Долоо хоногийн эхээр таны оролцоог шаардсан ямар нэгэн таатай бус зүйл тохиолдож болзошгүй. Нөхцөл байдлаас шалтгаалан гэнэтийн байдлаар ашиг авчирч магадгүй. Та өөрийн төсөөлж ч байгаагүй нөхцөл байдлаас өөрт ихээхэн ашигтай байдалд шилжинэ. Идэвхтэй бүтээлч, овсгоо самбаатай байж чадвал бүх зүйл танд эергээр нөлөөлөөд зогсохгүй таны хувийн амьдрал ч ихээхэн өөрчлөгдөнө. Эрчүүд эрүүл мэнддээ анхаарч сэтгэл санаагаа өөдрөг байлгаарай. Дотоод эрх чөлөө, сэтгэл санааны тэнцвэрт байдлаа олохыг эрмэлз. Долоо хоногийн дундуур бүхий л анхаарал, хүч чадлаа зөвхөн төлөвлөсөн ажилдаа зориул. Хайр дурлалыг хэтэрхий их мөрөөдсөнөөсөө болж хүнээ танилгүй дотносож мэднэ. Энэ нь танд ихээхэн төвөг болно гэдгийг санаарай. Өөрийн сэтгэл зүрхээ сайн сонсож сурахыг хичээ. Харин долоо хоногийн сүүлээр эргэн тойрныхоо хүмүүстэй эелдэг найрсаг хандсанаар таны ачаалал ихтэй өдрийг амжилттай тайван байлгаж чадна. Харилцан ойлголцол, хамтын ажиллагаанд хүрэхэд саад тотгор их байгаа учраас байгалиас заяасан бусдыг өөртөө татах чадвар, уян налархай байдал, эелдэг зангийнхаа ач тусаар амжилттай даван гарна. Хосуудын харилцаанд бага зэргийн үл ойлголцол үүсэж магадгүй.
Долоо хоногийн эхээр шинэ ажлын төлөвлөгөө тань танд боломжийг нээж өгнө. Хамтрагч нартайгаа эе эвийг эрхэмлэ. Бодож санасан зүйлээ хамтрагчтайгаа илэн далангүй хуваалц. Мэдлэгтэй, туршлагатай мэргэжилтнээс сайтар зөвлөгөө ав. Та томоохон ажил дээр хөрөнгө оруулалт татах гэж, эсвэл албаны болон хувийн ихээхэн мөнгөтэй холбоотой ажилд гар бие оролцохгүй байсан нь дээр. Долоо хоногийн дундуур бүтэлгүйтэл нь таныг их хэмжээний өрөнд унагаж, сэтгэл санааны дарамтад оруулж мэднэ. Учирсан улстай болгоомжтой харьц. Нөхцөл байдал ямар ч байлаа гэсэн тэвчээртэй байхыг анхааруулж байна. Чөлөөт цагаа найз нөхдийн дунд хөгжилд өнгөрүүл. Таны эртнээс мөрөөдөж байсан зүйл тань тун удахгүй биелэх мэт мэдрэмж төрнө. Болзошгүй аюул осолд өртөж мэдэх тогтворгүй нөхцөлд орох магадлалтай. Харин долоо хоногийн сүүлээр та хэн нэгэнтэй харилцахдаа эелдэг байдлаар хандахгүй бол эсрэг өнцгөөс харахад та дээрэнгүй, тушаасан өнгөөр бусадтай харилцаж тэднийг өөрөөсөө холдоход хүргэж байгаа харагдана. Аав ээж настангуудтайгаа уулзаж, халуун дулаан яриа өрнүүл. Таагүй зүйлээс холдоход тань ихээхэн нөлөөлөх болно. Таны амьдралын эрч хүч нэлээд сайн байгаа тул та зарим нэг зориг шаардсан ажлыг шууд хүлээж ав.
