"Эрдэнэс Алт Ресурс" ХХК-ийн "Өнгөрсөн, Одоо, Ирээдүй" онол практикийн бага хурал боллоо.
“Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн болох “Эрдэнэс Алт Ресурс” ХХК нь 2023 онд баяжуулах хоёрдугаар үйлдвэрийг ашиглалтад оруулснаар баяжмалын хэмжээ эрс нэмэгдэж
- 599 мянган тонн хүдэр олборлож
- 15.2 мянган тонн алт, мөнгөний баяжмал худалдаалсан байна.
Борлуулалт нь 2023 онд 307 тэрбум төгрөг болж, 2022 оныхоос 2.6 дахин нэмэгджээ.
Хурлын үеэр "Эрдэнэс Монгол" компанийн Зэс, металлын группийн менежер Ц.Төгсбуян "Эрдэнэс Монгол нэгдлийн стратеги төлөвлөгөө” гэх сэдвээр илтгэл танилцууллаа.
Тэрээр “Эрдэнэс Монгол ХХК нь дунд хугацааны буюу 2024-2028 оны стратеги төлөвлөгөөгөө боловсруулж батлуулсан. Үүнд бизнес өсөлтийг хангах, шинэ үйлдвэрийг байгуулах, бүтээгдэхүүн үйлчилгээний үе шатыг нэмэх, аж үйлдвэрийн сэргэлт буюу үйлдвэр технологийн паркуудыг байгуулах зэрэг томоохон зорилтуудыг тусгасан. “Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн компаниудын стратегийн ордууд болон ашигт малтмалын нөөцөд тулгуурлаад зургаан байршилд өндөр технологийн цогцолбор байгуулна. Үүнд
- Эрдэнэт ТӨҮГ-ыг түшиглэсэн зэс олборлох цогцолбор
- Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг түшиглэн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн цогцолбор
- Бор-Өндөр жоншны үйлдвэрийг түшиглэн жоншны цогцолбор
- Багануурын уурхайг түшиглэн нүүрсний цогцолбор
- Хөтөл Цемент Шохой ХХК түшиглэн Барилгын материал үйлдвэрлэлийн цогцолбор
- Эрдэнэс Тавантолгой уурхайг түшиглэн кокс, химийн цогцолборыг байгуулна.
Үргэлжлүүлэн "Эдгээр цогцолбор нь эцсийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, дотоодын хэрэгцээг хангах, экспортод гаргах зорилгоор үйл ажиллагаагаа явуулна. Уг цогцолборуудын давуу тал нь төр, хувийн хэвшлийн түншлэлийг байгуулах юм. Жишээлбэл "Эрдэнэс Монгол" нэгдлийн компаниуд гол түүхий эдийг гаргаж хувийн хэвшлүүддээ өгнө. Үүний дараагаар тухайн байгууллагууд эцсийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх юм.
Түүнчлэн олон улсад дижитал шилжилт эрчимжиж, бүх салбар цахим болсон байна. Энэ хүрээнд нэгдлийн бүх компаниуддаа нэгдсэн "ERP" системийг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Энэ систем нь манай нэгдлийг хаана, ямар сайжруулалт хийх хэрэгтэйг тодорхойлж өгөх юм. Хэвлэмэл олон цаасан дундаас анализ хийх биш системээс дата өгөгдлүүдээс анализ хийж сайжруулалт хийх боломж бүрдэх юм.
Дараагийн бидний том төлөвлөгөө бол сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Эрчим хүчний хараат байдлыг бууруулж, гадаргын усны хэрэглээг нэмэх зорилготой ажиллаж байна” гэлээ.
Мөн өнгөрсөн онд "Эрдэнэс Монгол" Ресурс ХХК нь 133.9 тэрбумын цэвэр ашигтай ажиллаж, төлөвлөгөөгөө 19.1 тэрбум төгрөг буюу 17 хувиар давуулан биелүүлж улсын төсөвт 58.5 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ.