Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ОХУ-д хийсэн төрийн айлчлал өндөрлөж, Ерөнхий сайд дагалдан яваа төлөөлөгчдийн хамт өнөөдөр эх орондоо ирлээ. Ерөнхий сайдын айлчлалаар яригдсан гол асуудал нь ОХУ, БНХАУ-ыг холбосон хийн хоолойг Монголын газар нутгаар дамжуулах тухай байсан бөгөөд энэ талаар хойд хөршийн төр, засгийн тэргүүнүүдтэй хийсэн уулзалтууд ч амжилттай болсон юм. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас тодрууллаа.
-Ерөнхий сайдын айлчлалаар хоёр хөршийг холбосон байгалийн хий дамжуулах хоолойг Монголын нутгаар дамжуулах асуудлыг ярилцлаа. Ямар үр дүнд хүрэв?
-Байгалийн хийн хоолой дамжуулах тухай асуудал Засгийн газрын түвшинд нэлээд яригдсан. Энэ асуудлыг шийдвэрлүүлэхийн тулд Сангийн сайд надаар ахлуулсан Ажлын хэсэг байгуулагдан ажлаа эхлээд байв. Арванхоёрдугаар сарын 3-ны өдөр айлчлал эхлэхээс гурав хоногийн өмнө “Газпром” компаниас гурван төлөөлөгч ирж, гэрээ хэлцэл хийлээ. Гэрээ хэлцлээ хоёр ч хувилбараар хийгээд айлчлалыг эхлүүлсэн юм.
Ерөнхий сайд ОХУ-д айлчлалаа эхлүүлэхийн өмнө Москва хотод “Газпром” компанийн захирал, орлогч захирал хоёртой тусгайлан уулзалт хийсэн. Энэ уулзалтаар урьдчилан ажилласан Ажлын хэсгийн дүгнэлттэй танилцаж, хэрхэн шийдвэрлэж болох талаар санал солилцсоны дараа ОХУ-ын Засгийн газрын тэргүүн Д.А.Медведевтэй уулзалт хийсэн. ОХУ-ын Засгийн газрын тэргүүнтэй хийсэн уулзалтаар мөн ялгаагүй хийн хоолойн асуудлын хөндөж ярьсан.
-Хийн хоолойг Монголын нутгаар дамжуулах тухай асуудлыг ОХУ-ын ерөнхийлөгч хэрхэн хүлээж авсан бэ?
-Ерөнхий сайд Сочи хотод хоёр удаагийн уулзалт хийсэн. Эхнийх нь Засгийн газар хоорондын уулзалт боллоо. ОХУ-ын Засгийн газрын Шадар сайд А.В. Гордеев тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзалт хийсний дараа Ерөнхийлөгч В.В.Путин, Газпром-ын тэргүүн А.Б.Миллер, Засгийн газрын Шадар сайд, Монгол Оросын комиссын Оросын талын ахлагч А.Левитин нарын хүмүүстэй албан ёсны хэлэлцээ хийлээ.
-Хийн хоолойг Монголын аль газар нутгаар тавих вэ?
-Транс Сибирийн төмөр замын дагуу жилдээ 38 тэрбум метр куб хийг дамжуулах хоолой барих тухай хөндөж ярьсан. Хийг гол худалдан авагч БНХАУ-ын байгалийн хийн хэрэглээ сүүлийн гурван жилд 100 орчим тэрбум метр куб байна гэсэн тооцоо гарч байна.
-Хийн хоолойг Монголын нутгаар дамжуулах нь манай улсад эдийн засгийн ямар үр ашигтай вэ?
-Ашигтай гэдэг нь ойлгомжтой. Бид хий дамжуулсны төлбөрөө авна, мөн хий авах боломжууд гарч ирнэ. Жилдээ 38 тэрбум куб метрээс дээш хэмжээний хий дамжуулах хүчин чадалтай хоолой барих нь ямар тохиолдолд ашигтай гэсэн тооцоо байдаг юм байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Путин манай Ерөнхий сайдтай хийсэн уулзалтынхаа үеэр “Улс төрийн хувьд ямар ч эргэлзээгүй, шийдвэр гарлаа. Үр ашгийн хувьд ч эргэлзэх зүйлгүй. Тиймээс Монголын нутгаар дамжуулах хийн хоолойг тавих ажлыг эрчимжүүлэх чиглэлээр ажиллая” гэж хэлсэн.
