Сарын эхээр таны амьдралд гэнэтийн өөрчлөлт болох магадлалтай. Энэ нь таатай мэдээ дуулах, гэнэтийн бэлэг авах мэт байж мэднэ. Нэн яаралтай, чухал гэсэн ажлаа дуусга. Санхүүгийн байдал тийм ч сайн биш байгаа тул та аливаад анхаарал болгоомжтой байхыг хичээгээрэй. Хамтын ажиллагаа, гэрээ хэлэлцээр байгуулах ажлууд амжилттай бүтнэ. Та тууштай тогтвортой ажиллаж чадах юм бол олон хүнийг өөртөө татах болно. Од эрхэс таныг ивээж байна. Бүх эрч хүчээ дайчлах юм бол амжилт таныг хүлээж байна. Харин сарын дундуур буруу бодолтой, атаархуу хэн нэгний далд явуулга нэлээд газар авна. Аливаа асуудлыг хүндээр тусгаж авах хэрэггүй. Зарим зүйлийг зөнд нь орхи. Алс замд гарахаар төлөвлөж байгаа бол бэлтгэлээ сайтар базаагаарай. Ихэнх төлөвлөсөн ажил саадгүй бүтнэ. Зарим хүмүүст гадаад улс руу аялах, сонирхолтой газар томилолтоор явах зэрэг боломжууд гарч ирэх болно. Хайр дурлалын харилцаа өмнөх үеэс илүү нээлттэй, халуухан байх бололтой. Сэтгэл санаа тогтворгүй байвал тайван байх арга зам хурдан олохыг од эрхэс зөвлөж байна. Элдэв адал явдал хайх хэрэггүй. Сарын сүүлээр сэтгэл санаагаа тайван байлгаж, үүссэн нөхцөл байдалд хяналттай байхыг анхааруулж байна. Өөрийн амьдралыг эргэн харж, сайтар дүгнэж цэгнэ. Хайр дурлалын адармаатай харилцаанд орох болно. Ганц бие хүмүүс сонирхолтой бөгөөд шуугиантай газар очихыг хүснэ. Таны дотоод мэдрэмж өндөр байна. Эрүүл мэндээ хамгаалах хэрэгтэй. Хоол боловсруулах эрхтнүүд хямарч магадгүй. Ойр дотнын хүмүүсийн зөвлөгөө хамгийн их тус дэмийг авчирна. Амралтын өдрийг урьдчилан төлөвлөсний дагуу үр дүнтэй өнгөрөөх хэрэгтэй. Гэр бүлдээ зориулах цагаа аль болох өөр зүйлд шилжүүлэхгүйг хичээ. Үр хүүхдүүдтэйгээ өнгөрүүлэх цаг хугацаа танд амьдралын сайхан дурсамжийг бүтээх болно.
Долоо хоногийн эхээр эрсдэл хийхгүй байхын тулд олныг хамарсан үйл ажиллагаанд оролцохгүй байсан нь дээр. Гэр бүлийн харилцаанд асуудал үүсэх нь нэлээд үл ойлголцолд хүргэж магадгүй. Эерэг бодолд ухаан санаагаа төвлөрүүл. Бухимдах хэрэггүй. Амьдрал дээр байнга бүх зүйл таны санаснаар байх нь цөөхөн байдаг. Хайртай хүмүүсээ гомдоохоос болгоомжил. Эерэг хүмүүсийг амжилт дагах магадлал өндөр байна. Харилцан ойлголцлоос маш их зүйл хамаарч мэднэ. Ид дундаа үргэлжилж яваа ажил тань нэлээдгүй хэмжээний хөрөнгө мөнгийг шаардах болно. Бүх цаг мөчид таны байр суурь, эрх мэдэл ихээхэн нөлөөлж аливаа үүссэн асуудлыг шийдвэрлэхэд таатай байна. Чухал уулзалт, гэрээ хэлэлцээрийг хойш тавь. Харин хуучин хийж гүйцээгүй бичиг цаасны ажил, гэрээ хэлэлцээртээ бэлдэх ажлаа дуусга. Сарын дундуур зорилгодоо хүрэхийн тулд өөрийн бүх авьяас, бусдыг манлайлах чадвараа харуулах хэрэг гарах байх. Шинэ танилууд хожим албан тушаал дэвших, санхүүгийн ашиг олоход тус болно. Амьдралын эрч хүч нэлээн дээгүүр байна. Санхүүгийн эргэлт