Долоо хоногийн эхээр таны хувийн амьдрал өөрчлөгдөж болохуйц ашигтай, хэрэгтэй санал хүлээж авна. Олдсон боломжоо алдаж болохгүйг зөвлөж байна. Таны бусдыг татах чадвар, ажлаа чин сэтгэлээсээ, урам зоригтой хийдэг хичээл зүтгэлтэй зан тань танд эергээр нөлөөлж санхүүгийн болон материаллаг байдлаа дээшлүүлэхэд ихээхэн нөлөөлөх болно. Харин долоо хоногийн дундуур танд ирсэн таагүй мэдээ нь таны өнөөдрийн эрч хүчийг бууруулна. Үг хэлээ бодож хянахгүй бол хэн нэгэнтэй болгоомжгүй харилцах, бодолгүй хэлсэн үг тань сөрөг үр дагавар авчирч мэднэ. Бүсгүйчүүд сониуч зангаасаа болж бүтэлгүй зүйлтэй учирч мэднэ. Долоо хоногийн сүүлээр үр дүн нь таны амьдралыг эерэг сөрөг аль нь болохыг мэдэхгүй ч үндсээр нь өөрчилж магадгүй сорилт тулгарч таны тогтвортой амьдралыг шалгах үйл явдал тохиолдож магадгүй. Тиймээс аливаа асуудалд болгоомжтой хандаарай. Од эрхсийн байрлал таагүй, эрчүүдэд илүү энэ асуудал хамааралтай байна. Олон нийтийн газар, үзвэр үйлчилгээний газруудаар очихгүй байсан нь дээр. Танд санхүүгийн талаар ямар нэгэн мэдээ ирж магадгүй.
Долоо хоногийн эхээр таны тооцоолоогүй саад бэрхшээл тулгарч мэдэх ч та үүнийг өөрийн авьяасаараа хөнгөхөн даваад гарч чадна. Таны ажлын амжилт зөвхөн танаас өөрөөс тань шалтгаалах болохоор өөр зүйл рүү анхаарлаа саринуулалгүй, зөвхөн хийж байгаа зүйлдээ бүхий л зүрх сэтгэлээ зориулаарай. Алсын томилолтоор явсан хүмүүсийн ажил амжилттай бүтэж хугацаанаасаа өмнө ирж магадгүй. Таны амьдралд урд өмнө болж байгаагүй гэнэтийн өөрчлөлтүүд бий болох болно. Мэргэжлийн хүрээнд гарч боломгүй томоохон алдаа гаргахаас сэргийл. Бүтээл туурвидаг оюуны хөдөлмөр эрхэлдэг хүмүүс онгод хийморьтой ажлын бүтээмж өндөр байх болно. Долоо хоногийн дундуур ойр дотнын хүмүүсийнхээ дундах харилцаан дээр анхаараарай. Хайртай хосуудын дундах үл ойлголцол даамжирч цаашдын харилцаанд нөлөөлнө. Олны хэл ам, цуу ярианд ач холбогдол өгөх хэрэггүй. Харин долоо хоногийн сүүлээр ажил хэргийн бага зэргийн алдаа, бүтэлгүйтлээс болж сэтгэл санаа тавгүйтнэ. Гэсэн ч нэг ажил бүтэлгүйтсэн ч нөгөө ажил тань амжилттай байх болно. Аливаа зүйлд бас өөр хэн нэгний санаа бодлыг сонсох нь илүү үр дүнтэй байдаг гэдгийг сана. Та төлөвлөгөө, шинэ санаандаа болгоомжтой байхыг зөвлөж байна.
Долоо хоногийн эхээр амьдралын эрч хүч, дур булаам байдал өндөр түвшинд байна. Хамтын ажиллагаа, ажил хэргийн санал хүлээн авахад таатай. Таны дүнсгэр, дуугүй байдал тань эргэн тойрны хүмүүсийг түгшээх, бусдын анхаарлыг татахгүй байхын аргагүйд хүргэнэ. Хувийн орон зайгаа бүрдүүлж, өөрийгөө тусгаарлахыг хүснэ. Бүхий л үйл ажиллагаандаа идэвх зүтгэлтэй хандах мөн үнэлэлт дүгнэлт хийх, шинэ ажил төлөвлөхгүй байхыг од гараг зөвлөж байна. Аливаа зүйлд эрч хүчтэй зорилго тэмүүлэлтэй хандаарай. Долоо хоногийн дундуур удирдах албан тушаал хашдаг хүмүүс арга хэмжээнд очихдоо өмсөх хувцсандаа анхаарал хандуул. Хэт дэгжин, олны анхаарал татсан хувцаснаас татгалзаарай. Эс тэгвээс таны хувцас тань нэр хүндэд сөргөөр нөлөөлөх магадлалтай байна. Бүсгүйчүүд олны анхаарлын төвд байх бөгөөд зан ааш, биеэ авч явах байдлаа илүү анхаарвал зохистой. Зохисгүй ааш авир гаргаж нөхцөл байдлыг өөрөөсөө урвуулах хэрэггүй. Гэр бүл, хайр сэтгэлийн асуудлууд таатай байна. Харин долоо хоногийн сүүлээр таны амьдралдаа бодож байсан бүхий л зүйл биеллээ олох мэт эхнээсээ баярлуулна. Амжилтад хүрэхийн тулд танд зайлшгүй шаргуу хөдөлмөрлөх шаардлага гарна. Мөн цаг хугацаа нэлээд зарцуулна гэдгийг сайтар санах хэрэгтэй. Өөрийгөө боловсруулж, хөгжүүлэх үйл ажиллагаанд цаг зав зарцуул. Тодорхой цаг хугацааг зугаалах аялахад зарцуул. Хайр халамж, хүндлэлээ гэр бүлдээ зарцуулаарай.
