Эргэцүүлэх өдөр. Харилцаа холбоогоо өргөтгөж, шинээр танилцсан хүмүүстээ илүү ихээр анхаарлаа хандуул. Болгоомжгүй үг хэллэгээсээ болж таагүй байдалд орж болзошгүй. Өнөөдөр эрчүүдийн хувьд сексийн мэдрэмж тун өндөр байна. Хайр дурлалын хувьд өрнөл ихтэй, ахиц ихтэй сайхан харилцаа үргэлжилнэ. Бүсгүйчүүд өөрийн өнгөрснийг эргэцүүлэн тунгаахад тун таатай байна.
Таатай өдөр. Уран бүтээлчдийн хувьд ажлын өрнөл, ажлын амжилт арвинтай байх бөгөөд ашигтай захиалга ч хүлээж авч болзошгүй. Таны ажлын амжилт зөвхөн танаас өөрөөс тань шалтгаалах болохоор өөр зүйл рүү анхаарлаа сарниулалгүй, зөвхөн хийж байгаа зүйлдээ бүхий л зүрх сэтгэлээ зориулаарай. Таны тооцоолоогүй саад бэрхшээл тулгарч мэдэх ч та үүнийг өөрийн авьяасаараа хөнгөхөн даваад гарч чадна.
Бухимдалтай өдөр. Ажил ширээн дээр тань овоороотой байсан ч танд түүний ард гарах итгэл алга. Болсон болоогүй оролдож байгаад цагаа дуусахаар харина даа гэсэн үүднээс ажилдаа хандана. Амьдралын идэвх муутай хүмүүс мөнгө төгрөг, санхүүгээ дээшлүүлнэ гэж яриад ч хэрэггүй. Таны гол дутагдал тань түргэн ааш, уур бухимдал болоод байна. Ганц бие хүмүүс хайр дурлалын мөрөөдөлдөө автаад илүүг бодох зайгүй байна.
Хямралтай өдөр. Ихэнх хүмүүсийн хувьд мөнгө төгрөгийн хувьд үрэлгэн байдал болон зардал өсөх хандлагатай. Учир нь таны ажилтай холбоотой саад бэрхшээл тулгарч магадгүй. Өрсөлдөгчийнхөө илт давуу дайралт, хий хоосон хөөргөдлийг их хүндээр тусгаж авсны хэрэггүй. Үүний оронд өмнөх ажлаа маш амжилттайгаар хурдан хугацаанд дуусгахдаа бүхий л анхаарлаа хандуул.
Та аливаа зүйлд хэт их хичээх хэрэггүй. Энэ нь таныг бүр ядрааж орхино. Түр зуурын сэтгэл хөөрөлдөө хэт автах хэрэггүй. Уужуу амьсгаа аваад тайвнаар бодоод үзвэл энгийн зүйлээс бүхий л асуудал үүссэн байхыг ойлгоно. Эрчүүд ажлаа гүйцэтгэхдээ бодит байдлыг илүүтэй харгалзан үзэхийг хичээгээрэй. Хувийн амьдралын аар саар асуудал таны толгойноос мартагдсан гэлтэй хөнгөн байна.
Таатай өдөр. Таны бусдыг татах чадвар, ажлаа чин сэтгэлээсээ, урам зоригтой хийдэг хичээл зүтгэлтэй зан тань танд эергээр нөлөөлж санхүүгийн болон материаллаг байдлаа дээшлүүлэхэд ихээхэн нөлөөлөх болно. Өнөөдөр таны хувьд тооцоолоогүй олон үйл явдлууд тохиолдоно. Таны хувийн амьдрал өөрчлөгдөж болохуйц ашигтай, хэрэгтэй санал хүлээж авна. Олдсон боломжоо алдаж болохгүйг зөвлөж байна.
Хамтын ажиллагаа, ажил хэргийн санал хүлээн авахад таатай өдөр. Амьдралын эрч хүч, дур булаам байдал өндөр түвшинд байна. Гэхдээ таны зан ааш өнөөдөр бага зэрэг тогтворгүй байх бололтой. Үүнийг даван гарахын тулд дуртай хөгжмөө сонсож, хуучны сайхан үеэ дурсаарай. Хариу үйлдэл хийхдээ ч бодолтой шийдэмгий байх нь амжилт авчирна.
Эерэг өдөр. Таны оролцоог шаардсан ямар нэгэн таатай бус зүйл тохиолдож болзошгүй. Гэвч та өөрт хэт их хамааралгүй зүйлтэй хутгалдахыг хүсэхгүй. Ямар ч нөхцөл байдалд өөрийнхөө бодолдоо үнэнч байхыг зөвлөж байна. Уужуу тайвнаар сэтгэж, ухаарч амьдралд хандах юм бол түрэмгийлсэн, хүчилсэн бүхий л таагүй байдлаас төвөггүй гарч чадна. Хайр дурлалын харилцаанд анхаарлаа хандуулж, романтик байдлаар оройг өнгөрүүлээрэй.
Болгоомжтой байхад илүүдэхгүй өдөр. Таны ажил хэрэг таатай байж, гэрээ хэлэлцээр хүссэн үр дүнг авчирна. Худалдаа наймааны ажил эрхэлдэг бол мөн л амжилт таныг тосож байна. Гэхдээ илүү анхааралтай байж, бусадтай харьцах харьцаандаа сэтгэл хөдлөлөөр хандахгүй байхыг сана. Эс тэгвээс танд атаархаж явдаг зарим хүмүүсийн муу явуулгад өртөх магадлалтай байна.
Амжилттай өдөр. Та өөрийн хүсэл тэмүүллийнхээ төлөө юуг ч хийхэд бэлэн байсан үе тань өнөөдөр дахин ирэх болно. Шинэ ажлын төлөвлөгөө тань танд боломжийг нээж өгнө. Хамтрагч нартайгаа эе эвийг эрхэмлэ. Тэдний анхаарлын төвд байх хэрэггүй. Бодож санасан зүйлээ хамтрагчтайгаа илэн далангүй хуваалц. Та энэ ажилдаа бүхий л хүч авьяасаа зориулан ажилла. Тэгвэл амжилт таныг дагах болно.
Энэ өдөр өөрийгөө дүгнэж цэгнэх болон бодит байдлыг түлхүү анхаарах хэрэгтэй байна. Тайван хэмнэлд өдөр тутмын ахуйн ажлыг хийж өнгөрүүлэхэд таатай байна. Өөрийн хариуцлагагүй болон нэрэлхүү зандаа анхаараарай. Тайван байдлаар өөрийн дотоод бодол санаа, хийх үйлдлээ удирд. Гэхдээ бусдын дотоод мэдрэмжийг олж харахыг хичээгээрэй.
Хоёрдмол өдөр. Бүсгүйчүүдийн сэтгэл санааны байдал тогтворгүй байна. Энэ нь хэн нэгэнтэй үүсгэх харилцааг төвөгтэй болгож магадгүй. Өнөөдрийн таны дуулсан мэдээ мэдээллүүд бүгд сөрөг мэт санагдаж таны хандлагууд бүгд таагүй байх болно. Өөрийнхөө алдаа дутагдалд шүүмжлэлтэй хандахыг зөвлөж байна. Бүтэлгүйтэл, урагшгүй санаа нь хэн нэгний нөлөөнөөс болоогүй гэдгийг ухамсарлах хэрэгтэй. Таагүй байдал удаан үргэлжлэхгүй.
Хоёрдмол өдөр. Хувийн амьдралд эсвэл ажил хэргийн талбарт ямар нэгэн сонголт хийх мөч тулгарч магадгүй. Магадгүй амьдралаас та их зүйлийг хүлээлгүй, өөрийн хүүхдүүддээ ихээр итгэж найдах ч таныг итгэл найдварыг талаар өнгөрүүлэхгүй байх болно. Хайр дурлалын хувьд харилцан ойлголцол, уучлал зэрэгцэн оршино.
Завгүй өдөр. Алсын томилолтоор явсан хүмүүсийн ажил амжилттай бүтэж хугацаанаасаа өмнө ирж магадгүй. Мөн ойрын хугацаанд орлого орно гэж найдах хэрэггүй тул хийж байгаагаа цэгцэлж дуусгах, шинээр орлогын эх үүсвэр бий болгох тал дээр хичээнгүйлэн ажилласан дээр. Та сайн дурын ажилд ихэнх цагаа зориулах бөгөөд үүнээсээ маш их эерэг энергийг авах болно.
Таатай өдөр. Ойрын үед од гараг таныг ивээж байгаа тул богино хугацаанд хэрэгжиж болохуйц ажлаа эхлүүлэх, эсвэл биелүүлж болох мөрөөдлөө биелүүлэхэд таатай байна. Зарим төлөвлөхөөс зүрхшээж байсан ажлаа ч эхлүүлэхэд тохиромжтой бөгөөд үр дүн нь таны бодсоноос ч илүү байж мэдэх юм. Харин мөнгө санхүү, хөрөнгө оруулалтай холбоотой эрсдэлтэй ажил хийхгүй байсан нь дээр.
Зөрчилтэй өдөр. Нэг зүйлдээ тууштай байж өөрийн төлөвлөгөөг өөрчлөх, зорилгоосоо хазайх хэрэггүй. Бусдын үг хэл, нөлөөнд автаж стрессдэж бухимдах нь таныг улам цухалдуулж, тавгүйтүүлэхээс цаашгүй. Өөрт ашигтай байж болох бүх боломжийг эрэлхийлж, алсын төлөвлөгөө гарга. Хугацаагаа тодорхой бичиж, хамтран ажиллах хүмүүсээ тодорхойл.
Амьдралын эрч хүч дээшлэх нь мэргэжлийн үйл ажиллагаанд таатай нөлөө үзүүлнэ. Хамт олны дунд эзлэх байр суурь, нэр нөлөө тань таны хичээл зүтгэл сүүлийн үед хийсэн бүтээмж өндөртэй, амжилттай ажлуудтай нийлэн таныг тушаал дэвших, цалин нэмэх зэрэгт эерэг нөлөө үзүүлнэ. Нэлээд удаан хугацаанд шийдвэрлэж чадаагүй асуудлаа шийднэ.
Зөрчилтэй өдөр. Сүүлийн үед барьсан ажил тань багагүй асуудал тарьж, харилцагч эсвэл хамтрагчтайгаа маргалдах явдал үүснэ. Таны гаргасан алдаа биш байсан ч та эелдгээр уучлал гуйх нь боловсон, соёлтой хүний гаргах үйлдэл гэдгийг санаарай. Чухал бичиг баримт болон гэрээ хэлэлцээр байгуулахад, тохиролцоо, зөвшилцөл хийхэд тохиромжгүй.
Таагүй өдөр. Таны дүнсгэр, дуугүй байдал тань эргэн тойрны хүмүүсийг түгшээх, бусдын анхаарлыг татахгүй байхын аргагүйд хүргэнэ. Хувийн орон зайгаа бүрдүүлж, өөрийгөө тусгаарлахыг хүснэ. Та өөрийн зорилгодоо хүрэх хүсэл оргилж байгаа ч дорвитой арга хэмжээ авч чадахгүйдээ өөртөө гутрах болно. Энэ өдөр бүхэлдээ сэтгэл санааны уналтад байна.
Таатай өдөр. Чухал хүнтэй танилцаж магадгүй. Нөхцөл байдлаас шалтгаалан гэнэтийн байдлаар ашиг авчирч магадгүй. Та өөрийн төсөөлж ч байгаагүй нөхцөл байдлаас өөрт ихээхэн ашигтай байдалд шилжинэ. Идэвхтэй бүтээлч, овсгоо самбаатай байж чадвал бүх зүйл танд эергээр нөлөөлөөд зогсохгүй таны хувийн амьдрал ч ихээхэн өөрчлөгдөнө.
Анхаарал болгоомж шаардсан өдөр. Санаандгүй байдлаар таны хийж буй ажлаас зарим зүйл нь сугаран хоцорсныг мэдэх болно. Та энэ байдлыг хянаж, илрүүлж чадаагүй бол ихээхэн асуудалд орж магадгүй байдалд орох байсан. Энэ өдөр танаас маш их хянуур, анхаарлыг шаардаж байна. Та өөртөө болон бусдын өмнө хариуцлагатай байж, хөнгөн хийсвэр хандахгүй байхыг зөвлөж байна.