түргэсэж түншлэгч компаниасаа урмын үг сонсох болно. Аливаа зүйлд гадна өнгөц дүгнэлт хийхгүй байхыг анхааруулж байна. Бодит байдалдаа зохицож аливаад шударга үнэнээр хандаж чаддаг таны хувьд гайхалтай өөрчлөлтийг мэдрэх болно. Бүсгүйчүүдийн бүтээлч, хөдөлмөрч байдал туйлын дээгүүр байх бөгөөд аяллаар явах, ямар нэг томоохон үйл ажиллагаа зохион байгуулах, засаж залруулах бүх төрлийн ажлууд амжилттай байх болно. Харин эрчүүдийн хувьд шинэ танил, эртний найз нөхөдтэйгөө уулзах завшаан тохионо. Сарын сүүлээр мэргэжлийн салбарын үйл ажиллагаанд хүндрэл бэрхшээл учирч болзошгүй. Бизнесийнхний хувьд хөрөнгө оруулалт хийх гэж яарсны хэрэггүй гэдгийг од гараг зөвлөж байна. Бодож байсан үйлдэл тань тодорхой хэмжээний амжилтыг дагуулна. Хувийн амьдралдаа ямар нэгэн өөрчлөлт хийхийг та хүснэ. Гэхдээ яарсны хэрэггүй цаг хугацааны явцад өөрчлөлт аяндаа ирнэ. Та өөрийн сонирхсон зүйлээ хийж сэтгэлийн хатан зориг гаргасны ачаар амжилтыг араасаа дагуулж түүнд хүрэх замд тань саад болох бүх бэрхшээлийг таван туулж чадна.
Сарын эхээр загасныхан хүмүүстэй нээлтэй харьцаж шинэ танилтай болох эсвэл хуучин холбоо сүлбээгээ сэргээхэд таатай. Хөрөнгө мөнгөний тал дээр хэн нэгнээс тусламж хүсэх шаардлага тулгарна. Бүх зүйл таны толгой дээр байх тул харин ч бэрхшээлтэй нүүр тулж, үр дүнтэй шийдвэр гаргах хэрэгтэй. Ухаан бодлоо цэгцэлж үйл явдлыг бодитоор харахыг хичээгээрэй. Сансрын энергийн өөрчлөлтөд бэлд. Таны хувьд санхүүтэй холбоотой томоохон асуудал сөхөгдөж, түүнээс гарах арга зам байхгүй мэт хүнд байх болно. Сарын дундуур хувийн амьдралаа сайн сайхнаар өөрчлөх боломж ирэх ба тэрхүү боломж бололцоог бүү алдаарай. Ганц бие хүмүүс өөрийн заяаны ханьтай учрах бололтой. Мэргэжлийн ажилдаа бага зэргийн алдаа гаргах ч хурдан залруулж чадна. Сансарын энергийн өөрчлөлтийн улмаас хөгшдийн бие тавгүйтэж, хууч өвчин хөдлөх эрсдэлтэй. Мэргэжлийн үйл ажиллагаа нь амжилттай, ахицтай байхаас гадна та хувийн амжилтаа ахиулах, илүү их мэдлэг хуримтлуулах боломж гарч ирнэ. Гэхдээ ямар нэг идэвхтэй үйл ажиллагаа явуулах санаачилгыг гартаа авахгүй байхыг од гарагс зөвлөж байна. Ямар нэгэн шинэ ажил эхлэх гэсний хэрэггүй. Гартаа дадсан ажлаа эсвэл өмнө хийж дуусгаагүй ажлаа үргэлжлүүлэн хийж гүйцээ. Харин сарын сүүлчээр төрийн алба болон захиргааны байгууллагад ажилладаг хүмүүсийн хувьд зарим боломж хаалттай байгаагаас болж бухимдаж магадгүй. Хайр сэтгэлийн асуудалд одтой байх боловч олноос онцгойрох гэсний хэрэггүй. Эрсдэлтэй алхам хийх, биеийн хэт ачааллаас зайлсхий. Цахилгаан, техниктэй харьцахдаа болгоомжтой бай. Гараг эрхсийн байрлал таатай боловч хэрэв та ажилдаа дургүй бол сайн үр дүн хүлээлтгүй. Харин та дуртай ажлаа хийдэг бол бүх юм сайн сайхан байна. Хувийн амьдралд гэнэтийн таатай үйл явдал тохиох магадлалтай.
