Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг угтан “Сэтгүүл зүйн эгэх хариуцлага: Ёс зүйг хамтдаа амлая” сэдэвт уулзалтыг өнөөдөр /2024.05.02/ Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс зохион байгууллаа.
Энэ уулзалт нь хэвлэл мэдээллийн салбарт үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхийг хамгаалах, хүнлэг ёс, хүн чанарыг сэтгүүлч, редакторууд сахин мөрдөх тухай салбар дунд хэлэлцүүлэг өрнүүлж, хэвлэл мэдээллийн эгэх хариуцлагыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой юм.
Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа, Эгэх хариуцлага гэдэг хариуцлагаа ухамсарлах, эргээд тайлагнах гэж ойлгож болно. Үүнийг хэрэгжүүлэхэд салбарын өөрийн зохицуулалт чухал үүрэгтэй. Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс уг зохицуулалтыг хийж, хэвлэл мэдээллийн салбарын талаарх санал, гомдлыг хүлээн авч, редакцад нь мэдэгдэх, алдаа гарсан бол түүнийг залруулах тал дээр ажиллаж байна.
Өнгөрсөн найман жилийн хугацаанд нийт 555 гомдол бидэнд ирсэн. Үүний тал нь иргэдээс, үлдсэн нь төр болон бизнесийн байгууллагуудаас ирсэн байна. Эдгээр өргөдөл, гомдлыг бид шалгаж үзээд 74 хувьд нь ёс зүйн алдаа гарсан гэж дүгнэсэн. Үүний дийлэнх нь цахим сайтууд дээр илэрсэн.
Нийтлэг гарч байгаа алдаа, дутагдлыг шүүж үзээд хэвлэл мэдээллийн байгууллагууд аливаа мэдээллийг нягтлах, баталгаажуулах, тэнцвэртэй байдлыг хангах шаардлагатай гэж бид үзсэн байгаа. Сэтгүүл зүй сошиал медиагаас ялгарах гол зүйл нь мэргэжлийн ёс зүйн дүрэм учраас дотооддоо ёс зүйн дүрмээ мөрдөж ажиллахад хэвлэл мэдээллийн байгууллагууд анхаарах шаардлагатай гэв.
Business.mn сайтын Ерөнхий эрхлэгч Г.Даваадорж, Бид өнөөдөр сэтгүүл зүйн үнэ цэн, ёс зүйн талаар ярьж байна. Ер нь бүх төрлийн харилцаа, ажилд мөнгө, цаг хугацаа, итгэлцэл гэсэн гурван үнэ цэн байдаг.
Мэдээж сэтгүүлчийн эрх чөлөө гэж ярьдаг ч гэсэн санхүүгийн эрх чөлөөний талаар бас хөндөх хэрэгтэй. Тэгэхээр сэтгүүл зүйг бизнес талаас нь, нэмүү өртөг бүтээх сүлжээнд оролцож буй чухал бүтээгдэхүүн гэдэг талаас нь харах хэрэгтэй болж байна гэдгийг онцоллоо.