Б.Даваадорж ерөнхий боловсролын “Шинэ Монгол” сургуулийн багш, бага ангийнханд зургийн хичээл заадаг. Өглөө ажилдаа явдаг, орой харьдаг. Сард тогтсон цагаар хичээлээ зааж, тогтмол цалингаа авна. Хамт олондоо хайртай, хамт олон нь ч түүнд хайртай. Гэхдээ л амьдралын нэг хэвийн хэмнэл, хэв маяг түүнд асар уйтгартай санагддаг байж.
Жил бүрийн есдүгээр сарын 1-нд шинэ хичээлийн жил эхэлж, зургадугаар сард дуусна. Зуны амралтаараа унадаг дугуйгаар аялна. 2019-2023 онд баруун болон зүүн аймгаар нийт 5000 орчим километр замд дугуйтай аялав. Аялал дуусахад аанай л есдүгээр сарын 1 болж, ажил, гэр гэсэн өнөөх л асар уйтгартай тойрог эхэлнэ.
Тэр 2022 оны амралтаараа Алтай Таван Богд руу унадаг дугуйгаар найзтайгаа аялжээ. Тэндээс буцаж явахдаа хоёул “Хэрэв ингээд л дэлхийгээр аялбал чи, бидний аливааг харах өнцөг яаж өөрчлөгдөх бол” гэж ярилцаж л дээ. Энэ ярианы ард Б.Даваадоржид “Яагаад аялж болохгүй гэж” гэх бодол үлдчихэж. Энэ бодол дээр нь түүний аливаа шийдвэрийг гаргахдаа хүндрүүлдэггүй чанар нь хүч болж, “Ерөөсөө л дэлхийгээр аялъя” гээд шийдчихэв.
Дахиад л есдүгээр сарын 1. Гэхдээ энэ хичээлийн жил урьдынхаас ялгаатай эхэллээ. “Менежер ээ, би жилийн дараа ажлаа хүлээлгэн өгнө шүү” хэмээн хэлж, тэр жил асар их хүсэл, тэмүүлэл, утга учиртайгаар ажилдаа явжээ. Хичээлээ заагаад л, бусад цагт аялалдаа бэлтгээд л. Гадаадаас аяллын унадаг дугуй бас цүнх захиалав. Төлөвлөгөө гаргаж, багадаа л 15 мянган километр зам туулна, тэндээс тийш тэр замаар явж хүрнэ, ийм бэрхшээл тулгарах боломжтой, ингэж шийдвэл оновчтой гэж бүхнийг бэлтгэв. Нэг өдрийн шийдвэр, нэг жилийн бэлтгэл.
2023 оны наймдугаар сарын 20. Ховд аймгийн Булган сум. Хилийн Булган авто замын боомт. Аялал ингэж БНХАУ-аас эхэллээ (Монгол Улсын Булган боомт БНХАУ-ын Такашикэн боомттой хиллэдэг).
Тэр Монголоос гараад 270 орчим хонож, 13 мянга гаруй километр зам туулан яг одоо (2024.05.03) Кени улсын нийслэл Найроби хот очсон байна. Б.Даваадорж аяллын нэгдүгээр хэсгээ дуусгаж, хоёр дахь хэсгээ энэ улсаас эхлүүлжээ. Би түүнийг Оман Улсад байхад нь, аяллаа дахин нэг жилээр сунгаж Африк тивээр аялах шийдвэрээ дөнгөж гаргаад байх үед нь цахимаар холбогдож ярилцсан юм.
“Надад одоо хоёр сонголт байна. Эндээс Египет, Йордан, Ирак, Турк, тэгээд Азербайжан, Орос, Казахстанаар дамжин дугуйгаа жийгээд Монгол руу буцах. Нөгөөх нь, эндээс 1000 хүрэхгүй километрийн зайд байгаа Африк тив рүү аялах. Яг одоо би өөрөөсөө асууж байна л даа, “Африк явахгүй буцчихвал харамсах уу” гээд. Би хамхуул шиг хөнгөхөн, салхи хаашаа эргэнэ, тийшээ л явдаг хүн. Өнөөдөр салхи намайг энэ хүртэл авчирсан. Би Африк руу аялна гээд төлөвлөгөөгөө гаргачхаад сууж байна” хэмээсэн.
Тэр дотоодын үймээнтэй Йемен, Судан зэрэг улсад эрсдэл, аюул бийг, тэгээд жилийн өмнө Монголоос гарахад нь төрж байсан айдас дотор нь дахиад хургаж буйг хэлсэн. Гэсэн ч тэр Хойд Африк хүртэл аялах төлөвлөгөө хэдийнээ гаргаж, аялалдаа бэлтгэж, бэлэн болжээ.