Болгоомжлох өдөр. Та хууль эрхзүйн мэдлэг дутмагаас болж ямар нэгэн санхүүтэй холбоотой асуудалд унаж мэдэхээр байна. Мэдлэгтэй, туршлагатай мэргэжилтнээс сайтар зөвлөгөө ав. Санаандгүй хийсэн үйлдэл тань ихээхэн уршиг дагуулна гэдгийг санаарай. Гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх, уучлал, амлалт өгөхөд тохиромжтой байна.
Сэтгэл зовниосон өдөр. Найз нөхөд, ойр дотнын хүмүүсийн талаарх сөрөг мэдээлэл нь энэ өдрийн хандлагыг таагүй болгож мэднэ. Та өөртөө сэтгэлзүйн хувьд хамгаалалт, бүрхүүлийг бий болгож аливаа таагүй зүйлийг өөрөөсөө зайлуулахыг хичээгээрэй. Таны аура гэмтсэн учир муу бүхэнд амархан өртөх, өвдөж шаналж магадгүй тул эрүүл мэнд, өөрийгөө хамгаалаарай.
Болгоомжлох өдөр. Түгшүүртэй, сэтгэл санаа тайван бус байдал мэдрэгдэнэ. Үүсэж болох гэнэтийн аваар осол, бэртэл гэмтлээс сэргийлж их ачаалал авахгүй, биеийн хүчний ажилд болгоомжтой хандахыг зөвлөж байна. Эрүүл мэндийн тал дээр ямар нэгэн өөрчлөлт гарч болзошгүй. Хоол хүнсээ сонгохдоо эрүүл ахуй, байгалийн гаралтайг нь сонгоорой.
Хүнд өдөр. Өнөөдөр танд бодож тунгаах, бясалгах боломж гарах л юм бол олдсон боломжоо алдалгүй ашиглаарай. Энэ нь таныг тайвшруулж, тулгамдсан байгаа асуудлуудыг тайвнаар бодож, зөв зүйтэй үнэлж дүгнэхэд тусална. Олон хүмүүсийн хувьд өөрийнх нь эсрэг хэн нэгэн зогсоод, сөргөлдөөд байгаа мэт санагдана. Үүнээс болж та зүрх сэтгэлээ шаналгах шаардлагагүй. Магадгүй та буруу бодсоноо ухаарах болно.
Болгоомжлох өдөр. Таны амьдралд урд өмнө болж байгаагүй гэнэтийн өөрчлөлтүүд бий болох болно. Мэргэжлийн хүрээнд гарч боломгүй томоохон алдаа гаргахаас сэргийл. Энэ нь таны анхаарал болгоомжгүйгээс шууд хамаарах болно. Бүтээл туурвидаг оюуны хөдөлмөр эрхэлдэг хүмүүс оройдоо онгод хийморьтой ажлын бүтээмж өндөр байх болно.
Энэ өдөр амьдрал танаас ихээхэн зориг тэвчээр шаарах болно. Эртнээс тавьсан зорилгодоо хүрэх өдөр ойрхон ирсэн байна. Бизнесийн хүрээнд ажлын явц сайтай, ашиг орлого арвинтай байна. Та аливаад сэтгэлийн хатгүй, эр бяргүй хандах тоолонд танаас маш их боломж холддог гэдгийг ухаарах хэрэгтэй. Гэр бүл, ойр дотнын хүмүүст тань гэнэтийн зүйл тохиолдож болзошгүй. Гэхдээ энэ нь сэтгэл санаагаа чилээхээр зүйл биш юм. Бүсгүйчүүд ирээдүйгээ холбож болох хүнтэй танилцана.
Хүнд өдөр. Өнөөдөр бүхэлдээ хав харанхуй, амьдрал ямар ч утгагүй мэт санагдаж ямар нэгэн далдын хүч чадал арга ухаан олдохгүй мэт сэтгэгдэл төрүүлнэ. Гэвч таны өмнө тулгарсан ажил хэрэг хойшлогдохгүй та урдын адил үргэлжлүүлэн хийх л болно. Тиймээс та цаг алдалгүй сэтгэл санаагаа цэгцэлж тайвшрах, хэн нэгэнтэй ярилцаж, орчин тойрноо гэрэл гэгээтэйгээр харах бүхий л арга хэмжээг авч чадна.
Шийдэмгий өдөр. Хүлээцтэй, ухаалаг байж шалдар булдар харилцаандаа цэг тавих өөрийнхөө эргэн тойронд байгаа хүмүүсээ зөв таньж мэдсэнээр та өөртөө том давааг амжилттай давлаа гэсэн үг юм. Ажил мэргэжлийн хүрээнд идэвхтэй далайцтай үйл ажиллагаа явуулахгүй, өмнөх эхэлсэн бага сага ажлын ард гарах гэсээр өдрийг авна. Гэр бүлд үүссэн санхүүгийн хямралыг нэр төртэйгөөр давж чадах эсэхийг тань шалгах мэт сорилттой учирна. Энэ нь зөвхөн таны шийдвэрээс бүрэн хамаарах зүйл юм.
Хүнд өдөр. Өнөөдөр танд ирсэн таагүй мэдээ нь таны өнөөдрийн эрч хүчийг бууруулна. Үүнийг та газар авхуулах хэрэггүй. Ажил дээр хэн нэгэнтэй болгоомжгүй харилцах, бодолгүй хэлсэн үг тань сөрөг үр дагавар авчирч мэднэ. Үг хэлээ бодож хянах хэрэгтэй. Гадна орчны таагүй нөлөөг ар гэртээ чирч авчирч уур амьсгалыг эвдэх хэрэггүй.
Зөрчилтэй өдөр. Бүхий л үйл ажиллагаандаа идэвх зүтгэлтэй хандах мөн үнэлэлт дүгнэлт хийх, шинэ ажил төлөвлөхгүй байхыг од гараг зөвлөж байна. Шинэ санаа, төлөвлөгөө гаргах гэж хичээх хэрэггүй. Өнөөдөр таны хийх ажил ширээн дээр тань овоолттой байх ч та шантрах хэрэггүй. Үр дүн нь удахгүй гарах ажлаас хойш сууж болохгүйгээ та мэднэ. Аливаа зүйлд эрч хүчтэй зорилго тэмүүлэлтэй хандаарай.
Хянуур өдөр. Хамтын ажил, эв найрамдлыг эрхэмлэн өнөөдрийн ажил хэргээ амжилттай дуусгаж чадна. Хэн нэгэнд итгэл найдвар урам зориг бэлэглэж чадна. Хий хоосон мөрөөдөлдөө умбалгүй бүхий л зүйлийг бодитоор харж, хичээнэ гэдгээ амлах болно. Эрчүүд эрүүл мэнддээ анхаарч сэтгэл санаагаа өөдрөг байлгаарай. Дотоод эрх чөлөө, сэтгэл санааны тэнцвэрт байдлаа олохыг эрмэлз.
Шинээр төлөвлөсөн ажлаа эхлүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлж чадна. Таны ойрын хүн тань танд ашигтай, хэрэгтэй зөвлөгөө өгч таны эргэлзээ нэг мөр арилж өөртөө итгэлтэй болж чадна. Мөнгө санхүүгийн байдал тань санасныг бодоход тааруухан байна. Хувийн амьдрал тань тийм ч таатай бус байна. Та илэн далангүй байж харилцан яриагаа үр өгөөжтэй байлгаж чадвал эерэг үр дүнд хүрч чадна.
Тэвчээр шаардсан, ухаан шаардсан өдөр болж өнгөрнө. Та томоохон ажил дээр хөрөнгө оруулалт татах гэж, эсвэл албаны болон хувийн ихээхэн мөнгөтэй холбоотой ажилд гар бие оролцохгүй байсан нь дээр. Бүтэлгүйтэл нь таныг их хэмжээний өрөнд унагаж, сэтгэл санааны дарамтад оруулж мэднэ. Учирсан улстай болгоомжтой харьц. Нөхцөл байдал ямар ч байлаа гэсэн тэвчээртэй байхыг анхааруулж байна.
Эрсдэл дагуулсан өдөр. Өнөөдөр та аливаа харилцаандаа хянамгай хандахгүй бол таны хамгийн ойр байдаг хүнээ санаандгүйгээр гомдоож магадгүй. Үл хөдлөх хөрөнгө худалдан авахад таатай ч салан задгай, анхаарал болгоомжгүйгээсээ болж эд зүйлээ хаяж үрэгдүүлэх, алдаж магадгүй. Та ойр дотнынхоо хүмүүсээс анхаарал халамж хүртэнэ. Гэвч та хайр дурлалтай хольж болохгүй. Сэтгэл зүрхний асуудалд хөнгөн хуумгай хандалгүй нухацтай авч үзэхийг зөвлөж байна.
Тааламжтай өдөр. Өнөөдөр албаны гэхээсээ илүүтэй ар гэрийн ажил таны анхаарлыг татна. Та боломжит цаг үеийг ашиглан бүхий л зүйлийн төлөө сэтгэл зүрхээ зориулах гэж мэрийнэ. Уран бүтээлчид бүтээлийн үзэсгэлэнгээ гаргах, шинээр санаа төрөх, хийж байгаагаа амжилттай дуусгах зэрэг тэдэнд таатай үеүдийн нэг юм. Харин туршлага муутайгаасаа болж алдаа гаргахгүй гэж хичээх шинэ ажилчид нэлээдгүй байна.
Тайван өдөр. Олон өдрийн турш таагүй зүйлтэй нүүр тулгарсан ч та үүнийг нэг их юманд бодохгүй. Танд атаархагч нэгний илт увайгүй үйлдлийг ч үл тоон өнгөрүүлнэ. Энэ нь таны ирээдүйн эрсдэлийг багасгаж байгаа нэгэн хэлбэр юм. Шинэ ашигтай ажлын саналыг өөртөө ашигтайгаар хэрэгжүүлэхийг хичээгээрэй. Өөрийн итгэл найдвар, урам зоригоо бүрэн олж авч байж цаашдын ажлаа зөв зүйтэй төлөвлөж чадна.
Хямралтай өдөр. Хайртай хосуудтай холбоотой асуудлууд өнөөдрийн уур амьсгалыг таагүй болгоно. Тэдний дундах үл ойлголцол даамжирч цаашдын харилцаанд нөлөөлнө. Аливаа зүйлийг эргэцүүлэн бодож, сонирхлоо ажил хэрэг болгох тал юу байна түүнийг судлан шинжлэх асуудал нэлээдгүй байна. Ойр дотнын хүмүүсийнхээ дундах харилцаан дээр анхаараарай.
Азтай өдөр. Ажил хэрэгч бүсгүйчүүдийн хувьд энэ өдөр бүхий л харилцааны туршид үнэнч туслагч байж чадах зүйл бол таны хүчирхэг, тууштай зан юм. Өнөөдөр таны амьдралын олон зүйлд нөлөөлөх, одоо байгаа нөхцөл байдлыг тэр чигт нь өөрчилж мэдэх гэнэтийн мэдээг дуулах болно. Хэт ачаалалд өөрийгөө дарахгүй байхыг хичээгээрэй. Хэн нэгний тусламжаас бүү татгалз.
Таатай өдөр. Өнөөдөр олон сайхан сэтгэл сэргээх зүйлс, таатай мэдээгээр дүүрэн байх болно. Та бүхэлдээ сэтгэл санаагаа дээшлүүлэх, баяр баясгаланд автах, ертөнц бүхэлдээ таны гарт байгаа мэт сэтгэгдэл төрнө. Магадгүй албан тушаал ахих, үйл ажиллагаагаа өргөжүүлэх, орлогын бусад эх үүсвэрийг нээх боломж гарна.
Таны үнэнч, өгөөмөр, шударга зан тань өнөөдөр таныг гэрэлтүүлэх болно. Энэ нь эрчүүдэд илүү хамаатай байна. Өөрт ирсэн бүхий л боломж бололцоог зөвөөр, ухаалгаар үнэлж чадах юм бол танд амжилт ирнэ. Найз нөхөд, удаан уулзаагүй хүмүүстэйгээ цагийг хөгжилтэй өнгөрөөх нь танд нэг ёсны амралт болж өгнө. Мөн гэр бүл ойр дотнын хүмүүсийн харилцааг сайжруулахад онцгой чухал юм.
Болгоомжлох өдөр. Сэтгэл санааны хувьд тогтворгүй, ялихгүй зүйлээс болж амархан бухимддаг нэгний хувьд өнөөдөр таагүй, мөн сэтгэл санаагаар унах магадлал өндөр байна. Биеэ хянамгай, аливаад анхааралтай хандаж алдаа дутагдал гарахаас сэргийл. Бүсгүйчүүд сониуч зангаасаа болж бүтэлгүй зүйлтэй учирч мэднэ.