Долоо хоногийн эхээр бүсгүйчүүдийн сэтгэл санааны байдал тогтворгүй байна. Өөрийнхөө алдаа дутагдалд шүүмжлэлтэй хандахыг зөвлөж байна. Бүтэлгүйтэл, урагшгүй санаа нь хэн нэгний нөлөөнөөс болоогүй гэдгийг ухамсарлах хэрэгтэй. Эрүүл мэндийн тал дээр ямар нэгэн өөрчлөлт гарч болзошгүй. Хоол хүнсээ сонгохдоо эрүүл ахуй, байгалийн гаралтайг нь сонгоорой. Долоо хоногийн дундуур албаны гэхээсээ илүүтэй ар гэрийн ажил таны анхаарлыг татна. Та боломжит цаг үеийг ашиглан бүхий л зүйлийн төлөө сэтгэл зүрхээ зориулах гэж мэрийнэ. Уран бүтээлчид бүтээлийн үзэсгэлэнгээ гаргах, шинээр санаа төрөх, хийж байгаагаа амжилттай дуусгах зэрэг тэдэнд таатай үеүдийн нэг юм. Залуу хосууд болон олон жил ганцаар явсан хүмүүсийн хувьд гэр бүл зохиох талаар тодорхой шийдвэрт хүрэх цаг ирнэ. Хувийн амьдралд тохиох зарим нэг таатай үйл явдлын ачаар та өөрийнхөө алдагдсан итгэл, урам зоригийг буцаан авч чадна. Харин долоо хоногийн сүүлээр аливаа дарамт шахалтыг үл анзааран өмнөх ажлаа чанартай хийхийг хичээ. Түншүүдтэйгээ хийх гэрээ нь хэлэлцээрийн түвшинд байгаа тул яаран ямар нэгэн шийдвэр гаргаж мөнгө санхүүгээ хөдөлгөх хэрэггүй. Амьдрал өөрөө ямар алхам хийж болох болохгүйг танд сургаад өгнө. Гадаад орчин болон нийгэмд өрнөж буй болж бүтэхгүй зүйлүүдээс болж стрессдэж эрүүл мэндээ муутгаж магадгүй. Энэ нь ахимаг насны хүмүүст илүү хамаатай байна.
Долоо хоногийн эхээр худалдаа наймааны ажил эрхэлдэг бол мөн л амжилт таныг тосож байна. Гэхдээ илүү анхааралтай байж, бусадтай харьцах харьцаандаа сэтгэл хөдлөлөөр хандахгүй байхыг сана. Таны ажил хэрэг таатай байж, гэрээ хэлэлцээр хүссэн үр дүнг авчирна. Эс тэгвээс танд атаархаж явдаг зарим хүмүүсийн муу явуулгад өртөх магадлалтай байна. Санаандгүй байдлаар таны хийж буй ажлаас зарим зүйл нь сугаран хоцорсныг мэдэх болно. Та энэ байдлыг хянаж, илрүүлж чадаагүй бол ихээхэн асуудалд орж магадгүй байдалд орох байсан. Та өөртөө болон бусдын өмнө хариуцлагатай байж, хөнгөн хийсвэр хандахгүй байхыг зөвлөж байна. Долоо хоногийн дундуур шинээр төлөвлөсөн ажлаа эхлүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлж чадна. Таны ойрын хүн тань танд ашигтай, хэрэгтэй зөвлөгөө өгч таны эргэлзээ нэг мөр арилж өөртөө итгэлтэй болж чадна. Мөнгө санхүүгийн байдал тань санасныг бодоход тааруухан байна. Харин долоо хоногийн сүүлээр үл ойлголцоо, өдөөн хатгалгаас өөрийн баримталдаг зарчмыг хамгаалах хэрэгтэй болно. Хуучны дурсамж, бичиж тэмдэглэсэн зүйлүүдээ эргэн харж үзээрэй. Хувийн амьдрал тань тогтвортой, овоорсон асуудалгүй тайван байна. Харин ганц бие хүмүүсийн ханиа олох ажиллагаа бүтэл муутай байх ч шинэ танилтай ахин учирна. Нийгмийн хандлага, төлөвлөгөөт ажил, хүмүүстэй танилцах нь таатай байх бөгөөд ажлын байр сууриа бат бөх болгох, албан тушаал ахих санхүүгийн асуудалд таатай байна. Хосуудын харилцаа таатай байна. Ашиггүй холбоо сүлбээнийхээ учрыг олж, хужрыг тунгаах цаг болжээ. Өөх ч биш, булчирхай ч биш байхын оронд зарим утгагүй харилцааг шууд тасал. Амралтын өдрөө аль болох ганцаар тайван өнгөрүүлэхийг хичээ.