Сарын эхээр матрынхан ямар ч ажил хийсэн амжилттай бүтэх магадлалтай тул төлөвлөсөн ажлаа зоригтой барьж ав. Гэсэн хэдий ч амралт ажлаа зөв хослуулж эрүүл мэнддээ анхаарал хандуул. Мөнгө санхүүгийн хувьд гэнэтийн төлөвлөөгүй худалдан авалт хийхгүй бол хэвийн тогтвортой байна. Зарим хүмүүстэй холбоотой ажил хэргийн асуудлыг шийдвэрлэхэд төвөгтэй байх хэдий ч таны байр суурийг ихээхэн дээшлүүлэх үйл явдал болно. Хувийн харилцаа, хайр сэтгэлд таатай. Мөнгө санхүүгийн тал дээр удахгүй сайхан мэдээ дуулна. Олон нийтийн үйл ажиллагаанд оролцоход та гэнэтийн байдлаар нуугдмал авьяасаа нээх боломж олдож энэ нь танд болон эргэн тойрныхны сонирхлыг улам ихээр татах болно. Таны оюуны чадамж дээд цэгтээ байгаа боловч сэтгэл санааны тогтворгүй байдлаас болж таагүй байдалд орж болзошгүй. Од гарагийн өөрчлөлт нь бодол оюундаа тунгаан аливаа зүйлийг урлан бүтээдэг урлаачдад таатай байлгаж, ирээдүйг нь гэрэлтүүлэх болно. Таны материаллаг байдал болон санхүүгийн байдал дээшилж, тодорхой хэмжээгээр өөрчлөлт гарна. Харин сарын дундуур харилцаанд үл ойлголцол, таагүй хандлага гарч болзошгүй. Үүссэн асуудал тань нэг хэсэгтээ л таныг ядрааж, эрч хүчийг тань сорох болно. Хайр дурлалд тийм ч одтой биш байх бололтой. Таны хайхрамжгүй, бусдыг хүндэлдэггүй зангаас болж овоо нааштай байсан харилцаа хөндийрөх болно. Харин сарын сүүлээр ажил мэргэжилдээ дур сонирхолтой бүтээлч нэгэнд таатай байх болно. Оюунлаг нэгэнд шинэ санаа, уран бүтээлийн онцгой сэдвүүд ундран гарах болно. Бичиг баримт, визний асуудал, түвшин тогтоох шалгалт зэрэгт таатай байна. Цаг нь болоогүй ямар ч зүйл хэдий хүч хаяад ч бүтэхгүй. Харин хичээл зүтгэл, тууштай байдал нь аливаа зүйлийг эерэг болгоход ихээхэн нөлөө үзүүлдэг гэдгийг санаарай. Ажил амралт хоёрыг зөв хослуулж чадвал та эрч хүчээ алдахгүй байж чадна. Гэнэтийн осол аваар, гэмтэл бэртэлд өртөж болзошгүй тул анхаарал болгоомжтой байгаарай. Сэтгэл гутралд орж болзошгүй учраас олон бужигнасан газраас хол байхыг зөвлөж байна.
Сарын эхээр хайр сэтгэлийн харилцаагаа таатай болгохын тулд халамжтай халуун дулаан уур амьсгалыг мэдрүүл. Хайртай хүндээ гэнэтийн бэлэг барь. Эрүүл мэндэд хүндрэл гарч болзошгүй тул аль болох эрүүл, чанартай хоол хүнсийг эрхэмлэ. Урлагийн авьяастай хүмүүст таатай. Ухаалаг, нямбай зан чанарыг тань нөлөө бүхий хүмүүс анзаарсан байна. Ямар нэг эрсдэлтэй алхам хийх зайлшгүй шаардлагатай байгаа бол хэт их бодож, шаналах хэрэггүй. Ойр дотнын хүмүүсийнхээ төлөө элдэв асуудалд орооцолдохгүй байхыг од эрхэс зөвлөж байна. Сэтгэл санааны хувьд авах хэт ачааллыг үл харгалзан бүх саад бэрхшээлийг зайлшгүй даван туулах хэрэгтэй. Хувийн амьдралын зарим нэг зөрчилдөөнийг хэт дэврүүлэх, даамжруулах хэрэггүй бөгөөд асуудлыг тэр дор нь шийдвэрлэхийг хичээгээрэй. Уран бүтээлч хүмүүсийн онгод орох шинэ бүтээл туурвих болно. Хувийн амьдралд бага зэргийн үл ойлголцол гарах ч удаан үргэлжлэхгүй. Харин бизнесийн салбарт бодлогогүй, ухаангүй зангаасаа