллагааны яриа хэлэлцээний нэгдсэн механизмыг бий болгох хэтийн төлөвийн үндэс байж яагаад болохгүй гэж. Монгол улс энэ механизмаа улам лавшруулан гартаа чанга атгаж чадаад Монгол маань олон талт яриа хэлэлцээний нэг гол төв нь болж чадвал нэг талаас Ази–Номхон далайн бүс нутгийн, мөн Ази-Европын (Eвpaзийн) хамтын ажиллагаанд нэн идэвхтэй оролцогч нь манай улс болох зорилт ойрхон мэт. Нөгөө талаасаа манай үндэсний аюулгүй байдал олон талаар давхар давхар хангагдах бус уу.
Энд би ШХАБ-тай сөргүүлэхийн тулд өөр өнцөг гаргаж ирж байгаа юм биш, бас гадаад харилцааны сахилга батын асуудлаас бол дипломат албаны нэр хүнд унасныг цайруулах гэхгүйгээр Монголынхоо гадаад бодлого-гадаад орчныг хөндөж байгааг уншигчид хүлцэнэ үү. Монгол улс Азийн бүх улс оронтой улс төрийн найрсаг харилцаатай бөгөөд Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлыг хамтран шийдвэрлэх санаачилга дэвшүүлж, зургаан бага хурлыг амжилттай зохион байгуулж, бас АСЕМ-ыг нэгэн удаа даргалжээ.
Гадаад бодлогын үзэл баримтлалын II зүйлийн 13, 14,3-т заасанчлан “Ази, Номхон далайн бүс нутгийн улс төр, эдийн засгийн хамтын ажиллагаанд идэвхтэй оролцогч байх” тухай зорилтыг үндэс болгон 2015 оны тавдугаар сард Токио хотноо Никкей чуулганы үеэр манай улс дэлхийн хүн амын 60 хувь нь амьдарч, ДНБ-ий 35 хувийг үйлдвэрлэж байгаа Азийн бүх орны тэгш оролцоог хангасан, Азид олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилго бүхий “Азийн форум” гэх санаачилгыг анх удаа дэвшүүлсэн.
Монгол улс Азийн бүх улс оронтой улс төрийн найрсаг харилцаатай бөгөөд Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлыг хамтран шийдвэрлэх санаачилга дэвшүүлж, зургаан бага хурлыг амжилттай зохион байгуулж, бас АСЕМ-ыг нэгэн удаа даргалжээ.
Эл форумыг анх санаачлахдаа бид юу гэж тооцсон бэ гэхээр, Азийн бүх улс орон тулгамдсан нийтлэг асуудлаа хэлэлцдэг яриа хэлэлцээний талбар бий болгох, юуны өмнө манай оршин буй Зүүн хойд Ази, улмаар төв Азийн энх тайван аюулгүй байдлыг хангахад чиглэнэ гэж үзнэ. Зорилгоо дэлхий дахинд шууд задлахгүй дотооддоо нэгдсэн ойлголттой байх үүднээс 2015 онд бид айхтар сурталчлаагүй юм.
Үндсэн зорилгоо товчоор дараах байдлаар тодорхойлж байсан. Үүнд: Зүүн Ази, Зүүн өмнөд Ази, Зүүн хойд Ази, төв Ази, Ойрх Дорнод зэрэг газарзүйн хувьд Ази тивд оршдог орнууд том, жижиг гэлтгүй бүгд эрх тэгш оролцдог, тулгамдаж буй нийтлэг асуудлаа хэлэлцдэг, санал солилцдог талбар бий болгох. Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын нэгэн адил олон улсын улс төрийн харилцаанд тулгарч буй аюул заналын эсрэг тус тивийн улс орнууд нэгдсэн байр суурьтай байж, аюулгүй байдлын асуудлаар хамтарч ажилладаг механизмыг бий болгох.
Азид олон талт хамтын ажиллагааны нэгдсэн механизмын үндэс суурийг тавих, Монгол Улс нэг гол төв нь болохыг хэтдээ зорих гэх мэт. Хэрэв ийм форум буй болчихвол хэлэлцэх сэдэв, яриа хэлэлцээний субьект юу байх вэ гэдэгт тэр үед ч, одоо ч нэгдсэн хариулт өлхөн олоод өгч болно. Нэг үгээр хэлбэл, Азийн орнуудад тулгарч буй тулгамдсан нийтлэг асуудлыг л хэлэлцэнэ. Бүс нутагт явуулж буй манай улсын гадаад бодлоготой нийцүүлэн, бүс нутгийн бусад улсын ашиг сонирхолтой уялдуулан тулгамдсан нийтлэг асуудлыг дараах байдлаар тодорхойлж болохоор байгаа.
Үүнд:
• Байгаль орчин, уур амьсгалын
өөрчлөлт
• Нийгэм, эдийн засаг
• боловсрол
• Соёл, хүмүүнлэг
• Шинжлэх ухаан, технологи • Аюулгүй байдал
• Эрхзүйт төрт ёс гэх мэт.
Гэхдээ төр, засгийн дээд түвшинд (Track 1) санал санаачилга тавих бус доод шатнаас нь эхлэн дээшээ өргөн мэдүүлэх хэлбэрээр явж болно хэмээн тооцсон. Одоо ч эл санаачилга тэгж явбал үр дүнд хүрнэ. Эхний ээлжинд төрийн бус олон нийтийн байгууллагын төлөөлөл, эрдэм шинжилгээний байгууллага, эрдэмтэн судлаачид, хэвлэл мэдээллийн түвшинд (Track 2) асуудлыг хэлэлцэж санал солилцоно. Аажимдаа төрийн байгууллагын төлөөллийг (Track 1.5) татан оролцуулна. Үүний дараа Засгийн газрын оролцоо давамгайлсан хамтын ажиллагааны мехнизм болох юм. Үүнийг нь “Track 1” гэж үздэг.
Форумд оролцох орнуудтай хамтран үйл ажиллагааны чиглэлээ тодорхойлж, хоёр болон олон талт хамтын ажиллагааны хүрээнд бусад улс орныг оролцуулах чиглэлээр ажиллана хэмээн 2015 онд бид төлөвлөж байсан. Ингэхдээ Монгол улсын элсэн орсон, үйл ажиллагаанд нь оролцоотой явж буй хамтын ажиллагааны бусад механизмууддаа тулгуурлана гэж тооцоолсон.
Улс төр, эдийн засгийн хөгжил, үнэт зүйлийн хувьд манайхтай ижил түвшний, хөгжиж буй, бүс нутагт зохих байр суурьтай улсыг сонгож дипломатын чармайлт гаргахдаа хэд хэдэн улс оронтой түншилж ажиллахаар төлөвлөж байлаа. Үүнд:
• Ойрх Дорнодын бүс нутаг- бахрейн
• Өмнөд Азийн бүс нутаг-Шри ланка
• Зүүн өмнөд Азийн бүс нутаг- Сингапур
• Төв Азийн бүс нутаг-Киргиз гэх мэт.
“Азийн Форум”-ын уулзалт, арга хэмжээг жил бүр улаанбаатар хотноо зохион байгуулах бөгөөд уг форумын төв нь улаанбаатар байхаар бид төлөвлөж байв.
Энэ төлөвлөгөө 2016 оны УИХ-ыг өнгөртөл нэг хэсэгтээ мөрдөгдсөн билээ. Хэрэгжилт нь одоо яаж байгааг мэдэхгүй. Тэр үед ГХЯ-нд бодлого төлөвлөлтийн газрыг толгойлолцож явсны хувьд сайн санаж байна. Миний тэмдэглэлүүд ч байна. Гадаад хэргийн сайд 2016 оны хавар Персийн булангийн орнуудад албан ёсны айлчлал хийх үеэрээ Бахрейны Вант Улсын Гадаад хэргийн сайд Халид Ахмед бин Мохаммед Аль Халифатай уулзаж “Азийн Форум” санаачилгын талаар танилцуулж дэмжиж ажиллахыг хүссэн.
Бахрейн улс энэхүү санаачилгын үүсгэн байгуулагч гишүүн нэг улсаар оролцох бүрэн боломжтойгоо ч илэрхийлж байж билээ. Төв Азийн бүс нутгийн хувьд Киргизийн талд асуудлаа тавьж хөөцөлдөөд нааштай хариу авахын даваан дээр би ГХЯ-наас гарчихсан юм.
Ер нь Азийнхан зүгээр суугаагүй, энэ мэтээр сөрөх, эсвэл тэнцвэржүүлэх олон улсын холбоо, форум буйболгохолонталт санал санаачилга өдий төдий дэвшүүлсэн байдгийг энд зах зухаас нь дурдах нь зөв байх. Монголчууд мэдэж аваг.
Үүнд:
• “Азийн Хельсинк” буюу 1975 оны Хельсинкийн төгсгөлийн баримт бичгийн хувилбараар хүний эрх, эрх чөлөөний асуудлаар Пхеньяныг татан оруулах нэгэн санал буй.
• Энх тайвны төлөө бүс нутгийн холбоо нь санал төдий үлджээ.
• Номхон далайн холбоо (үндэслэгч нь Австрали, Шинэ Зеланд, гишүүдэд Микронези, Полинези, Меланезийн арлуудын бүх улс) гэх санал яригджээ.