Тэвчээр шаардсан өдөр. Хэрэв та удирдах албан тушаал хашдаг бол өөрийн оролцох арга хэмжээнд өмсөх хувцсандаа анхаарал хандуул. Хэт дэгжин, олны анхаарал татсан хувцаснаас татгалзаарай. Эс тэгвээс таны хувцас тань нэр хүндэд сөргөөр нөлөөлөх магадлалтай байна. Мөн хэт захирангуй аашлах нь таны үнэлэмжийг бууруулна гэдгийг од эрхэс сануулж байна. Бусдын атаархлыг төрүүлэхгүй байхыг хичээж, албан үүргийнхээ хүрээнд бусдад аль болохоор туслахыг хичээгээрэй.
Өнөөдөр бүхий л харилцаан дээрээ анхаарах өдөр. Тэр тусмаа таньж мэдэхгүй нэгэнтэй харилцахаас зайлсхий. Бүхий л анхаарал, хүч чадлаа зөвхөн төлөвлөсөн ажилдаа зориул. Өөрийнхөө сул дорой байдлыг хүлээн зөвшөөрч, унхиагүй урагшгүй байдал нь олон саад тотгорыг үүсгэх эх үүсвэр болох болно. Ямар нэгэн асуудал гарахад амжилттай зохицуулж чадна.
Сэтгэл хямралтай өдөр. Үл ойлголцоо, өдөөн хатгалгаас өөрийн баримталдаг зарчмыг хамгаалах хэрэгтэй болно. Өнөөдөр ямар нэгэн шинэ зүйлийг оролдох хэрэггүй. Хуучны дурсамж, бичиж тэмдэглэсэн зүйлүүдээ эргэн харж үзээрэй. Одоогийн нөхцөл өмнөх үеэс илүү дээр байгааг олж харах болно. Өнөөдөр шийдэхэд хэцүү асуудлуудад хэт их оролцохоос татгалз.
Эерэг өдөр. Таны эртнээс мөрөөдөж байсан зүйл тань тун удахгүй биелэх мэт мэдрэмж төрнө. Та юу хүлээж байсан түүнийхээ хариуг авах цаг иржээ. Зарим нэг таагүй зүйлс тулгарахад та өөрийн үйлдлээр засан залруулж чадна. Чөлөөт цагаа найз нөхдийн дунд хөгжилд өнгөрүүл. Энэ нь элдэв стрессээс гарах сайхан боломж юм.
Хамт олонтойгоо хамтран ямар нэг сонирхолтой арга хэмжээ зохион байгуулахад сайн өдөр тохиож байна. Үл ойлголцолд хүрэх тул хамтрагчтайгаа ойлголцоход хүндрэл гарна. Тиймээс зарим харилцааг нааштай үр дүнд хүрнэ гэж бүү бодоорой. Гэр бүл эсвэл худалдан авалттай холбоотойгоор санхүүгийн хүндрэлд орж болзошгүй. Сонирхолтой зүйл эсвэл дуртай ажлаасаа таашаал авна. Идэвхтэй амралт болон цэвэр агаарт зугаалахад таатай өдөр.
Таатай өдөр. Зарим нэг завгүй, цаг наргүй ажлын төлөө зүтгэдэг хүмүүсийн хувьд хувийн амьдрал нь онцгой утгатай болж ирнэ. Залуу хосууд болон олон жил ганцаар явсан хүмүүсийн хувьд гэр бүл зохиох талаар тодорхой шийдвэрт хүрэх цаг ирнэ. Энэ өдөр сүсэг бишрэлээ хүндэтгэх, залбирч мөргөх, хурим найр хийхэд тун таатай байна.
Амжилттай өдөр. Ямарваа нэгэн үүрэг гүйцэтгэж чадах чадвар, өөрийн зорилгодоо бусдыг татан оролцуулах нөлөөлөл тань танд амжилт авчирна. Харин таны үйлдлүүд чинь үйл явдлыг бодитоор үнэлж дүгнэсэн байх ёстой юм. Найз нөхдийнхөө ач тусыг эрхэмлэн, үнэлж дүгнэх, талархах сэтгэлтэй байхыг зөвлөж байна. Хэтийн ирээдүйд таны ээлж ч мөн ирж бусдад тус дэмээ өгөх болно гэдийг санаарай.
Тэрслүү өдөр. Таны ахиц дэвшилд олон төрлийн нуугдмал санаа, сонирхолтой зүйлүүд нөлөөлөх болно. Таны хувьд түүнийгээ ил гаргах, хөгжүүлэх тал дээр ажиллахад тохиромжтой. Одоогийн нөхцөл байдалдаа дүгнэлт хийж, түүнийгээ ашиглан эхлүүлснээ тайвнаар дуусгах хэрэгтэй. Олны хэл ам, цуу ярианд ач холбогдол өгөх хэрэггүй.
Таны ухаалаг, хэрсүү зан, цаг үеэ олсон хариуцлагатай байдал тань зарим нэг таагүй нөхцөл байдлаас ангижрахад туслах магадлалтай. Эрчүүд сэтгэлээр унах, бие тавгүйрхэх, уур уцаар хүрч тайван бус байдалтай байна. Энэ тохиолдолд ямар нэг шийдвэр гаргах, нарийн төвөгтэй ажил хийх, биеийн хүчний ажил хийхэд бэртэл гэмтэл авч болзошгүй. Санхүүгийн эрх чөлөөнд хүрэх гэж яарах хэрэггүй. Үүнд ч мөн цаг хугацаа шаардагдана гэдгийг санах хэрэгтэй.
Таатай өдөр. Хувийн амьдралдаа эргэлт, өөрчлөлт хийх хүсэл нь бүхнээс илүү давамгайлж, тогтож сууж чадахгүйд хүрнэ. Бүх эхлэл, шинэчлэл нь санхүүтэй салшгүй холбоотой тул таныг нэг хэсэгтээ гацааж мэдэх юм. Эрсдэл бүхий ажиллагаа хийхгүй байхыг зөвлөж байна. Гэр бүлийн хүрээнд багахан хурал зарлах, тоглож цэнгэж өнгөрүүлээрэй.