болж томоохон асуудалд орооцолдож болзошгүй. Сарын дундуур аль болох тайван байдлыг эрхэмлээрэй. Мөнгө санхүүгийн алдагдалд орж магадгүй хэмээн одод танд сэрэмжлүүлж байна. Одод аливаа эрсдэлтэй ажил, үйлээс болгоомжлохыг анхааруулж байна. Магадгүй та санхүүгийн алдагдалд орно. Ар араасаа урган гарсан ажлаасаа болж та гэр бүлээсээ холдон хөндийрөх хандлагатай болсныг анхаар. Нийгмийн байдал танаас маш их хариуцлага, шударга байдлыг шаардана. Харин сарын сүүлээр гэрээ хэлэлцээр хийхэд тохиромжтой байх ба түүнийгээ дагаа санхүүгийн тал дээр дэвшил гарна. Харин таны буруутай үйл ажиллагаанаас болж гэр бүлийн харилцаанд хурцадмал байдал үүсэх бололтой. Номхон хүлцэнгүй байж, өршөөж уучлахыг мартахгүй байхыг од гаригс зөвлөж байна. Ажлын байран дээрх хурц иртэй багаж хэрэгсэл болон ахуйн цахилгаан хэрэгсэлтэй болгоомжтой харьцах хэрэгтэй. Бэртэл гэмтэл авч болзошгүй хэмээн анхааруулж байна. Хувийн жижиг бизнес хийдэг хүмүүсийн хувьд хүндрэлтэй асуудлаа амжилттай шийдвэрлэж чадах бөгөөд тэдний хувьд урьд урьдынхаас илүү ашиг орлого олж магадгүй. Од гараг тэднийг ивээж байна.
Сарын эхээр нумынхан ойр дотнын хүмүүстээ хайр халамжаар дүүрэн хандах, харилцан ойлголцох хүсэлтэй байх зэрэг нь эргэн тойронд халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлнэ. Ирээдүйтэй ажил дээрээ хөрөнгө оруулалт татах талаар дорвитой арга хэмжээ ав. Төлөвлөгөө, олон нийтийн болон хувийн уулзалтууд урт хугацаанд үргэлжилж мэднэ. Энэ нь албан тушаалын шат ахих, санхүүгийн амжилтад хүрэх суурь болж мэдэх юм. Таны хичээл зүтгэл талаар болох нь ховор. Энэ ордны ихэнх хүмүүсийн хувьд өргөн хүрээнд ажил хэргээ явуулах, олон нийтийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, зохион байгуулалтын ажилд амжилттай байна. Хэн дуртай нь барьж авч зүрхэлдэггүй тийм л хүндхэн зүйлийн хойноос та тэмүүлэх болно. Энэ их зориг од эрхсийн нөлөөгөөр танд хуримтлагдсан байна. Харин сарын дундуур ажил хэрэг болон, хувийн амьдралд ихээхэн таагүй зүйл тулгарч болзошгүй хямралтай байна. Ажил дээр болон гэртээ өөрийн нэр хүндээ хамгаалаарай. Эрч хүчийг дэргэдэх хүнээсээ мэдэрч ажлаа урагшлуулж чадна. Ахмад настайчуудтайгаа илүү их цагийг өнгөрөө. Таны анхаарал халамж тэдэнд хэрэгтэй байна. Томилолт, алсын дуудлага таныг хүлээж байна. Бүх зүйл дээр анхааралтай, туйлын хянамгай байхыг одод зөвлөж байна. Харин сарын сүүлээр ер бусын бүтээлч санаа төсөөлж байгаагүй гайхалтай үр дүнг авчирч чадна. Ажлын эрч хүч идэвх зүтгэл, таны хичээнгүй гайхалтай чадвар тань амжилтыг танд хөтлөхөд гүүр нь болж өгнө. Аялал жуулчлал, хол газар явах гэсний хэрэггүй. Тодорхой хэмжээгээр хойшлуулах шаардлагатай. Од гараг шинэ танилтайгаа болгоомжтой харьцахыг зөвлөж байна. Хэрэв ажлын төлөвлөгөө гаргах гэж байгаа бол ойрын долоо хоногоор л гаргасан нь илүү үр дүнтэй байх болно. Аливаа хэл ам хийх, маргаан гаргах, бусдыг гүтгэн доромжлох байдал гаргах магадлалтай тул уур бухимдлаа барихыг зөвлөж байна.