• 2007 онд “4-ийн бүлэг” бий болж, Япон, АНУ, Австрали, Энэтхэгийн “Стратегийн яриа хэлэлцээ” хэмээх цэрэг-стратегийн шинэ механизм үүсжээ.
• НҮБ-ын дэргэд Иргэншил хоорондын холбоо (Alliance of Civilizations) байгуулах тухай Испани, Туркийн санал ихээхэн дэмжлэг хүлээж байгуулагджээ.
Харин Монголын хувьд ямар орон зайд багтах, хаашаа шахагдах, хэнтэй эвсэх, хэнийг дагах, гол нь бүс нутгийн ямар бүтэц, байгууллага, форумд очиж наалдан интеграцчилагдах гэхчлэн олон сонголт нээлттэй байна
Энд Япон, АНУ, Австрали, Энэтхэгийн “Стратегийн яриа хэлэлцээ” хэмээх шинэ эвсэл нь XXI зуунд Зүүн хойд ба Зүүн Ази, Өмнөд Азид ихээхэн чухал үүрэгтэй тэнцвэржүүлэгч тоглогч байхыг үгүйсгэхгүй. Хятадыг тогтоон барих, Хятадыг бүслэх, Хятадаас учирч мэдэх элдэв цэрэг-аюулгүй байдлын эрсдэлээс сэргийлэх тал дээр үүнээс өөр бодитой хүч байхгүй, бий болохгүй гэж судлаачид таамагладаг. Трампын өнгөн дээр Энэтхэг-Номхон далайн стратегийн эвсэл болох чиглэл рүүгээ орсон.
Үүнийг сөргүүлэх буюу тэнцвэржүүлэх гол хэрэгсэл нь ШХАБ-ыг хэмээн Орос, Хятадад үзэж байна. Энэтхэгийг бүрэн эрхт гишүүн болгосон нь хариуцлага үүрүүлэх талаасаа гэхээс бус хэзээ ч үл эвлэрэх Пакистантай нь нэг гэр бүлд үүрд хамт хав барих бодлого биш юм. Геополитик, геоэкономик бүсчлэлийн маш том цагаригийг ШХАБ өөртөө агуулах учиртай болж байна. Дотроосоо хагарчихгүй бол цаашид анхаарлын төвд байнга байх болно.
Энд мухардалд орчихоод буй Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны форумыг (АПЕК) нэрлэх байна. Энэ бол цэвэр эдийн засгийн холбоо. Гишүүд нь төрт улсууд биш харин нэр бүхий улс орнуудын эдийн засгууд учраас газар зүйн байрлалын хувьд ч, хөгжлийн ерөнхий хандлагын хувьд ч гадаад далайн, эргийн улс орнууд нь үйл ойлголцолд хүрчихсэн зогсонги байна. Дээд түвшинд уулзаад хэрэлдэж маргаад цэц булаалдаад өнгөрнө. Зүүн өмнөд Азийн хамтын нийгэмлэг буюу АСЕАН түүн дээр нэмэх “гурав” нь (Япон, Хятад, БНСУ) яваандаа АПЕК-ийг ёс төдий уулздаг клуб болгон хувиргачихаад байгаа ба Хятадын хувьд ШХАБ гээд өөр нэг хөзөр зөрүүлэн гаргаад ирсэн. Түүн дээрээ амжилттай тоглож байгаа.
Харин Монголын хувьд ямар орон зайд багтах, хаашаа шахагдах, хэнтэй эвсэх, хэнийг дагах, гол нь бүс нутгийн ямар бүтэц, байгууллага, форумд очиж наалдан интеграцчилагдах гэхчлэн олон сонголт нээлттэй байна:
• Шанхайн xамтын ажиллагааны байгууллага
• Монгол-Орос-Хятадын “Гурвалсан эдийн засгийн коридор”
• Байгалийн эдийн засгийн чуулга уулзалт (Байгаль нуураар нэрлэгдсэн)
• “Сибирийн хэлэлцээр” бүс хоорондын нийгэмлэг
• Дорнын эдийн засгийн форум (Владивосток)
• Евразийн эдийн засгийн холбоо – Гаалийн холбоо
• АСЕМ буюу Ази-Европын уулзалт
• Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага (ЭКО буюу лалын орнуудын санаачилга)
• АПЕК буюу Ази-Номхон далайн эдийн засгийнхамтын ажиллагааны форум
• Зүүн өмнөд Азийн орнуудын холбоо – АСЕАН
• Энх тайвны төлөө бүс нутгийн шинэ холбоо гэх санаачилга (New Regional Alliance for Peace)
• “Азийн Хельсинк”
• Манай санаачилсан “Азийн форум” гэх мэт олон сонголт.