Долоо хоногийн эхээр од гараг таныг ивээж байгаа тул богино хугацаанд хэрэгжиж болохуйц ажлаа эхлүүлэх, эсвэл биелүүлж болох мөрөөдлөө биелүүлэхэд таатай байна. Зарим төлөвлөхөөс зүрхшээж байсан ажлаа ч эхлүүлэхэд тохиромжтой бөгөөд үр дүн нь таны бодсоноос ч илүү байж мэдэх юм. Амьдралын идэвх муутай хүмүүс мөнгө төгрөг, санхүүгээ дээшлүүлнэ гэж яриад ч хэрэггүй. Таны гол дутагдал тань түргэн ааш, уур бухимдал болоод байна. Бизнесийн хүрээнд ажлын явц сайтай, ашиг орлого арвинтай байна. Та аливаад сэтгэлийн хатгүй, эр бяргүй хандах тоолонд танаас маш их боломж холддог гэдгийг ухаарах хэрэгтэй. Харин долоо хоногийн дундуур сэтгэл санаагаа чилээхээр зүйл биш ч гэр бүл, ойр дотнын хүмүүст тань гэнэтийн зүйл тохиолдож болзошгүй. Хэт ачаалалд өөрийгөө дарахгүй байхыг хичээгээрэй. Хэн нэгний тусламжаас бүү татгалз. Эрчүүд сэтгэлээр унах, бие тавгүйрхэх, уур уцаар хүрч тайван бус байдалтай байна. Энэ тохиолдолд ямар нэг шийдвэр гаргах, нарийн төвөгтэй ажил хийх, биеийн хүчний ажил хийхэд бэртэл гэмтэл авч болзошгүй. Санхүүгийн эрх чөлөөнд хүрэх гэж яарах хэрэггүй. Үүнд ч мөн цаг хугацаа шаардагдана гэдгийг санах хэрэгтэй. Харин долоо хоногийн сүүлээр хүч хөдөлмөрөө зориулан байж хийсэн ажил нь хэн нэгний болгоомжгүй үйлдлээс болж бүтэлгүйтнэ. Энд багагүй хөрөнгө мөнгөөр хохирох болно. Хайр дурлалын хувьд ганц бие бүсгүйчүүд одтой, ирээдүйн ханиа олно. Ажил хэргийг умартан хувийн байр байдлаа үнэлж цэгнэх, төлөвлөх зэрэгт таатай байна. Хэрэв та шийдэмгий, зоримог байж чадвал маш сонирхолтой, ашигтай төлөвлөгөөг боловсруулж чадна.