Сарын эхээр охиныхон дарга удирдлагадаа нэр хүндтэй байдлаа зөв ашиглаж чадвал одоогийн байр сууриа дээшлүүлэх боломж гарч ирнэ. Ажлын шинэ түнш, нөлөө бүхий ивээн тэтгэгчтэй болох магадлалтай. Бүх зүйлийг удирдах боломжийг гартаа авах ч бүрэн ашиглаж чадахгүй бололтой. Харин хамтран ажиллаж чадвал илүү амжилт олж болох юм. Та ямар ч ажил барьж авсан бүтэмжтэй, гэхдээ нэмэлт хүч гарган ажиллах хэрэгтэй. Зарим нэг нь хувь заяагаа сорих, далдын хүчтэй холбогдох гэж маяглаж байж мөнгөө дэмий үрэх буюу эрүүл мэндээ муутгаж болзошгүй. Санхүүгийн тогтвортой байдал танд ноёрхоно. Харин сарын дундуур хэрэв таны хийж буй ажил тань танд сэтгэл ханамж өгч чадахгүй байгаа бол та оновчтой сонголт хийхийг зорь. Бод, сэтгэ, төлөвлө. Хэн эрч хүчтэй, түрүүлж алхсаныг нь л амжилт хүлээх болно. Сансрын энергийн нөлөөгөөр зарим хүмүүс ажил мэргэжлээ сольж өөрчлөхийг хүсэх бол нөгөө хэсэг нь амжилтдаа сэтгэл ханахгүй, илүү ихийг хүсэж догшин ширүүн авирлах бололтой. Гэнэтийн өөрчлөлт шинэчлэлтийн улмаас санхүүгийн байдал тогтворгүй байдалд хүрнэ. Ахмад буурлынхаа үгийг сонсож тэдний зөвлөгөө танд шийдвэр гаргахад ихээхэн нөлөөлөх болно. Харин сарын сүүлээр мөнгө олох боломж гарч ирнэ. Найз нөхөдтэйгөө уулзалдах, зочлох, агаарт гарах зэрэгт маш тааламжтай байх болно. Зарим охиныхон хувийн зохион байгуулалттай, биеэ даасан нэгэн гэдгээ бусдадаа харуулж чадах бол харин зарим бүсгүйчүүдийн шийдэмгий байдал, зөв зохистой арга барил нь хувийн амьдрал болон ажилд нь амжилт авчирна. Оддын байрлал таагүй байгаатай холбоотойгоор ажил үйлс бүтэлгүйтэх, харилцаанд асуудал үүсэх, муу мэдээ ирэх зэрэг олон таагүй явдал тохиолдож болзошгүй. Хүрээлэн буй орчиндоо сайн сайхнаар үлгэрлээрэй.
Сарын эхээр үхрийнхэн харьцаандаа онцгой анхаар. Өмнөө тавьсан зорилгодоо хүрэхийн тулд бүх хүч чармайлтаа дайчилж ажилла. Урсгалаар явснаар хэн ч амархан амжилтад хүрдэггүйг анхаар. Албан тушаалын төлөө тэмцэл удаан үргэлжлэх болно. Хайртай хүмүүстэйгээ хамт байх, найз нөхөдтэйгөө уулзах болон дуртай зүйлээ хийх нь юу юунаас илүү чухал байхыг од эрхэс зөвлөж байна. Хайр дурлалын хувьд эв найрамдал, ойлголцол, итгэлцэл дээр тогтсон амжилттай байна. Хувийн болон гэр бүлийн харилцааны бат бөх байдлыг хангах үүднээс хувь заяа танд ээлжит шалгуур, сорилтыг илгээж байна. Анзааргагүй хэлэх үг, аль эсвэл сөрөг сэтгэл хөдлөлөөсөө болж догшин ширүүн аашилж болох ба энэ нь ойр дотнын хүнтэй харилцах харилцааг төвөгтэй байдалд оруулж цаашлаад амьдралд ан цав үүсэх эрсдэлд оруулж болзошгүйг анхаар. Сарын дундуур эрчүүд өөрийн зорьсон зорилгодоо хайнга хандсанаас ажил дээрх байр суурь ганхах цаашлаад ажлаас халагдах хүртэл арга хэмжээ авхуулж мэдэх юм. Ямар ч асуудал тулгарсан таныг дэмжин туслах, танд гараа