Лхагва гарагт Япон улсын Эрүүл мэндийн яамнаас 2040 он гэхэд тус улсын 65-аас дээш настай, зөнөх өвчтэй хүний тоо 5.8 саяд хүрч магадгүй гэсэн тооцооллыг гаргасан байна.
Тодруулбал тус улсад байгаа зөнөх өвчтэй иргэдийн тоо ирэх жилүүдэд 1.1 саяар өсөх төлөвтэй байгаа аж.
Гэхдээ 2015 онд хийсэн судалгаагаар 8 сая гаруй хүн 2040 он гэхэд зөнөх өвчтэй болж магадгүй гэж тооцоолсонтой харьцуулахад энэ нь буурсан үзүүлэлт юм.
2015 оны тооцооллоос буурсан нь хүмүүс эрүүл мэнддээ илүү анхаарч, амьдралын хэв маягаа өөрчлөх чадвартай болсонтой холбоотой гэдгийг Эрүүл мэндийн яамнаас тайлбарлав. Мөн тамхи татдаг иргэдийн тоо буурсан нь нөлөөлсөн гэв.
Японд 65 ба түүнээс дээш настай иргэд нийт хүн амын 29 хувийг эзэлж байна. Японд энэ насны хүмүүсийг өндөр настайд тооцдог бөгөөд тус улсад 65-аас дээш насны ангилалд багтах 36 сая иргэн байна.
Гэхдээ 2022 оны байдлаар өндөр настай хүмүүсийн 25 хувь нь ажил эрхэлж байсан. Японы нийт ажилчин ангийн 13 хувийг 65 ба түүнээс дээш насны иргэд бүрдүүлж байгаа юм.
Эх сурвалж: NHK