Энэ долоо хоногийн эхээр ихрүүд уужуу амьсгаа аваад тайвнаар бодоод үзвэл энгийн зүйлээс бүхий л асуудал үүссэн байхыг ойлгоно. Түр зуурын сэтгэл хөөрөлдөө хэт автах хэрэггүй. Эрчүүд ажлаа гүйцэтгэхдээ бодит байдлыг илүүтэй харгалзан үзэхийг хичээгээрэй. Амьдралын эрч хүч дээшлэх нь мэргэжлийн үйл ажиллагаанд таатай нөлөө үзүүлнэ. Хамт олны дунд эзлэх байр суурь, нэр нөлөө тань таны хичээл зүтгэл сүүлийн үед хийсэн бүтээмж өндөртэй, амжилттай ажлуудтай нийлэн таныг тушаал дэвших, цалин нэмэх зэрэгт эерэг нөлөө үзүүлнэ. Харин долоо хоногийн дундуур хүлээцтэй, ухаалаг байж шалдар булдар харилцаандаа цэг тавих өөрийнхөө эргэн тойронд байгаа хүмүүсээ зөв таньж мэдсэнээр та өөртөө том давааг амжилттай давлаа гэсэн үг юм. Гэр бүлд үүссэн санхүүгийн хямралыг нэр төртэйгөөр давж чадах эсэхийг тань шалгах мэт сорилттой учирна. Энэ нь зөвхөн таны шийдвэрээс бүрэн хамаарах зүйл юм. Өөрт ирсэн бүхий л боломж бололцоог зөвөөр, ухаалгаар үнэлж чадах юм бол танд амжилт ирнэ. Найз нөхөд, удаан уулзаагүй хүмүүстэйгээ цагийг хөгжилтэй өнгөрөөх нь танд нэг ёсны амралт болж өгнө. Долоо хоногийн сүүлээр таны эрч хүчтэй байдал нь бүх хүчээрээ идэвхтэй ажиллах боломжийг танд олгох боловч зарим байгуулсан гэрээ хэлэлцээрийн үр дүн сайнгүй байх бололтой. Иймд бичиг баримт, үнэт цаас, бэлэн мөнгө болон үнэт зүйлстэй харьцахдаа маш болгоомжтой байхыг зөвлөж байна. Өнгөрсөн алдаануудаа дүгнэх, дүн шинжилгээ хийх, засварлах арга олж чадна. Хэн нэгнийг сайн таньж мэдээгүй байж бүхий л нууцаа дэлгэх хэрэггүй. Тэр тусмаа бизнесийн нууцтай холбоотой асуудлаа түмэнд дэлгэх хэрэггүй.
Долоо хоногийн эхээр хилэнцийнхэн тайван байдлаар өөрийн дотоод бодол санаа, хийх үйлдлээ удирд. Гэхдээ бусдын дотоод мэдрэмжийг олж харахыг хичээгээрэй. Өөрийн хариуцлагагүй болон нэрэлхүү зандаа анхаараарай. Та өөртөө сэтгэлзүйн хувьд хамгаалалт, бүрхүүлийг бий болгож аливаа таагүй зүйлийг өөрөөсөө зайлуулахыг хичээгээрэй. Таны аура гэмтсэн учир муу бүхэнд амархан өртөх, өвдөж шаналж магадгүй тул эрүүл мэнд, өөрийгөө хамгаалаарай. Үл хөдлөх хөрөнгө худалдан авахад таатай ч салан задгай, анхаарал болгоомжгүйгээсээ болж эд зүйлээ хаяж үрэгдүүлэх, алдаж магадгүй. Та ойр дотнынхоо хүмүүсээс анхаарал халамж хүртэх ч үүнийг хайр дурлалтай хольж болохгүй. Сэтгэл зүрхний асуудалд хөнгөн хуумгай хандалгүй нухацтай авч үзэхийг зөвлөж байна. Долоо хоногийн дундуур хамт олонтойгоо хамтран ямар нэг сонирхолтой арга хэмжээ зохион байгуулахад сайн. Олон жил дуншиж, хийж чадалгүй өнжөөсөн зүйлээ барьж авна. Гэвч энэ нь танаас ихээхэн цаг хугацаа, эрч хүч шаардах болно. Бүх ажилдаа сонор сэрэмжтэй, хянуур ханд. Янаг амрагийн харилцаа үүсэх, албан тушаал ахихад таатай бус байна. Харин долоо хоногийн сүүлээр айл хөршдөө зочлох, уулзаагүй удсан хүмүүстэйгээ уулзах нь таны амралтыг мартагдашгүй, таатай болгоно. Ар гэр, ахуйн асуудал зохицуулах гэхээсээ илүүтэй олон хүмүүстэй уулзаж ярилцах, цагийг зугаатай өнгөрүүлэхийг хүснэ. Хувийн амьдрал тань сонирхолтой зүйлээр дүүрэн байх болно. Таны зөн совин дээд цэгтээ хүрэх учраас ямар нэгэн эргэлзээтэй асуудал байгаа бол өөрийнхөө зөн совинг дага. Гэр бүлийнхэн тань цагийг хамт өнгөрүүлэхийг хүснэ. Тиймээс гэр бүлээрээ амрах хэрэгтэй.