сунгах хүн эргэн тойронд тань олон байгаа тул та хүчтэй, чадалтай, олонтой хүн гэдгээ үргэлж мэдэх хэрэгтэй. Дотоод сэтгэлээ сонсох, эргэн дүгнэлт хийхэд боломжтой үе ирнэ. Та өөрийн хийж чаддаг тэр л ажлаа зоригтойгоор хий, элдэв өөрт хамааралгүй зүйл рүү хутгалдах гэсний хэрэггүй. Хамтаар боловсруулсан төлөвлөгөө тань маш бүтэмжтэй болохоос гадна хэрэгжих, хийх замд тань ямар ч саад бэрхшээл тохиохгүй. Харин сарын сүүлчээр бүтээл туурвидаг хэн бүхэнд онгод хийморио сэргээхийн тулд өөрийгөө дүгнэж цэгнэн бясалгах, дээд хүчний ивээлд багтах шаардлага гарч байна. Гэвч тодорхой зорилгогүй хэсэг хүмүүст бол бүх зүйл хаалттай мэт, залхуурал тэдний гол чанар болон хэвээр үлдэх болно. Харин энэ ордны зарим эрчүүдийн хувьд хэн нэгэн эрх мэдэлтэй хүнд өөрийн төлөвлөгөөг танилцуулах, эсвэл тэднээс ажил үүргийн даалгавар авч магадгүй юм. Зарим тохиолдолд ирж болох түр зуурын асуудлыг зөнд нь орхих хэрэгтэй. Хайртай хүмүүстээ сэтгэлийнхээ үгийг хэлэх, талархлаа илэрхийлэхэд тохиромжтой.
Сарын эхээр зарим ихрийнхэнд хэрэгцээтэй сонголт хийх шаардлага гарна. Зөв сонголт танд амжилт авчрах боломжтой. Гүйцэлдүүлэх ёстой ажлаа амжуулж чадна. Бага зэргийн саад бэрхшээлийг тайван даван гарах хэрэгтэй бөгөөд зарим өөрчлөлт танд сайн сайхныг авчрах эхлэл болж мэднэ. Ямар ч тохиолдолд сэтгэлийн хөөрлөө дарж байхыг од эрхэс танд зөвлөж байна. Ганц бие хүмүүс хайр сэтгэл, сексийн холбоо өөртөө итгэх итгэлийг нэмж, баяр баясгалан авч ирэх болно. Нэр алдрын төлөө улайран тэмцэгч бүсгүйчүүдийн хувьд бүх зүйл бодсоноор тань болохгүй бөгөөд ямар нэгэн таагүй зүйлд хутгалдахад ойрхон байна. Худалдаа наймаа хийх, үл хөдлөх хөрөнгө, томоохон худалдан авалт нь оновчтой, амжилттай байна. Ганц бие хүмүүст романтик учрал тохиож хөгжилтэй байх бололтой. Бүх зүйл таны төлөвлөснөөр болж чадвал алс хэтдээ арвин ашиг орлогыг авчирна. Од гараг таатай байрлалд байгаа тул та энэ үеийг алдалгүй ашиглаарай. Харин сарын дундуур санхүүгийн байдал бага зэрэг муудна. Та дараагийн ажилдаа санаа зовох хэрэгтэй болно. Эрчүүдээс маш их халамж анхаарал, зөөлөн сэтгэлийг шаардаж байна. Хайртай хосуудын дунд бий болсон хямралтай, хөндий байдал засагдана. Харин шинэхэн хосуудын хувьд үл ойлголцолд хүрч болзошгүй. Чиглэн ирсэн дайралтад өртөхгүй, ухаалгаар асуудалд хандахыг танд зөвлөж байна. Ганц бие эрчүүд хайр дурлалын романс хүснэ. Эрүүл мэнд гэр бүлийн асуудалдаа анхааралтай байгаарай. Шинэхэн хосууд хайр дурлалд умбаж романтик болзоонууд үргэлжлэх болно. Харин сарын сүүлээр ямар ч төрлийн ажил нь танд үргэлж сайн сайхан үр дүнг бэлэглэх болно. Эрч хүчтэй шийдэмгий байдал тань эргэн тойрныхоо хүмүүсийг гайхшируулж магадгүй. Ажил эсвэл уулзалт тодорхой хэмжээний хүчин чармайлт танаас шаардана.
