МИАТ компани арав дахь онгоцоо хүлээн авч, өнөөдөр /2024.04.28/ анхны нислэгт нь үдлээ. JU-1700 бүртгэлийн дугаартай “Мазаалай” хэмээх CRJ-700 агаарын хөлөг нь 32.3 метр урттай, 7.7 метр өргөнтэй, 2655 км-ийн алслалттай буюу нэг удаагийн нислэгээр ийм зай туулах хүчин чадалтай.
70 суудалтай энэхүү агаарын хөлгийг авиа компаниуд бүс нутгийн үйлчилгээнд түлхүү ашигладаг бөгөөд манай улс мөн орон нутгийн нислэгт явуулах юм. 860 км/цагийн хурдтай шинэ онгоц өнөөдөр Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас Ховд аймгийн чиглэлд зорчигчдоо суулган анхны нислэгт гарч байна.
Өмнө нь орон нутгийн чиглэлд 50 суудалтай агаарын хөлгийг нойтон түрээсээр буюу нисгэгч, үйлчлэгч, инженертэй нь онгоцыг бүхэлд нь түрээсэлж байсан бол энэ удаа ӨАБНУ-ын агаарын тээвэрлэгч CemAir компаниас хуурай түрээсийн гэрээгээр авчээ. Ингэснээр монгол нисгэгч, агаарын хөлгийн үйлчилгээ, инженер техникийн ажилтнууд онгоцоо хариуцан нислэг, явуулах юм.
CRJ-700 агаарын хөлгийн дарга Батхүү Зам тээвэр, хөгжлийн сайд С.Бямбацогтод Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК-ийн JU-1700 бүртгэлийн дугаартай “Мазаалай” CRJ-700 агаарын хөлгийн нисэх багийн бүрэлдэхүүн анхны хуваарьт нислэгээ Улаанбаатар-Ховдын чиглэлд ОМ-031 аяллын дугаартайгаар үйлдэхэд бэлэн болсныг илтгээд, агаарын хөлөгтөө сууцгаав.
С.БЯМБАЦОГТ: МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ 2023 ОНД 7 ХУВИАР ӨССӨН БОЛ ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАР 73 ХУВИЙН ӨСӨЛТТЭЙ АЖИЛЛАЛАА
ЗТХ-ийн сайд С.Бямбацогт нислэгийг нээж хэлэхдээ, Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг амжилттай хэрэгжүүлж байна. Монгол Улсын эдийн засаг 2023 онд 7 хувиар өссөн бол зам, тээврийн салбар 73 хувийн өсөлттэй ажиллалаа. Бид 2022 онд 60 сая тонн ачаа тээвэрлэж байсан бол 2023 онд 107 сая тонныг тээвэрлэв.
ЗТХЯ-наас “Хямд тийз- Хүртээмжтэй нислэг” гэсэн бодлого хэрэгжүүлж, 2023 онд өмнөх онтой харьцуулахад гадаад, дотоодод онгоцоор ниссэн хүний тоо 3.5 дахин өссөн. Нислэгийн давтамж, чиглэл мөн нэмэгдлээ. Дэлхийн 44 улсын 155 чиглэлээс Монгол Улс руу шууд нислэг хийх боломж бүрдсэн. Удахгүй бид АНУ, Австрали, Сингапур, Вьетнам улс руу шууд нислэг үйлдэж эхэлнэ.
Нислэгийн тоо, давтамж нэмэгдэхийн хэрээр тийзний үнэ 2-3 дахин хямдарсан.
Нислэгийн тоо, давтамж нэмэгдэхийн хэрээр тийзний үнэ 2-3 дахин хямдарсан. Тухайлбал, УБ-Сөүлийн чиглэлд долоо хоногт 10 удаа нисдэг байсан бол зуны улиралд долоо хоногт 80 удаа нисэж байна. Билетийн үнэ хоёр талдаа гурван сая төгрөг байсан бол нэг сая төгрөг болж хямдарсан.
Орон нутгийн нислэгийн хувьд өнгөрсөн жилийн өдийд гурван аймаг руу нислэг хийж байсан бол өнөөдөр найман аймаг руу нисэж байна. МИАТ компани 2023 оны долоодугаар сарын 1-нээс орон нутгийн нислэг үйлдэж эхэлснээр 2009 оноос хойш зогсоосон орон нутгийн нислэгийг 15 жилийн дараа сэргээсэн. Үүний үр дүнд билетийн үнэ Баян-Өлгий, Ховд, Увс аймгийн чиглэлд нэг талдаа 900 мянган төгрөг байсан бол 2023 оны долоодугаар сарын 1-нээс 450 мянга болж хоёр дахин хямдарлаа.
Дэлхийд бүс нутгийн чиглэлийн нислэгт хамгийн тохиромжтойгоор шалгарсан CRJ-700 онгоцоор өнөөдрөөс орон нутгийн чиглэлд үйлчилж эхэлснээр суудлын тоо болон нислэгийн тийз тодорхой хувиар буурна. Тухайлбал, алслагдсан Баян-Өлгий, Увс, Ховд аймгуудад билетийн үнэ нэг талдаа 450 мянга орчим төгрөг байсан бол 360-400 мянган төгрөг, Говь-Алтай, Завхан аймгуудад 280-320 мянган төгрөгөөр нислэг үйлдэх боломж бүрдсэн хэмээн онцлов.
Б.МӨНХТАМИР: МИАТ КОМПАНИ 2024 ОНД ОРОН НУТГИЙН НИСЛЭГЭЭР 90 МЯНГАН ЗОРЧИГЧ ТЭЭВЭРЛЭХ ЗОРИЛТ ТАВЬСАН
МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир, CRJ-700 бол МИАТ компанийн арав дахь онгоц. Бид 2021 онд таван онгоцтойгоор үйл ажиллагаа явуулж байв. 2024 онд алсын зайн нислэг үйлдэх БОИНГ 787-9 агаарын хөлөг хоёрыг нэмснээр одоо арав дахь онгоцоо нислэгт гаргаж байна.
Орон нутгийн нислэгийг 2023 долоодугаар сараас сэргээж, ӨАБНУ-ын CemAir компаниас 50 суудалтай онгоц нойтон түрээсээр явуулж байсан бол одоо хуурай түрээсээр буюу өөрийн нисгэгч, агаарын хөлгийн багийнхан ажиллах болсонд баяртай байна.
-Онгоцны хүчин чадал нэмэгдсэнээр энэ онд орон нутгийн нислэгээр хэчнээн зорчигч тээвэрлэх төлөвлөгөөтэй байна вэ?
-2024 онд бид орон нутгийн нислэгээр 90 мянган зорчигч тээвэрлэх зорилт тавьсан. Улирлын онцлогоос шалтгаалан долоо хоногт 2-5 удаагийн нислэг хийнэ. Жишээлбэл, Зуны аялал жуулчлалын ид ачааллын үед Өмнөговийн Даланзадгадын чиглэлд долоо хоногт таван удаа нислэг хийж байсан. Ховд, Мөрөн, Өлгий зэрэг чиглэлд аялал жуулчлалын оргил үед долоо хоногт таван удаа, жирийн үед долоо хоногт 1-3 удаагийн давтамжтай нислэг хийхээр төлөвлөж байна.
-Тийзний үнийг ямар хугацаанд ийм түвшинд барих боломжтой вэ?
-Засгийн газраас 2023 оны ”Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан орон нутгийн нислэгийг сэргээсэн. Одоо суудлын тоо нэмэгдэж буй учир нэгж суудалд ногдох өртөг тодорхой хэмжээгээр буурна, энэ хэрээр тийзний үнэ буурна. Монгол Улсад аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилтын хүрээнд нислэгийн хүчин чадлыг нэмэгдүүлж байгаа энэ үед тасалбарын үнийг тодорхой хугацаанд барьж, урт хугацаандаа бусад авиа компаниудтай өрсөлдөх бизнесийн зарчмаараа явах боломж нээгдэнэ гэж харж байна.
Орон нутгийн нислэгийн үйлчилгээний МИАТ компани алдагдал хүлээхгүй, ашиг харахгүй ажиллаж байгааг тодруулан хэлмээр байна гэв.
БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1956 оны зургаадугаар сарын 1-ний өдрийн 272 тоот тогтоолоор Улаанбаатараас алслагдсан аймгуудад агаарын шуудан харилцааг хөгжүүлэх үйлчилгээг эхлүүлсэн бөгөөд мөн оны долоодугаар сарын 7-ны өдөр Ховд, Хөвсгөл, Дорнод аймгийн чиглэлд АН-24 онгоцоор анхны нислэг үйлдэж байжээ.
Гэрэл зургийг Т.Бархас