Болгоомжлох өдөр. Таны эрч хүчтэй байдал нь бүх хүчээрээ идэвхтэй ажиллах боломжийг танд олгох боловч зарим байгуулсан гэрээ хэлэлцээрийн үр дүн сайнгүй байх бололтой. Иймд бичиг баримт, үнэт цаас, бэлэн мөнгө болон үнэт зүйлстэй харьцахдаа маш болгоомжтой байхыг зөвлөж байна. Мөн аливаа эд зүйлсээ хаяж үрэгдүүлэх, гэнэтийн осол аваар, таагүй зүйлстэй тулгарах магадлалтай.
Сорилттой тулгарах өдөр. Таны тогтвортой амьдралыг шалгах үйл явдал тохиолдож магадгүй. Үр дүн нь таны амьдралыг эерэг сөрөг аль нь болохыг мэдэхгүй ч үндсээр нь өөрчилж магадгүй. Тиймээс аливаа асуудалд болгоомжтой хандаарай. Эв найрамдал, найз нөхдийн холбоо харилцааг билэгдсэн өдөр тул талархах, санал зөвлөгөөгөө солилцоход таатай.
Таатай өдөр. Бүсгүйчүүд олны анхаарлын төвд байх бөгөөд зан ааш, биеэ авч явах байдлаа илүү анхаарвал зохистой. Зохисгүй ааш авир гаргаж нөхцөл байдлыг өөрөөсөө урвуулах хэрэггүй. Эрчүүдийн хувьд эрсдэлтэй алхам хийхэд ойрхон байх тул хийх гэж байгаа зүйлээ сайтар төлөвлөж, бодож байж хийхийг зөвлөж байна. Гэр бүл, хайр сэтгэлийн асуудлууд таатай байна.
Болгоомжлох өдөр. Хэн нэгний гуйлтыг яаран хүлээж авах хэрэггүй. Учир нь танд түүнээс чухал, яаралтай ажил байгаа бөгөөд хэрэггүй зүйлд хайран цагаа барах хэрэггүй. Хайр дурлалыг хэтэрхий их мөрөөдсөнөөсөө болж хүнээ танилгүй дотносож мэднэ. Энэ нь танд ихээхэн төвөг болно гэдгийг санаарай. Өөрийн сэтгэл зүрхээ сайн сонсож сурахыг хичээ.
Ээдрээтэй өдөр. Хувийн амьдрал тань тогтвортой, овоорсон асуудалгүй тайван байна. Харин ганц бие хүмүүсийн ханиа олох ажиллагаа бүтэл муутай байх ч шинэ танилтай ахин учирна. Эрчүүд өөрийн үйл хэрэгтээ ойр дотнын олон хүнийг татан оролцуулахыг хүснэ. Та тэдэнгүйгээр юуг ч хийж чадахгүй мэт сэтгэж, бусдын хүчээр өнөөдрийн ажлаа амжилттай болгоно.
Зочид хүлээж авах эсвэл уулзалт зохион байгуулах гэж оролдсоны хэрэггүй. Таны үйлдэл тань тааж хэлэхийн аргагүй хоёрдмол, тогтворгүй байх тул аливаа орчны уур амьсгалыг ихээхэн эвдэх магадлалтай. Болзошгүй аюул осолд өртөж мэдэх тогтворгүй өдрүүдийн нэг. Сүсэг бишрэлээ дээшлүүлж, лам хуваргад хандах, шашин номын газарч очиход таатай байна.
Олон жил дуншиж, хийж чадалгүй өнжөөсөн зүйлээ барьж авна. Гэвч энэ нь танаас ихээхэн цаг хугацаа, эрч хүч шаардах болно. Бүх ажилдаа сонор сэрэмжтэй, хянуур ханд. Таны гаргасан санаа олон хүний саналыг авч чадахгүй боловч хуучин ажил тань танд урам зориг өгөх болно. Янаг амрагийн харилцаа үүсэх, албан тушаал ахихад таатай бус байна.
Түгшүүртэй өдөр. Азгүйдэл, бүтэлгүйтэл нь таныг хүчгүй, дорой болгоно. Нөхцөл байдал яаж ч өрнөсөн таны сэтгэл санааны байдал амархан дээрдэхгүй. Хувийн амьдралд тохиох зарим нэг таатай үйл явдлын ачаар та өөрийнхөө алдагдсан итгэл, урам зоригийг буцаан авч чадна. Бүх сайхан зүйлээ гэр бүл, хайртай хүмүүстэйгээ хуваалцаарай.
Завгүй өдөр. Бүсгүйчүүд өөрийн гэсэн зохион байгуулалт муутайгаасаа болж амарч чадалгүй ажилдаа дарагдан сууна. Энэ нь таны бусад ажил төрөл, өөртөө зарцуулах цаг зав, санхүүгээ зохицуулах чадваргүй болгоно. Эрчүүдийн хувьд олон удаа бодож, төлөвлөсөн ажил үр дүнгээ өгөх боломжийг олж харна. Ажил хэрэг болгох гэж мэрийнэ. Энэ ажил нь амжилттай байх болно.
Хоёрдмол өдөр. Бүхий л харилцаагаа анхаарах өдөр. Хянамгай, тэвчээртэй байж аливаад ухаалгаар ханд. Ажил хэргийн бага зэргийн алдаа, бүтэлгүйтлээс болж сэтгэл санаа тавгүйтнэ. Гэсэн ч нэг ажил бүтэлгүйтсэн ч нөгөө ажил тань амжилттай байх болно. Ойр дотнын хүмүүсийнхээ эрүүл мэндэд анхаарал тавь. Эрсдэх магадлал өндөр байна. Та өнөөдөр өөрийн зөн совиндоо итгэх хэрэггүй. Аливаа зүйлд бас өөр хэн нэгний санаа бодлыг сонсох нь илүү үр дүнтэй байдаг гэдгийг сана.
Эрсдэлтэй өдөр. Эрчүүд сэтгэл санааны хямралд орж болзошгүй. Хүч хөдөлмөрөө зориулан байж хийсэн ажил нь хэн нэгний болгоомжгүй үйлдлээс болж бүтэлгүйтнэ. Энд багагүй хөрөнгө мөнгөөр хохирох болно. Бүсгүйчүүд өөрийн эрх чөлөө хүсэл мөрөөдөлдөө автан баргийн зүйлийг тоолгүй дээгүүр харан, ихэмсэг алхана. Хайр дурлалын хувьд ганц бие бүсгүйчүүд одтой, ирээдүйн ханиа олно.