Сарын эхээр элдэв хов жив, худал гүтгэлгээс болгоомжил. Ашигтай байж болох ажил хэргийн саналыг хэн нэгэн дэвшүүлэх ч хүлээн зөвшөөрөхөөсөө өмнө сайтар судалгаа хийхийг зөвлөж байна. Чухал ажил хойш тавигдах нь нөхцөл байдлыг удирдахгүй байгаа мэт санагдуулах болно. Хайрын харилцаанд ахиц гарна. Ялангуяа ганц бие хүмүүсийн хувьд таатай боломж гарч ирнэ. Бүсгүйчүүдийн дамжин ирсэн ярианаас сэтгэл хөндүүрлэхүйц мэдрэмжийг авах бөгөөд энэ бүгд нь өнгөрсөн амьдрал, хуучин таагүй дурсамжтай чинь холбоотой байж мэднэ. Мэргэжлийн ур чадвараа гаргах, уран бүтээлийн хүрээнд идэвхтэй ажиллах оновчтой цаг үе юм.Томоохон хөрөнгө оруулалт эсвэл худалдан авалт хийж магадгүй. Гэр бүл болон амрагийн харилцаанд хүндрэл гарах төлөвтэй. Дарга удирдлагатай ам мурийх хэрэггүй гэж одод зөвлөж байна. Сарын дундуур шинэ харилцааг эхлэхгүй байх, нөхцөл байдлыг ерөнхийд нь дүгнэх, өөрийн бололцоонд үнэн зөв хандахыг одод зөвлөж байна. Эрүүл мэндтэй холбоотой аливаа асуудлыг тайвнаар хүлээж ав. Сэтгэл санаагаа тогтвортой байлгахыг эрхэмлэ. Таны ертөнцийг үзэх үзэл, амьдралд баримталдаг зарчим өөрчлөгдөж болзошгүй. Харин сарын сүүлчээр ажил дээр гаргасан бүтээл тань таны нэр хүндийг өсгөх болно. Ингэснээр таны цалин нэмэгдэж, тушаал ч ахих болно. Гаднын түншүүдтэй байгуулах гэрээ хэлэлцээр, хөрөнгө оруулалт, дэмжлэг туслалцаа таны талд байх болно. Материаллаг байдал сайжирч, үл хөдлөх хөрөнгөө нэмэгдүүлнэ. Таны санхүүгийн байдал маш сайн болох бөгөөд илүү их ашиг орлого олох магадлал өндөр байна. Хамгийн нарийн төвөгтэй асуудлуудад сандарч мэгдэлгүй тайвнаар хандаж, ухаалгаар шийдвэрлэ.
Сарын эхээр од эрхэс ажил төрөл болоод аливаа харилцаанд таагүй байхыг хэлж байна. Чухал ажлыг эхлүүлэх гэж оролдохгүй яарахгүй байхыг анхаар. Ёс суртахууны хэм хэмжээг чандлан баримтлах хэрэгтэй. Аливаа зүйлд өөрийн гэсэн цаг хугацаа хэрэгтэй байдгийг сана. Ганц бие хүмүүст боломж гарч ирнэ. Бусдад зөвлөгөө өгөхөөсөө илүүтэй, бусдын дэмжлэг тусламжийг авах хэрэгтэй байж магадгүй. Санхүүтэй холбоотой шийдвэрийг туйлын анхаарал болгоомжтой гаргах хэрэгтэй. Хэт их ажиллаж ядаргаанд орох нь хайр дурлалын асуудалд сөрөг нөлөө үзүүлнэ. Эрчүүдэд ертөнцийг үзэх үзэлд нөлөөлж болохуйц, төлөвлөгөөг нь өөрчилж болохуйц ямар нэгэн зүйл тохиолдоно. Таны амьдрах орчин, ажиллах орчин ч өөрчлөгдөж мэдэх юм. Харин сарын дундуур худалдаа наймааны ажлыг сайтар тооцоолж хийвэл амжилттай болох боловч сэтгэлийн хөөрлөөр хандах хэрэггүй. Эрчүүдийн хувьд илүү боломжит цаг нь ирж од гарагийн ивээлийг хүртэх болно. Од эрхэс дахин таныг өөрийн ивээлдээ авч байна. Энэ нь хувийн амьдрал болон худалдаа наймааны үйл хэрэгт амжилт дагуулна. Нөлөө бүхий хүмүүсийн болон хамтрагч тань таны ажилд мэдэгдэхүйц өөрчлөлт авчирна. Ингэснээр таны санхүүгийн байдал сайжрах болно. Бодлогогүй үг болон үйлдлээс зайлсхий. Томоохон хэмжээний бэртэл гэмтэлд өртөж болзошгүй мөн төлөвлөөгүй зардал гаргана. Хайр дурлалын харилцаа шинээр үүсэх, гэр бүл болох, шинэ танилуудтай болоход туйлын таатай байна. Ямар ч хүндрэл бэрхшээлтэй тулгарсан барьц алдалгүй, биеэ барьж байхыг зөвлөж байна. Харин сарын сүүлээр хувийн амьдралдаа болж буй бүхий л зүйлд хяналттай хандаж, болгоомжтой байхыг сануулж байна. Таны амьдралын эрч хүч дээгүүр байна. Таны ажилд тус дэм, ахиц дэвшил авчрахуйц нөлөө бүхий хүнтэй танилцана. Өнгөрсөнд гаргасан алдаагаа давтахгүй байхыг хичээгээрэй. Ирээдүйг гайхалтай сайхнаар төсөөлж чаддаг хүмүүсийн нэг гэдгээ үргэлж сана. Бүх үйл хөдлөлөө хянаж, болгоомжтой байхыг зөвлөж байна. Сэтгэл санааны хүчтэй илрэл эсвэл гаднын сөрөг нөлөө таныг бүхэлд нь бүрхэж мэдэх юм. Таны амьдралын хүч чадал маш өндөр байгаа тул ханцуй шамлан урагшил.
Сарын эхээр хумхынхан гэр бүлд тань таны хайр халамж, анхаарал хэрэгтэй байгааг анхаар. Ойр дотнын харилцаандаа сэтгэл хангалуун байвал эрч хүч, баяр хөөрийг олж авч чадна. Элдэв наргиан цэнгээн, архи дарснаас аль болох хол байхыг зөвлөж байна. Бусдын таагүй үйлдэлд өртөж болзошгүй тул олны хэл аманд өртөх, буруу үйл хийх зэргээс зайлсхийх хэрэгтэй. Эргэлзээтэй зүйлийг заавал хийх гэж тэмүүлэх нь таныг алдаа руу хөтөлж байгаа гэдгийг санаарай. Mөнгө санхүүгийн алдагдалд оруулах нөхцөл байдал нүүрлэж байгааг сануулж байна. Оюуны хөдөлмөр эрхэлдэг нэгэн илүү ихийг хийж амжуулж чадах эрч хүчтэй байна. Дунд түвшний менежерүүдийн хувьд тэдний ажлын арга барил ажилчдын сэтгэлд нийцэж тэднээс урмын үгийг сонсоно. Үйл хөдлөлөө эрүүл саруул ухаанаар үнэлж дүгнэх, дэмий хоосон төсөл төлөвлөгөөний хойноос хөөцөлдөхгүй байхыг од гаригс зөвлөж байна. Аль болох олон хүн цугларсан газраас хол байхыг зөвлөж байна. Харин сарын дундуур хэний ч зөвшөөрөл, зааваргүйгээр та бүх асуудлаа амжилттай шийдэж, хүссэн зүйлээ хийх боломжийг өөртөө олгоно. Эхэлсэн хүндхэн ажлаасаа шантрах хэрэггүй. Хэцүү бүгдийн ард амжилт ирдгийг санах хэрэгтэй. Харин эсрэгээрээ өөрт оногдсон тавилан, босгосон амьдралдаа чамлалттай ханддаг, бусдын амжилтад атаархаж явдаг бол хэзээ ч таныг хэн нэгэн ивээлдээ авахгүй. Ойр дотнын хүнтэйгээ хэрэлдвэл та нарын харилцаа бүрэн тасарч зам замаа хөөж магадгүй. Эрүүл мэнддээ санаа тавь. Цаг агаарын байдлаас болоод таны бие эвгүйрхэж болзошгүй. Харин сарын сүүлээр санаандгүй тохиосон нөхцөл байдал нь таны нэр хүндийг ихээхэн өсгөнө. Сэтгэлийн хөөрлөө дарж байхыг зөвлөж байна. Од гараг танд туслах болно. Тодорхой салбарыг сонгон ажлын гараагаа эхлүүл. Амьдралын эрч хүч, энергийн хувьд өсөн нэмэгдэх болно. Ганц бие хүмүүсийн хувийн амьдралд дэвшил гарна.