Долоо хоногийн эхээр харилцаа холбоогоо өргөтгөж, шинээр танилцсан хүмүүстээ илүү ихээр анхаарлаа хандуул. Хувийн амьдралд эсвэл ажил хэргийн талбарт ямар нэгэн сонголт хийх мөч тулгарч магадгүй. Үг үйлдлээ хянахгүй бол болгоомжгүй үг хэллэгээсээ болж таагүй байдалд орж болзошгүй. Хайр дурлалын хувьд харилцан ойлголцол, уучлал зэрэгцэн оршино. Олон хүмүүсийн хувьд өөрийнх нь эсрэг хэн нэгэн зогсоод, сөргөлдөөд байгаа мэт санагдана. Үүнээс болж та зүрх сэтгэлээ шаналгах шаардлагагүй. Магадгүй та буруу бодсоноо ухаарах болно. Долоо хоногийн дундуур ирэх шинэ ажлын саналыг өөртөө ашигтайгаар хэрэгжүүлэхийг хичээгээрэй. Өөрийн итгэл найдвар, урам зоригоо бүрэн олж авч байж цаашдын ажлаа зөв зүйтэй төлөвлөж чадна. Ямарваа нэгэн үүрэг гүйцэтгэж чадах чадвар, өөрийн зорилгодоо бусдыг татан оролцуулах нөлөөлөл тань танд амжилт авчирна. Найз нөхдийнхөө ач тусыг эрхэмлэн, үнэлж дүгнэх, талархах сэтгэлтэй байхыг зөвлөж байна. Харин долоо хоногийн сүүлээр бүсгүйчүүд өөрийн гэсэн зохион байгуулалт муутайгаасаа болж амарч чадалгүй ажилдаа дарагдан сууна. Эрчүүдийн хувьд олон удаа бодож, төлөвлөсөн ажил үр дүнгээ өгөх боломжийг олж харна. Хөршийн харилцаагаа сэргээж, танилуудаа гэртээ урих эсвэл холын зочин айлчлах зэрэг нь таны таагүй байдлыг сэргээж өгнө. Оройдоо салхинд алхах, хууч хөөрөх зэргээр амралтын өдрөө төгс болгоорой.
Долоо хоногийн эхээр нэг зүйлдээ тууштай байж өөрийн төлөвлөгөөг өөрчлөх, зорилгоосоо хазайх хэрэггүй. Таны ажилтай холбоотой саад бэрхшээл тулгарч ихэнх хүмүүс мөнгө төгрөгийн хувьд үрэлгэн байдалд орж зардал өсөх хандлагатай. Өрсөлдөгчийнхөө илт давуу дайралт, хий хоосон хөөргөдлийг их хүндээр тусгаж авсны хэрэггүй. Өөрт ашигтай байж болох бүх боломжийг эрэлхийлж, алсын төлөвлөгөө гарга. Харин долоо хоногийн дундуур бүхэлдээ хав харанхуй, амьдрал ямар ч утгагүй мэт санагдаж ямар нэгэн далдын хүч чадал арга ухаан олдохгүй мэт сэтгэгдэл төрүүлнэ. Тиймээс та цаг алдалгүй сэтгэл санаагаа цэгцэлж тайвшрах, хэн нэгэнтэй ярилцаж, орчин тойрноо гэрэл гэгээтэйгээр харах бүхий л арга хэмжээг авч чадна. Магадгүй албан тушаал ахих, үйл ажиллагаагаа өргөжүүлэх, орлогын бусад эх үүсвэрийг нээх боломж гарна. Долоо хоногийн сүүлээр олон нийтийн оролцоотой хийх ажил тань амжилттай болох бөгөөд түүнээс шалтгаалан өөр нэг ашигтай санал хүлээн авна. Гэвч шийдвэрээ сайтар бодож гаргаарай. Зохион байгуулах авьяас, олныг байлдан дагуулах чадвар тань санаа нэг хүмүүсээр хүрээгээ тэлэхэд тань нэлээд тустай. Ажил мэргэжлийн хүрээнд ямар ч ажлыг гүйцэтгэхэд саад бэрхшээл үүсэхгүй.