Манай улсын хувьд 1060 км орчим газарт хийн хоолой тавихад хоёр жил хүрэхгүй хугацаанд барих байх гэсэн урьдчилсан таамаг байна.
-Энэ төслийг хэрэгжүүлэхийн тулд эрх зүйн ямар шинэ зохицуулалтууд хийх бол?
-ОХУ, БНХАУ, Монгол Улсын төлөөлөл орсон ажлын хэсэг ойрын үед байгуулагдана. Одоо зураг төслийг эхлүүлнэ. Энэ ажилд 1.6 жил зарцуулагдана гэж үзаж байна. Сибирийн төмөр зам дагуу барих учир төмөр замаар тээвэрлэлтээ хийнэ. Өмнө нь “Сибирийн хүч-1” төслийг хэрэгжүүлэхэд тээвэрлэлт хийх дэд бүтэц тааруу, цаг агаарын хувьд хүндрэлтэй байсан учир зураг төсөл гарснаас хойш дөрвөн жилийн хугацаанд барьсан юм билээ. Манай улсын хувьд 1060 км орчим газарт хийн хоолой тавихад хоёр жил хүрэхгүй хугацаанд барих байх гэсэн урьдчилсан таамаг байна. Ажлын нарийвчилсан зураг гарахад бүх зүйл илүү тодорхой болно.
-Төслийн хэрэгжүүлэхэд Монголын Засгийн газраас санхүүжилт гаргах уу?
-Нарийвчилсан зураг төсөл ч гараагүй байна. Тооцооллыг хийхдээ өмнөх “Сибирийн хүч-1” “Газпром” бол 100 мянга гаруй км хийн хоолой барьсан дадлага туршлагатай компани. Түүндээ үндэслэн тооцоолоход Монголын нутгаар дамжих хийн хоолой үнэ өртгийн хувьд маш өрсөлдөх чадвартай байх бүрэн боломжтой.
-Гурван талын гэрээ хэлцлийг хэзээ хийхээр төлөвлөж байна вэ?
-Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцүүлнэ. Экспертийн түвшний мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсэг байгуулагдах байх гэж бодож байна.
-Байгалийн хийн хоолойг дамжуулан өнгөрүүлэх тухай асуудал олон жил яригдсан ч ажил болоогүй учир энэ удаагийн шийдвэрүүдэд итгэх итгэл сул байх шиг байна?
-Хийн хоолойг дамжуулан өнгөрүүлэх тухай асуудал бол зөвхөн Монголын л хүсэл байсан. Хоёр энэ асуудалд нааштай хариулсан зүйл өмнө нь огт байгаагүй. Байгалийн хийг Монголын нутгаар дамжуулан барина гэж анх удаа хэлж байна. Хоёрдугаарт, Монгол Улсын нутаг дэвсгэрээр байгалийн хий дамжуулах хоолой байгуулах асуудлаарх Санамж бичигт Засгийн газрыг төлөөлж Шадар сайд Ө.Энхтүвшин, ОХУ-ын талаас “Газпром”-ын тэргүүн А.Б.Миллер нар гарын үсэг зурлаа.
Гэрээг хийхгүйн тулд судлах гэсэн нэрээр халхавчилж буй юм биш. “Сибирийн хүч-2” буюу ОХУ-аас БНХАУ-д нийлүүлэгдэх хийн хоолой Монголын нутгаар явна гэсэн шийдвэрийг ОХУ-ын Ерөнхийлөгч Путин, БНХАУ-ын дарга Ши Жинпин нар зарчмын хувьд үндсэндээ тохирч, дэмжсэн учир ажлаа эхлэх л үлдэж байна.