Өөдрөг өдөр. Өнөөдөр та чих мялаах таатай мэдээ сонсоно. Олон нийтийн оролцоотой хийх ажил тань амжилттай болох бөгөөд түүнээс шалтгаалан өөр нэг ашигтай санал хүлээн авна. Гэвч шийдвэрээ сайтар бодож гаргаарай. Хэн нэгэнтэй хамтарч ажиллах нөөц бололцоо хэр байгаа, ямар ашиг алдагдалтай вэ гэдгээ сайн тооцоорой. Бизнесийн ертөнц амар биш гэдгийг та ухаарах болно.
Амьдралын эрчим хүч, энергиэ дээшлүүлэх, идэвх санаачилга, үүрэг хариуцлагаа ухамсарлах өдөр. Энэ идэвхт өдрийг алдалгүй бүтээлчээр ашиглахыг зөвлөж байна. Өнгөрсөн алдаануудаа дүгнэх, дүн шинжилгээ хийх, засварлах арга олж чадна. Өсвөр насны хүүхдэдээ ширүүлэх хэрэггүй. Тэдний санаа бодлыг сонсож чадах юм бол улам ойр дотно найз нөхөд шиг болж чадна.
Өнөөдөр таны эрүүл мэндтэй холбоотой янз бүрийн асуудлууд урган гарч ирнэ. Энэ нь таны ажлын ачаалал, сэтгэл санааны байдалтай салшгүй холбоотой юм. Од эрхсийн байрлал таагүй, эрчүүдэд илүү энэ асуудал хамааралтай байна. Энэ өдөр та шинээр ажил эхлүүлэх, ажлын байраа солих, томоохон худалдаа наймаа хийх гэсний хэрэггүй. Амжилт дагуулахгүй. Урьдчилан тооцоолоогүй зардал гаргахаас сэргийл.
Эргэлзээ төрүүлэх өдөр. Таны амьдралдаа бодож байсан бүхий л зүйл биеллээ олох мэт эхнээсээ баярлуулна. Амжилтад хүрэхийн тулд танд зайлшгүй шаргуу хөдөлмөрлөх шаардлага гарна. Мөн цаг хугацаа нэлээд зарцуулна гэдгийг сайтар санах хэрэгтэй. Итгэл эвдсэн нэгэнд дахин боломж өгөх хэрэггүй. Дахин таны урмыг хугалах болно. Үүнээс гадна ажил хэргийн тал дээр илэн далангүй байх хэрэггүй.
Хянуур өдөр. Бүхий л харилцаандаа анхааралтай хандахыг зөвлөж байна. Эргэн тойрныхоо хүмүүстэй эелдэг найрсаг хандсанаар таны ачаалал ихтэй өдрийг амжилттай тайван байлгаж чадна. Бүсгүйчүүд эмх замбараагүй байдал, хөнгөн хуумгай хайнга үйлдлийг тэвчдэггүйгээсээ болж хамтрагчаа сонгохдоо туйлын өндөр шалгуур тавих болно.
Өнөөдөр амьдралаа эргэцүүлэн бодох, өнгөрсөн үйлдлээ дүгнэх, эмчилгээ хийлгэхэд таатай. Нийгмийн хандлага, төлөвлөгөөт ажил, хүмүүстэй танилцах нь таатай байх бөгөөд ажлын байр сууриа бат бөх болгох, албан тушаал ахих санхүүгийн асуудалд таатай байна. Таны өмнө бүтээлч чадвар тань нэмэгдэж мөн ажил хэргийн амжилтууд хүлээж байна. Таны дур булаам байдал, бүтээлч чадамжууд тань байнга өсөх болно. Хосуудын харилцаа таатай байна.
Зөрчилтэй өдөр. Та хэн нэгэнтэй харилцахдаа эелдэг байдлаар хандахгүй бол эсрэг өнцгөөс харахад та дээрэнгүй, тушаасан өнгөөр бусадтай харилцаж тэднийг өөрөөсөө холдоход хүргэж байгаа харагдана. Таны сэтгэл санааны байдал таагүй, хийж буй ажилдаа урам зориггүй байгаа шалтгаанаа олж засахыг хичээгээрэй. Аав ээж настангуудтайгаа уулзаж, халуун дулаан яриа өрнүүл. Таагүй зүйлээс холдоход тань ихээхэн нөлөөлөх болно.
Айл хөршдөө зочлох, уулзаагүй удсан хүмүүстэйгээ уулзах нь таны амралтыг мартагдашгүй, таатай болгоно. Ар гэр, ахуйн асуудал зохицуулах гэхээсээ илүүтэй олон хүмүүстэй уулзаж ярилцах, цагийг зугаатай өнгөрүүлэхийг хүснэ. Охидууд ээж, аавынхаа хамт хөгжилдөхийг, баярлахыг хүсэн өөртөө боломжийг бий болгож чадна.
Эрч хүчтэй өдөр. Аливаа дарамт шахалтыг үл анзааран өмнөх ажлаа чанартай хийхийг хичээнэ. Энэ нь ажил хэргээ саадгүй явуулахад ихээхэн нөлөөлнө. Түншүүдтэйгээ хийх гэрээ нь хэлэлцээрийн түвшинд байгаа тул яаран ямар нэгэн шийдвэр гаргаж мөнгө санхүүгээ хөдөлгөх хэрэггүй. Худалдаа наймаа хийхэд тохиромжгүй үе гэдгийг анхаар. Амьдрал өөрөө ямар алхам хийж болох болохгүйг танд сургаад өгнө.
Сэтгэл санааны тавгүй гутранги байдал нь түр зуурынх байх болно. Бүсгүйчүүд энэ өдөр хамтын хөдөлмөр, хамтын шийдвэрийг эрхэмлэж, гэр бүлийн эв найрамдлыг авчирч чадна. Хөршийн харилцаагаа сэргээж, танилуудаа гэртээ урих эсвэл холын зочин айлчлах зэрэг нь таны өнөөдрийн таагүй байдлыг сэргээж өгнө. Үр хүүхэд гэр орны ажлаа нэр төртэй хийхийн тулд мэрийнэ. Оройдоо салхинд алхах, хууч хөөрөх зэргээр амралтын өдрөө төгс болгоорой.
Таатай өдөр. Өнөөдрийн танилцсан хүн тань таны амьдралд нэлээд үүрэг гүйцэтгэж мэднэ. Та төлөвлөгөө, шинэ санаандаа болгоомжтой байхыг зөвлөж байна. Өнөөдөр олон түмний анхааралд өртөх гэсний хэрэггүй. Өөрийн амьдралын эрч хүчийг зөвөөр удирдан чиглүүлэх, сэтгэл санааны сэргэлт, шинэчлэлийн үе эхэлж байна. Маш анхааралтай байхыг зөвлөж байна.
Тайван өдөр. Холын зочид хүлээж авах, гэр бүл, найз нөхдийн хүрээнд богино хэмжээний аялал, оройн зоог хийж магадгүй. Эргэн тойрныхонтойгоо эелдэг зөөлөн харьцахыг хичээгээрэй. Ажил хэргийг умартан хувийн байр байдлаа үнэлж цэгнэх, төлөвлөх зэрэгт таатай байна. Хэрэв та шийдэмгий, зоримог байж чадвал маш сонирхолтой, ашигтай төлөвлөгөөг боловсруулж чадна.
Болгоомжлох өдөр. Зохион байгуулах авьяас, олныг байлдан дагуулах чадвар тань санаа нэг хүмүүсээр хүрээгээ тэлэхэд тань нэлээд тустай. Худалдаа наймаа, мөнгө төгрөгтэй холбоотой томоохон шийдвэр гаргахдаа хамтрагчтайгаа сайтар зөвлөлдөж, асуудлыг бодитойгоор харахыг хичээгээрэй. Ажил мэргэжлийн хүрээнд ямар ч ажлыг гүйцэтгэхэд саад бэрхшээл үүсэхгүй.
Худалдаа наймаа бизнесийн ажил урагш муутай, ямар ч худалдааны ажил нь санхүүгийн алдагдалд оруулахаас хэтрэхгүй. Урдаа тавьсан зорилгод хүрэхэд хөнгөн хуумгай хандах, эрсдэлтэй алхам хийхээс зайлсхийх хэрэгтэй. Хэн нэгнийг сайн таньж мэдээгүй байж бүхий л нууцаа дэлгэх хэрэггүй. Тэр тусмаа бизнесийн нууцтай холбоотой асуудлаа түмэнд дэлгэх хэрэггүй.
Хоёрдмол шинжтэй өдөр. Өнөөдөр зургаа дахь мэдрэхүй болон зөн билэгтээ итгэхийг хүснэ. Сүм хийд орж, мөргөж залбирна. Олон нийтийн газар, үзвэр үйлчилгээний газруудаар очихгүй байсан нь дээр. Танд санхүүгийн талаар ямар нэгэн мэдээ ирж магадгүй.
Тайван өдөр. Өнөөдөр бүх зүйлд хатуу дүрэм журам тогтоох гэж бүү хичээ. Өдрийн эхний хагаст хүнд ажил хийсний хэрэггүй. Энэ өдөр өөрийн сэтгэлийн гүн дэх асуудлаа шийдэхийг хичээ. Өөрийгөө боловсруулж, хөгжүүлэх үйл ажиллагаанд цаг зав зарцуул. Тодорхой цаг хугацааг зугаалах аялахад зарцуул. Хайр халамж, хүндлэлээ гэр бүлдээ зарцуулаарай.
Зөрчилтэй өдөр. Харилцан ойлголцол, хамтын ажиллагаанд хүрэхэд саад тотгор их байгаа учраас байгалиас заяасан бусдыг өөртөө татах чадвар, уян налархай байдал, эелдэг зангийнхаа ач тусаар амжилттай даван гарна. Шинээр эхлүүлсэн ажил тань биш дуусах дөхөж байгаа хуучин ажил тань танд үр өгөөжөө өгч ашиг орлогыг тань нэмэгдүүлнэ. Хосуудын харилцаанд бага зэргийн үл ойлголцол үүсэж магадгүй.
Эргэцүүлэх өдөр. Энэ өдрийн таагүй чиг хандлага сэтгэл санааны тайван байдалд хүчтэй нөлөөлж магадгүй. Та өөрийн зан авир, ажлын түншүүдийн талаарх бодлоо эргэн харах хэрэг гарах байх. Ашиггүй холбоо сүлбээнийхээ учрыг олж, хужрыг тунгаах цаг болжээ. Өөх ч биш, булчирхай ч биш байхын оронд зарим утгагүй харилцааг шууд тасал. Амралтын өдрөө аль болох ганцаар тайван өнгөрүүлэхийг хичээ.
Өнөөдөр бүхий л талаар болгоомжлох өдөр. Та ямар нэгэн эрсдэлтэй ажил барьж авахгүй байсан нь дээр. Үүний оронд өмнө хийж байгаад дутуу орхисон ажлаа үргэлжлүүлэн хийхийг зөвлөж байна. Таарсан ажил бүрээ шүүрч авах хэрэггүй. Өнөөдөр таны амьдралын эрч хүч нэлээд сайн байгаа тул та зарим нэг зориг шаардсан ажлыг шууд хүлээж ав.
Өнөөдөр хүсэл мөрөөдөл болон бодит байдал хоёр нэгдэнэ. Хувийн амьдрал тань сонирхолтой зүйлээр дүүрэн байх болно. Таны зөн совин дээд цэгтээ хүрэх учраас ямар нэгэн эргэлзээтэй асуудал байгаа бол өөрийнхөө зөн совинг дага. Бүтээлч уулзалт мөн туршлагаа хуваалцах өдөр. Ачаалал өндөртэй ажил тань гэнэтийн амжилтаар дүүрэн байна. Гэр бүлийнхэн тань цагийг хамт өнгөрүүлэхийг хүснэ. Тиймээс гэр бүлээрээ амрах хэрэгтэй.
Зөрчилтэй өдөр. Гадаад орчин болон нийгэмд өрнөж буй болж бүтэхгүй зүйлүүдээс болж стрессдэж эрүүл мэндээ муутгаж магадгүй. Энэ нь ахимаг насны хүмүүст илүү хамаатай байна. Бие организм болон энергийн өөрчлөлтийг мэдрэхийг хүснэ. Танд эрүүл цэвэр агаар, тайван амгалан орчин нэн түрүүнд тус болно гэдгийг санаарай. Өнөөдрийн хувьд ажил хэргийн тухай санаагаа чилээх хэрэггүй.